-
2016 оны 12 сарын 23
Өнөөдрийн байдлаар манай орны нийт нутгийн 70 орчим хувьд цасан бүрхүүл тогтсоноос 2016 оны 15 аймгийн 110 сум, нийслэлийн 1 дүүрэгт өвөлжилт хүндрэх нөхцөл байдал үүсээд байна.
-
2016 оны 12 сарын 23
Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн энэ сарын 15-ны өдрийн тогтоолоор элэгний вирусийн эмийг хайрцаг дутамд нь 210 000 төгрөгөөр хөнгөлөхөөр шийдвэрлэлээ.
Энэ оны 09 дүгээр сарын 09 ны өдрөөс эхлэн нөхөн олгох бөгөөд иргэний үнэмлэх, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээний хуулбар, эм худалдан авсан баримт зэргийг үндэслэн эм худалдан авсан байгууллагаасаа өөрийн нэрэн дээрхи банкны дансаар дамжуулан хөнгөлөлтөө авах юм.
Түүнчлэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөр нь тухайн жилийн дээд хязгаар / 2 сая төгрөг/ -аас давсан даатгуулагчдын хувьд эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу шимтгэлээ өөрөө төлдөг даатгуулагч гэр бүлийн өөр нэг даатгуулагч гишүүний зөвшөөрснөөр, түүний зардлаас жилд нэг удаа шилжүүлэн тооцуулах боломжтой.
Өнөөдрийн байдлаар Монгол улсын эмийн бүртгэлд элэгний С вирүсийг эмчлэх дараах таван нэрийн эмийг бүртгэсэн байна.
АНУ-ын “Gilead Sciense” компаниас гаргасан “Харвони” эмийг Омбол ХХК
АНУ-ын Mylan компанийн бүтээгдэхүүн “Ледвир” эмийг Монгол эм импекс ХХК
Энэтхэг улсын ”Hetero Drugs Limited” эмийн үйлдвэрийн ”Ледифос” эмийг ”Ази фарм” компани
Энэтхэг улсын “Натко” компанийн бүтээгдэхүүн “Хепсинат-ЛП” эмийг Омбол ХХК
2016 оны 10 сараас Энэтхэгийн ”Strides Shasun” компанийн үйлдвэрлэсэн ”Вирпас” Монос ХХК тус тус нийлүүлж байна.
АНУ-ын “Gilead Sciense” компани дэлхий нийтийг С вирусийн эсрэг Харвони эмийн бодисоор хангах боломжгүй учраас Ази, Африкийн орнуудын халдвар авсан хүмүүсийг эмчлэх зорилгоор Энэтхэгийн үйлдвэрүүдэд лицензээ өгч, түүний дагуу элэгний С вирусийн эсрэг эмийг үйлдвэрлэн, худалдаалж байгаа юм. Энэтхэг улсад үйлдвэрлэсэн эмүүд ерөнхий нэршлийнх учраас үнийн хувьд хямд, үйлчилгээ нь ч харвонитай адилхан үйлчилгээтэй юм байна.
Элэгний С вирусын эмийг худалдан авахдаа Олон улсын нэршлээр бичсэн эмчийн жороор, эмийн сангуудаас худалдааны нэршлээр нь өөртөө тохирсон эмийг сонгон авах боломжтой юм.
Өнөөдрийн байдлаар нийт дээрхи таван эмийг 9 сараас хойш 6425 хүн ууж хэрэглэсэн бөгөөд эмийн хөнгөлөлтөнд Эрүүл мэндийн даатгалын сангаас эм ханган нийлүүлэх байгууллагуудаар дамжуулан 1.4 тэрбум төгрөгийг нөхөн олгохоор боллоо гэж Нийслэлийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын газраас мэдээллээ.
