-
2016 оны 6 сарын 07
“Сайн хашаа” хөтөлбөрийн хөнгөлөлттэй зээлд хэрхэн хамрагдах вэ?
-
2016 оны 6 сарын 07
Цахилгаангүй байсан өрхүүдийг эрчим хүчээр хангах боломжтой боллоо
-
2016 оны 6 сарын 07
Сэлэнгэ аймгийн Мандал сумын төвөөс 20 км зайд, Тарни багийн “Хуурай шаазгайт” гэдэг газар өчигдөр оройн 20:00 цагийн орчимд ой хээрийн түймэр гарчээ.
-
2016 оны 6 сарын 07
Их Монгол улсын гудамжны авто замын засварын ажлын хүрээнд “Жапан таун” хотхон уруу ордог уулзвараас урагшаа Маршалын гүүрийнуулзвар хүртлэх авто замыг 2016.06.07-ны өдрийн 01:00 цагаас 2016.06.10-ны өдрийн 23:00 цаг хүртэл хаана. Энэ хугацаанд энэ чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг Ч:28 “Сэлх-7 буудал-Ард кино театр-Ревир Гарден” чиглэлийн автобус доорх чиглэлийн зураглалын дагуу иргэдэд үйлчилнэ.
-
2016 оны 6 сарын 07
Модон барын Их хөлгөн судар “Ганжуур”, “Данжуур”-ын хэвлэмэл бүрэн эхийг залах ёслолын ажиллагаа өнөөдөр 16.00 цагт ШУА-ийн хүрээлэнгүүдийн нэгдсэн I байранд болно
-
2016 оны 6 сарын 07
Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 143 км хатуу хучилттай авто замын барилгын гүйцэтгэгч компанитай байгуулсан гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж, авто замын барилгын ажлыг таван багц болгон техник, ажиллах хүчний чадавх сайтай компаниудтай багц тус бүрээр нь гэрээ байгуулан гүйцэтгүүлэхийг Зам, тээврийн сайд М.Зоригтод даалгалаа.
-
2016 оны 6 сарын 07
Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т заасны дагуу Монгол, Хятадын авто замын хилийн боомтууд “Луут завьны баяр”-ыг тохиолдуулан 06 дугаар сарын 09-ний өдөр амарч, 06 дугаар сарын 10-ны өдөр цагийн хуваарийн дагуу хэвийн ажиллана.
-
2016 оны 6 сарын 07
Сургууль, цэцэрлэгийн барилга барих төслийн концессийн гэрээг холбогдох аж ахуйн нэгжүүдтэй байгуулахаар тогтлоо.
-
2016 оны 6 сарын 07
Орон нутагт маш ноцтой ослууд гарч 8 хүн газар дээрээ амиа алдаад байна
-
2016 оны 6 сарын 07
Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын 2015-2016 оны хичээлийн жилийн зуны амралт өнөөдрөөс эхэлж байна.
-
2016 оны 6 сарын 07
МАНАЙ УЛС СТРЕССИЙН ТҮВШНЭЭРЭЭ ДӨРӨВДҮГЭЭРТ БИЧИГДЛЭЭ
-
2016 оны 6 сарын 07
Ганди, Баянмонгол хорооллын авто замуудын ажил удахгүй дуусна
-
2016 оны 6 сарын 07
Нийслэлийн хэмжээнд 16 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад оржээ
-
2016 оны 6 сарын 07
Их Монгол улсын гудамжны 2.3 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажил үргэлжилж байна.
-
2016 оны 6 сарын 07
Япон-Монгол хооронд байгуулсан “Эдийн засгийн түншлэлийн тухай” хэлэлцээр буюу ЕРА өнөөдрөөс эхлэн хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлнэ. Хэлэлцээрийн хүрээнд монголын тал 97 бүлгийн 5700 орчим төрлийн бараа, Японоос 97 бүлгийн 9300 орчим төрлийн барааны импортын гаалийн тарифыг бууруулах юм.
-
2016 оны 6 сарын 07
Гэр хороололд инженерийн хэсэгчилсэн болон төвлөрсөн дэд бүтэцтэй амины орон сууцны хороолол бий болгож, иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах нөхцөлийг бий болгох зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 05 дугаар сарын 09-ны өдрийн 252 дугаар тогтоолоор “Сайн хашаа” хөтөлбөрийг баталсан юм. Хөтөлбөрт хот, тосгоны хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан аймаг, нийслэлийн хот байгуулалтын асуудал хариуцсан байгууллагуудаас тогтоосон гэр хороолол болон гэр хорооллын газрыг иргэдийн оролцоотой дахин зохион байгуулах төслийн талбар, зуслангийн газрыг хамруулна.
Үүнтэй холбогдуулан “Монгол Улсын Засгийн газар”, “Нийслэлийн Засаг даргын Тамгын газар”, “Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар”, “Нийслэлийн орон сууцны корпораци”, “Төрийн банк”, “Гэр хорооллыг орон сууцжуулах төсөл” хамтран “Сайн хашаа” хөтөлбөрийг иргэдэд танилцуулах өдөрлөгийг 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 10:00-18:00 цагийн хооронд Чингисийн талбайд зохион байгуулахаар боллоо.
Тус өдөрлөгөөр “Сайн хашаа” хөтөлбөрийг иргэд, олон нийтэд танилцуулах, хамрагдах хүсэлтэй иргэдийг зөвлөгөө, мэдээллээр хангах, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн санал болгож буй хэсэгчилсэн болон бие даасан инженерийн дэд бүтцийн шийдлүүдийг танилцуулах зэрэг үйл ажиллагаа болох юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийтттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2016 оны 6 сарын 07
Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороонд “Буянт-Ухаа-2” хороолол ашиглалтад шинээр орж, тус хороололд өнөөдрийн байдлаар 800 өрхийн гурван мянга орчим иргэн суурьшаад байна. Эдгээр иргэдэд нийтийн тээврийн үйлчилгээг хүргэхээр Ч:56 “Буянт- Ухаа- 2 хороолол 120 мянгат” чиглэлийг шинээр нээж байна. Тус чиглэлд 2016 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын их багтаамжийн 5 автобус 20 минут тутамд үйлчилгээ үзүүлнэ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2016 оны 6 сарын 07
14:00 цагт ГХЯ-ны Зөвшилцөл танхимд Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн саяхан манай улсад албан ёсны айлчлал хийсэн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керригийн айлчлалын үр дүнгийн талаар болон бусад айлчлал, цаг үеийн мэдээллээр хэвлэлийн бага хурал хийнэ.
-
2016 оны 6 сарын 07
Малчид, иргэдэд зориулсан мэдээ:
Маргааш ихэнх нутгаар дулаахан байна.
-
2016 оны 6 сарын 07
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд мал баялаг төгөлдөр болно