-
2016 оны 12 сарын 26
Утааны эсрэг ээж, аавуудын холбооны санаачлагаар утааны эсрэг жагсаал зохион байгуулахаар болсон. Уг жагсаал энэ өдрийн 12.00 цагаас 14.00 цагийн хоооронд Сүхбаатарын талбайд болно.
-
2016 оны 12 сарын 26
Шинэ жилийн баяр дөхөж байгаа эдгээр өдрүүдэд томоохон зах, худалдааны төвүүд, ресторануудын ачаалал эрс нэмэгддэг.
-
2016 оны 12 сарын 26
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг дахь Бичигт боомтоор олон тооны адууг хилээр гаргах гэж байгаа асуудал нэг хэсэг олны анхаарлыг татаж, улмаар адууг нутаг руу буцаасан билээ.
-
2016 оны 12 сарын 26
Өвчтэй эхнэрээ зодож, амь насыг нь хөнөөсөн этгээдэд ял оноолоо. Өнгөрсөн оны 11 дүгээр сард Говь-Алтай аймагт иргэн Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр Н-г өвчний улмаас биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж зодож, амь насыг нь хохироожээ.
Уг хэрэгт Говь-Алтай аймгийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.15 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүх хянан хэлэлцжээ. Шүүхээс Э-д 17 жилийн хорих ял оногдуулж, ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
-
2016 оны 12 сарын 26
”Утааны эсрэг ээжүүд” холбооноос санаачлан маргааш буюу энэ сарын 26-ны өдөр жагсаал хийхээр болсон. Тэд агаарын бохирдол, хотын утаанаас үүдсэн хүүхдийн өвчлөл их байгаад ийнхүү сэтгэл зовниж жагсахаар болсон юм.
Зохион байгуулагчдын зүгээс бусад эцэг эхчүүдийг идэвхитэй оролцохыг уриалж байгаа аж. Жагсаалд оролцох хүмүүс өөрсдийн үзэл бодол нөхцөл байдлыг илэрхийлэх лоозон самбар лаа зэргээ бэлдэж ирэх юм байна.
Хорт утаа аюултай хэмжээнээс 15 дахин их болсноор хүүхдүүд жилд 2-4 удаа уушигны хатгаа өвчнөөр өвчилж, антибиотек судас рууга байнга шахуулах нь жирийн амьдралын хэвшил мэт болжээ. Мөн утааны шууд бус нөлөөнөөс үүдэн өвлийн улиралд зулбалт дөрөв дахин нэмэгдэж, төрөх дөхсөн хүүхдүүд хэвлийдээ амьгүй болж байгаа гэдгийг ээжүүд хэлж байна.
-
2016 оны 12 сарын 26
Өнөөдөр буюу 2016 оны арванхоёрдугаар сарын 26-ны даваа гарагт болох зарим үйл явдлын тоймыг хүргэж байна.
Ардчилсан намыэн төв байр
11.00 цагт: Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр намын даргын сонгууль болон гишүүдийн шинэчилсэн бүртгэлийн талаар мэдээлэл хийнэ.
Засгийн газрын 4 дүгээр байр
11.00 цагт: Санхүүгийн зохицуулах хорооноос хэвлэлийн хурал зарлаж байна. Энэ удаа банкнаас бусад санхүүгийн байгууллагуудын зээлийг хүүг бууруулах талаар авч буй бодлого арга хэмжээний талаар мэдээлэл өгнө. Хороон дарга С.Даваасүрэн болон бусад удирдлагууд оролцоно. Утас: 88008781, 70127052
Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг
12.00 цагт: ”Итгэлийн танхим” ТББ Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгийг иж бүрэн засварлаж тохижуулсан ажлаа хүлээлгэж өгнө.
