-
2016 оны 11 сарын 23
Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан Японы Мияаконожо хотын Хөдөө аж ахуйн хэлтсийн дарга Иший Ёшихиро тэргүүтэй төлөөлөгчдийг өчигдөр хүлээн авч уулзжээ.
Мияаконожо хотын хувьд үхрийн махан олон төрлийн лаазалсан брэнд бүтээгдэхүүнээр алдартай юм байна. Уг бүтээгдэхүүнээ гадаад зах зээлд гаргах ажлын хүрээнд өнгөрсөн оноос Улаанбаатар хотод Элчин сайдын яамаараа дамжуулан сурталчилгааны ажил зохион байгуулсан гэдгээ Иший Ёшихиро Засаг даргын орлогч Ж.Батбаясгаланд танилцуулсан байна.
Иший Ёшихиро “Манай бренд үхрийн мах нь дэлхийн олон оронд танил болсон бүтээгдэхүүн. Япон улсын махны хэрэгцээний 5/1 хувийг дангаараа хангаж байна. Улаанбаатар хотод бүтээгдэхүүнээ нийлүүлэх, цаашид хамтран ажиллах хүсэлтэй байна” гэлээ.
Харин Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан “Үхрийн мах, махан бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд нийлүүлнэ гэдэг маш чухал юм. Манай хоёр орны хамтын ажиллагаа олон жилийн түүхтэй. Та бүхний үйл ажиллагааг манай хөдөө аж ахуйн салбарынхан дэмжинэ гэдэгт итгэж байна” хэмээжээ.
-
2016 оны 11 сарын 23
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд бүх нийтээр цас цэвэрлэх уриалгад Улаанбаатар хотын цэргийн анги нэгтгэлүүд нэгдэж өнгөрсөн шөнө цас цэвэрлэлээ.
-
2016 оны 11 сарын 23
Энэ өдөр билгийн тооллоор өвлийн эхэн сарын 25 бөгөөд буддын шашинтай бүх улс түмэн Богд Зонховын их дүйцсэн өдөр буюу ”Зулын 25” хэмээн тэмдэглэж заншсан. Энэ өдөр сүсэгтэн олон түмэн мацаг барьж (цагаан хоол идэх) зул өргөж, арван хар нүглийг тэвчин бие, хэл, сэтгэлээ ариусган буян үйлдвээс өргөсөн нэг зул мянга болж, уншсан нэг маани түм болж арвиждаг учиртай юм. Энэ өдөр их буян хураана гэсэн үг. Монголчууд зул өргөхдөө энэ ба хойтын буян, өөд бологсдын буянд зориулахын зэрэгцээ мал муулахдаа хүртэл сайн төрөл олохыг ерөөж зул өргөдөг заншил бий.
-
2016 оны 11 сарын 23
Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам Данзанжамц эдгээр өдрүүдэд Гандантэгчилэн хийдийн урилгаар манай улсад айлчилж буй. Түүний айлчилж буй зорилго нь X Богдыг тодруулахаар ирсэн гэх мэдээлэл цацагдсан. Энэ тухай Гандантэгчилэн хийдийнхэн үгүйсгэж, тодорхой мэдээлэл өгөөгүй юм.
-
2016 оны 11 сарын 23
Жайка олон улсын байгууллагаас Өвсний үндэс техникийн хамтын ажиллагааны хүрээнд “Сэргээгдэх эрчим хүч /газрын хөрсний дулаан/ ашиглан бага эрчим хүчээр хүнсний ногоо тариалах технологи дэмжих төсөл”-ийг Монгол Улсад гурван жилийн хугацаанд амжилттай хэрэгжүүлсэн байна. Манай орны хувьд эрс тэс уур амьсгалтай ч энэ төслийн үр дүнд газрын хөрсний дулааныг ашиглан, эрчим хүчний хэмнэлттэй аргаар өвлийн цагт ч хүнсний ногоо тариалах боломжтойг харуулжээ. Дулааны улиралд уг хүлэмжинд 3-4 төрлийн нарийн ногоо тариалдаг аж. Харин өвлийн улиралд бууцай тариалахад тохиромжтой байгааг мэргэжлийн хүмүүс хэлж байлаа. Төслийн баг хамт олон өнөөдөр ургацаа хурааж хаалтын ажиллагаагаа хийсэн юм. Уг ажиллагаанд Японы Элчин Сайдын яам, Жайка олон улсын байгууллага, Эрчим хүчний яам болон нийслэлийн холбогдох газрын төлөөлөл оролцлоо. Монгол Улсад гурван жилийн турш амжилттай хэрэгжсэн уг төслийг Эрчим хүчний яам хариуцан үйл ажиллагааг үргэлжлүүлэх юм байна гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2016 оны 11 сарын 23
23-наас хүйтний эрч өдөртөө бага зэрэг суларна.
