-
2016 оны 6 сарын 09
Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд байрлах Хонхор тосгоны 1.79 км авто замыг хатуу хучилттай болгох ажил эхлээд байна.
-
2016 оны 6 сарын 09
Украины зөрчлөөс болж Европын холбоо ОХУ-ын эсрэг хориг тавьсны эсрэг Орос мөн европын орнуудаас жимс жимсгэнэ оруулахыг хориглосон.
-
2016 оны 6 сарын 09
Нийслэлд энэ сарын нэгдүгээр долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 6620 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 8285 төгрөгийн үнэтэй байна.
-
2016 оны 6 сарын 09
Их засаг олон улсын их сургуулийн оюутан Нарансолонго” хэмээн өөрийгөө танилцуулж бага насны хүүхдийг залилсан хэрэг өчигдөр цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
-
2016 оны 6 сарын 09
Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Тамир, Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтэст ажиллаж байсан Б.Амарбаясгалан нарын таван хүнд холбогдох хэрэг шүүхэд шилжээд байгаа.
-
2016 оны 6 сарын 09
Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хот, Булган, Дорноговь, Дундговь, Сэлэнгэ, Төв аймгийн нутгаар, 9-11-нд зүүн аймгуудын нутгаар усархаг бороо үргэлжлэн орж, сэрүүсэх төлөв гарчээ.
Усархаг бороо орох үеэр голуудын усны түвшин огцом нэмэгдсэнээс иргэд усанд осолдох, автомашин усанд саатах, айл өрх, аж ахуйн нэгж, байгууллага усанд автах зэрэг хүндрэл гардаг.
Иймд үер, усны аюулд өртөхөөс болгоомжилж, бага насны хүүхдийг хараа хяналттай байлгах, гол ус үерлэж болзошгүй үед иргэд, малчид тээврийн хэрэгслийн жолооч нар баталгаатай гарам, гарц, гүүрээр зорчихыг анхааруулж байна.
Гол мөрөн үерлэсэн үед иргэд явганаар болон мотоцикл, мориор, автомашинтай ус гатласнаас усанд живэх, амь насаа алдах тохиолдол гардгийг Онцгой байдлын ерөнхий газраас сэрэмжлүүлж байна.
-
2016 оны 6 сарын 09
Архангай аймгийн Цэцэрлэг хотоос Тосонцэнгэлийн улсын чанартай авто замын 210 километрт байрлах Тариат сумын ”Тэрхийн голын гүүр”-нд гэнэтийн эвдрэл үүссэн билээ.
-
2016 оны 6 сарын 09
Австри Улсын соёлын өв, “Венийн вальс” хэмээн дэлхий нийтэд алдаршсан цэнгүүнийг Монгол Улсад 1999 оноос эхлэн зохион байгуулж ирсэн билээ.
-
2016 оны 6 сарын 09
2016 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 367 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 275 дуудлага бүртгэгдсэн байна.
-
2016 оны 6 сарын 09
Авто тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, автозам ашигласны төлбөр хураах ажлын хуулийн хугацаа 5 дугаар сарын 31-ний өдрөөс дуусгавар болсон. Албан татварт хамрагдаагүй тээврийн хэрэгслийг 6 сарын 1-нээс эхлэн замын хөдөлгөөнд оролцуулахгүй, тээврийн хэрэгсэл эзэмшигчид хуулийн дагуу захиргааны арга хэмжээ ногдуулж байгаа бөгөөд 6 сарын 6-наас эхлэн хяналтын үзлэг шалгалтыг явуулж эхлээд байна
-
2016 оны 6 сарын 09
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлын үлдэгдэл санхүүжилтийг шийдвэрлэх тухай” А459 дүгээр захирамж гаргалаа.
-
2016 оны 6 сарын 09
Хатан туулаа хамгаалах үндэсний хөдөлгөөн”-ийхөн Туул голоос элс, хайрга олборлодог компаниудын тусгай зөвшөөрлийг цуцлахыг хүсчээ.
