-
2016 оны 11 сарын 24
Улс тунхагласан өдрийг тохиолдуулан маргааш ”Анхдугаар Үндсэн хууль: Түүх ба орчин үе” сэдэвт Эрдэм шинжилгээний бага хурал маргааш болно. Хурал Төрийн ордын Жанжин Д.Сүхбаатарын танхимд 10:00 цагт эхлэх юм.
-
2016 оны 11 сарын 24
Нэр бүхий иргэн Үндсэн хуулийн Цэцэд хандаж Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэгт Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа томилохоор хуульчилсан нь уг асуудлыг зохицуулсан Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн агуулгад харшилж байна гэсэн мэдээлэл ирүүлсэн билээ.
Үндсэн хуулийн цэц уг асуудлаар маргаан үүсгэсэн бөгөөд түүнийг хянан хэлэлцэх дунд суудлын хуралдаанаа 2016 оны арванхоёрдугаар сарын 2-ны өдөр товлов гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.
-
2016 оны 11 сарын 24
УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр /2016.11.24/ Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөр батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийнэ. УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Засгийн газраас өргөн барьсан эдийн засгийн хүндрэлээс гарах, тогтворжуулах хөтөлбөрийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Энэ хөтөлбөрийг яаралтай баталж, Засгийн газарт ажил хийх боломжийг нь олгохын тулд энэ хөтөлбөрийг яаралтай батлах ёстой гэлээ.
Тиймээс Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар дээрхи төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, УИХ-д шилжүүлсэнээр, чуулганы үдээс хойшхи хуралдаанаар батлах юм байна.
-
2016 оны 11 сарын 24
“Залуучуудын хөдөлмөрийн төв бирж”-д өдөрт 30-40 хүн байнгын ажлын байр хайсан хүсэлтээ илэрхийлж анкет бөглөдөг байна.
-
2016 оны 11 сарын 24
Шинжлэх ухаан, технологийн салбарын 2016 оны шагналыг академич Д.Батсүрэнд олгох Засгийн газрын шийдвэр гарч 100 сая төгрөг олгохоор болсон юм. Уг шагналыг өнөөдөр 13:00 цагт гардуулах юм байна.
-
2016 оны 11 сарын 24
Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 503 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 430 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 11 бүртгэгдэж 11 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Үүнээс 3 хүүхэд осолд өртсөн. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 1. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 40 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан байна.
Тухайлбал: СХД-ийн нутаг Тахилтын 1-р гудамжны баруун замд H.Sonata маркийн авто машины жолооч Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон онхолдож зорчигч 10 настай эрэгтэй Э гэмтжээ.
-
2016 оны 11 сарын 24
Далай ламын айлчлалтай холбогдуулан Хятадын талаас гурав дахиа мэдэгдэл гаргаад буй. Үүнтэй холбогдуулан энэ сарын 28-нд Шадар сайд У.Хүрэлсүх тус улсад Хятад Монголын хамтарсан уулзалт хийх байв.
-
2016 оны 11 сарын 24
Сонгинохайрхан дүүргийн 12-18 дугаар хороодын 3,5 км автозам дагуух цасыг Нийслэлийн Онцгой байдлын газрын 420 гаруй албан хаагч цэвэрлэж байна.
-
2016 оны 11 сарын 24
Тус давсыг дүүргийн замын цагдаагийн хэлтэс болон ” Тохижилт үйлчилгээний төв ” ОНӨААТҮГ хамтран 12 цэгт байршуулсан аж. Ингэснээр тухайн чиглэлийн замд автомашин нь хий эргэсэн тохиолдолд тус давснаас цацах боломжтой юм байна.
