-
2016 оны 5 сарын 11
Өчигдрөөс эхлэн нийслэл болон төвийн бүсийн зарим нутгаар бороо, цас орж зам даваа хаагдаж болзошгүй байгааг анхааруулж байсан. Харин орон нутгийн замд нөхцөл байдал хүндрээгүй, замын хөдөлгөөн хэвийн саадгүй үргэлжилж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Харин одоогийн байдлаар нийслэлд цас борооны улмаас их хэмжээний ус урсаж шалбааг ихтэй байна. Тиймээс замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нарыг анхаарал болгоомжтой явахыг анхаарууллаа.
Эх сурвалжийн мэдээллээр Эрдэнэсантын замд цасаар шуурч, үзэгдэх орчин бага зэрэг хязгаарлагдмал байдалтай байгаа ажээ. Цаг агаарын нөхцөл байдал сайжиртал хөдөө орон нутгийн замд гарахгүй байхыг анхааруулан сэрэмжлүүлж байна.
-
2016 оны 5 сарын 11
Хачигт хазуулсан тохиолдол их бүртгэгдэх болжээ.
-
2016 оны 5 сарын 11
Нийслэлийн нэгдүгээр амаржих газар эсэн мэнд амаржиж 3 кг хүүтэй болсон эх үрээ алдсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, энэ сарын 09-ны өдөр Н гэгч эмэгтэй хийсвэр хагалгаагаар хоёр дахь хүүхдээ төрүүлжээ.
-
2016 оны 5 сарын 11
Өнгөрсөн оны ноосны урамшуулалыг өнөөдрөөс олгож эхэллээ.
-
2016 оны 5 сарын 11
Бямба гаригт бүх нийтээр мод тарина
-
2016 оны 5 сарын 11
Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр өнөө шөнө баруун зүгийн нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгаар, маргааш өдөр нутгийн төв хэсгээр нойтон цас орж, цасан шуурга шуурч, говь талын нутгаар хүчтэй салхи шуургатай байна.
Мөн 13-нд баруун болон төвийн нутгаар, 14-нд нутгийн зүүн хагаст хур тунадас, нойтон цас орно. Салхи 12-нд Алтайн салбар уулсаар, 13-нд ихэнх нутгаар, 14-нд говь талын нутгаар секундэд 18-20 метр хүрч шороон болон цасан шуурга шуурч, сэрүүснэ.
Иймд: Иргэд, малчид, тээврийн хэрэгслийн жолооч та бүхэн:
-Шуурганд төөрөх, малтайгаа уруудах, осгох, амь насаа алдах зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлж, хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, түүнчлэн малын бэлчээрлэлтэд онцгойлон анхаарах;
-Хүчтэй цасан шуурганы үеэр үзэгдэх орчин хязгаарлагдах, автозам, даваа цасанд хаагдах, хальтиргаа гулгаа үүссэний улмаас тээврийн хэрэгсэл саатах, бөөгнөрөл үүсэх зэрэг хүндрэл гардаг.
Иймээс хүчтэй салхи шуурганы үед замд гарахгүй байх, зайлшгүй шаардлагатай тохиолдолд хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчихыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.
-
2016 оны 5 сарын 11
90 км/цагаас хурд хэтрүүлсэн 239 жолоочийн эрхийг хасахаар болжээ. Тодруулбал, зөөврийн зөрчил илрүүлэгч камерт бүртгэгдсэн хурд хэтрүүлсэн жолооч нарын жолоодох эрхийг хасах юм байна.
-
2016 оны 5 сарын 11
Нийслэлийн Засаг дарга “Улаанбурхан өвчний талаар авах зарим арга хэмжээний тухай” А/343 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар холбогдох байгууллагуудад дараах үүрэг даалгаврыг өглөө. Үүнд:
Нийслэлийн хэмжээнд улаанбурхан өвчний дэгдэлтийг бууруулах, халдвараас сэргийлэх арга хэмжээний хэрэгжилт, хяналтыг хангах шуурхай ажлын хэсгийг байгуулан ажиллахыг нийслэлийн Эрүүл мэндийн газарт
Өрхийн эрүүл мэндийн төвөөс 0-1 насны хүүхдийн эрүүл мэндийн үзлэг, хяналтыг 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд эцэг, эхийн дуудлагын дагуу гэрээр зохион байгуулах, товлолын дархлаажуулалт хийх ажлыг 7 хоног бүрийн Бямба гарагт шилжүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авахыг дүүргийн Засаг дарга, Эрүүл мэндийн төвийн дарга нарт
Улсын хэмжээнд 2016 оны 05 дугаар сард зохион байгуулагдах Улаанбурхан өвчний нэмэлт дархлаажуулалтад дүүргийнхээ 18-30 насны иргэд, нутаг дэвсгэрийн ЕБС, их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн оюутан, сурагчдыг зохион байгуулалттай хамруулах, аюулгүй дархлаажуулалт явуулах нөхцөл боломжоор хангаж ажиллахыг дүүргийн Засаг дарга, Эрүүл мэндийн төвийн дарга нар, нийслэлийн Боловсролын газарт
1 хүртлэх насны хүүхдийг халдварт өртөхөөс сэргийлэх, эцэг эхчүүд хүүхдээ гэртээ асрах боломж олгох зорилгоор ажил, хөдөлмөр эрхэлж байгаа 0-1 насны хүүхэдтэй эхчүүдэд 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд Хөдөлмөрийн хуулийн 103 дугаар зүйлд заасан хүүхэд хөхүүлэх, асрах завсарлага дээр нэмж цалинтай чөлөө олгоход дэмжлэг үзүүлэхийг нийслэлийн нутаг дэвсгэр дэх байгууллагын дарга, ажил олгогч нарт үүрэг болгож, хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалайд
Улаанбурхан өвчний дэгдэлтийг бууруулах, халдвараас сэргийлэх арга хэмжээ, нэмэлт вакцинжуулалтын талаархи мэдээ, мэдээлэл болон иргэдэд зориулсан зөвлөмж сурталчилгааг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр тогтмол сурталчлах арга хэмжээг зохион байгуулахыг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэст, нийслэлийн Эрүүл мэндийн газарт тус тус даалгав.