-
2016 оны 6 сарын 09
Нийслэлийн Засаг дарга “Хөрөнгө гаргах тухай” А/462 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэр дэх Монгол Улсын болон нийслэлийн түүхтэй холбоотой тэмдэгжүүлэх дурсгалт газрын жагсаалтыг батлав.
Дурсгалт газруудыг тэмдэгжүүлэх ажлыг зохион байгуулахыг Улаанбаатар хотын музейд үүрэг болгов. Дурсгалт газруудыг тэмдэгжүүлэхэд шаардагдах 26 сая 300 мянган төгрөгийг “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн зардлаас санхүүжүүлэхийг нийслэлийн Засаг даргын Тамгын газарт, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэлд даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
УЛААНБААТАР ХОТЫН НУТАГ ДЭВСГЭР ДЭХ ТЭМДЭГЖҮҮЛЭХ ДУРСГАЛТ ГАЗРЫН ЖАГСААЛТ
№ Хуучны нэр А. Одоогийн нэр
Б. Байршил Тэмдэг байрлуулах цэг Тэмдэг-жүүлэх хэлбэр Товч түүх
1 Монголын сүүлчийн хаан VIII Богд Жавзундамбын Төрийн Шар ордон байсан газар А. -
Б. Хүүхдийн урлан бүтээх төвийн зүүн урдаас 4 дүгээр дэлгүүрийн хооронд байсан. Хүүхдийн урлан бүтээх төвийн зүүн талд, Бага тойруугийн гудамжинд Чулуун самбар
VIII Богдыг хаан ширээнд өргөмжилж, Монгол улсыг сэргээн мандуулсныг зарлан тунхагласан газар
Дээрх төрийн их ёслол Богдын шар ордонд болсон ба тус ордон нь Монгол улсын төрийн ордон байв.
2 Хүн чулууны хонхор А. Зүүн цэцэрлэгт хүрээлэн
Б. Гадаад харилцааны яамны арын цэцэрлэгт хүрээлэн Их хүрээ суурьшсан газарт босгосон дурсгалын мэлхийт хөшөөний хажууд Чулуун самбар 1778 онд Их хүрээ ирж суурьшсан газар бөгөөд одоогийн Гадаад харилцааны яамны хойд талд Зүүн цэцэрлэгт хүрээлэн буй газар юм.
3 Талхын дэнж А. Гандангийн дэнж
Б. Гандантэгчинлэн хийд Гандан хийдийн гол хаалга руу явах замын голд Чулуун самбар 1838 онд Хүрээний хамгийн баруун талд Гандантэгчинлэн хийд баригдсан бөгөөд тэр цагаас өнөөг хүртэл үйл ажиллагаа явуулж, өдгөө Монголын бурхан шашинтны төв хийд болсон.
4 Зөөлөн хошуу буюу Зааны хошуу А. Тасганы овоо
Б. Гэсэр сүмийн хойд талын овоо Овооны зүүн талын хаалганы хажууд Чулуун самбар
Зүүн хүрээ, Гандангийн лам нар тус хошууны дээр номын хүчээр мэтгэлцэх тасга хэмээх зан үйл гүйцэтгэх болсноор Тасганы овоо гэх болсон.
1950-аад оны дунд үе хүртэл хотын ерөнхий төрх байдлыг хардаг гол өндөрлөг цэгийн нэг болж байсан.
1913 онд Францын гэрэл зурагчин Стафэн Пассагийн Тасганы овоо дээрээс Нийслэл хүрээний ерөнхий байдлыг авсан зураг нь монголын анхны өнгөт гэрэл зургийн нэг болон үлджээ.
5 Богдын өндгөн сүргийн нутаг А. -
Б. Дунд гол, Туул голын дундах газар бэлчээрийг ийнхүү нэрлэж байсан. Богдын зуны ордны байшингуудын ойролцоо Чулуун самбар Богдын дөрвөн ордны гурав нь Өндгөн сүргийн нутагт байсан бөгөөд өдгөө тэдгээрээс Богдын ногоон ордны ихэнх хэсэг, Хүрэн ордны зарим барилгууд хадгалагдан үлдсэн. Энэ нутаг бэлчээрт Монголын сүүлчийн хаан Жавзундамба хутагт 1893-1924 он хүртэл амьдарсан.
