Есдүгээр сар бол олон улсын "Амиа хорлохтой тэмцэх" сар юм. Хүмүүс яагаад амиа хорлодог яагаад амиа хорлох бодол төрдөг, амиа хорлохыг завддаг талаар тархины талаас нь авч үзъя.
Эхний зурган дээр эрүүл хүний тархины scan зураг, хоёр дахь зураг дээр тархи нь маш олон газраа үйл ажиллагаа алдсан деппресст орсон, амиа хорлохыг завдсан хүний тархи.
Харин сүүлийн зураг дээр эдгээр алдартнууд амиа хорлохоос өмнөхөн бусдад харагдаж байсан байдал юм. Тиймээс та хэнийг ч гаднаас нь хараад ямар байгааг тааж мэдэх боломжгүй.
Тэгэхээр юу болдог вэ?
Амиа хорлохоор завдсан хүмүүс дээр Amen Clinic судалгаа хийхэд тархины урьд хэсэг буюу prefrontal cortex-ийн үйл ажиллагаа нь ихээр гажсан байдаг. Энэ хэсэг нь хүн биеэ барих чадвар, хяналт, зөв бурууг ялгах чадвар, шийдвэр гаргах чадвар зэргийг хариуцдаг тархины цагдаа хэсэг нь юм. Амиа хорлогсдын 22 хувь нь архи эсвэл мансууруулах бодис хэрэглэсэн байдаг. Энэ үед тархины prefrontal cortex-ийн үйл ажиллагаа ихээр дарагддаг. Тиймээс хүмүүс мансуурсан үедээ маш буруу шийдвэр гаргадаг ажээ.
Түүнчлэн эдгээр хүмүүсийн тархины зүүн хэсэгт (temporal lobe) өөрчлөлт орсон байдаг.
200,000 хүнд тархины бичлэг хийн судлахад тархиндаа гэмтэл авах, толгойгоо хөдөлгөх зэрэг нь деппресст орох, сэтгэл түгшүүр, PTSD (аливаа аюулт зүйлийг дахин дахин мэдрэх), ADD/ADHD (анхаарал төвлөрөхгүй, өрөмний өт шиг байх), донтолт (архи, тамхи, хар тамхи), сэтгэлийн өөрчлөлтөд орох, бусадтай таарахгүй байх, тэнэглэл, огцом хүчтэй бусдад хортой уурлах зэрэгт хамгийн ихээр нөлөөлж байгааг тогтоожээ.
Түүнчлэн "Anterior Cingulate Gyrus" буюу доорх зурагт харуулсан хэсгийн ажиллагаа хэт ихэссэн байдаг. Энд үйл ажиллагаа ихсэхээр хүн сөрөг бодолдоо гацдаг байна. Тиймээс зөвхөн муу зүйлсийг дахин дахин бодож байдаг гэсэн үг.
Тархиа эмчилж байж сэтгэл зүйн өвчнийг давхар эдгээх боломжтой. Сэтгэлзүйн өвчин бол үнэн. Хүмүүс амиа хорлоно гэж худлаа хэлдэггүй бөгөөд энэ нь сэтгэлзүйн маш том эмгэгт тооцогддог. Сэтгэл зүйн өвчнийг ойлгохдоо тархиндаа гэмтэл авчээ гэх нь зөв.
Л.Сайнаа
Эх сурвалж: MINDMEND