-
2016 оны 11 сарын 23
“Хан-Уул дүүрэгт баригдаж байгаа 300 ортой төрөх эмнэлгийн барилгын ажлыг дуусган, дэд бүтэц барих төсөл”-ийн концесс олгох уралдаант шалгаруулалтын явцын талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат танилцуулав.
-
2016 оны 11 сарын 23
Манай улсын хөрш орнуудтай хийсэн худалдаабуурсан үзүүлэлттэй гарчээ.
-
2016 оны 11 сарын 23
Өвөлжилт хүндэрч, зуд, үер болон болзошгүй гэнэтийн аюул, байгаль цаг уурын бэрхшээл тохиолдож болзошгүй энэ өдрүүдэд ашиглалт болон гүйлтийн нормын хугацаа дууссан, эвдрээд зогссон, нэн яаралтай машин хэрэгтэй зарим сумын түргэн тусламжийн автомашины асуудлыг шийдлээ.
-
2016 оны 11 сарын 23
Энэ сарын 18-ны УИХ-ын чуулганаар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, арваннэгдүгээр сарын 26-ны өдрийг Бүгд найрамдах улс тунхагласны баярын өдөр болгон тэмдэглэн бүх нийтээрээ амрахаар шийдвэрлэсэн.
Гэвч энэ жилийн арваннэгдүгээр сарын 26 амралтын өдөр буюу бямба гариг таарч байгаа юм. Тиймээс амралтын өдрийг ажлын өдөрт шилжүүлж ирэх баасан гаригт амрахаар болсон.
Үүнтэй холбогдуулан, энэ сарын 25-нд буюу ирэх баасан гарагт дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй юм байна.
-
2016 оны 11 сарын 23
11 дүгээр сарын 26-ны өдөр буюу Улс тунхагласны баярыг бүх нийтийн амралтын өдөр болгохоор хуульчилсан билээ.
-
2016 оны 11 сарын 23
Энэ сарын 26-нд Улс тунхагласны баярыг бүх нийтийн амралтын өдөр болгохоор хуульчилсан билээ.
-
2016 оны 11 сарын 23
УИХ-ын гишүүн, МУГЖ С.Жавхлан “Хамаг Монголчуудын халуун сэтгэл” хандивын тоглолт хийнэ.
-
2016 оны 11 сарын 23
Нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газар, Азийн Хөгжлийн банкны “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-тэй хамтран өнөөдөр “Гэр хорооллыг шинэчлэн зохион байгуулах, дахин төлөвлөхөд төрийн болон олон улсын байгууллага, хувийн хэвшлийн оролцоо” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа.
-
2016 оны 11 сарын 23
Өмнөговь аймгийн Ханхонгор суманд энэ сарын 2-нд хонины цэцэг өвчний шинж тэмдэг илэрсэн байна.
-
2016 оны 11 сарын 23
Баян-Өлгий аймгийн Булган суманд өвөлжилт хүндэрчээ
-
2016 оны 11 сарын 23
Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Сүхбаатар аймагт хоёр дахь өдрөө ажиллалаа.
-
2016 оны 11 сарын 23
“Улаанбаатар” нэгтгэл байнга Нарны гүүр, нүхэн гарц, ард Аюуш, Чингүнжавын гудамжинд 0.5 тонн бодис цацаж байгаа аж. Төвийн зургаан дүүргийн хэмжээнд давс, бодис, элс хайрганы нөөц хангалттай байгаа тухай албаны хүн мэдээлж байна.
-
2016 оны 11 сарын 23
Монгол Улсад орчин үеийн Шинжлэх ухааны байгууллага үүсч хөгжсөний 95, ШУА үүсэн байгуулагдсаны 55 жилийн ой, “Шинжлэх ухааны ажилтны өдөр”-ийг тохиолдуулан өнөөдөр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, академич, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Б.Ширэндэвийн хөшөөнд цэцэг өргөлөө.
-
2016 оны 11 сарын 23
Г.Пунцагбалжир агсны хүү “Мон-Эрдэнэ” группын өв залгамжлагч П.Энхмөнх хүчингийн хэрэгт нэр холбогдоод байгаа.