6 Хүрээ сайдын газар А. -
Б. МУБИС-ийн А байр орчимд МУБИС-ийн төв байрны зүүн хойд талд, хашаан дотор Чулуун самбар
Энэ газарт 1911 онд тусгаар тогтнолоо сэргээн байгуулсан Монгол Улсын анхны таван яам байрлаж байсан.
МУБИС-ийн төв байр нь 1931-1951 онд Засгийн газрын ордон байв.
7 Хүрээний их зээл буюу Худалдааны гудамж А. Жуулчны гудамж
Б. Дүрслэх урлагийн музейгээс Бөмбөгөр худалдааны төвийн урд талын замын уулзвар хүртэл Урт цагааны өмнө Чулуун самбар
XVIII зууны эцсээс XIX зууны эхэнд үүссэн худалдаа, зах зээлийн гол гудамж, Хүрээний хамгийн их хөл үймээн ихтэй газар байв.
Энэ үеийн захын өөр нэг үүрэг нь мэдээллийн нэг хэрэгсэл болж байснаараа онцлог.
8 Махан дов, түүний орчим А. Барилгачдын талбай
Б. Барилгачдын талбайн орчимд Барилгачдын талбайд Чулуун самбар Нийслэл хүрээний мах худалдаалах захыг Махан дов гэж нэрлэдэг байв.
Махын довын эргэн тойронд 1909 онд баригдсан анхны европ эмийн сангийн байшин, 1914 онд баригдсан Өндөр хоршооны барилга буюу одоогийн Дүрслэх урлагийн музей байрлаж буй барилга, 1910-аад оны дунд үед баригдсан анхны кино театр, их дэлгүүрийн барилга, 1948 онд баригдсан анхны нийтийн хоолны газар буюу Туул зоогийн газрын барилга зэрэг түүхэн дурсгалт барилгууд өдгөө хадгалагдан үлджээ.
9 Богдын цагаан ордон байсан газар А. -
Б. Нэгдүгээр цахилгаан станцаас баруун урагш 300 м зайд Арьс ширний үйлдвэрийн ойролцоо Чулуун самбар Богдын өндгөн сүргийн нутагт байсан Богдын гурван ордны нэг. Энэ ордон 1837 онд баригдсан бөгөөд маш гоёмсог ордон байв.
10 Индрийн талбай А. Чингис хааны талбай
Б. Одоогийн Чингис хааны талбай Сүхбаатарын хөшөөний хажууд Чулуун самбар 1921 онд үүссэн шинэ талбай ба 1921-1946 онд Индрийн талбай, 1946-2013 онд Сүхбаатарын талбай гэж нэрлэж байв.
Энэ талбайгаас 1921 оны Үндэсний Ардчилсан хувьсгалыг зарлан тунхагласан. 1990 оны хувьсгалын тэмцлийн гол төвүүдийн нэг байсан.
11 Их тэнгэрийн амны хадны зураг А. Их тэнгэрийн амны хадны зураг
Б. Их тэнгэрийн замын урд талд Хадны зургийн хажууд Чулуун самбар Хүрэл зэвсгийн үеийн хадны зосон зураг болон XIII зууны Их Монгол Улсын үеийн хар бэхээр зурсан зурагтай.
12 Гачууртын амны хадны зоосон зураг А. Гачууртын Шар хоолойн амны хадны зураг
Б. Гачууртын Шар хоолойн аманд, уулын зүүн энгэрт, төв замын баруун талд Хадны хажууд Чулуун самбар Хүрэл зэвсгийн үеийн хадны зосон зураг
13 Хэрэйдийн ван хааны ордны туурь А. Туулын Хар Түнийн ордны туурь
Б. Хан-Уул, Биокомбинат, Шувуун фабрикийн дунд Туурийн дэргэд Чулуун самбар Хэрэйдийн Ван ханы ордон байсан бөгөөд түүний дараа Чингис хааны хатны ордон болсон.
