-
2016 оны 12 сарын 26
Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төсөл, түүнтэй нийцүүлэн холбогдох зарим хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэн дэмжиж Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов. Төсөлд, одоо мөрдөж байгаа хүчин төгөлдөр хуульд зохицуулалтгүй байгаа асуудлуудыг шинээр тусгах, мөн бүх төрлийн халдварт өвчнөөс сэргийлэх вакцины үнийг улсын төсвөөс санхүүжүүлж байсныг өөрчилж, зарим халдварт өвчнөөс сэргийлэх вакцины үнэ, үйлчилгээний хөлсийг орон нутгийн төсвөөс болон мал, амьтны эзнээс гаргах зэрэг харилцааг шинэчлэн зохицуулжээ.
-
2016 оны 12 сарын 26
Олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд тэтгэмж олгох тухай хуулийн төслийг хэлэлцээд Засгийн газрын гишүүдийн саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов. Төсөлд, 4 хүртэлх насны ихэр хүүхдэд нэг удаа тэтгэмж олгох, жирэмсний 5 сартайгаас нь эхлэн 5 сарын турш эхэд тэтгэмж олгох, 0-3 насны хүүхдээ асарч байгаа эхэд сар бүр тэтгэмж олгох, 3 ба түүнээс олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, /эцэг/ -т улирал бүр тэтгэмж олгохоор тусгасан байна. Эдгээр арга хэмжээнд нийтдээ жилд 72.4 тэрбум төгрөг зарцуулахаар төсөлд тусгажээ.
Монгол Улсад нийт хүүхэдтэй 531,1 мянган өрх байгаагийн 16 орчим хувийг өрх толгойлсон ганц бие эх /эцэг/-тэй өрх эзэлдэг байна.
-
2016 оны 12 сарын 26
Улаанбаатар төмөр зам, МҮОНРТВ, Эрдэнэт, Оюу толгой, Номин холдинг, Мобиком зэрэг аж ахуй нэгжийн удирдлагуудыг хүлээн авч уулзлаа. А.Тлейхан дарга ”Эрчим хүч хэмнэх үүрэг хүлээж ажиллана гэдэг ямар нэг дарамт биш. Харин та бүхэн өөрсдийн байгууллагын зардлыг бууруулах, эдийн засгийн үр ашиг олох, байгаль орчинд ээлтэй байх үүргээ биелүүлж ажиллахыг хүсье” гэв.
-
2016 оны 12 сарын 26
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн дарга Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Ганчимэг нар өнөөдөр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Уг санамж бичгийн хүрээнд нийслэлийн өдөр тутмын мэдээ мэдээлэл, түүх, соёлыг олон улсад түгээн дэлгэрүүлэх чиглэлээр Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг Монгол, Орос, Англи, Хятад, Япон хэлээр гардаг www.montsame.mn цахим хуудсаар дамжуулан дотоод болон олон улсад мэдээлнэ. Мөн англи хэл дээрх ”The Mongol Messenger” сонин, ”Mongolia Today” сэтгүүл, ”Новости Монголии”, ”Монголын мэдээ”, ”Монгорү цүүшин”, “Хүмүүн бичиг” зэрэг долоо хоног тутмын сонингоор дамжуулан мэдээлэх юм байна.