Энэхүү захирамжийн биелэлтэд хяналт тавьж, хэрэгжилтийг хангуулах, зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг дүүргийн Засаг дарга нар, нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэлд тус тус үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2016 оны 5 сарын 11
Жүжигчин Р.Баттогтох нас барсан талаар цахим ертөнцөд мэдээлэл гарч эхэллээ. Түүний хувьд жүжигчин хэмээх алдрыг хүртээд 10 гаруй жилийг үдэж, үзэгч олондоо хүндлэгдэн яваа нэгэн билээ. Тиймээс ч Р.Баттогтохыг нас барсан гэх мэдээлэл олны анхаарлыг татаад байгаа юм. Харин чухам үнэндээ нас барсан эсэх нь өнөөдрийг хүртэл тодорхойгүй байна.
-
2016 оны 5 сарын 11
Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн 2016 оны их засвараар дулааны шугамыг шинэчлэн солих шугамын жагсаалтыг танилцуулж байна. Уг ажиллагаатай холбогдуулан халуун ус хязгаарлах юм.
-
2016 оны 5 сарын 11
Засгийн газраас “Сайн оюутан” хөтөлбөрийг баталсан. Тус хөтөлбөр нь дээд боловсролын байгууллагын өрсөлдөөнийг дэмжих, сургалтын санхүүжилтийн механизмыг сайжруулах замаар боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх, оюутны бие даасан байдал, хариуцлага, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, сурах бололцоог нэмэгдүүлэх зорилготой юм.
-
2016 оны 5 сарын 11
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх тухай” А/336 дугаар захирамж гаргалаа.
-
2016 оны 5 сарын 11
Дарханы ардчилсан намынхан төв намын байран дээрээ улс төрийн суулт зарлаж 20, өлсгөлөн зарлаад хоёр хонож байна. АН-ын гишүүд Дархан-Уул аймагт болж буй намын зөрчил, хагаралыг яаралтай шийдвэрлэх намыг ийнхүү талцахад хүргэсэн намын дарга З.Энхболдыг огцрохыг шаардаж байгаа билээ.
-
2016 оны 5 сарын 11
Улаанбаатар хотод 2016 онд хэрэгжүүлэх авто зам, тохижилт, ногоон байгууламж, инженерийн шугам сүлжээний засвар арчлалт, хөрөнгө оруулалтын ажлууд, Ази, Европын орнуудын дээд хэмжээний арван нэгдүгээр уулзалтын бэлтгэл ажлын хүрээнд нийслэлийн хэмжээнд тохижилтын ажлуудад хяналт тавих 22 ажлын хэсэг байгуулагдсан.
Ажлын хэсгүүд өдөр тутам нийслэлийн хэмжээнд хийгдэж буй тохижилтын ажилд хяналт тавьж байгаа. Олимпийн гудамжинд замын хэвтээ тэмдэг тэмдэглэгээ хийх, борооны ус зайлуулах шугамын худаг засварлах зэрэг ажлыг Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл”-ээс хийж байна.
Олимпийн гудамжны тохижилтын ажлыг “Модон байшин“ХХК, “Сэдбоса” ХХК хариуцан ажиллаж, ажил нь дуусах шатандаа явж байна. “Буурал сутай” ХХК чөлөөлсөн газрын хөрсийг тэгшлэн барилгын хог цэвэрлэх ажлыг хийж эхэлсэн.