-
2016 оны 11 сарын 23
Их хэмжээний цас орсны улмаас үүсээд байгаа нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Нийслэлийн удирдлагууд шуурхай хуралдаж, хотын дарга холбогдох газар, хэлтсийн дарга нарт үүрэг өглөө. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд энэ долоо хоногт буюу баасан гаригт гэхэд багтаан хотын автомашины болон явган хүний зам, талбайн цас мөсийг арилгахыг холбогдох албаныханд үүрэг болгов.
Нийслэлийн цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар шуурхай хуралдааны үеэр цас цэвэрлэх хотын даргын уриалгад цэргийн анги байгууллагууд нэгдэж, өнөөдөр оройн 20 цагаас эхлэн тодорхой хэсгүүдэд алба хаагчид хуваагдан ажиллахаар болсныг танилцууллаа. Тодруулбал, Баянзүрх дүүрэг “Арслан”-тай хөшөөнөөс “Нарантуул” захын уулзвар хүртэл 014, 015, 032 дугаар ангийн, Хан-Уул дүүрэг Яармагийн гүүрнээс Нисэхийн уулзвар хүртэлх замд 013, 017, 089,120 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагчид, Чингэлтэй дүүрэг Дөлгөөн нуурын уулзвараас Гэсэр сүм хүртэлх замын цасыг цэргийн дүйцүүлэх албаныхан цэвэрлэхээр болжээ. Нийтдээ 500 орчим хүн энэ удаагийн цас цэвэрлэх ажиллагаанд оролцох юм байна. Харин нарны гүүр болоод нарны замын 8.4 км авто зам, замын байгууламжийг ТҮК-ийн ажилчид цэвэрлэж, цас, мөсийг нь арилгах юм.
Цас арилгах бодис, давс нэмж авах, цаашид цас цэвэрлэх техникээ шинэчлэхээр төлөвлөж байгааг хотын дарга хэллээ. Өмнөх захиалгын дагуу энэ сарын 24 буюу ирэх пүрэв гарагт ОХУ-аас 198 тонн тусгай зориулалтын бодис ирэх аж. Мөн Засаг даргын нөөц хөрөнгөөс дахин 400 тонн бодис авахаар болсон байна. Түүнчлэн явган хүний замын цас мөс шүүрдэх, хөлдсөн цасыг ховхлох зэрэг бага оврын техник хэрэгсэл авахаар БНХАУ-руу захиалжээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд цас, мөс хайлуулах бодис, давсны татан авалтыг түргэсгэж, нэмэлтээр авах 400 тонн бодис татах гэрээг хурдан хугацаанд хийх болон цэргийн алба хаагчдыг багаж хэрэгслээр хангахыг холбогдох газар хэлтсийн дарга нарт үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2016 оны 11 сарын 23
Сүүлийн таван жилийн хугацаанд нийслэлийн автомашин 145.330 болон нэмэгджээ. Өөрөөр хэлбэл, 2012 онд автомашиныг дугаарын хязгаарлалттайгаар хөдөлгөөнд оролцуулах тухай Нийслэлийн засаг даргын захирамж хэрэгжиж эхлэх үед нийслэл 321.347 автомашинтай байв.