Санамж бичигт гарын үсэг зурсныхаа дараагаар нийслэлийн Засаг дарга “95 жилийн түүхтэй, монголчуудын сэтгэл зүрхэнд хоногшсон мэдээллийн ууган байгууллагад зочилж байгаадаа баяртай байна. МОНЦАМЭ агентлаг бол зөвхөн улс, нийслэлийн хэмжээнд ажиллах бус Монгол үндэстнийг дэлхий нийтэд таниулах дуу хоолой, гүүр болж ирсэн байгууллага. Нөгөөтэйгүүр Монгол Улсын бүхий л статистик үзүүлэлтийн 50-70 хувь нь Улаанбаатар хоттой шууд холбоотой байдаг. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотын тухай мэдээллийг дэлхий нийтэд хүргэх нь Монгол Улсыг танилцуулахтай агаар нэг юм. Тиймээс нийслэлийн ЗДТГ болон МОНЦАМЭ агентлаг хамтран ажиллах нь зүй ёсны асуудал билээ. Мөн энэ байгууллагад чадварлаг, мэргэшсэн боловсон хүчин ажилладаг тул хотын өмнө тулгамдсан, хийж бүтээж буй ажлуудыг дотоодын төдийгүй дэлхийн сонорт хүргэх боломжтой. Нийслэлийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэх чиглэлээр олон улстай хамтран ажиллахад МОНЦАМЭ агентлаг гол гүүр нь болно гэдэгт итгэж байна” хэмээн онцлон хэлэв
-
2016 оны 12 сарын 26
Орхон худалдааны төв, Батсервис ХХК-ийн захирал Б.Батжаргал
“Нийслэлийн Засаг даргын зүгээс нийслэлийн хүн амын хүнсний хангамжийг сайжруулах, эрүүл ахуйн нөхцөл байдлыг дээшлүүлэх үүднээс лангуу талбайн түрээсийг тодорхой хэмжээгээр бууруулах уриалга гаргаж байна.
Худалдааны төв бүр өөрийн гэсэн онцлогтой, нөхцөл байдлын хувьд харилцан адилгүй юм. Манай төвийн хувьд л гэхэд хүнсний бүтээгдэхүүнийг бөөний үнээр борлуулдаг учраас хоосон лангуу тэр бүр гардаггүй, хоёрдугаар давхарт аж ахуйн чиглэлээр лангуу гаргаж өгөх боломжтой. Мөн цаашдаа хэрхэн хамтарч ажиллах өөр гарц боломжууд байгаа талаар хотын даргатай зөвлөлдөхөөр ирээд байна” гэлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2016 оны 12 сарын 26
УИХ-ын өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр “Агаарын бохирдол ба Улаанбаатарын утаа” сэдэвт хэлэлцүүлгийг хийж байна. БОАЖ-ын сайд Д.Оюунхорол уг хуралдаанд мэдээлэл хийлээ.
Тэрбээр цаг үеэ олсон хэлэлцүүлэг зохион байгуулж буй Өргөдлийн байнгын хорооныхонд талархал илэрхийлэв. Салбарын сайдын мэдээлснээр агаар бохирдуулагч гол бодис PM10 тоосонцрыг 2016 оны 11 дүгээр сарын байдлаар нийт 11 цэгт 312 удаа тодорхойлоход 220 удаад нь буюу 71 хувьд нь стандартаас давсан байна.
Харин РМ2.5 тоосонцрыг 11 дүгээр сард нийт зургаан цэгт 167 удаа тодорхойлоход 147 удаад нь буюу 88 хувьд нь стандартаас давжээ. Азотын давхар исэл, хүхэрлэг хийн агууламж ч өндөр гарч байна.
Улаанбаатар хотын агаарын бохирдлын эх үүсвэр болох түүхий нүүрсний хэрэглээ жилд 5.9 сая тонн бөгөөд үүнээс гэр хороололд 10 хувийг нь хэрэглэж байгаа боловч агаарт ялгаруулж байгаа бохирдлын 80 хувийг эзэлж байгааг сайд илтгэлдээ өгүүллээ.
Харин цахилгаан станцад түүхий нүүрсний 85 хувийг нь хэрэглэж байгаа ч агаарт ялгаруулж байгаа бохирдлын хувь хэмжээний зургаан хувийг эзэлж байгаа нь өндөр яндантай, утаа хол хаягддагтай холбоотой гэв.
