-
2022 оны 7 сарын 26
Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэнгээр ахлуулсан Ажлын хэсэг өчигдөр Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-т ажиллажээ. Тэд жижиг, дунд, үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд тулгамдаж буй асуудал, шийдлүүд, нийслэлийн удирдлагууд, харьяа байгууллагууд хамтран ажиллах арга замууд, төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд явуулах үйл ажиллагааг хэлэлцсэн байна.
-
2022 оны 7 сарын 26
Наймдугаар сарын 6,7-ны өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулах “Даншиг наадам-Хүрээ цам 2022” шашин соёлын наадмын талаар Нийслэлийн Аялал жуулчлалын газрын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга В.Батчимэгтэй ярилцлаа.
-
2022 оны 7 сарын 26
БНСУ-ын Элчин Сайдын Яам 2022 оны долдугаар сарын 25-ны өдрөөс визийн журмаа шинэчилсэн тухай мэдээллийг албан ёсны сайтдаа нийтэлжээ. Ингэхдээ F-6, F-1-5 визийн журамд өөрчлөлт оруулсан байна.
-
2022 оны 7 сарын 26
Иргэн танд шатахууны шахалттай холбоотой эргэлзээтэй асуудал гарсан тохиолдолд тухайн ШТС-ын ажилтанд хандаж хэмжилтийн сав буюу мерникээр газар дээр нь хэмжиж шалгаарай.
-
2022 оны 7 сарын 26
Энэ нь өмнөх оны мөн үеэс 6.4 дахин өссөн үзүүлэлт бөгөөд цар тахлын өмнөх үе буюу 2019 оны эхний хагас жилтэй харьцуулахад 66.1 хувиар буурсан үзүүлэлт юм.
-
2022 оны 7 сарын 26
Тус дүүргийн хэмжээнд цэцэрлэгийн насны 35,000 хүүхэд байгаагаас өнгөрсөн хичээлийн жилд 26,000 нь цэцэрлэгт хамрагджээ. Сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээг тэгш, хүртээмжтэй болгох үүднээс энэ онд дүүргээс зургаан байр худалдан авч, 17 байр түрээслэхээр болсон байна.
-
2022 оны 7 сарын 26
Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд Коронавируст халдварын 347 тохиолдол шинээр батлагдлаа. Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тоо 939,010 болж нэмэгдлээ.
-
2022 оны 7 сарын 26
Коронавирусийн омикроны BA.4, BA.5 хувилбар манай улсад бүртгэгдсэнтэй холбоотойгоор халдварын тохиолдол эрс нэмэгдэж байгаа тул иргэд олон нийтийн газар амны хаалт тогтмол зүүх, халдвар хамгааллын дэглэм баримтлах шаардлагатайг эрүүл мэндийн байгууллагаас анхааруулсаар байна.
-
2022 оны 7 сарын 26
Ч.Мөнхбаярт зохиомлоор ял оноосныг эсэргүүцэж өмгөөлөгч Г.Баасан, А.Батдорж нар мэдээлэл хийлээ.
-
2022 оны 7 сарын 26
"Жембори бол скаутуудын олимп" хэмээдэг. Энэ удаагийн скаутын олимп Найрамдал зусланд зохион байгуулагдаж байгаа юм. Манай сурвалжлах баг 870 гаруй скаут цугларсан Найрамдал зусланг зорилоо. Оролцогчид долоон өдөр, зургаан шөнийг Монгол Улсын өнцөг булан бүрээс цугласан үе тэнгийн хүүхдүүдтэй танилцаж, цагийг зугаатай өнгөрөөж байлаа. Жемборийн үеэр хүүхдүүд майханд байрлаж, олон төрлийн өртөөчилсөн арга хэмжээнд оролцон, салаагаараа хоолоо хийдэг тул цаг ямагт шинэ туршлaга хуримтлуулж, багаар ажиллах чадварт суралцдаг хэмээн скаутууд онцолж байв. Мөн Монголын скаутын холбооны үе үеийн зураг, бүч, гарын авлага, тэмдэгтүүд бүхий үзэсгэлэн дэлгэгджээ. Мөн Монгол Улсад скаутын хөдөлгөөн үүсэж хөгжсөний 30 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй бөгөөд үе үеийн удирдагч багш нар, скаутууд цугларчээ. Ийнхүү долоо дахь удаагийн Жемборид оролцож буй багш, скаутуудын сэтгэгдлийг хүргэж байна.