Харин өнөөдөр 466.677 автомашин хөдөлгөөнд оролцож байна. Энэ хэрээр автозамын түгжрэл иргэдийн толгойны өвчин болж байгаа. Түгжрэл гэдэг үгийг авто замын орчинд хэрэглэдэггүй, зөвхөн эрүүл мэндийн салбарт болон бусад үед хэрэглэдэг байсан нь ердөө 2005 он. Энэ үед Улаанбаатар хотод 73.740 тээврийн хэрэгсэл, бүртгэлтэй байсан ба нийслэлийн авто замд түгжрэл үүсдэггүй байжээ.
Дэлхийн 415 дахь том хотоор Улаанбаатар хот олон улсын жагсаалтанд аль хэдийн оржээ. Улаанбаатар өнөөдрийн байдлаар 1,3 сая хүн амтай.
Хотын автозамын түгжрэлийг бууруулах зорилгоор Хотын дарга асан Э.Бат-үүл нийслэлийн авто замын түгжрэлийг багасгах гэж арга ухаанаа уралдуулж, олон ч янзаар үзсэн. Тухайлбал, Дугаарын хязгаарлалт хийв, нэгдүгээр эгнээгээр зорчихыг хориглов, зөвшөөрөлгүй газар зогссоныг нь ”ачиж”, автомашины дугуйг хүртэл түгждэг боллоо. Бүр төмөр замаар ”райлбус” явуулсан гээд дурдаад байвал их юм бий.
Нийслэлд зохицуулалттай 125 уулзвар байдгаас хамгийн их ачаалалтай тээврийн хэрэгсэл, явган зорчигч зорчдог уулзваруудын нэг баруун дөрвөн зам.
Тэгвэл түгжрэлийг бууруулах, хотын өнгө үзэмж, аялал жуулчлалын салбарт хувь нэмэр оруулах зорилгоор төв дөрвөн замын уулзвар дээрх гүүрэн гарц барих санаачилгыг “Сая санаа” ХХК-ны сайн дурын залуус нэгдэн гаргажээ.
Энэхүү гүүрэн гарц нь хотын өнгө үзэмжинд хувь нэмрээ оруулах чухал ач холбогдолтой аж. Архитектур, дизайнеруудын гаргасан тус гүүрэн гарцны төлөвлөлт нь орчин үеийн шинэлэг шийдлийг цогцлоосноороо онцлогтой.
Гүүрэн гарцны төлөвлөлтөд дэлгүүр, кофе шоп, Монгол хоол, түргэн хоол бүхий үйлчилгээний бүс, олон нийтийн чөлөөт бүс, амралтын бүс зэргийг багтаажээ. Гэвч энэхүү төслийг өнөөдөр анхааралдаа авч хэрэгжүүлэн ажил болгох нь хотын удирдлагууд болоод эрхэм гишүүдэд чухал байна.
Хэрвээ “Сая санаа” ХХК-ны бүтээлч залуусын санаачилсан дээрх гүүрэн гарц төслийг хотын удирдлагууд дэмжээд өгвөл Нийслэл хотын өнгө үзэмжинд сайнаар нөлөөлөх нь дамжиггүй.
-
2016 оны 11 сарын 22
Боловсролын салбарынхан хоёр өдөр чуулна
-
2016 оны 11 сарын 22
ХХААХҮ-ийн сайд Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт санал хүргүүлсний дагуу адууг амьдаар нь экспортлохыг түр хугацаагаар буюу 2017 оны хавар хүртэл зогсоожээ. Адууг амьдаар нь гаргахын тулд олон хоног хоолгүй туудаг бөгөөд хүйтний улиралд нүд нь хөлдөх, турж эцэх тохиолдол гардаг ажээ.
Мөн нутагтаа хоргодсон адууг кранаар түлхэж гаргах зэргээр сэтгэл эмзэглэм тохиолдод гардаг байна. Тиймээс ХХААХҮ-ийн сайд МХЕГ-тай зөвшилцөж дээрх шийдвэрийг гаргажээ.