-
2016 оны 11 сарын 23
Монголын чадварлаг хоёр эмэгтэй DJ Хавайн саятнуудын клубт урилгаар тоглохоор боллоо. Залуу уран бүтээлчид буюу 35-аас доош насны уран бүтээлчдээс бүрдсэн “Space” энтертайментийн төлөөл болох DJ Анна, Уна нар арванхоёрдугаар сарын эхээр Хавайг зорих нь.
Монгол DJ нарын хувьд энэхүү үйл явдал нь анхны тохиолдол болж байна.
Уран бүтээлчдийг танилцуулахад:
DJ Анна: Монголын хамгийн анхны эмэгтэй DJ, Эмэгтэй мотоциколчдын холбооны тэргүүн, Фитнес мисс түүнийг электроник хөгжмийн төрөлд мэдэхгүй танихгүй хүнгүй гэхэд хилсдэхгүй.
DJ Уна: Фото модель, мэргэжлийн стилисть, дизайнер, DJ тэрээр сэтгүүл, сошиал ертөнцөд алдартай нэгэн.
Дашрамд сонирхуулахад “SPACE” энтертаймент нь байгууллагдаад удаагүй ч урлагийн салбар бүрт хүлээн зөвшөөрөгдсөн 30 гаруй залуу уран бүтээлчдийн нэгдэл гэнэ. Тэдний дунд Холливудын Годзила, Хавайн тавал зэрэг киноны туслах найруулагчаар ажилласан найруулагч, Лос Анжеласын актемийг төгссөн чадварлаг зураглаач болон АНУ-д сургууль дүүргэсэн стилисть, дизайнер, Wall artist, дуучин хөгжимчин, эвлүүлэг мантажчин зэрэг олон салбарын өндөр боловсролтой, чадварлаг залуучуудаас бүрдсэн баг юм байна.
Нэгэн нууц мэдээлэл задруулахад “SPACE” энтертайментийн дараагийн зогсоол Дубайд зохиогдох дэлхийн шилдэг 15 DJ оролцдог фестивал болж байгаа ажээ. Одоогийн байдлаар чадварлаг залуучууд маань энэ талаарх мэдээллээ тун нууцалж байгаа гэнэ.
-
2016 оны 11 сарын 23
Энэ сарын байдлаар томуу, томуу төст өвчин нэмэгдэх хандлагатай байгааг Эрүүл мэндийн яамн аас мэдээлсэн. Өвчлөгсдийн 93.1 хувийг 15 хүртлэх насны хүүхэд байгаа юм. Томуу, томуу төст өвчний идэвхжилт эхэлсэн ч вакцин иргээгүй байгаа юм байна.
-
2016 оны 11 сарын 23
Манай улсад Далай лам энэ сарын 18-22-ны өдрүүэд айлчилж өнөө өглөө буцаж буй юм. Түүний айлчлалыг эсэргүүцэж Хятадын талаас хоёр ч удаа Засгийн газарт шаардлага хүргүүлж, тус улсын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Жен Шуан мэдэгдэл гаргасан юм.
Тэгвэл өчигдөр орой Монголын Засгийн газарт Хятадын талаас Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхийн БНХАУ-д энэ сарын сүүлээр хийх айлчлалыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулж байгаа талаар мэдээлэл албан бусаар ирсэн талаар Засгийн газрын кабинетийн зарим баттай эх сурвалж мэдээллээ.
-
2016 оны 11 сарын 23
14-р далай лам Монгол улсад 9 дэхь удаагаа айлчлаад буцаж байна. Тэрээр өнөө өглөө 07 цагт Хэвлэлийнхэнтэй уулзаж Монголд хийсэн айлчлалынхаа талаар мэдээлэл өглөө.
Далай багш энэ удаа Монголд Гандан тэгчилэн хийдийн урилгаар цэвэр шашны ажлаар заларч олон түмэндээ сургааль номоо айлдлаа. Тэрээр: Би аль ч улсад айчилсан хамгийн түрүүн дэлхийн энхтайван хүн төрөлхтний амар амгалан байхад юу хэрэгтэй талаар хэлдэг.