ЭЛЭГНИЙ С ВИРУСИЙН ЭСРЭГ ЭМИЙГ ХӨНГӨЛӨЛТТЭЙ ҮНЭЭР
ОЛГОХ ЭРХ БҮХИЙ ЭМИЙН САНГИЙН ЖАГСААЛТ
№ Дүүрэг Үйлчлэх эмийн сангийн нэр Эмийн сангийн хаяг
1. Сүхбаатар дүүрэг
Маго фарм /Омбол/ 1-р хороо Далай цамхаг 1 давхар
Энх үйлс 2 / Омбол/ 7 хороо Нуурын 7-65
МЭИК Эмийн сан 1 Нарны зам 39
Ази фарм Фарммаркет 4 хороо 50 мянгат 22 байр
Ази фарм 8 8 хороо Оюутны гудамж 10/1 байр
Монос-Метромалл 6-р хороо 1 Метромалл худалдааны төвийн байр
Монос 11 8-р хороо 11-р хороолол 1-184 тоот
2. Баянгол дүүрэг Оранж /Омбол/ 3-р хороо Нарны хороолол7-124
Магофарм / Омбол/ 19 хороо 4 хороолол 51 байр
МЭИК Эмийн сан 3 Капитал таун 1-р давхарт
МЭИК Фарммаркет-5 10-р хороолол шинэ дэлхий хотхон
Ази фарм БГД -4 4 хороо 2 хороолол
Ази фарм БГД -12 12 хороо бичил хороолол
Монос-25 2-р хороо Чингүнжавын гудамж 9
Монос-Магда 18-р хороо 4-р хороолол Магда худалдааны төвийн байр
3. Баянзүрх дүүрэг
Календула/ Омбол/ 18 хороо Дархан детект эмнэлэг
Еврофарм Эрдэнэтолгой /Омбол/ 8 хороо Шархад 40 -248 байр
МЭИК Фарммаркет-2 Офицерууд ордон, Wellmart худалдааны төвийн 1-р давхар
МЭИК Фарммаркет-3 Цайз,16-р хороолол, Wellmart худалдааны төвийн 1-р давхар
Ази фарм БЗД 16 хороо 16 хороолол 45 байр
Саргун асархуй /Ази фарм/ 1-р хороо Токуо гудамж 26 байр 1 давхар
Монос- Энканто 26-р хороо Оргил худалдааны төв
Монос-13 18-р хороо 13-р хороолол Намьанжүгийн гудамж
4. Чингэлтэй дүүрэг
Нони /Омбол/ 3 хороо Капитал центр
Төхөм фарм /Омбол/ 1 хороо 35 -р байр
МЭИК Фарммаркет-1 Бишрэлт Худалдааны төв 1-р давхар
МЭИК Эмийн сан 2 Улсын их дэлгүүр 1-р давхар
Ази фарм ЧД 3 хороо 50 мянгат
Монос-Төв 4-р хороо 50 мянгат 15-р байр 2 тоот
Монос-37 2-р хороо 2-р 40 мянгат 25-р байр
5. Хан-Уул дүүрэг
Цэгэма /Омбол/ 19 хороолол Үйлчилгээний төв
Энх үйлс 1/ Омбол/ 16 хороо Буянт ухаа 1
МЭИК Эмийн сан-4 Нисэхийн 58-р байрны 1-р давхар
Ази фарм Нисэх 16 хороо морингийн зам 57 байр
Монос -Оргил 1-р хороо Оргил шилтгээний байр
6. Сонгинохайрхан дүүрэг Еврофарм Цамбагарав /Омбол/ 14 хороо 13 байр
Еврофарм Хархорин / Омбол/ 15 хороо 19 байр
МЭИК Фарммаркет-4 Хархорин захын хойно, Пирамид үйлчилгээний төв
МЭИК Фарммаркет-6 5 шар, Капитал банкны 1-р давхар
Медивико 2 /Ази/ 17 хороо 1 хороолол 32 байр
Монос-Хархорин 17-р хороо 1-р хороолол Москвагийн гудамж 13а байр
Монос-5 шар 18-р хороо Таван шар 153/07-р байрны 1 давхарт
7. Налайх дүүрэг
Түвшин тун /Омбол+Монос/ Нэгдсэн эмнэлгийн хашаанд
Согоон бор /МЭИК/ 2-р хороо 20р байр 175 тоот
Эмийн бамбай /Ази/ 2р хороо 21байр 3 тоот
8. Багануур дүүрэг Ухаа булаг /Омбол +МЭИК +Монос/ 1-р хороо 13-р байр 2 тоот
