-
2016 оны 6 сарын 10
Судалгаагаар гэр хорооллын 33,487 өрх ойрын 3 жил орон сууц худалдан авах чадвартай гэсэн дүн гарчээ
-
2016 оны 6 сарын 10
Сүхбаатарын гудамжны аж ахуйн нэгжүүд гадна тохижилтоо сайжрууллаа
-
2016 оны 6 сарын 10
Эрхэмсэг тансаг бүхний илэрхийлэл болсон алдарт Венийн вальсыг ”Улаанбаатар-Венийн вальс” нэртэйгээр гурав дахь жилдээ маргааш 17 цагаас Чингисийн талбайд зохион байгуулах гэж байна.
-
2016 оны 6 сарын 10
2016 оны 06 дугаар сарын 11-нээс 06 дугаар сарын 15-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:
11-нд нутгийн хойд хэсгээр, 12-13-нд ихэнх нутгаар, 14-нд зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Дуу цахилгааны үеэр салхи түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 14-19 градус, Их нууруудын хотгор болон говийн бүсийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 22-27 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна. 14-нөөс дулаарна.
-
2016 оны 6 сарын 10
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал өсөж арвижна
-
2016 оны 6 сарын 10
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө зарим газраар түр зуурын бороо орно. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 17-22 градус, Алтайн өвөр говь болон Их нууруудын хотгороор шөнөдөө 10-15 градус, өдөртөө 24-29 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр бороо, өдөртөө зарим газраар түр зуурын бороо орно. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлжийн голын саваар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 14-19 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бороо орно. Салхи зүүн хойноос секундэд 7-12 метр. Сэрүүсч шөнөдөө бүх нутгаар 5-10 градус, өдөртөө нутгийн баруун хэсгээр 16-21 градус, зүүн хэсгээр 13-18 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө бороо орно. Дуу цахилгаантэй. Өдөртөө бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 6-8 градус , өдөртөө 19-21 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр бороо орно. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Дундговийн нутгаар 3-8 бусад нутгаар 7-12 градус, өдөртөө Өмнөговийн нутгаар 20-25 градус, бусад нутгаар 17-22 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Шөнөдөө бороо, өдөртөө түр зуурын бороо орно. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 4-6 градус, өдөртөө 17-19 градус дулаан байна.
-
2016 оны 6 сарын 09
http://www.24tsag.mn/content/135593.shtml
-
2016 оны 6 сарын 09
Эцэг эх асран хамгаалагчдын хайхрамжгүй үйлдлээс болж бага насны хүүхдүүд бэртэж гэмтэх, цаашлаад амт насаа алдах тохиолдол буурахгүй байна.
-
2016 оны 6 сарын 09
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэдхэн хоромын өмнө Төрийн ордон дахь Засгийн газрын хуралдааны танхимд сэтгүүлчдэд хандаж мэдээлэл хийлээ.
Тэрбээр өнөөдөр үдээс хойш хуралдсан Засгийн газрын ээлжит бус хуралдааны талаар олон нийтэд мэдээлэл өгсөн юм. Тодруулбал, өнөөдрийн засгийн хуралдаанаар ЗГ-аас санаачлан хэрэгжүүлж буй ”Сайн хашаа” хөтөлбөр болон ”Сайн оюутан” хөтөлбөрүүдийг хэлэлцэж зарим шийдвэрүүдийг гаргасан байна.
Мөн өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэгдсэн хамгийн чухал асуудал нь ”Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцааныг мөнгөжүүлэх асуудал байжээ. Ингээд Засгийн газар хуралдаад иргэн бүрт тараасан 1072 ширхэг хувьцааг үнэд оруулж, мөнгөжүүлэх асуудлыг дэмжжээ. Тодруулбал, 1072 хувьцааны 30 хувь буюу 322 ширхэг хувцааг нь 300 мянган төгрөгөөр иргэдээсээ худалдаж авах шийдвэрийг гаргажээ. Цаана нь үлдсэн 750 ширхэг хувьцааг оны хоёрдугаар хагаст тавих асуудлыг хэлэлцжээ. Гэхдээ иргэд дээрх хувьцаагаа заавал худалдах албагүй юм байна.
Хувьцааг худалдаж авах асуудлыг зургаадугаар сарын 13-ны өдрөөс эхлүүлэх юм байна. Мөн хувьцааг иргэдээс худалдаж авахын тулд Засгийн газарт нийт 400 гаруй тэрбум төгрөгийн бонд гаргах шаардлага гарч байна. Дээрх асуудлыг Монголбанк болон холбогдох аржилжааны банкуудтай тохиролцсоны үр дүнд хэрэгжүүлнэ гэв.