Улаанбаатар хотод 2016 онд 439 мянга гаруй тээврийн хэрэгсэл тоологдсон ба эдгээр автомашин агаарын бохирдлын хувь хэмжээний 10 хувийг эзэлж байна. Ялангуяа түгжрэлд зогсож байгаа автомашин тормос гишгэх үедээ агаар бохирдуулагч хүнд металыг ихээр ялгаруулдаг гэдгийг салбарын сайд мэдээлэлдээ дурдлаа.
2011 оноос өнөөдрийг хүртэл олон улсын хамтын ажиллагааны төслүүдийн үнийн хөнгөлөлт, “Цэвэр агаар сан”-гийн татаастай үнээр Улаанбаатар хотод 175 мянга 618 сайжруулсан зуух тараасан тухай БОАЖ-ын сайд мэдээлэлдээ дурдав.
“Агаарын бохирдлын эх үүсвэрийн улсын 2015 оны нэгдсэн тоо, бүртгэл”-ийн дүнгээр нийслэлийн төвийн 6 дүүрэгт 161 мянган зуух бүртгэгджээ. Үүнээс 38 хувь буюу 61 мянга нь энгийн зуух, 62 хувь буюу 100 мянга өрх нь сайжруулсан зуух ашиглаж байна. Энэ тооллогын дүнгээс харахад Улаанбаатар хотод тараагдсан сайжруулсан зуухны бараг 50 хувь нь ашиглагдахгүй байгаа аж.
Түүнчлэн өнөөдөр Улаанбаатар хотын гэр хороололд амьдарч буй 198,000 өрхийн 30 хувь нь амьдралын нөхцөл боломж муугаас хуучин дугуй шатаах, ашигласан тээврийн хэрэгслийн тосонд тоосго дүрч шатаах, хог хаягдал түлж байгаа судалгааг гаргасан байна. Иймд дээрх түүхий нүүрсээ авч түлж чадахгүй байгаа иргэдийг халамжийн бодлогоор хяналттай зөв механизмаар сайжруулсан зуух болон түлшээр хангах ажлыг зохион байгуулах шаардлагатай байгааг сайд өгүүллээ.
2015 оны төсвийн тодотголыг УИХ 2015 оны 11 дүгээр сард хэлэлцэж баталсан бөгөөд “Цэвэр агаарын сангийн төсвийг нийт 11 тэрбум төгрөгөөр бууруулсан. Гэвч тус сангийн төсвийг бууруулж баталснаас 2015 онд гэрээ байгуулсан ажлын гүйцэтгэл нь бүрэн дууссан гүйцэтгэгч 11 аж ахуйн нэгжид нийт 2,108.5 сая төгрөгийн гүйцэтгэлийг санхүүжүүлж чадалгүй татан буугдсан байна.
“Цэвэр агаар сан”-гийн чиг үүрэг БОАЖЯ-ны харьяанд шилжиж ирсэн ба дээрх өрийг өнгөрсөн 11 дүгээр сард Агаарын бохирдлыг бууруулах хөтөлбөрийн бусдаар гүйцэтгүүлсэн ажил үйлчилгээний төлбөр хураамжийн зардлаас барагдуулсан тухай Д.Оюунхорол сайд мэдээллээ.
Агаарын бохирдлыг бууруулахад тулгарч байгаа сорилт, бэрхшээл:
Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуульд зааснаар:
олборлосон нүүрсний 1 кг тутамд 1 төг,
импортлосон, үйлдвэрлэсэн органик уусгагчийн 1 кг тутамд 10 төг,
автомашины ангиллаас хамаарч жилд 1,800-9,500 төгрөг татвар хураах зохицуулалттай.
Дээрх төлбөрөөс жилдээ 30 орчим тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрдөг.
Гэвч агаарын бохирдлын төлбөр улсын төсөвт орж, зориулалтаараа зарцуулагдахгүй байгаа нь хуулийн амин сүнс болсон хэрэгжүүлэх механизм хангалтгүй байгааг харуулж байна гэв. Байгаль орчны хяналтын тогтолцоо нь Байгаль орчны яамнаас тусдаа мэргэжлийн хяналтын байгууллагаар хэрэгжиж байгаа нь тогтолцооны хувьд буруу байгааг ч сайд шүүмжиллээ. Үүнийг бодлого, хяналт хоёр уялдахгүй байгаагийн илрэл гэсэн юм.