Их тойруугийн гудамж буюу Зүүн 4 замаас хойш Сансрын аюулгүйн тойрог хүртэл нийт 51 гэрэлтүүлгийн шонг будсан бол “Холбоо трейд” ХХК нь Сансрын аюулгүйн тойргоос Нарантуул захын уулзвар хүртэлх гудамжны кабелийн утаснуудыг багцалсан. Мөн шаардлага хангахгүй 787 хайс хашлагыг буулгалаа. Энхтайваны өргөн чөлөөний замын урд хэсэг явган замын нөхөн засварын ажил эхэлсэн.
Харин Зайсангийн гудамжинд эко хавтан суурилуулж, хөрсний нөхөн сэргээлтийг хийн, худгийн тагны түвшинг тааруулах, зүлэгжүүлэх, хавтангийн өнгө сэргээх ажлууд 60%-тай хийгдэж байна. Мөн гэрэлтүүлгийн шон будах, кабель цэгцлэх ажлууд бүрэн хийгдсэн.
Нийслэлээс хийгдэж буй тохижилтын ажлыг дэмжин аж ахуйн нэгжүүдээс “Цагаан Шонхор” ХК хашаагаа засварлаж эхэлсэн бол , МҮЭСТО-ны зүүн талд байрлах Q&BN ХХК хашаагаа сольж, Шангрила зочид буудал гэрэлтүүлгийн шонгийн суурийг зассан. БСШУЯ –ны Мал эмнэлгийн хүрээлэн, ХААИС барилгынхаа гадна хашаанд мэдээллийн самбар байрлуулсан. Нарантуул трейд ХХК-ны оффис 9 давхар барилгынхаа хашааг өндөрлөсөн байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
-
2016 оны 5 сарын 11
Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн салбарыг Драгон төвд ажиллуулж байгаатай холбогдуулан тус төвийн урд хэсэгт 500-600 автомашины зогсоолыг шинээр барихаар ажил эхэлсэн. Ажлыг “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ хариуцан гүйцэтгэж байна. Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Драгон төв дэх салбарын албан ёсны нээлт энэ сарын 16-нд болно. Энэ төвөөс нийслэлийн 200 гаруй үйлчилгээг нэг дор авах боломжтойгоос гадна газрын харилцаатай холбоотой бүх төрлийн үйлчилгээг төвлөрүүлсэн байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2016 оны 5 сарын 11
2016 оны 05 дугаар сарын 12-ноос 05 дугаар сарын 16-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
13-нд баруун болон төвийн нутгаар, 14-нд нутгийн зүүн хагаст хур тунадас, нойтон цас орно. Салхи 12-нд Алтайн салбар уулсаар, 13-нд ихэнх нутгаар, 14-нд говь талын нутгаар секундэд 18-20 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. 13-нд нутгийн баруун хагаст, 14-нд нутгийн зүүн хагаст сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 13-18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан байна. Бусад хугацаанд дулаан байна.
-
2016 оны 5 сарын 11
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал өсөж арвижна
-
2016 оны 5 сарын 11
2016 оны 05 дугаар сарын 10-ны 21 цагаас 05 дугаар сарын 11-ний 21 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө үүлэрхэг, нутгийн зүүн хэсгээр хур тунадас, цас орж цасан шуурга шуурна. Өдөртөө үүл багасна, хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 15-17 метр хүрч шороон шуурга шуурна. Сэрүүсч Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 9-14 градус, өдөртөө 12-17 градус, бусад нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 5-10 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, өдөртөө ихэнх нутгаар секундэд 14-16 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 3-8 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө нутгийн баруун хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө ихэнх нутгаар 14-16 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Сэрүүсч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 6-11 градус, бусад хэсгээр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 12-17 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлэрхэг. Хур тунадас орно. Салхи зүүн хойноос секундэд 7-12 метр, өдөртөө зарим үед секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна . Шөнөдөө 0-2 градус, өдөртөө 9-11 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд шөнөдөө Арцбогдын өвөр хоолойгоор, өдөртөө ихэнх нутгаар секундэд 15-17 метр хүрч шороон шуурга шуурна. Сэрүүсч Дундговийн нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 6-11 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 15-20 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 14-16 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Сэрүүсч шөнөдөө 0 градус орчим, өдөртөө 3-5 градус дулаан байна.
-
2016 оны 5 сарын 10
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийг Цэргийн гавьяаны одонгоор шагнасныг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан өнөөдөр гардуулан өгөв. Тэрээр одонг тус ангийн байлдааны туганд хүндэтгэлтэйгээр зүүж өгсөн юм.
-
2016 оны 5 сарын 10
2016 он гарсаар нийслэлийн Онцгой байдлын газарт барилгын өндөр давхраас хүн унах гэж байна гэсэн дуудлага нийт 20 удаа ирсний дийлэнх нь хараа хяналтгүй орхисон бага насны хүүхэд, архи согтууруулах ундаа хэрэглэсэн хүмүүс байна.
Иймд иргэд та бүхнийг ахуйн ослоос урьдчилан сэргийлж бага насны хүүхдэд тавих хараа хяналтыг сайжруулах, архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг анхааруулж байна гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.