-
2016 оны 11 сарын 24
Боловсрол:
1974 онд Өмнөговь аймгийн төвийн 10 жилийн дунд сургууль
1980 онд ОХУ-ын Эрхүүгийн Политехникийн дээд сургууль
1993 онд АНУ-ын Колорода муж, Боулдерын Эдийн засгийн дээд сургууль
1999 онд ОХУ-ын Москва хотын уул уурхайн их сургууль, Техникийн ухааны боловсролын доктор
2004 онд ОХУ-ын Москва хотын уул уурхайн их сургууль, техникийн шинжлэх ухааны доктор
Ажлын туршлага:
1980-1987 онд Геологи, уул уурхайн үйлдвэрийн яаманд мэргэжилтэн, уул уурхайн салбарын ерөнхий инженер бөгөөд Уул уурхайн хэлтсийн дарга
1988-1989 онд Эрчим хүч, уул уурхайн үйлдвэр, геологийн яаманд мэргэжилтэн, Уул уурхайн салбарын ерөнхий инженер бөгөөд Хамтарсан үйлдвэрийн хэлтсийн дарга
1989-1993 онд Бор-Өндөрийн уул уурхайн байжуулах үйлдвэрийн захирлын нэгдүгээр орлогч
1989-1991 онд Хэнтий аймгийн Хэрлэн хорооны АДХ-ын гүйцэтгэх захиргааны дарга
1994-2006 онд Монгол-Оросын хамтарсан ”Монголросцветмет” нэгдлийн анхны монгол ерөнхий захирал
2002-2005 онд ”Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн менежментийн багийн удирдагч
2007-2008 онд Үйлдвэр худалдааны яамны Геологи, уул уурхай, хүнд үйлдвэрийн газрын дарга
2008-2012 онд УИХ-ын гишүүн
2013 оноос Монгол уул уурхайн танхимын ерөнхийлөгч, Монголын жоншны холбооны тэргүүн
2015 оноос Аж үйлдвэрийн яамны дэргэдэх Зэсийн баяжмал хайлуулах, цэвэршүүлэх үйлдвэрийн төслийн удирдагч, нэгжийн захирал
1991 онд Ардын их хурлын депутатаар сонгогдож, шинэ Үндсэн хууль батлалцсан. Монгол Улсын аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолтой.
-
2016 оны 11 сарын 24
Усан спорт сургалтын төв буюу Төв бассейныг нээлттэй дуудлага худалдаанд оруулах доод үнийг 10 тэрбум 871.6 сая төгрөгөөр тогтоосон талаар Нийслэлийн өмчийн харилцааны газраас мэдээллээ.
-
2016 оны 11 сарын 24
Маргааш буюу энэ сарын 25-ны өдөр бүх нийтээрээ амарна. Улс тунхагласны баярыг бүх нийтийн амралтын өдөр болгохоор хуульчилсан билээ.
-
2016 оны 11 сарын 24
ургаан сараас дээш бүх насныхан ажлын өдрүүдэд 08.30-14.00 цагийн хооронд ХӨСҮТ-ийн сайн дурын дархлаажуулалтын тасагт
-
2016 оны 11 сарын 24
Нийслэлийн статистикийн газраас арваннэгдүгээр сарын IV долоо хоногийн үнийн танилцуулгыг гаргажээ. Танилцуулгыг гаргахдаа зургаан дүүргийн 17 хүнсний зах, худалдааны төвийн үнийн мэдээлэлд тулгуурласан байна.
-
2016 оны 11 сарын 24
Монгол Улсын Их хурлын Эдийн засгийн байнгын хороо, Ерөнхий сайдын ажлын алба, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Сангийн яам, түнш байгууллагуудтай хамтарсан тус чуулганы хүрээнд “Монгол Улсын тогтвортой хөгжилд хүрэх зам” дээд түвшний уулзалтыг зохион байгуулах
-
2016 оны 11 сарын 24
Ховд аймгийн Ховд сумын Баянгол багийн нутагт ямааны гоц халдварт цэцэг өвчин гарч, хорио цээрийн дэглэм тогтоожээ. Энэ асуудлаар Ховд аймгийн онцгой комисс өчигдөр хуралдаж, өвчин гарсан бүс нутагт хорио цээрийн дэглэм тогтоохоор болжээ.
Иймд иргэдийг онцын шаардлагагүй бол дээрхи бүс нутаг дэвсгэрт зорчихгүй байх, мал, амьтан тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүний шилжилт хөдөлгөөн хийхгүй байх, баталгаатай газраас гарал үүслийн гэрчилгээтэй мал махыг хүнсэндээ хэрэглэж байхыг албаныхан анхаарууллаа.