-
2022 оны 7 сарын 26
Өнөөдөр болох үйл явдлыг танилцуулж байна
-
2022 оны 7 сарын 26
Ихэнх нутгаар үүлэрхэг. Төв, говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
-
2022 оны 7 сарын 25
Хотын удирдлагууд есдүгээр сараас эхлэн хүүхдүүдийг сугалаагүйгээр цэцэрлэгт хамруулахын тулд нийслэл Улаанбаатар хотын зүгээс бүх боломжоор ажиллаж байгаагаа илэрхийлж байлаа.
-
2022 оны 7 сарын 25
БНХАУ-ын Наньжин хотод зохион байгуулагдаж буй "Cheerleading Open 2022" тэмцээнд 16 улсын 3000 гаруй тамирчид оролцсон бөгөөд өсвөр насны ангилалд "Өсөх ирээдүй-1" хамтлаг хип хоп төрөлд гуравдугаар байр эзэлжээ.
-
2022 оны 7 сарын 25
Долоодугаар сарын 15-аас 21-ий өдрүүдэд авто замаар 5,981 чингэлэг, төмөр замаар 300 чингэлэг нийт 737.7 мян.тн нүүрс гарсан нь өмнөх оны мөн үеэс 3.4 дахин өссөн үзүүлэлттэй байна.
-
2022 оны 7 сарын 25
2022 оны дөрөвдүгээр сард нэг сая төгрөгөөс доош цалин хөлс, орлоготой НДШ төлөгч өөрөө төлсөн дүнгийн 50%-ийг буцаан олгохоор болсон. Буцаан олголтын мөнгийг өгөх журам ёсоор тухайн сарынхыг дараа сарын 25-наас иргэдийн дансанд шилжүүлэх юм.
-
2022 оны 7 сарын 25
Аялал жуулчлалын тур операторын чиглэлийн зөвшөөрөлгүй, мэргэжлийн бус хувь хүн, хуулийн этгээдүүд сүүлийн үед иргэдийн гадаад, дотоодод аялах хүсэл сонирхлыг ашиглан гадаадын улс орон болон дотоодын чиглэлд хямд зардлаар аялуулах нэрийдлээр баталгаат бус аяллын хөтөлбөр гаргаж, иргэд олон нийт мэдээлэл дутмагаас болж тус хөтөлбөрт хамрагдан эрүүл мэндийн болон санхүүгийн эрсдэлд орох явдлууд гарсаар байна.
-
2022 оны 7 сарын 25
Талийгаачийн нас барсан шалтгааныг тодруулахаар Өмнөговь аймгийн цагдаагийн газарт тус хэргийг шалгаж байгаа учир дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Шалтгаан нөхцөл байдлыг тодруулахаар Өмнөговь аймгийн цагдаагийн байгууллага шалгаж байгаа учир мэдээлэл өгөх боломжгүй байна.
-
2022 оны 7 сарын 25
Эрүүл мэндийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.5-д “Худалдаа, үйлчилгээний байгууллага нь эрүүл ахуйн нөхцөл, шаардлага хангасан, үйлчлүүлэгч чөлөөтэй ашиглах боломжтой ариун цэврийн өрөө, гар угаах хэрэгсэлтэй байна” гэж заасан.
-
2022 оны 7 сарын 25
Нийслэлчүүдийн хувьд шахмал түлшийг дөрөв дэх жилдээ түлэх гэж байна. Хэрэглээнд нэвтэрсэн, үр ашиг, чанарыг нь мэдсэн бүтээгдэхүүн. Гэр хорооллын 200 гаруй мянган өрх айлыг ая тухтай, дулаан өвөлжүүлнэ гэдэг том асуудал.