-
2016 оны 11 сарын 22
Цахимаар газар өмчлөхийг ирэх оноос зогсоохоор болжээ. Тэрээр иргэд өөрсдийн өмчлөх гэж буй газрын байршил, хүсэлтийг өөрийн биеэр очиж өгөхөөр болжээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд өнгөрөгч наймдугаар сард цахим газар өмчлөлийн системийг бүртгэлийн журамд шилжүүлэх захирамж гаргасан билээ. Уг захирамжийн дагуу ирэх оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн иргэд цахимаар газар өмчлөхгүй юм байна.
-
2016 оны 11 сарын 22
Бүгд Найрамдах Солонгос Улсад Хөдөлмөрийн гэрээгээр явах хүсэлтэй иргэдийг бүртгэж, урьдчилгаа болон виз гарсны дараа мөнгө авч байгаа тухай зар мэдээ цахим мэдээллийн хэрэгслээр цацагдсантай холбогдуулан иргэдийн зүгээс тус яаманд хандан энэ асуудлаар тодруулга авах хүсэлт ирүүлээд байна. Үүнтэй холбогдуулан иргэдэд дараах мэдээлэл, анхааруулгыг хүргэж байна.
Монгол Улс нь БНСУ-ын ”Гадаадын иргэдийн хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцоо”-ны дагуу хоёр улсын Засгийн газар хооронд байгуулсан Харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд БНСУ-д ажиллах хүч илгээх үйл ажиллагааг удирдан зохион байгуулж байна.
Хоёр улсын Засгийн газар хооронд байгуулсан Санамж бичгийн дагуу БНСУ руу ажиллах хүч илгээх үйл ажиллагааг монголын талаас Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, солонгосын талаас БНСУ-ын Аж үйлдвэрийн хүний нөөцийн хэрэг эрхлэх газар удирдан зохион байгуулж байгааг албан ёсоор мэдэгдэж байна.
Иймд аливаа аж ахуй нэгж байгууллага болон хувь хүмүүсийн зүгээс БНСУ руу Хөдөлмөрийн гэрээгээр богино хугацаанд явуулж өгнө гэх зар тарааж, бүртгэж байгаа нь хууль бус болохыг иргэдэд АНХААРУУЛАН СЭРЭМЖЛҮҮЛЖ байна.
-
2016 оны 11 сарын 22
Энэ сарын 16-наас 18-ны өдрүүдэд Морокко улсын Марракеш хотод Нэгдсэн Үндэстний Байгууллагын Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх талуудын 22 дугаар хурал болж, дэлхийн 197 улс орны төлөөлөгчид оролцов.
Уг хурлын үеэр зохиогдсон “Зүүн хойд Азийн хотуудын уур амьсгалын өөрчлөлтийн шийдлүүд – технологи, санхүү, эрх зүйн орчны асуудлууд”, “Нүүрс хүчлийн хийн бага ялгаруулалттай технологийн шийдлүүд” хуралд Улаанбаатар хот оролцож уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, даван туулах чиглэлээр хийсэн, хийхээр төлөвлөж буй ажлуудаа танилцуулав. Парисын хэлэлцээр албан ёсоор хэрэгжиж эхэлснээс хойших анхны уулзалт болж байгаа тул улс орнуудын хувьд санхүүжилтийн механизмыг боловсронгуй болгох, уур амьсгалын өөрчлөлтөд өртөмхий, хөгжиж буй улс орнуудад үзүүлэх дэмжлэг, хамтын ажиллагааны хэлбэрүүдийг онцлон хэлэлцлээ.
Улаанбаатар хотын тулгамдсан асуудлуудыг хүлэмжийн хий ихээр ялгаруулдаг улс орнуудын анхааралд оруулж чадсанаар олон улсын өмнө хүлээсэн үүргийнх нь дагуу эдгээр улс орнуудаас ногоон технологи, санхүүжилтийн дэмжлэг авах боломж бүрдэж байгаа юм. Монгол Улс болон Улаанбаатар хотын хувьд хүлэмжийн хийн ялгаруулалт харьцангуй багатай боловч уур амьсгалын өөрчлөлтийн хор хөнөөл газрын доройтол, цөлжилт, усны болон ойн сангийн хомстол, байгалийн гамшигт үзэгдлийн тоо давтамж зэргээр хүчтэй илэрч байгаа болно.