-
2016 оны 11 сарын 24
’’Сондор хилэн’’ англи хэлний төвийн ӨГЛӨӨНИЙ АНГИ (06:15 - 08:15) 11 сарын 28 нд эхлэнэ
Өглөөг үр бүтээлтэй өнгөрөөх хүсэлтэй эртэч ажил хэрэгч хүмүүст зориулсан өглөөний ангийн шинэ сургалт эхлэхэд бэлэн боллоо. Өглөө хүний тархи сэргэг цээжлэх мэдрэмж өндөр байдаг учраас хэл сурахад хамгийн тохиромжтой цаг. Өглөөний анги 06:15-08:15 хүртэл, ажлын таван өдрөөр дөрвөн долоо хоног хичээллэнэ.
Багш: С.Төмөрбат
Хичээллэх цаг: 06.15-08.15
Нийт цаг: 60 цаг
Түвшин: Анхан шат
Төлбөр: 250.000
Сондор хилэн төвийн ’’ЭРТЭЧ ШУВУУХАЙНУУД’’ (06:15-08:15)
БҮТЭН ӨДРИЙН ЭРЧИМЖҮҮЛСЭН АНГИ
Бүтэн өдрийн сургалт нь “Сондор хилэн” төвийн 10 жилийн турш явуулж байгаа олны талархлыг хүртсэн гол сургалт юм. Бүтэн өдрийн ангиуд сар бүрийн эхэнд эхэлдэг тогтсон өдөртэй учраас орон нутгаас ажил амьдралаа зохицуулаад ирж суралцах боломжтой. Бүтэн өдрийн эрчимжүүлсэн ангид үсэг авиа зүйгээс бусдыг эхнээс нь заадаг тул, үсэг дуудлагаа мэддэг ямарч хүн суралцах боломжтой.
Энэ сургалтад сууснаар анхан, завсар, дунд, ахисан дунд зэрэг дөрвөн шатны мэдлэгийг эзэмшинэ.
Ажлын өдрүүдэд өглөөний 09.00 цагаас оройн 16:30 хүртэл хичээллэдэг энэ анги англи хэлийг богино хугацаанд эмх цэгцтэй, үр дүнтэй эзэмших хэрэгцээ шаардлага, хүсэл зорилготой, ажил болон хувийн амьдралаа нэг сар зохицуулах боломжтой, ачаалал даах чадвартай хүмүүст зориулагдсан. Англи хэлний дүрмийг цогц эзэмшихээс гадна унших, сонсох, бичих болон ярих чадвараа зэрэг хөгжүүлнэ.
Багш: Эрдэнэцэцэг
Хичээллэх цаг: 09.00-16.30
Нийт цаг: 200 цаг
Төлбөр: 450.000
БҮТЭН ӨДРИЙН ГҮНЗГИЙ АНГИ
Шавь нарынхаа хүсэлтээр сүүлийн 5 жил хийсэн судалгааны үндсэнд сургалтын хөтөлбөрөө боловруулсан. Англи хэлний ахисан дунд түвшиний мэдлэгтэй хүмүүст зориулсан.Дундын дээд гүнзгий гэсэн хоёр шатны мэдлэгийг эзэмшүүлнэ. Энэ сургалтыг төгсөөд TOEFL, IELTS-ийн бэлтгэлд шууд сурах боломжтой. Дүрэм, орчуулга, сонсгол ярианы хичээлүүдээ мэдээлэл, мэдлэг, чадвар, дадал болтол нь цогцоор заадаг.Нэг сэдвийн хүрээнд гурван улсыг харьцуулсан орчуулга хийж, тухайн улсын түүх соёл, төрийн дуулал, ёс заншил ямар байдаг талаар харьцуулсан мэдээлэл өгдөг. Мэдээллийг нь мэдлэг болгож, мэдлэгийг нь чадвар, чадварыг нь дадал болтол унших, бичих, ярих, сонсох 4 дадлыг цогцоор заадаг тул энэ сургалт үр дүнтэй болдог. Нийгэмтэйгээ хөл нийлүүлэн алхаж, цаг үеийн мэдээллүүдийг орчуулан сургалтын хөтөлбөртөө ашиглахыг бид гол зорилгоо болгодог. Бүтэн өдрийн гүнзгийрүүлсэн ангийг төгссөн суралцагсад англи хэлний мэргэжлийн ангийг төгссөн оюутнуудтай дүйцэхүйц мэдлэг олж авдаг.
Багш: Э.Нандинцэцэг
Хичээллэх цаг: 09.00-16.30
Нийт цаг: 200 цаг
Түвшин: Гүнзгий шат
Төлбөр: 550.000
Бүтэн өдрийн ГҮНЗГИЙ АНГИ орчуулгын хичээл ...