УИХ, Засгийн газар агаарын бохирдлыг бууруулах асуудалд анхаарлаа хандуулан ажиллаж олон арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсээр байгааг ч БОАЖ-ын сайд Д.Оюунхорол онцоллоо. Тухайлбал, УИХ-ын Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хороо 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр аж ахуйн нэгж, эрдэмтэн судлаачдыг оролцуулан хэлэлцүүлэг зохион байгуулж агаарын бохирдлыг бууруулах чиглэл, зөвлөмжийг гаргасан.
Мөн НҮБ-ийн Хүүхдийн сан болон Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс “Хүүхдийн Эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлэх нөлөө, шийдвэрлэх арга зам” судалгааны тайланг хүлээн авах ажлыг зохион байгуулж холбогдох төрийн байгууллага аж ахуй нэгжүүдэд чиглэсэн санал зөвлөмжийг гаргасан. Монгол Улсын Ерөнхий сайдаар ахлуулсан Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо 2016 оны анхдугаар хуралдаанаа зохион байгуулж тодорхой шийдвэрүүдийг гарган хэрэгжүүлэхээр ажиллаж байгааг мөн өгүүллээ.
Дээрх хурал зөвөлгөөнөөс гарсан шийдвэрүүдийг үндэслэн ойрын хугацаанд хийх ажлын стратегийг салбарын сайд хэллээ.
Үүнд:
Гэр хорооллын дахин төлөвлөлтийг хийнэ.
Орон сууцжуулах хөтөлбөрийг зайлшгүй хэрэгжүүлэх ёстой. Хятадын 50 сая юанийн буцалтгүй тусламжийг энэ хөтөлбөрт зарцуулахаар шийдвэрлэсэн.
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг боловсруулж салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах,
Холбогдох хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулж “Цэвэр агаар сан”-г сэргээх,
Түүхий нүүрсний хэрэглээг үе шаттайгаар бууруулах,
Сэргээгдэх эрчим хүчийг нэвтрүүлэх,
Хог хаягдал боловсруулан, эрчим хүч үйлдвэрлэх төслийг дэмжин ажиллах,
Тавдугаар цахилгааны станц барих ажлыг эрчимжүүлэх, эрчим хүчний нөөцийг нэмэгдүүлэх талаар төсөл боловсруулах,
Гэр хорооллын айл өрхийн цахилгааны шөнийн тарифыг хөнгөлөх,
Улаанбаатар хотын зорилтот бүлгийн айл өрхийг сайжруулсан зуух, боловсруулсан түлшээр хангах,
Нүүрс олборлогчийг газар дээр нь нүүрсээ угаах, боловсруулалт хийхэд нь дэмжлэг үзүүлэх
Олон улсын хамтын ажиллагааны хүрээнд нүүрс шингэрүүлэн хий гаргах үйлдвэрийг дэмжих
Элэгдэж, эвдэрсэн газрын доройтлыг бууруулах, авто замаас үүсэх тоосжилтыг багасгах зорилгоор нийслэл хот, төв суурин газрын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, замын ус зайлуулах эко системийг иж бүрнээр төлөвлөх,
Автомашины улсын үзлэгийн оношлогооны чанарыг сайжруулах
Авто тээврийн хэрэгслээс үүдэлтэй агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Евро 4, 5 стандартад нийцсэн сайн чанарын шатахууны импорт, хэрэглээг дэмжих, 7-оос дээш насжилттай автомашины импортыг үе шаттай хязгаарлах арга хэмжээ авах,
Нийтийн тээврийн үйлчилгээг боловсронгуй, хүртээмжтэй болгох, автобусыг хийн түлшинд үе шаттай шилжүүлэх зорилтыг тавин ажиллаж байна.