Зовлонгийн шалтгаан бол уур, шуналын сэтгл юм. Бусдыг хайрлаж, энэрэн нигүүлссэн цагт амар амгалан аяндаа тогтно. Бурханы номонд асрахуй энэрэхүй сэтгэлийг дээдлэхийг номлодог. Бүх шашин үзэл сургаал өөр боловч энх амгалан, эв нэгдэлтэй байх дээр төвлөрдөг.
Би Түвдийн улс төрийн хэргийг 2011 онд хүлээлгэн өгсөн . Одоо Түвд улс төрийн эрх мэдлээ сонгуулиар шийдээд явах болно. Одоо надад Түвдийн бичиг соёл, бурханы номын учир шалтгааныг цааш дэлгэрүүлэх л ажил үлдсэн.
Ном сургаалийг сүсэглэн дагахдаа гол биш. Сургааль номын учир шалтгааныг ойлгох нь чухал юм. Монголд Түвдийн шашин дэлгэрэхээс өмнө Монгол, Түвд 2 улс холбоотой байсан. . Хүүхдүүд нь хөх толботой төрдөг.
Соёлоороо ч Азид төстэй ард түмэн. Монголчууд өнөөдөр шашин номоо дээдлэх эрх чөлөөтэй байж, түгээн дэлгэрүүлж байгаад би баяртай байна.Гол нь суралцах хэрэгтэй. Энэтхэгт гэхэд Монгол лам хуврагууд олноор ном үзэж, зарим нь 15 жил номын мөр хөөж байна.
Тэд монголдоо ирж, шашны үйл хэрэгтээ зүтгэнэ гэж найдаж байна. Монгол улстай 9-р богд Жавзандамба хутагт их барилдлагатай хүн байсан. Монголд ирж таалал төгсөхөөсөө өмнө би хойд насандаа хаана төрөх вэ гэж асууж байсан. Хамгийн сүүлд намайг уулзахад лагшин муу байгаагаа хэлээд дараа төрөлдөө Монголд тодорно гэсэн.
9-р Богдын хойд дүрийг тодруулах нь миний үүрэг болж үлдсэн.Монголд 9-р богд мэндэлсэн шинж тэмдэг илэрсэн.Жаахан хүүхэд болохоор нийтэд зарлахыг хүсэхгүй байна. Тэр хүүхэд 3-5 нас хүрэхээр зарлана.
Жаахан хүүхдэд нийтэд зарлах нь хэцүү байдаг.Гэхдээ хойд дүрээр тодорч, өндөр суудалд гарч сууснаар том лам болохгүй шүү гэж. Эрдэм чадал гэнэт өөрөө хүрээд ирдэггүй. Энэ бол бурханы шашны талаар ойлголт муу байх үеийнх.
Сурв: 14-р далай ламын Монголд айлчилах үеэр Хятадын засгийн газраас Монгол улсын Засгийн газарт хандаж мэдэгдэл гаргасан. Үүнийг хэрхэн хүлээж авсан бэ?
Далай лам: - Энэ бол байнга болж байдаг үйл явц .Би хаана ч очсон ийм асуудал байнга гардаг. Би энэ дэлхий дээр бурханы шашинтай улс орнуудаас Монгол, Япон 2 улсад л очих эрхтэй . Би уг нь бурханы шашинтай мөртлөө бурханы шашинтай улсуудад очиж чадахгүй байна гэж хошигнодог. Хятадад 400 сая хүн бурханы шашинтай . Тэд намайг хятадад ирээч гэж урьдаг ч би очиж чаддаггүй. Хятадын эрх баригчид намайг салан тусгаарлагч гэж үздэг.Уг нь би Түвдийг тусгаар тогтнолтой улс болгоно гэж ярьдаггүй.
Түвдийн тусгаар тогтнох ёстой гэж ярьдаггүйд маань ч зарим хүмүүс намайг буруутгадаг. Би Хятад, Түвд 2 улсын хэн нь ялах, ялагдах тухайд биш хоёуланд нь тустай байхсан гэж боддог.