ТӨМӨРӨӨ БАГШТАЙ VIP АНГИ (08:20-12:20) 120 цаг
2006 оноос хойш бизнесийн болоод урлаг соёлын олны танил хүмүүст хичээл заасны дүнд энэ ангийн эхлэл тавигдсан. Тав тухтай орчинд, цөөн хүнд англи хэлний боловсрол олгодог.
• Төмөрөө багшийн удирдлаган дор (нэг анги дөрвөн хүнтэй) 08:20-12:20 цаг хүртэл хичээллэнэ.
• Хүний тоо цөөн тул өдөр бүр багш суралцагч нэг бүртэй ажиллах давтамж их, үр дүнг өдөр өдөрт нь мэдрүүлээд явах боломжтой.
• Ажлын таван өдрөөр дөрвөн долоо хоног хичээллэдэг. Энэхүү ангид суралцсанаар богино хугацаанд англи хэлний дүрэм болон ярианы цогц мэдлэгийг эзэмших төдийгүй сонсох, бичих, ярих, унших чадваруудаа сайжруулах бүрэн боломжтой.
Багш: С.Төмөрбат
Хичээллэх цаг: 08.20-12.20
Нийт цаг: 120 цаг
VIP АНГИ
“Сондор хилэн” англи хэлний төвийн ЦАГИЙН АНГИУД /06.15-22.15/
Суралцахыг хүссэн хүмүүсийн хүсэлтээр цагийн ангийн сонголтоо нэмсэн байгаа. Өглөөний анги 06.15-08.15, 08.30-10.30. Өдрийн анги 10.30-12.30, 12.30-14.30, 14.30-16.30. Оройн цагийн анги 16.30-18.30, 18.30-20.30. Тэгэхээр сурахыг хүссэн хэн бүхэн 8.30- 10.30, 10.30-12.30, 12.30-14.30, 14.30 -16.30 зэрэг 5 төрлийн цагийн ангиас сонголт хийн сурах боломжтой. Өглөөний 06.15-8.15, оройны 18.30-20.30 ангиуд нэмэгдэхээр, өглөөний 06.15 цагаас оройн 20.30 цаг хүртэл 7 төрлийн ангийн сонголт байна. Цагийн ангиудад орохыг хүсвэл сургалтын төв дээр ирж түвшингөө тогтоолгоод аль ангид орохоо сонгоно.
Цагийн ангиуд урд нь зөвхөн анхан шатнаас эхэлдэг байсан бол одоо анхан шат, дунд шат, гүнзгий шатны ангиудтай болсон. Бүтэн өдрийн эрчимжүүлсэн ангийг төгссөн оюутнууд, оройгоор гүнзгий ангид суумаар байна гэсэн хүсэлтийг их гаргадаг. Тиймээс оройн 16.30-18.30, 18.30-20.30 цагуудад гүнзгий шат хичээллэж байна.
Хичээллэх өдөр: Ажлын таван өдрөөр дөрвөн долоо хоног.
Цаг: 60 цаг
Түвшин: Анхан шат, Дунд шат, Гүнзгий шат
Төлбөр: 250.000
Оройн анги (16:30-18:30)
’’СОНДОР ХИЛЭН” ТӨВИЙН
ӨВЛИЙН СУРГАЛТУУД
11 САРЫН 28, 12 САРЫН 26, 1 САРЫН 23-нд ЭХЛЭНЭ.
Сондор хилэн төв нь доорх чиглэлүүдээр элсэлт авч байна. Та бүхэн утсаар, сайтаар, чатаар, болон биечлэн ирж бүртгүүлэх боломжтой.