“Агаарын бохирдлыг бууруулахад - Иргэн таны оролцоо” аяныг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхлүүлнэ
Агаар бохирдлыг бууруулах чиглэлээр “Цэвэр агаар сан”-гаас 2011-2015 онд 135 тэрбум төгрөг зарцуулсан ч бодитой үр дүн гараагүй байгааг БОАЖ-ын сайд Д.Оюунхорол тэмдэглэв. Буруу төлөвлөлт, алдаатай бодлого, салбар хоорондын уялдаагүй байдлын улмаас гэр хорооллын дахин төлөвлөлт, орон сууцжуулах хөтөлбөрүүд ч бодитой хэрэгжээгүй гэв.
Н.Алтанхуягийн тэргүүлсэн Засгийн газраас “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн нь мөн л асуудал дагуулж сайжруулсан болон шахмал түлшний үйлдвэрүүдийн хаалгыг барихад хүргэсэн. Цаашид өнгөрсөн алдаагаа давтахгүй, салбар хоорондын бодлогын уялдааг хангаж ажиллах шаардлагатайг БОАЖ-ын сайд онцлов.
Өнөөгийн хөрөнгө санхүүгийнхээ нөхцөлд түшиглэсэн зөв бодлого шийдвэрүүдийг хэрэгжүүлэхийг зорьж байгаагаа ч тэмдэглэлээ. Хамгийн хүчтэй Засгийн газар ч агаарыг бохирдлыг дангаараа шийдвэрлэж чадахгүй бөгөөд иргэдийн ухамсар, оролцоо, хариуцлага чухал гэдгийг БОАЖ-ын сайд Д.Оюунхорол онцолсон юм.
БОАЖЯ-наас агаарын бохирдлыг бууруулахад иргэдийн оролцоо, мэдлэг мэдээллийг нь нэмэгдүүлэх зорилгоор “Агаарын бохирдлыг бууруулахад - Иргэн таны оролцоо” аяныг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхлүүлж байна. Агаарын бохирдлыг бууруулах асуудал нь төсөв хөрөнгө, ард иргэдийн амьжиргааны төвшинтэй шууд уялдаатай учир шат дараалсан шийдвэртэй арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх шаардлагатайг ч онцоллоо.
Агаарын бохирдолтой тэмцэх чиглэлээр иргэн, байгууллага, аж ахуйн нэгж бүр өөрчлөлтийг хийх хүсэл эрмэлзлэл байвал асуудал шийдэгдэнэ гэж БОАЖ-ын сайд Д.Оюунхорол мэдээллийнхээ төгсгөлд онцлов.
Эх сурвалж: БОАЖЯ-ны Хэвлэл мэдээллийн алба
-
2016 оны 12 сарын 26
Замын цагдаагийн алба, “Улаанбаатар Зам засвар арчилалтын газар” ОНӨААТҮГ-тай хамтран Улаанбаатар хотын хэмжээнд хазайж муруйсан шонтой, тэмдэг нугарсан, унжсан, өнгө үзэмж алдсан, засч сайжруулах ажлыг эхлүүлжээ.
Ажлын хүрээнд засвар шаардлагатай нийт 414 тэмдэгийг засч, сэргээх аж. Одоогийн байдлаар Баянгол, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргүүдийн нутаг дэвсгэрт байрлах 220 тэмдэгийг сэргээн ажиллаж байна.
-
2016 оны 12 сарын 26
Энэ талаар тус тэнхимийн багш, Анагаах ухааны докторо Д.Оюунсүрэн “Шинэ оюутнууд дасан зохицолтын өөрчлөлтөө шийдэж чадаагүйн улмаас нойргүйдэх зэрэг сэтгэцийн анхан шатны өөрчлөлтөд орох явдал байдаг. Мөн түр зуурын сэтгэцийн хямралд өртөх нь бий. Улмаар богино хугацаанд хямралаа өөрчилж чадахгүй явсаар илүү том асуудалд ордог. Энэ мэтчилэн асуудал тулгамдсан оюутан энэхүү төвөөр үйлчлүүлж зөвлөгөө авах боломжтой. Одоогоор орон тооны сэтгэлзүйч ажиллахгүй. Манай тэнхимийн залуу багш н.Энхтүвшин хариуцаж ажиллана” хэмээв.