2015 оны 11 дүгээр сард Парис хотноо зохион байгуулагдсан Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын Талуудын 21 дүгээр Бага хурлаар хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах болон уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох асуудлаарх Парисын хэлэлцээр баримт бичгийг баталсан.
Парисын хэлэлцээрийн гол зорилго нь тогтвортой хөгжлийг хангах, ядуурлыг арилгах хүчин чармайлтын хүрээнд уур амьсгалын өөрчлөлтөөс учирч болох аюулын эсрэг авч хэрэгжүүлэх дэлхий нийтийн хариу арга хэмжээг бэхжүүлэх, дэлхийн агаарын дундаж хэмийн өсөлтийг аж үйлдвэржилтийн өмнөх үетэй харьцуулахад цельсийн +2 хэмээс доош барих, агаарын хэмийн өсөлтийг цельсийн +1.5 хэмд хязгаарлах явдал юм. Мөн 2020 он гэхэд жил бүр хөгжиж буй улс орнуудын уур амьсгалын өөрчлөлтөд зориулж 100 тэрбум ам.долларыг өндөр хөгжилтэй, хүлэмжийн хий их ялгаруулдаг орнууд хуримтлуулж зарцуулахаар санал нэгдсэн. Уг хэлэлцээрт Монгол Улс 2016 онд нэгдэн орсон.
Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, даван туулах асуудалд хотуудын үүрэг, оролцоо улам бүр нэмэгдэж байгаа. Учир нь дэлхийн хүн амын 54 хувь нь хот суурин газарт амьдарч байгаа бөгөөд 2050 он гэхэд 66 хувьд хүрэхээр байна. Тасралтгүй нэмэгдэж байгаа хотжилтын эрчим Ази, Африкт хамгийн өндөр байж энэ зууны хагас гэхэд энэ хоёр тивийн хотуудын хүн ам 2,1 тэрбумд хүрэх төлөвтэй байгаа аж. Уур амьсгалын өөрчлөлтийг үүсгэгчид нь хот суурин газрууд болохын зэрэгцээ түүний хор хөнөөлийг хамгийн ихээр хүлээн авч буй газрууд нь хот суурин газар, тэдгээрийн хүн ам болоод буй юм гэж нийслэлийн Байгаль орчны газраас мэдээллээ.
-
2016 оны 11 сарын 22
Манай орны нийт нутаг дэвсгэрийн 70 гаруй хувьд нь цасан бүрхүүл тогтсоноос 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн байдлаар Архангай аймгийн Жаргалант, Тариат, Цахир, Эрдэнэбулган сум, Баян-Өлгий аймгийн Булган, Сагсай сум, Булган аймгийн Баяннуур, Булган, Гурванбулаг, Сэлэнгэ, Тэшиг, Хангал сум, Дорнод аймгийн Баяндун, Баян-Уул, Баянтүмэн, Булган, Цагаан-Овоо, Сэргэлэн, Халхгол, Хөлөнбуйр, Хэрлэн, Чойбалсан сум, Завхан аймгийн Баянхайрхан, Баянтэс, Тосонцэнгэл, Тэс сум, Орхон аймгийн Баян-Өндөр сум, Сэлэнгэ аймгийн Ерөө, Зүүнбүрэн, Хушаат, Хүдэр сум, Увс аймгийн Баруунтуруун, Завхан, Зүүнговь, Өндөрхангай, Малчин, Наранбулаг, Сагил, Түргэн, Хяргас сум, Төв аймгийн Угтаалцайдам, Цээл сум, Ховд аймгийн Алтай, Булган, Үенч сум, Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ, Цэцэрлэг, Хатгал сум, Хэнтий аймгийн Биндэр, Дадал, Дархан, Өлзийт, Норовлин сум, нийслэлийн Налайх дүүргийн нутгаар цасны зузаан 21-42 см, нягт 0.06-0.35 г/см3-т хүрч 13 аймгийн 54 сум “Цагаан зуд”-ын,