БҮТЭН ӨДРИЙН АНГИУД
1.БҮТЭН ӨДРИЙН ЭРЧИМЖҮҮЛСЭН АНГИ
2.БҮТЭН ӨДРИЙН ГҮНЗГИЙРҮҮЛСЭН АНГИ
ЦАГИЙН АНГИУД
1. Өглөөний анги 06.15-08.15
08.30-10.30
2. Өдрийн анги 10.30-12.30
12.30-14.30
14.30-16.30
3. Оройн цагийн анги 16.30-18.30
18.30-20.30
20.30-22.30
ТУСГАЙ СУРГАЛТУУД
VIP СУРГАЛТ
БАЙГУУЛЛАГЫН СУРГАЛТ
ЭЕШ-д БЭЛТГЭХ АНГИ
Монгол багштай ЯРИАНЫ АНГИ
Гадаад багштай ЯРИАНЫ АНГИ
ХҮҮХДИЙН АНГИ
ГАНЦААРЧИЛСАН СУРГАЛТ
ХАГАС САЙН ӨДРИЙН СУРГАЛТ
БҮТЭН САЙН ӨДРИЙН СУРГАЛТ
Радио, ТВ, Онлайнаар явагддаг ЗАЙНЫ СУРГАЛТУУД
Хаяг: Энхтайвны гүүрний зүүн хойно Park place-ийн 6 давхарт. (Шинээр баригдсан 13-н давхар барилга)
Утас: 9911-2414, 9999-2414, 9111-2414, 9928-3293, 9810-3020.
WEB: www.sondorkhilen.mn
PAGE: http://www.facebook.com/Sondorkhilen English language center
Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө-24, ’’Парк плэйс’’ оффис, 6 давхар
-
2016 оны 11 сарын 24
БШТ ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДЭЭС БОГД ЛАМЫН ИХ ДҮЙЧИН ӨДӨР ЗОХИОН БАЙГУУЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЕРӨНХИЙ ХӨТӨЛБӨР
07.00 -8.00 Их Хөлгөний нэг өдрийн бацаг санваар хүртээх / тэгчэн сожин / Гунгаачойлин дацанд Ганданлаврангийн багш Одсэр ренбүчи сүсэгтэн олон хайрлана.
07.00- 20.00 Гандан дуганд Богд ламын чого хурна
10.00 – 12:.00 Гандантэгчэнлин хийдийн Гунгаачойлин дацанд Цагаан дарь эхийн цэван айлдана. / Одсэр ренбүчи /
12.30 -13.30 Баянгол дүүргийн “Шинэ өргөө “ ТҮК –ийн ажилчдад ажлын байранд үдийн цай өргөж , Гандантэгчэнлин хийдийн лам хуврагууд лекц яриа хийнэ.
1. Төмөр зам
2. Бичил хороолол
3. 10 дугаар хороололын ажлын байранд тус тус хүрэлцэн очиж лекц яриа хийнэ.
07.00 – 20.00 Гандантэгчэнлин хийдийн Очирдарийн дуганд Сандуйн чого хурна
Гандантэгчэнлин хийдийн Дашчоймпэл дацанд Өвлийн эхэн сарын 24-26 өдрүүдэд гураван өдөр “Гурван нарын хурал” буюу “Чойнзод дом”-ын хурал хурна.
21.00 Очирдарийн дуганд энхтайваны мандал өргөнө. /Гандантэгчэнлин хийдийн лам хуврагууд, сүсэгтэн олон/
21.00 - 07.00 Гунгаачойлин дацанд Монголын Сүсэгтэний холбоо “ Мэгзэм” хурж хононо.
-
2016 оны 11 сарын 24
Баримт 1. Би Түвд хүн. Түвдийн улс төрийн тэргүүний ажлаа би 2011 онд шилжүүлж өгсөн. Сонгуулиар сонгогдсон хүн цаашид улс төрийн тэргүүний ажлыг авч явна.
Баримт 2. Хамгийн сүүлд IX Богд Жавжумдамба хутагттай уулзсан минь гайхамшигтай тохиол байлаа. Би түүнд таны дараагийн төрөл авах газар Монгол шүү” гэж айлтгасан юм.
Баримт 3. X Богдын дараагийн дүрийг тодруулах нь миний гарцаагүй үүрэг.
Баримт 4. IX Богд Жавзундамбын дараагийн дүр Монголд мэндэлсэн шинж, тэмдэг илэрсэн. Гэхдээ хүүхэд балчир байгаа учраас одоохондоо нийтэд зарлах шаардлагагүй.
Баримт 5. Би Түвд хүмүүст “Өндөр суудалд сууснаар шашныг авч явдаггүй юм шүү” гэж хэлдэг.
Баримт 6. Миний бие ес дөх удаагаа Монголд айлчилж байна. Энд ямар ч улс төрийн зорилго байхгүй. Цэвэр шашны айлчлал. Монголд дахин айлчилж байгаадаа би туйлын их баяртай байна.