Цаашид энэхүү төвийн үйл ажиллагааг өргөжүүлж, ЕБС-ийн сурагчдад мэргэжлээ сонгоход болон үе тэнгийхний нөхөрлөлийн асуудлаар зөвлөгөө, тусламж үзүүлэх аж.
-
2016 оны 12 сарын 26
“Бид өнөөдөр жагсаал хийж цугласанаар хэн нэгнийг буруутгах гэсэнгүй. Эмч, багш нарыг буруутгах гэж цуглаагүй юм. Гагцхүү Засгийн газраас утааны эсрэг даруй арга хэмжээ авахыг хүсч шаардаж байна. Хэрвээ бидний шаардлагыг УИХ-ын гишүүд хүлээж авахгүй бол бид дараа дараагийн арга хэмжээгээ авах болно. Нэгдүгээр сарын 26-нд бидний шаардлагын хариуг өгөх ёстой” гэж ээж Мядагбадам хэлж байлаа.
Өнөөдөр Сүхбаатарын талбайд зохион байгуулж буй утааны эсрэг ээж аавуудын жагсаалд урлагийнхан нэгдсэн байв. Тэд ая дуугаар биш үзэл бодлоороо нэгджээ. 12:00-14:00 цаг хүртэл үргэлжилсэн ээж аав нар жагсаж буй гол зорилго нь УИХ-ын гишүүд өөрсний нь шаардлагыг биелүүлж, утааны эсрэг дорвитой арга хэмжээ авахыг шаардлаа. Шаардлагад утааны эсрэг даруй арга хэмжээ авч, эмнэлгийн шалан дээр хэвтэж буй хүүхдүүдэд анхаарлаа хандуулах, шаардлагатай бол түгшүүр зарлах хэрэгтэй гэдгийг дурджээ.
Мөн жагсаал зохион байгуулах үеэр иргэдээс саналын гарын үсэг цуглуулж байгаа харагдав. Уг саналд 1000 гаруй иргэн гарын үсгээ зурсан аж. Утааны эсрэг ээж аав нарын жагсаалыг дэмжиж ээжүүд сайн дураараа халуун цай чанаж ирсэн бол АПУ ХК-ны ажилчид хүмүүст сүү тарааж байв. Энэ үеэр иргэдээс саналын гарын үсэг цуглуулж байсан жагсаал зохион байгуулагч н.Энхзаяатай цөөн хором ярилцлаа. Тэрбээр “ Бид утаанаас хордсон хохиролоо Төр засгаас барагдуулах эрхтэй. Эмнэлгийн үйлчилгээнд нөхөн олговор олгохыг мөн шаардаж байгаа. Ерөнхий сайд Эрдэнэбат ямар арга хэмжээ авах ёстой юм. Бид тэр хүртэл дуу хоолойгоо нэгтгэнэ. Нэгдүгээр сарын 26-нд бидний шаардлагын хариуд ямар арга хэмжээ авсан тухай хариу авна. Бидний шаардлагад хариу өгөхгүй бол олон улсын хүмүүнлэгийн байгууллагад хандана. Түүнчлэн шүүхэд нэхэмжлэл гаргуулна гэж бодож байна. Энэ нь хүний эрхэнд халдаж байгаа нэг хэлбэр. Тиймээс эмнэлэгт хэвтэж байгаа хүүхдүүдэд анхаарлаа хандуулахыг хүсч байна” гэлээ.