Архангай аймгийн Цэцэрлэг, Төвшрүүлэх, Хайрхан сум, Булган аймгийн Баян-Агт, Бугат, Дашинчилэн, Могод, Рашаант, Хутаг-Өндөр сум, Дархан-Уул аймгийн Шарынгол, Хонгор сум, Дорнод аймгийн Баяндун, Гурванзагал, Цагаан-Овоо сум, Завхан аймгийн Асгат, Сонгино, Түдэвтэй сум, Орхон аймгийн Жаргалант сум, Өвөрхангай аймгийн Бүрд, Гучин-Ус, Хархорин сум, Увс аймгийн Тэс сум, Хөвсгөл аймгийн Улаан-Уул, Цагааннуур, Цагаан-Үүр, Чандмань-Өндөр, Эрдэнэбулган сум, Сэлэнгэ аймгийн Орхонтуул сум, Төв аймгийн Баян-Өнжүүл, Жаргалант, Лүн сум, Хэнтий аймгийн Баян-Адарга, Батширээт, Галшар, Гурванбаян, Жаргалтхаан, Өмнөдэлгэр, Цэнхэрмандал сумын нутгаар цасны зузаан 11-20 см, нягт 0.10-0.24 г/см3-т хүрч 12 аймгийн 38 сум “Цагаанаар зудархуу” байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ
-
2016 оны 11 сарын 22
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж баталснаар арваннэгдүгээр сарын 26-нийг Бүгд найрамдах улсаа тунхагласны баярын өдөр болгон тэмдэглэн бүх нийтээрээ амрахаар шийдвэрлэсэн.
Энэ жилийн арваннэгдүгээр сарын 26 амралтын өдөр буюу бямба гараг таарч байгаа юм. Тиймээс амралтын өдрийг ажлын өдөр шилжүүлэх буюу баасан гарагт амрах эсэхийг Засгийн газрын хуралдаанаар шийдэхээр болжээ.
-
2016 оны 11 сарын 22
“Шинжлэх ухаан, технологи, инноваци-2016” үзэсгэлэн болно
-
2016 оны 11 сарын 22
Оюутнууд хотын даргын уриалгад нэгдлээ
-
2016 оны 11 сарын 22
АТГ энэ сарын 14-18-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 391 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шинээр хүлээн авчээ.
Өнгөрсөн долоо хоногт 306 мэдүүлгийг хянан шийдвэрлэсэн бөгөөд үүнээс 261 нь зөрчилгүй байсан бол 8-ыг нь буцааж, 37-г нь анхааруулсан байна. Одоогийн байдлаар 339 урьдчилсан мэдүүлэг ажиллагаанд хянагдаж байгаа аж.
Нийслэлийн Хан-Уул дүүргийн Засаг даргын албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн Ж.Алдаржавхлан, нийслэлийн Баянгол дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн тэтгэврийн ахлах байцаагчийн албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн Б.Баярмаа, “Монголын цахилгаан холбоо” ХК-ийн Маркетингийн албаны даргын албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн Ч.Пүрэвсүрэн нарын зэрэг 261 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан үзээд тухайн албан тушаалд томилоход ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзсэн байна.
Томилсон тушаал, захирамжийг хүчингүй болгуулах, хууль, журам зөрчсөн, хуулийн үйлчлэлд хамаарагдахгүй, томилох эрх бүхий албан тушаалтнаас ирүүлээгүй, ажлын байрны тодорхойлолт болон хуульд заасан шаардлага хангаагүй, холбогдох материал дутуу, ангилал зэрэглэл хамаарахгүй зэрэг үндэслэлээр 8 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг буцаажээ.
Ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдал бий болсон, ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал бий болсныг анхааруулсан, ажлын байрны тодорхойлолт болон хуульд заасан шаардлага хангаагүй зэрэг үндэслэлээр 37 иргэний урьдчилсан мэдүүлэгт анхааруулсан хариу өгсөн байна.
Өнгөрсөн долоо хоногт хянан шалгасан урьдчилсан мэдүүлгийн дийлэнх нь Ховд, Говь-Алтай, Завхан аймгийн Засаг даргын Тамгын газар зэрэг байгууллагаас ирүүлсэн байжээ.