Тайн ам /Ази/ 1-р хороо 12-р байр 2 тоот
9. Багахангай дүүрэг Хэнз хонгор /Ази/ 2р хороо Өртөөний 33 тоот
-
2016 оны 12 сарын 23
Цагдаагийн байгууллагаас Улаанбаатар хотын хэмжээнд үйлдэгдэж байгаа халаасны хулгайн гэмт хэргийг таслан зогсоох, илрүүлэх зорилготой “Үнэгний ав” нэгдсэн арга хэмжээний хүрээнд илрүүлсэн гэмт хэргүүдийн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
-
2016 оны 12 сарын 23
Гаалийн ерөнхий газрын харьяа Замын-Үүд дэх гаалийн улсын байцаагч нар Монгол Улсын хилээр хар тамхины төрлийн бодис нэвтрүүлэх гэж байсныг илрүүлжээ.
-
2016 оны 12 сарын 23
НӨАТ-ын тухай шинэчилсэн хууль 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн билээ. Хуулийн дагуу иргэд баримтаа бүртгүүлснээр сар бүр сугалаанд оролцох болон 20 хүртэл хувийн буцаан олголт авах боломжтой болсон юм.
-
2016 оны 12 сарын 23
Энэ сарын дугаар сарын 19-ний өдрийн Даваа гарагийн орой ХБНГУ-ын Берлин хотын төвд “Зул сарын зах” руу хүнд даацын ачааны автомашинтай этгээд дайран орсны улмаас өнөөдрийн байдлаар 12 хүн нас барж, 48 хүн гэмтсэн гэж Холбооны цагдаагийн газраас албан ёсоор мэдэгдээд байна.
-
2016 оны 12 сарын 23
Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам ОХУ-тай Мал эрүүлжүүлэх, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг экспортлох, үрийн аж ахуй байгуулах, хил орчмын худалдаа хийх гэсэн үндсэн дөрвөн чиглэлээр хамтран ажиллахаар болжээ.
Энэ хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн өнгөрсөн арван нэгдүгээр сарын 18-20-ны өдрүүдэд Оросын холбооны улсад албан ёсны айлчлал хийсэн байна. Айлчлалын хүрээнд ОХУ-ын ХАА-н сайд Ткачёв Александр Николаевич, ХХАА-н дэд сайд Громыко Евгений Васильевич нарын хүмүүстэй уулзаж, цаашид хамтран хэрэгжүүлэх ажил хэргийн талаар ярилцжээ.
“Монголын мал сүргийг эрүүлжүүлэх” хөтөлбөрийн хүрээнд ОХУ-аас нэн хөнгөлөлттэй үнээр 20 сая тун вакцин авахаас 5 сая тун вакциныг энэ сарын 25-ны дотор авах юм байна.
Түүнчлэн “Монголын мал сүргийг эрүүлжүүлэх” хөтөлбөрийн хүрээнд ОХУ-аас нэн хөнгөлөлттэй үнээр 20 сая тун вакцин авахаас 5 сая тун вакциныг энэ сарын 25-ны дотор авах юм байна.
Мөн уулзалтын үеэр Орос - Монголын ХАА-н бараа бүтээгдэхүүний худалдааг өргөжүүлэн хөгжүүлэх, монгол улсын малыг эрүүлжүүлэх хөтөлбөрийн хоёрдугаар үе шатыг хэрэгжүүлэх, махны экспортыг нэмэгдүүлэх, үр тарианы сорт гаргахад хамтарсан хөтөлбөр болоод Монгол Улсаас ХАА-н гаралтай бараа бүтээгдэхүүн нийлүүлэх квот зэрэг асуудлын талаар ярилцаж харилцан тохиролцоонд хүрсэн байна.