14 Нүхтийн амны Монгол ноёд нууцаар хуралдсан бичигт хад А. –
Б. Нүхтийн амны эхэнд Агуйн хажууд Чулуун самбар 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалыг зохион байгуулагчид энэ газарт хувьсгалын үйл хэргийн талаар нууцаар зөвлөлдөж байсан агуй. Тус агуй дотор Төвд бичээсүүдтэй ба Өндөр гэгээн Занабазарын дүрийг чулуун дээр сийлсэн байдаг. Өндөр гэгээний агуй гэх нь ч бий.
-
2016 оны 6 сарын 09
Долоон буудлын уулзвараас Чингэлтэйн эцсийн буудал хүртэлх 3,3км авто замын хөдөлгөөнийг нээх ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо.
-
2016 оны 6 сарын 09
“Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т заасны дагуу Монгол, Хятадын авто замын хилийн боомтууд “Луут завьны баяр”-ыг тохиолдуулан өнөөдөр амарна.
-
2016 оны 6 сарын 09
10:00 цагт: ШӨХТГ-н Хэрэглэгчийн төвд ”Сонгуулийн тухай хуулийн талаар хэвлэл мэдээллийн байгууллагуудад танилцуулна. Сонгуулийн тухай хуулийн 70.1.6 болон 70.7 дах заалтыг ШӨХТГ хэрхэн хэрэгжүүлэх талаар мэдээлэл өгнө.
-
2016 оны 6 сарын 08
Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсээс тус дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг цахим тоглоомын газруудыг шалгажээ. Энэ хүрээнд нийт 35 цахим тоглоомын газрын үйл ажиллагааг шалгасан байна.
-
2016 оны 6 сарын 08
Улаанбаатар хотын 2020 хүртэл ерөнхий төлөвлөгөө, 2030 оны хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох төслийн хүрээнд Налайх, Багануур, Жаргалант, Партизаныг дагуул хот болгон хөгжүүлэхээр болжээ. Уг төлөвлөгөөнд байгаа газруудын дэд бүтэц, зохион байгуулалтыг сайжруулахад төмөр зам тавих, шинэчлэх, хөгжүүлэх шаардлага тулгараад байгаа аж.
-
2016 оны 6 сарын 08
УИХ-аас өнгөрөгч 2 дугаар сарын 5-нд баталсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл хүчингүй болсонд тооцох тухай хууль, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн зарим заалт нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг Үндсэн хуулийн цэц хянан хэлэлцэв.
Дээрх хуулиудад хяналтын журмаар хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхийн тогтоол хууль зөрчсөн, хуульд харшилсан бол Улсын дээд шүүх нийт шүүгчдийн хуралдаанаараа хянаж эцэслэн шийдвэрлэхтэй холбоотой журмыг зохицуулсан зүйл, заалтыг хүчингүй болгож, өөрчлөн найруулсан байх бөгөөдингэхдээ Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “... Хэрэв Улсын дээд шүүхийн шийдвэр хуульд харшилбал түүнийг Улсын дээд шүүх өөрөө хүчингүй болгоно.” гэсэн заалтыг хэрхэн хэрэгжүүлэх, хуульд харшилсан шийдвэрээ ямар журмаар хүчингүй болгохтой холбогдсон харилцааг зохицуулалтгүй орхиж, хуулийн хийдэл бий болгожээ.Гэвч энэ нь Үндсэн хуулийн зөрчлийн шинжийг агуулаагүй байх бөгөөд УИХ хууль батлах, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах өөрийн онцгой бүрэн эрхийнхээ хүрээнд дээрх хийдлийг арилгах боломжтой юм хэмээн үзэж Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Үндсэн хууль зөрчөөгүй гэж үзэж 08 дугаар дүгнэлт гаргалаа.
-
2016 оны 6 сарын 08
”Сайн хашаа” хөтөлбөрт хамрагдсан иргэд 5 хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээл авах боломжтой