-
2016 оны 11 сарын 22
Өнөө өглөө 05.59 цагт Япон улсын Фүкүшима мужийн ойролцоо 7.4 баллын хүчтэй газар хөдлөлт болсны улмаас японы зүүн хойд нутгийн эргийн зарим мужуудад бага хэмжээний цунами болов.
Газар хөдлөлтөд иргэдийг нүүлгэн шилжүүлэх, аюулгүй газарт шилжүүлэх арга хэмжээг цаг алдалгүй авч байгаагаас гадна газар хөдлөлт, цунамигийн талаарх иргэдийн ойлголт, хувийн бэлтгэл өндөр байсантай холбоотойгоор хохирлын хэмжээ бага байгаа ажээ. Одоогийн байдлаар Фукушима, Мияаги мужид цунамигаас сэрэмжлэх тухай анхааруулга хэвээр үргэлжилж байна.
Япон Улсад Монгол Улсын нийт 6590 иргэн ажиллаж, амьдарч байгаагаас зүүн хойд эргийн мужууд болох Фүкүшима /48/, Аомори /8/, Иватэ /24/, Ибараки /162/, Мияаги /89/, Чиба/832/ мужуудад нийт 1163 иргэн оршин суудаг байна.
Монгол Улсаас Япон Улсад суугаа ЭСЯ эдгээр бүс нутагт оршин сууж буй иргэдийн талаар мэдээлэл авч, холбоо барихаар ажиллаж байна.
-
2016 оны 11 сарын 22
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчид нийслэлийн ирэх оны төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ. Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нийслэлийн 2017 оны төсвийн төслийг хуулийн хугацаанд буюу өчигдөр НИТХ-д өргөн барьсан юм.
Ирэх оны төсөвт иргэдийн саналыг тусгах зорилгоор “Нээлттэй хэлэлцүүлэг” зохион байгуулсан. Хэлэлцүүлэгт оролцсон иргэдийн дийлэнх нь эдийн засаг хүнд, бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажил хийхэд бэрхшээл байгаа ч гэлээ ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх асуудалд Нийслэлийн удирдлагууд онцгойлон анхаарч, төсөвтөө суулгах шаардлага байгааг хэлж байсан юм.
Иргэдийнхээ санал хүсэлтэнд тулгуурлан хотын дарга ирэх онд эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн өргөтгөл, шинэчлэлийн ажлыг эрчимтэй хийх төсвийн төслийг оруулж ирсэн байна. Төрийн захиргааны төсвийн зардлыг танаж, гадаад, дотоодын хөрөнгө оруулалт, улсын төсөв, нийслэлийн төсвийн хөрөнгөөр эхний ээлжинд 3 ээлжээр хичээллэж байгаа ерөнхий боловсролын сургуулиудын барилгыг өргөтгөх, мөн цэцэрлэг, сургуульгүй хороодод шинэ барилга барих ажлыг эхлүүлэх ажлыг төсөвт тусгажээ. Түүнчлэн дүүргийн эмнэлгүүдийн үйлчилгээ, эмнэлгийн чадавхийг нэмэгдүүлэх зорилгоор анх удаа 3 дүүргийн эрүүл мэндийн нэгдэлд мэс заслын тасаг байгуулж, иргэд заавал гуравдугаар шатлалын эмнэлэг зорилгүйгээр яаралтай тусламжийг дүүргийн эмнэлгээсээ авах нөхцөлийг бүрдүүлэх ажлыг ирэх оноос хэрэгжүүлэхээр төсөвтөө тусгасан байна. Авто зам, түгжрэлийг бууруулах бүтээн байгуулалтын ажлыг үргэлжлүүлэн, Хайлаастын замын ажлыг эхлүүлэх, зарим байршилд гүүрэн гарцын шав тавих, ахмадын болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн орон сууцны хөтөлбөр, гэр хорооллын дахин төлөвлөлтийг үе шаттай хийж, иргэдийн аюулгүй, амар тайван ажиллах нөхцлийг бүрдүүлэхээр төсвийн төсөлд тусгажээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.