Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Энхтүвшин ОХУ-ыг төлөөлөн манай Улсад Элчин сайдаар арваад жил ажилласан Оросын дипломатч И.К.Азизовыг Элчин сайдын яамандаа урьж, хүндэтгэл үзүүлэв.
Умард хөрш ОХУ, Монгол Улсын хамтын ажиллагааны шийдэл хүлээсэн, тулгамдсан зарим асуудлаар Элчин сайд нар чөлөөт уулзалт хийжээ.
Элчин сайд Ө.Энхтүвшин ОХУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар Мьянмар Улсад Элчин сайдаар томилогдон алсын замд мордох гэж байгаа Элчин сайд И.К.Азизовт ажлын амжилт, эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөж, үдэв.
Сэтгэгдэл (2)