-
2016 оны 6 сарын 09
Бондоор 1660 гаруй төслийг санхүүжүүлжээ
-
2016 оны 6 сарын 09
М.Энхболд ”Улаанбаатар палас”-ын ойролцоох газрыг хууль бусаар олгосон уу
-
2016 оны 6 сарын 09
Энэ сарын 29 буюу лхагва гарагт бүх нийтээрээ амарна. Тодруулбал, 2016 оны УИХ-ын сонгууль эл өдөр болох бөгөөд хуульд заасны дагуу бүх нийтээр амрах юм.
-
2016 оны 6 сарын 09
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын дэргэдэх зөвлөлийн өргөтгөсөн гуравдугаар хуралдаан өнөөдөр болов.
-
2016 оны 6 сарын 09
Зуслангийн газрыг өмчлүүлэх ажил үргэлжилж байгаа бөгөөд иргэдийн хүсэлтийг land.ulaanbaatar.mn сайтаар дамжуулан хүлээн авч байна. Өмнө нь цахимаар газар өмчлөхөөр бүртгүүлсэн 600 мянган иргэний мэдээлэл системд багтсан байгаа юм.
Одоогоор Сүхбаатар дүүргийн Ар Хустай, Хандгайт, Шарга морьтод 18 байршил, Чингэлтэй дүүргийн Зуунмод, Яргайт зэрэг 7 байршилд газар өмчлүүлэхээр бэлтгэж байгаа аж. Энэ удаагийн газар өмчлөлөөр ойролцоогоор 18 мянган нэгж талбарыг өмчлүүлэхээр төлөвлөсөн байна.
Иргэдийн хүсэлтийг цахим хэлбэрээр хүлээн авч анхан шатны хариу өгч ажиллах зорилгоор “Газрын харилцааны цахим үйлчилгээний систем U-Las”-ийн программ хангамжийг ашиглаж байгаа юм. Үүнээс гадна иргэд зуслангийн газар өмчлөлтэй холбоотой шаардлагатай мэдээллээ авсны дараа Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдийн Өмч, газрын харилцааны албадад холбогдох материалаа хүргүүлснээр өмчлөлийн ажлаа эхлүүлэх юм. Зуслангийн газар өмчлөлийн бүртгэлийг есдүгээр сарын 15-ыг хүртэл хийх аж.
Цаашид Сүхбаатар, Чингэлтэй дүүргээс гадна Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэг дэх зуслангийн газруудын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг баталсны дараа үргэлжлүүлэн газар өмчлүүлэх юм.
-
2016 оны 6 сарын 09
Сонгуулийн тухай хууль зөрчигдөж байгаа талаар “Шударга сонгууль” ТББ-аас мэдээлэл хийлээ. Тус байгууллага нь сонгуулийн үеэр хууль зөрчигдөж байгаа эсэхэд хяналт тавин ажиллахаар байгуулагджээ.
-
2016 оны 6 сарын 09
“Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-аас хууль бусаар халагдсан гэх хүмүүс хуулийн байгууллагад ханджээ. Энэ талаар өнөөдөр иргэдийн төлөөлөл болон “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын үйлдвэрчний эвлэлтэй хамтран мэдээлэл хийлээ.
-
2016 оны 6 сарын 09
Сэлэнгэ аймгийн Алтанбулаг авто замын боомтын орох чиглэлд 06 дугаар сарын 08-ны өдөр ОХУ-ын иргэн Л.Ю “Toyota Prado” маркийн авто машины урд талын хайрцганд МР-645К маркийн Т11096682 дугаарын хийн гар бууг магазин, хийн баллон, 278 ширхэг сумны хамт хил нэвтрүүлэхийг завджээ.
-
2016 оны 6 сарын 09
Нийслэлийн Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баялагийн хонхорт үйл ажиллагаа явуулдаг иргэн Д-гийн уурхайд хоёр хүн дарагдсан дуудлага 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 15:20 цагт ОБЕГ-ын Уул уурхайн аврах ангид ирсэн байна.
-
2016 оны 6 сарын 09
Төв цэвэрлэх байгууламжийн засвар шинэчлэлтийн ажил 9 дүгээр сард дуусна
-
2016 оны 6 сарын 09
Нийслэлийн Засаг дарга 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдөр “Мөнгөн урамшуулал олгох тухай” А/457 дугаар захирамж гаргалаа.