УБ Палас
12.00 цагт: Монголын Сурагчдын Холбооноос жил бүр уламжлал болгон зохиогддог оны шилдэг сурагчдын ”Алтан хором” харшийн сүлд модны наадам Улаанбаатар паласийн концертын их танхимд болно. Энэхүү наадамын гол зорилго нь нийт хагас сая сурагчдын төлөөлөл болсон сурлага хөдөлмөр урлаг спорт авьяас чадвар нийгмийн идэвхээрээ анги хамт олноо манлайлан шалгарсан шилдгийн шилдэг сурагчиддаа урамшуулан алдаршуулж цаашид сурч хөгжихөд нь урам зориг өгөхөд оршино. Утас: 89914971, 80997974, 86151508
-
2016 оны 12 сарын 25
Махны ид шид: Туулайн мах зүрх, элэг дэлүү, бөөрний өвчнийг анагаах чадалтай
-
2016 оны 12 сарын 25
”Утааны эсрэг ээжүүд” холбооноос санаачлан маргааш буюу энэ сарын 26-ны өдөр жагсаал хийхээр болсон. Тэд агаарын бохирдол, хотын утаанаас үүдсэн хүүхдийн өвчлөл их байгаад ийнхүү сэтгэл зовниж жагсахаар болсон юм.
-
2016 оны 12 сарын 25
Арванхоёрдугаар сарын 29 буюу ирэх пүрэв гарагт Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр тохионо. Эл өдөр уламжлал ёсоор бүх нийтээр амарна.
-
2016 оны 12 сарын 25
Нийслэлийн эрүүл мэндийн төвүүдэд ажиллаж буй “Утасны эмч” нар бага насны хүүхдээ ханиад томуунаас яаж урьдчилан сэргийлэх, гэрийн нөхцөлд хэрхэн асарч сувилах, өвчний шинж тэмдгийг хэдийд таньж мэдэх, тохирох эм бэлдмэлийг ямар байдлаар сонгож хэрэглэх, эмнэлгийн яаралтай тусламжийг аль үед авах вэ гэх мэт олон талын зөвлөгөөг хүргэж байна.
-
2016 оны 12 сарын 25
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалаар 12 сарын 24-ний өдөр шинэ оныг угтсан бүх нийтийн их цэвэрлэгээнд “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-аас нийт 448 хүн ажилласнаас зам талбайн үйлчлэгч 308, офиссын ажилтан 35, Автобаазын 50, Төвлөрсөн хогийн цэгийн менежментийн албаны 55 хүн хамрагдсан талаар “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-аас мэдээлэв.
-
2016 оны 12 сарын 25
Ирэх пүрэв гаригт дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
-
2016 оны 12 сарын 25
Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс Монгол орны 2017 оны I-III сарын цаг агаарын урьдчилсан төлвийг гаргажээ.
-
2016 оны 12 сарын 25
Ерөнхий боловсролын бага ангийн сурагчдын амралт ирэх пүрэв гарагт буюу энэ сарын 29-нөөс эхэлнэ.
-
2016 оны 12 сарын 25
Дэлгэрмөрөн голд автомашинтайгаа цөмөрч, суусан иргэдийг аварч, голоос татаж гаргажээ.
-
2016 оны 12 сарын 25
Маргаашнаас хүйтний эрч чангарна
-
2016 оны 12 сарын 25
Он солигдох мөч айл гэр бүрт ямар нэгэн баяр баясал бэлэглэдэг. Тэгвэл нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн иргэн Б.Баасанбаярын гэр бүлд өнөөдөр амьдралынх нь шинэ хуудас эргэж байна. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Сандуй өнөөдөр хувиасаа Сонгинохайрхан дүүргийн дөрөвдүгээр хорооны иргэн Б.Баасанбаярын гэр бүлд иж бүрэн таван ханатай гэр хүлээлгэн өглөө. Б.Баасанбаярынд өнгөрсөн арваннэгдүгээр сарын 5-6-нд шилжих шөнө гал гарч, гэр нь шатсан юм. Гал гарах үед тэрбээр эхнэр, бяцхан охины хамт унтаж байжээ.
-
2016 оны 12 сарын 24
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 6.1.1-д заасан ажилтны сард төлөх эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хэмжээг түүний сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дөрвөн хувь, үүнээс ажил олгогч хоёр хувь, ажилтан хоёр хувь байхаар Засгийн газар тогтоосон.