Хэдийгээр жагсаалд өмнө нь төлөвлөж байснаар 20 мянга гаруй ээж аав нар оролцоогүй ч талбай дээр жагсахаар ирсэн иргэд утааны эсрэг Засгийн газрыг арга хэмжээ автал дуу хоолойгоо нэгтгэнэ гэдгээ илэрхийлсэн юм. Мөн зарим нь Засгийн газрыг огцрох ёстой гэв. Харин жагсаалд оролцоогүй иргэд “хүүхдээ эмнэлэгт харж байна очиж чадахгүй нь уучлаарай, гэртээ хүүгийнхээ эмийг өгч байна. Жагсаалд оролцох хүсэлтэй боловч өнөөдөр амжихгүй” нь гэж утааны эсрэг ээж аавуудын группт үзэл бодлоо илэрхийлж уучлал хүсчээ.
Өнгөрсөн жил агаарын бохирдлын эсрэг 172.3 тэрбум төгрөг зарцуулсан бол энэ жил таван тэрбум төгрөгийг төсөвлөөд буй юм. Утааны хамгийн их голомттой бүс бол мэдээж гэр хороолол байдаг. Толгойтод амьдарч буй нэг иргэн өдөр 24 минут хэвийн агаараар амьсгалдаг гэсэн судалгаа бий. Мөн Зурагт, Баянхошуу орчимд амьдарч буй иргэд хамгийн бохир агаараар амьсгалдаг байна.
-
2016 оны 12 сарын 26
Нийслэлийн засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/852 дугаар “Шинэ жилийн баярын үйл ажиллагааг зохион байгуулах тухай” захирамжийн хүрээнд иргэд, олон нийтийг хамарсан ёслолын арга хэмжээний дараа иргэдийг нийтийн тээврийн үйлчилгээгээр хангахаар дараах төлөвлөлтийг хийгээд байна.
2016 оны 12 дугаар сарын 31-нд болох “Нийслэлийн шинэ жилийн цэнгүүн” нэгдсэн үйл ажиллагаа өндөрлөх буюу 00:30 цагаас их багтаамжийн автобусны 18 чиглэлд 32 автобус Сүхбаатарын талбайн баруун, зүүн болон урд зогсоол буюу зурагт тэмдэглэсэн “А”, “B”, “С” зогсоолоос дараах суурьшлын цэгүүд рүү үйлчлэхээр зохион байгуулаад байна. Үүнд:
-
2016 оны 12 сарын 26
Хүн болгон, байгууллага болгон шинэ жилийн баяраа тэмдэглэж байгаа энэ өдрүүдэд аврагч залуус маань асрамжийн газрын хүүхдүүдийг баярлуулах сайхан санаачлага гаргажээ.
Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29-р ангийн дэслэгч Н.Идэр захирагчтай хоёрдугаар салааны залуус шинэ жилийн үдэшлэгт оролцох зардлаараа “Нарны хүүхдүүд” асрамжийн газрын 51 хүүхдийг баярлуулсан байна. Тус асрамжийн газар нь Сонгинохайрхан дүүргийн долдугаар хороонд байрладаг аж.
12-26 идэр-1
Дэслэгч Н.Идэрийн хувьд өнгөрсөн жил гэр бүлээрээ хүүхдүүдэд хувцас, тоглоом, ном, дэвтэр авч өгч баярлуулж байжээ. Харин энэ жил ажлынхандаа өөрийн санаачилсан сайн үйлсээ дуулгаснаар залуусын дэмжлэгийг авч, 12 албан хаагч хамтран ийнхүү хүүхдүүдийг баярлуулсан байна. Аврагч залуусын энэхүү санаачлагыг тус хорооны дэлгүүрийн хамт олон бас дэмжиж, бэлгээ 30 хувийн хөнгөлөлттэй үнээр өгсөн гэнэ.
