-
2016 оны 5 сарын 10
2016 он гарсаар нийслэлийн Онцгой байдлын газарт барилгын өндөр давхраас хүн унах гэж байна гэсэн дуудлага нийт 20 удаа ирсний дийлэнх нь хараа хяналтгүй орхисон бага насны хүүхэд, архи согтууруулах ундаа хэрэглэсэн хүмүүс байна.
Иймд иргэд та бүхнийг ахуйн ослоос урьдчилан сэргийлж бага насны хүүхдэд тавих хараа хяналтыг сайжруулах, архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг анхааруулж байна гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
-
2016 оны 5 сарын 10
Өнөөдрийн байдлаар Дорнод аймгийн Матад сумын Баянхангай багийн “Харганы цар” гэдэг газар хээрийн түймэр гарч Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Жаргалант багийн “Дэрсэн-Ухаа” гэдэг газарт дамжин тархсаныг Дорнод, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид, Эрдэнэцагаан, Сүхбаатар сумын иргэд, нийт 115 хүн, 12 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж бүрэн унтраасан байна.
Харин Дорнод аймгийн Халх гол сумын Ялалт багийн “Өндөр хүрээ” гэдэг газар гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус сумын нутагт байрлах Хилийн цэргийн 306 дугаар ангийн Мэнэнгийн отряд, “Петро-Чайна-Дачин-Тамсаг” ХХК, Халх гол сумын иргэд, нийт 78 хүн, 9 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж түймрийг цурманд оруулан бүрэн унтраахаар ажиллаж байна.
Дашрамд дуулгахад, 2016 он гарсаар улсын хэмжээнд нийт 53 удаагийн ой, хээрийн түймрийн тохиолдол бүртгэгдэж, гурван хүн нас барж, дөрвөн хүн түлэгдэж гэмтсэн байна.
Цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс ирүүлсэн мэдээгээр ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхины хурд 18-20 м/с хүрч, цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна.
Тиймээс салхи, шуурганы үеэр иргэн та түлсэн гал асаасан шүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах, түймрийн хуурайшилт ихтэй үед ой, хээрт ил задгай гал түлэхгүй байх, түймрийн аюултай үед айл орх бүр халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийж байх, насанд хүрээгүй хүүхдийг ой, хээрт чүдэнз, асаагууртай явуулахгүй байх, гал түймэр унтраах багаж хэрэгсэлтэй байж ой, хээрийн гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.
-
2016 оны 5 сарын 10
Ховд аймгийн Мөнххайрхан сумын нутагт орших Үзүүр гялан гэдэг газраас олдсон хадны булшин дахь олдвор, эд өлгийн зүйлсийг Соёлын өвийг хамгаалах хуулийн дагуу БСШУЯ-ны шийдвэрээр Улаанбаатар хотод авч ирж сэргээн засварлаж эхэллээ.
-
2016 оны 5 сарын 10
АСЕМ-ын Загвар чуулганд оролцогчдын бүртгэл энэ 7 хоногт дуусна
-
2016 оны 5 сарын 10
Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн 1000 инженерийн нэгдсэн зөвлөлгөөн, Инноватор цом гардуулах ёслол энэ сарын 5-нд Хангарьд паласт боллоо.
-
2016 оны 5 сарын 10
Монгол, Болгарын Засгийн газар хооронд соёл, боловсрол, шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах хөтөлбөрийг үргэлжлүүлнэ
-
2016 оны 5 сарын 10
Улаанбурхан өвчний байдал, тархалтыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар танилцууллаа
-
2016 оны 5 сарын 10
“Сайн хашаа” хөтөлбөр батлагдлаа
-
2016 оны 5 сарын 10
Дизель түлшний импортын онцгой албан татварын хэмжээг зарим боомтод тэглэлээ
-
2016 оны 5 сарын 10
Олон улсын номын баяр Улаанбаатар хотод болно
-
2016 оны 5 сарын 10
Тээврийн хэрэгслийн албан татвараа төлөх хуулийн хугацаа энэ сард дуусна
-
2016 оны 5 сарын 10
Улсын онцгой комиссын хуралдаан Шадар сайдын өрөөнд эхэллээ.
-
2016 оны 5 сарын 10
Нийслэлийн Засаг даргын санаачилгаар “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Батлан хамгаалахын яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Хил хамгаалах Ерөнхий газар, Онцгой байдлын Ерөнхий газартай хамтран Улаанбаатар цэргийн хүрээнд байрлах анги, байгууллагуудын дунд тэргүүний тохижилттой, жагсаалч анги шалгаруулах ”Монгол цэргийн жавхаа’’ уралдааныг 4 дэх жилдээ зохион байгуулж байна.
-
2016 оны 5 сарын 10
Өнөөдөр төв, зүүн зүгийн нутгаар, бороо, 11-нд баруун болон төвийн нутаг, зүүн зүгийн нутгийн баруун хэсгээр, 12-нд нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орох бол 13-нд хойд болон баруун зүгийн нутгаар, 14-нд зам дагуу ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орж, салхины хурд 18-20 метр секунд хүрч хүчтэй салхи шуурахыг анхаарууллаа.
-
2016 оны 5 сарын 10
Богд уулын арын 17.1 км авто замд хийх гэрэлтүүлгийн ажлын гүйцэтгэгчээр 2 компани шалгарч гэрээ байгуулан ажиллаж байна
-
2016 оны 5 сарын 10
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016 оны 5 дугаар сарын 9-нд болсон хуралдаанаар Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус VII хуралдааныг 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 09.00 цагт хуралдуулахаар зарлалаа.
-
2016 оны 5 сарын 10
Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ өчигдөр нийт 326 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 251 дуудлага бүртгэгдсэн байна.
-
2016 оны 5 сарын 10
Дархан-Уул аймгийн Ардчилсан намын гишүүд дэмжигчид өнөөдөр өглөө 08.00 цагаас эхлэн улс төрийн өлсгөлөн зарлаж эхэллээ.
-
2016 оны 5 сарын 10
Гэтэл Нийслэлийн Засаг даргын “шахааны хүнээр” тодорсон Б.Нацагдорж нь МАН-ын Бага хурлын гишүүн байсан хүн байх юм. Түүний нэрийг дэвшүүлж эхлэхэд Нийслэлийн АН-ынхан эсэргүүцэж “МАН-ын гишүүн байсан хүнийг нэр дэвшүүлж байгаа нь ямар учиртай юм бэ” хэмээн нилээн бухимдсан байна. Харин хотын дарга Э.Бат-Үүл өмнөөс нь “Би энэ хүнийг дэмжих учиртай юм. Та нар дуугүй бай” гэх мэтээр хэдэрлэсээр асуудлыг цэглэсэн гэдэг.
-
2016 оны 5 сарын 09
Дорнод аймгийн Матад сумын төвөөс 50 км-ийн зайд гарсан хээрийн түймрийг унтраахаар аймгийн Онцгой байдлын газрын байдал болон орон нутгийн 52 хүн ажиллаж байгаа аж.