Баримт 7. Монголын Богд Жэвзундамба хутагт бол агуу түүхтэй лам. Урьд урьдын далай ламуудтай ч барилдлагатай хүн байсан.
Баримт 8. Бурханы ном сургаалыг зөвхөн сүсэглэх төдийгөөр авч явах боломжгүй, учир шалтгааны үүднээс судалж, ойлгож авч явах ёстой.
Баримт 9. Төвдийн шашин, соёл хэл бичиг, үүнийг хамгаалах, түүний орчныг бас доройтуулахгүй авч явах үүргийг би үхэхийг хүртэл хийх болно.
Баримт 10. Монгол, Түвд орны хувьд 3000 жилийн өмнөөс холбоотой, барилдлагатай байсан ард түмэн. Түвдийн шашин дэлгэрэхээс өмнө ч бид холбоотой байсан болов уу.
Баримт 11. Эртнээс хэлж ирсэн үгээ одоо ч хэлье. Та бүхэн номд сайн суралцаарай
Баримт 12. Түвдэд том лам, хувилгаан гэхээр эрдэм, ном нь аяндаа бий болчихсон юм шиг яриа байдаг. Тиймээс бид энийг өөрчлөх ёстой. Энэ бол хоцрогдол.
Баримт 13. Удахгүй АНУ-д хүрэлцэн ирнэ үү гэсэн урилга ирэх байх. Тэр үед нь би айлчилж очно.
Баримт 14. Х Богд нялх, жаахан байна. Гурав, дөрөв, таван нас хүрэхэд нь бодолцох хэрэгтэй. Жаахан хүүхдийг сэнтийд залах хэцүү. Том болоод ном эрдэмд гэгээрч, олонд тусыг хүргэх учиртай.
Баримт 15. Намайг хаана ч очсон Хятадын зүгээс ийм асуудал байнга тавьдаг. Би энэ дэлхийн бурхны шашинтай улсуудаас Монгол, Японд л чөлөөтэй ирж, очиж чаддаг.
Баримт 16. Би бурхны шашинтай хүн ч бурхны шашинтай улсад очиж чадахгүй байна гэдгийг тоглоом, шоглоом болгон хэлдэг.
Баримт 17. Би 1974 оноос хойш Түвдийн тусгаар тогтнолын асуудлыг дэвшүүлэхгүй байгаа. Хятадын засгийн бодлого бол намайг салан тусгаарлагч гэж үздэг.
Баримт 18. Зарим хүн “Түвдийг тусгаар улс болгохын төлөө явахгүй байна” гэж намайг буруутгадаг. Би анхнаасаа “Бид ялна, тэд ялагдана” гэсэн санаагаар бус хоёр улсад харилцан тустай байх юмсан гэсэн бодлоор хандаж ирсэн.
Баримт 19. Би Далай лам гээд хүнтэй дээрээс харилцах нь утгагүй. Бурхны сургаальд хуврагууд бурхны шашныг авч явна гэсэн болохоос биш ганц лам гээгүйг санах хэрэгтэй.
Баримт 20. Ванчин Богд одоогоор хоёр болчихоод байна. Ирээдүйд миний дүрийг ч хоёр тодруулж магадгүй шүү. /инээв/
Баримт 21. Надад одоо улс төрийн үүрэг, хариуцлага байхгүй болсон. Харин номын үйл хэргийг авч явах үүрэг үлдсэн.
Баримт 22. Дэлхий дээр долоон тэрбум хүн байдаг. Тэд зовлонг эс хүсч амар амгаланг хүсдэг. Гэвч зовлонгийн шалтгаан нь уур хилэн, хүсэл, шунал юм.
Баримт 23. Би аль ч улсад айлчилсан хамгийн эхний үүрэг хариуцлага маань дэлхийд энх тайвныг тогтоох, амар амгаланг түгээх.
Баримт 24. Монгол оронд шашин шүтэх, шашны ном үзэх хориотой байсан ч өнөөдөр сайхан цаг ирсэн.
-
2016 оны 11 сарын 23
Аюулгүй байдал, цэрэг, батлан хамгаалах чиглэлээр сургалт, судалгаа эрхлэх чадавхийг нэмэгдүүлэх зорилгоор Батлан хамгаалахын их сургуулийг Үндэсний батлан хамгаалахын их сургууль болголоо.