-
2016 оны 12 сарын 23
Нийслэл хотын хүн амын 11 орчим хувь нь амьдардаг хамгийн том дүүрэг бол Баянзүрх. Энэ дүүргийн удирдлагууд иргэддээ төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэж, улам ойртуулах үүднээс өнгөрч буй 2016 онд багагүй ажлуудыг санаалчлан хийжээ. Иргэдийн талархалыг хүлээж, тэдэнд хүрсэн зарим ажлуудаас тоймлон хүргэж байна.
-
2016 оны 12 сарын 22
Монгол төрийн өмчид 30 их наяд төгрөгийн хөрөнгө тоологдсон гэдгийг өнөөдөр Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар (ТӨБЗГ)-ын дарга Ц.Ням-Осор мэдээллээ. Тус байгууллага дөрвөн жилд нэг удаа зохион байгуулдаг төрийн өмчийн ээлжит тооллогыг зохион байгуулж, өчигдөр буюу энэ сарын 21-нд болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцүүлжээ.
-
2016 оны 12 сарын 22
Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 138.2 дахь хэсэг буюу ”Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны журам зөрчигдсөнөөс хүний амь нас хохирсон” гэмт хэрэгт хяналт тавьж, яллах дүгнэлт үйлдэн дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлж шийдвэрлүүллээ.
-
2016 оны 12 сарын 22
Сүхбаатар дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт энэ сарын 20-нд нэг гэрийн хоёр хөгшинг гэртээ байхад нь хутгалсан хэрэг гарчээ.
-
2016 оны 12 сарын 22
Нийслэлийн Байгаль орчны газраас өргөн хэрэглээний цахилгаан бараа импортлон борлуулагч аж ахуйн нэгжүүдтэй ажил хэргийн уулзалт зохион байгууллаа. Эрчим хүчний хэрэглээнд учирч буй ачааллыг багасгах, хэрэглэгчид оногдох төлбөрийн дарамт, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор хийсэн уг уулзалтаар импортын өргөн хэрэглээний цахилгаан бараанд эрчим хүчний хэмнэлттэй байх стандартын шаардлага тавих, худалдан авагчдын сонголтод нөлөөлөх зорилгоор эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүн сонгосноор гарах эдийн засгийн үр нөлөөг сурталчилж, эрчим хүч хэмнэлтийн мэдээллийг барааны үнэ болон танилцуулгад заавал хавсаргаж байх зэрэг асуудлыг хэлэлцлээ. Түүнчлэн дотор орчны агаарын бохирдлоос хамгаалах агаар цэвэршүүлэгч болон цахилгаан бага зарцуулдаг халаагууруудыг гаалийн татвараас чөлөөлж, үнийг бууруулах боломжийг эрэлхийлэн шийдвэр гаргах түвшиний байгууллагуудад уламжлахаар шийдвэрлэв.
Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор шөнийн эрчим хүчний үнийг тэглэх бодлогыг баримталж байгаа энэ үед эрчим хүч бага зарцуулдаг бүтээгдэхүүний хэрэглээг дэмжих нь чухал ач холбогдолтой бөгөөд дунд, урт хугацаанд манай улсын хүлэмжийн хийг бууруулах чиглэлээр олон улсын өмнө хүлээсэн үүргийн биелэлтийг хангах, Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилтыг хэрэгжүүлэхэд чухал нөлөөтэй юм.