Тодруулбал, их, дээд сургууль, коллеж, МСҮТ-ийн суралцагч болон 0-18 насны хүүхдийн эрүүл мэндийн даатгалын сарын шимтгэлийн хэмжээг 2400 төгрөгөөр тооцож төлнө. Харин хувиараа хөдөлмөр эрхлэгч, малчин, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, тэтгэврээс өөр мөнгөн орлогогүй иргэн, нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн, хүүхдээ хоёр /ихэр бол гурав/ нас хүртэл өсгөн бойжуулж байгаа эх, эцэг, хугацаат цэргийн жинхэнэ албан хаагч, ял эдэлж байгаа ялтан болон Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 6.1.12-т заасан иргэний эрүүл мэндийн даатгалын сарын шимтгэлийн хэмжээг 4800 төгрөг байх юм.
-
2016 оны 12 сарын 24
Жамц давс
Жамц давс нь эртний нууруудын булан тохойд үүсэж тунасан хуримтлалыг чулуун давс буюу жамц давс гэж нэрлэдэг. Жамц давс нь девон галавын үед буюу одоогоос 400 сая жилийн өмнө манай гаригт үүссэн гэж эрдэмтэд тогтоожээ.
Найрлага: Тус давсны найрлагад хүний биед зайлшгүй шаардлагатай кальци, кали, хүхэр, натри, төмөр, иод зэрэг эрдсүүд агуулагдсан байдаг.
Ач холбогдол: Жамц давс нь байгалийн эрдэст чанар, био идэвхт шинж, түүний найрлаган дахь амин хүчлүүдийг хамгийн чухал өөр амин хүчлээр орлуулж болдоггүй учир хүнсний хэрэглээнээс гадна ардын уламжлалт эмчилгээнд хэрэглэдэг. Тухайлбал,
-Тархины даралттай хүн дэрлэж унтах
-Хоолой болон амнб хөндийн өвчинд уусмалаар нь зайлах болон долоох
– Ходоодны өвчинд долоох болон уусмал бэлдэж бага багаар уух
-Шүд өвдөхөд зуух
-Даралт тогтворгүйтэх үед гишгэж тогтворжуулах гэх мэт олон янзаар хэрэглэдэг бөгөөд эдгээр нь туйлын үр дүнтэй гэдгийг нэмж хэлье.
Жамц давс нь магни багатай учир хоолыг гашуун болгодоггүй, зөөлөн амттай болгодог тул аль ч үндэстний хоолонд хэрэглэхэд тохиромжтой. Жамц давсыг хүнсэнд байнга хэрэглэснээр амны хөндийн болон ходоод доторын өвчнөөс сэргийлэх, хоолны дуршил болон шингэцийг сайж
-
2016 оны 12 сарын 24
Өнөөдрийн байдлаар манай орны нийт нутгийн 70 орчим хувьд цасан бүрхүүл тогтсоноос 2016 оны 15 аймгийн 110 сум, нийслэлийн нэг дүүрэгт өвөлжилт хүндрэх нөхцөл байдал үүсээд байгаа ажээ. Тиймээс монгол орны эдийн засгийн үндсэн суурь болсон мал аж ахуйн салбарт үүсч болох эрсдлээс урьтаж, байгаль, цаг уурын онцгой хүндрэлийг хохирол багатай даван туулах зорилгоор тус аяныг эхлүүлсэн юм.
Төрийн болон төрийн бус байгууллагууд, оюутан залуусын эхлүүлсэн “Малчдад туслах сайн санааны аян”-д Монголын Үндэсний их сургуулийн Аялал жуулчлал, газрын харилцааны сургуулийн Байгаль Ашиглалт Хяналт үнэлгээний дөрөвдүгээр дамжааны оюутнууд нэгджээ.
Оюутнууд сайн санааны аяны хүрээнд ажлын бээлий, шүдэнз, малын нэмнээ, чийдэн зэргийг цуглуулсанаа ОБЕГ-ын Улсын нөөц хүмүүнлэгийн тусламжийн газарт хүлээлгэн өгсөн байна. Оюутнууд сайн санааны аянг үргэлжлүүлэх уриалга гаргажээ.