Сур: -Ванчинбогдын хойд дүр одоогоор 2 тодроод байна. Үүнийг та юу гэж үздэг вэ? Далай лам:-Ванчинбогд одоогоор 2 болоод байгаа. Ирээдүйд далай лам ч 2 болж болно Гайхах хэрэггүй .Энэ бол улс төрийн асуудал. Улс төрийн асуудал учраас жаахан зүйл болоход хувирч өөрчлөгдөж байдаг шүү дээ.
Гол нь бурханы номыг хүн өөрөө уншиж дамжуулж байх нь чухал . Би далай лам гээд дээрээс биш тэр хүмүүстэй адилхан түвшинд харьцахыг хүсдэг. Бурханы шашинд номыг лам хуврагууд авч явна гэснээс биш ганц лам авч явна гээгүй шүү дэ
-
2016 оны 11 сарын 23
Хүйтний улирал эхэлсэнтэй холбогдуулан аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн барилга, байгууламж, орон сууцны халаалт, гэр хороололд галлагаа эхэлсэнээр сүүлийн үед ахуйн гал түймрийн гаралт ихсэх хандлагатай байна.
Улсын хэмжээнд 2016 он гарсаар нийт 3282 удаагийн объектын гал түймэр бүртгэгдэж, гал түймрийн аюулаас 386 иргэний амь насыг аварч, 35 иргэн түлэгдэж гэмтэн, 41 хүн гал түймэрт өртөж нас барсан байна.
Харин 2016 оны 10 дугаар сар гарсаар улсын хэмжээнд нийт 662 удаагийн обьектын гал түймэр гарч, гал түймрийн улмаас нийт 12 хүн нас барж /7 том хүн, 5 хүүхэд/, 5 хүн түлэгдэж бэртсэн /4 том хүн, 1 хүүхэд/ байна.
Дээрх гарсан гал түймрийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гал түймрийн тоо 3,5 хувь буурсан үзүүлэлттэй байгаа хэдий ч иргэдэд дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.
Иргэд галын аюулаас урьдчилан сэргийлэхийн тулд пийшин, зуухны галын аюулгүй байдлыг хангуулан пийшин, зуухны янданг дээврийн гадаргуугаас 50 см-ээс багагүй өндөртэйгээр гаргах, дээвэр таазнаас яндан хүртэл 50 см-ээс багагүй зайтай байх, пийшин зуух нь хананаас 1,25 см-ээс багагүй зайтай байх бөгөөд галлагааны амны өмнө 70х50 см-ийн металл хуудас, төмөр байрлуулахыг зөвлөж байна.
Пийшин, зууханд зориулалтын бус түлш болох хуучин хувцас, дугуй, хуванцар, хуурай хог хаягдал зэргийг хэрэглэхгүй байх, яндангийн хөөг тогтмол цэвэрлэж байх, үнс нурмыг тусгай төмөр саванд хийж хөргөсний дараа бусад хуурай хог хаягдалтай нийлүүлж хаях хэрэгтэй.
Мөн орон сууц, гэрийн цахилгаан хангамж, цахилгаан тоног төхөөрөмжийг заавал эрх бүхий мэргэжлийн этгээдээр угсралт, засвар үйлчилгээг хийлгэхийг зөвлөж байна.
Түлсэн гал түймрийн үнс нурамыг тагтай төмөр саванд хийж, шатах материалаас зайтай байлгах, цахилгаан хэрэгслийн хүчдэлд тохирсон чанар стандарт хангасан залгуур, разетка ашиглах, бага насны хүүхдийг харгалзах хүнгүй үлдээхгүй, цоожлохгүй байх, хөлдсөн, хөрсөн автомашиныг ил галаар гэсгээхгүй байх, галласан гэрийг эзэнгүй орхихгүй байх, цахилгаан тень, халаагуур бусад цахилгаан хэрэгслийг тодорхой хугацаанд унтрааж хэвшихийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.
-
2016 оны 11 сарын 23
Энэ сарын 21-ний өдөр ТБД андууд дэлгүүрийн урд замд замын цагдаа мөнгөн ус тээвэрлэж явсан хэргийг илрүүлжээ. “Range Rover” маркийн автомашинд 64.4 кг мөнгөн ус тээвэрлэж, бусдад худалдан борлуулах гэж байсныг таслан зогсоожээ. Хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.