АНУ, Австрали, Канад, Шинэ Зеланд, Япон, Тайвань болон Европын улс орнууд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг эрчим хүчний хэмнэлтийн “Energy Star” стандартыг 1992 оноос эхлэн мөрдөж байгаа. Европын холбооны улсуудад EU Energy label хөтөлбөрийг хэрэгжүүлэн угаалгын машин, хөргөгч, цахилгаан зуух, халаагч зэрэг цахилгаан их хэрэглэдэг өргөн хэрэглээний бүтээгдэхүүнүүдэд эрчим хүч зарцуулах дээд хязгаарыг тавьж өгснөөр нэг өрхийн жилийн дундаж цахилгааны төлбөрийг 465 евро хүртэл бууруулж чадсан юм гэж нийслэлийн Байгаль орчны газраас мэдээлэв.
-
2016 оны 12 сарын 22
2016 оны 12 дугаар сарын 23-наас 12 дугаар сарын 27-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
-
2016 оны 12 сарын 22
Нийслэлийн ЗДТГ, Онцгой байдлын газар болон Дэлхийн зөн олон улсын байгууллага хамтран зохион байгуулж буй “Гамшигтай тэсвэртэй Улаанбаатар тусгай төсөл” арга хэмжээний нээлт өнөөдөр боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга Б.Үнэнбаатар, “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагын Хүмүүнлэгийн онцгой байдлын Үндэсний зохицуулагч Б.Ванчиндорж, Тусгай төсөл үйл ажиллагааны менежер С.Оюунтөгс болон дүүргийн засаг дарга, газрын мэргэжилтнүүд оролцож байна.
Төслийн хүрээнд нийслэлийн түвшний нийслэлийн Онцгой байдал, Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газар, Эрүүл мэндийн газар, Боловсролын газар, дүүрэг дэх салбар нэгжүүдээр дамжуулан албан хааагч, иргэдэд сургалт зохион байгуулах аж. Улаанбаатар хотын гамшгийн эрсдэлийг бууруулах, даван туулах чадавхийг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлж, хүн амын амь нас, эд хөрөнгийг байгалийн болон бусад тохиолдож болзошгүй гамшиг, аюулаас хамгаалахад зорилготойгоор тус сургалтыг зохион байгуулахаар болжээ.
Тус сургалтын талаар Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллага нийслэлийн ЗДТГ-тай хамтраад 2 жилийн “Гамшигт тэсвэртэй Улаанбаатар тусгай төсөл”-ийг хэрэгжүүлэхээр санамж бичигт гарын үсэг зурсан. Үүний дагуу эхний сургалт өнөөдөр ийнхүү эхэлж байна. Сургалтын зорилго нь сүүлийн үед Улаанбаатар хот газар хөдлөлтийн идэвхтэй бүсээр тооцогдож байна. 2001 онд 500 гаруй удаа газар хөдөлсөн бол 2015 онд мөн зохих хэмжээгээр газар хөдлөлтүүд болсон. Тиймээс ард иргэд, албан хаагчид газар хөдлөлтийн үед урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрхэн зохион байгуулах вэ, өөрсдийгөө хэрхэн хамгаалах вэ гэдэг сэдвийн хүрээнд сургалт зохион байгуулахад чиглэгдэж байна” гэлээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2016 оны 12 сарын 22
Авто болон явган хүний зам, талбайн цас цэвэрлэх техник, технологи бий болгох, зохион бүтээх уралдаанд шалгарсан загвар бүтээхэд шаардагдах 50 сая, шалгарсан бүтээлд олгох 22 сая, нийт 72 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар боллоо.
БСШУСЯ энэ оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 12 дугаар сарын 02-ны өдрүүдэд уралдаан зарлаж 15 саналын дөрвийг нь сонгон шалгаруулаад байна. ШУТИС, ХААИС, Экобус авто үйлдвэр бага оврын тракторт угсардаг цас цэвэрлэгч, дүүжин төхөөрөмж, машинд суурилуулдаг хүрз, цэвэрлэж ачих төхөөрөмж, шанагат ачигч, цас түрэгч, цасны комбайн зэргийг санал болгожээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2016 оны 12 сарын 22
ШШГЕГ-ын “Сүлд” биеийн тамир спортын хорооны Соёл олон нийт, биеийн тамирын асуудал хариуцсан ажилтан, Монгол Улсын Гавьяат тамирчин, Олон улсын хэмжээний мастер, дэд хурандаа Б.Цэвээндаш Цаст Гимлай Дэлхийн ноён оргилд ганцаарчилсан “Соло” авиралт, хүчилтөрөгчгүй амь өрссөн аюултай буулт хийсэн билээ.
-
2016 оны 12 сарын 22
Нийслэлд агаарын бохирдол 12, 1 дүгээр сард хамгийн өндөр хэмжээнд хүрч, амьсгалын замын өвчлөлийн тархалт нэмэгддэг. Агаарын доод хэсэгт хамгийн их бохирдол, утаа байдаг учраас бага насны хүүхдүүд өртөх эрсдэл ихтэйг мэргэжлийн байгууллагынхан хэлдэг. Тиймээс бага насны хүүхдүүдийг агаарын бохирдлоос хамгаалж, амьсгалын замын өвчлөлөөс сэргийлэх зорилгоор Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаа “Улаанбаатар-Цэвэр агаар” төслөөс нийслэлийн агаарын бохирдол ихтэй бүсэд үйл ажиллагаа явуулж буй цэцэрлэгүүдэд ХЕПА шүүлтүүр бүхий агаар цэвэршүүлэгч төхөөрөмж хүлээлгэн өглөө.
-
2016 оны 12 сарын 22
Махны дундаж үнэ
2016 оны 12-р сарын 3-р долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 4260 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 5625 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 1.1 хувиар буюу 60 төгрөгөөр буурч, харин үхрийн цул махны үнэ тогтвортой байлаа. Энэ 7 хоногийн ажиглалтаар үхрийн мах “Баянзүрх” хүнсний захад хамгийн хямд буюу 5400 төгрөг, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 7500 төгрөг байна. Хонины ястай болон цул махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад тогтвортой байна. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины мах “Баянзүрх”, “Хар хорин” хүнсний захуудад хамгийн хямд буюу 4000 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 7000 төгрөгөөр худалдаалж байна.
Гурилын үнэ
2016 оны 12-р сарын 3-р долоо хоногт нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1200-1500 төгрөг, 1-р зэргийнх 1000-1300 төгрөг, 2-р зэргийнх 800-900 төгрөг байна. Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1150-аас 1300 төгрөгийн үнэ ханштай байна. Харин “Барс” хүнсний захад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1100 төгрөг, 1-р зэргийн гурил 950 төгрөгөөр тус тус зарагдаж байна. “Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1100-1210 төгрөгийн үнэтэй байна. “Бөмбөгөр”, “Барс”, “Оргил”, “Хархорин” хүнсний захуудад “Атар” талхыг хамгийн хямд буюу 1100 төгрөгөөр, харин “Сансар” супермаркетад хамгийн өндөр үнээр буюу 1210 төгрөгөөр худалдаалж байна.
Төмс, хүнсний ногоо
2016 оны 12-р сарын 3-р долоо хоногт өмнөх долоо хоногтой харьцуулахад монгол төмс 1.4 хувиар буюу 10 төгрөгөөр, байцаа 9.6 хувиар буюу 110 төгрөгөөр өсч, харин лууван 1.5 хувиар буюу 15 төгрөг, манжин 7.0 хувиар буюу 95 төгрөгөөр тус тус буурчээ.
-
2016 оны 12 сарын 22
ЗТХЯ-наас сар бүр “Зам, тээврийн хөгжил” мэдээллийн цаг зохион байгууллаа. Энэ үэр энэ он гарсан зам тээврийн ослын талаар мэдээлэл өгсөн юм. Улсын хэмжээнд энэ оны эхний 11 сарын байдлаар тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 1697 гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Үүнээс орон нутгийн замд 334 хүн нас барсан аж.
Иймд өөрсдийн амь нас, эд хөрөнгө, эрүүл мэндээ болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх үүднээс аливаа хууль бус тээвэрлэлтээс татгалзаж албан ёсны гэрээтэй, даатгалтай, баталгаатай тээврийн хэрэгслээр зорчихыг анхааруулж байна.
-
2016 оны 12 сарын 22
Улаанбаатар хотын Цагдаагийн газар жилийн тайлангийн хурлаа өнөөдөр хийлээ. Тус цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн нь Монгол Улсын хүн амын 50 гаруй хувьд үйлчлэн ажилладаг. 2016 оны хувьд Улаанбаатар хотын хэмжээнд 323 141 өгргөдөл, гомдол хүлээн авсан нь өмнөх оны мөн үеийнхээс 10.5 дахин өсөж улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 72.2 хувийг эзэлж байгаа юм. Улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 65.9 хувийг шалгаж шийдвэрлэн ажилласан, Хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргээ нэр төртэйгөөр биелүүлэн ажилласан байна. Нийслэлийн хэмжээнд 16 689 гэмт хэрэг бүртгэгдсэн нь урд оны мөн үеийнхээс 1.5 хувиар өссөн байна. Гэмт хэргийн илрүүлэлт 61.5 хувьтай байгаа нь урд оны мөн үеийнхээс 3 хувиар өссөн байгаа аж. 2016 онд болж өнгөрсөн УИХ-ын сонгууль, Ази Европийн дээд хэмжээний уулзалт АСЕМ зэрэг олон томоохон арга хэмжээнүүдэд хэв журмын арга хэмжээг амжилттай зохион байгуулсан байна.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд тус тайлангийн хуралд оролцлоо. Өнгөрсөн онд ажил мэргэжлээрээ бусдыгаа хошуучилж амжилттай ажилласан Цагдаагийн тасаг, хэлтэс болон, шилдгээр шалгарсан алба хаагчдийг шагнаж урамшуулав. Тэрбээр тайлангийн хурал дээр хэлсэн үгэндээ Улаанбаатар хотын Цагдаагийн газар нь ажил хөдөлмөрөөрөө тэргүүлж, төр түмнээрээ үнэлүүлэн хуулиар хүлээсэн чиг үүргээ нэр төртэйгөөр биелүүлж Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнуулсан арвин их амжилтаар шинэ оноо угтаж байгаад нийслэлийн иргэдийнхээ болон өөрийнхөө зүгээс баярын мэнд хүргэж байна гэсэн юм. Тэрбээр “Өнгөрч буй онд нийслэлээс УБХЦГ-тай хамтран иргэд олон нийтийг татан оролцуулж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор “Хэв журмын урамшилт эргүүл”, “Оюутан цагдаа” зэрэг олон ажлыг амжилттай хэрэгжүүлсэн байна. Ирэх онд УБХЦГ-ын хамт олонтой нягт хамтран ажиллаж, хийж хэрэгжүүлэх ажлуудын томоохон зорилтыг төлөвлөгөөндөө тусгаад байна” хэмээлээ.
Улаанбаатар хотын Цагдаагийн газрын дарга, туслах комиссар Ж.Эрдэнболд “Манай хамт олон ирэх 2017 онд хуудль ёсыг дээдлэн, нийслэлчүүдээ түшиж, иргэддээ улам ойртон үйлчилж, хүнлэг, энрэнгүй, чин шудрагыг эрхэмлэн ажиллаж, хуулиар хүээлсэн чиг үүрэг, өргөсөн тангараг ёсоор төр түмнийхээ итгэлийг хүлээхийн төлөө бүхий л хүч бололцоогоо дайчлан улсынхаа нийслэлийн хөгжил цэцэглэлтэд бодитойгоор хувь нэмрээ оруулахын төлөө ажиллах болно” хэмээсэн юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.