12-26 идэр
Сайхан үйлсийг санаачлан, хүүхдүүдэд сэтгэлийн бэлгээ илгээсэн аврагч залуустаа баярлалаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
-
2016 оны 12 сарын 26
2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Н.Алтангэрэлийнд гал гарч, гэр нь шатсан тул Замын цагдаагийн албанаас дээрх алба хаагчдаа дэмжлэг туслалцаа үзүүлэхээр хандив цуглууллаа. Цагдаагийн Ерөнхий газар, Чингэлтэй дүүргийн Улаан загалмайн хороо болон бусад цагдаагийн газар, хэлтэстэй хамтран гэр, эд материал, мөнгөн тусламж үзүүлэв гэж Замын цагдаагийн албанаас мэдээллээ.
-
2016 оны 12 сарын 26
Сүүлийн хоёр жилийн хугацаанд ББСБ-уудын тоо 250 дахин өссөн хэдий ч зээлийн чанар 20 хувь муудсан үзүүлэлт гарчээ.
-
2016 оны 12 сарын 26
Хилийн боомтуудын дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байгааг тэнд ажиллаж, амьдарч буй иргэд төр засгийн байгууллагуудад тавьсаар ирсэн.
Тэгвэл Гашуун сухайтын боомтын байгаль орчин, дэд бүтэц, нийгэм эдийн засгийн тулгамдсан асуудлуудыг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохицуулан шийдвэрлэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан байна.
Ажлын хэсгийнхэн Боомтоор гарч байгаа авто тээврийн хэрэгслээс тодорхой хураамж авч тэнд ажиллаж амьдарч байгаа хүмүүсийн амьдрах орчин нөхцөлийг сайжруулах, ингэхдээ эрх зүйн хэм хэмжээг гажуудуулалгүй хэрэгжүүлэх хэрэгтэйг шийдвэрлэхээр ажиллаж байгаа аж.
-
2016 оны 12 сарын 26
Улаанбаатар хотын утааны эсрэг нэгдсэн эцэг эхчүүд яг одоо Сүхбаатарын талбайд жагсаж байна.
-
2016 оны 12 сарын 26
Туул голын сав газар нутагшуулсан 38 минж 2014 онд зургаа, 2015 онд долоо, 2016 онд 13 нийт 26 үр төл гаргаж жилийн эцэст 64 минжтэй болжээ. Энэ нь хоёр жилийн дотор хоёр дахин өссөн үзүүлэлт юм.
Туул голын экосистемийн доройтлыг багасгах, голын экологийн нөхцлийг байгалийн аясаар нь сэргээх урсацыг нэмэгдүүлэх зорилгоор 2011 оноос тухайн үеийн Улаанбаатар хотын удирдлагууд минж нутагшуулах санаачлагыг гаргаж, төсөл хэрэгжүүлсэн билээ.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 22-р хороо Гачуурт тосгоны нутаг Туул голын ай сав газар Германы Баваар мужаас долоон хос 14 толгой, ОХУ-аас 12 хос буюу 24, нийт 38 минжийг нутагшуулснаар минж үржүүлгийн төсөл албан ёсоор эхэлж байжээ.
-
2016 оны 12 сарын 26
Өмнө нь “Өргөө амаржих газар”, ”Улсын нэгдүгээр төв эмнэлэг”, “Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв”, “СХД-ийн Эрүүл мэндийн төв”, “ХУД-ийн Эрүүл мэндийн төв”-үүдийн хүлээлгийн танхим, үйлчлүүлэгчийн өрөө, хүүхдийн тоглоомын болон ариун цэврийн өрөө зэргийг тохижуулсан билээ.
-
2016 оны 12 сарын 26
Нийслэл хотын хөгжлийн төлөөх үйлсэд үнэтэй хувь нэмрээ оруулж, эрхэлсэн ажил үйлсээрээ салбартаа тэргүүлж, олон жил үр бүтээлтэй ажиллаж буй ажилтан, албан хаагчдыг Нийслэлийн хөдөлмөрийн аваргаар шалгаруулдаг уламжлалтай. Энэ жил Нийслэлийн хөдөлмөрийн аваргаар төрийн захиргаа, банк санхүү, хууль сахиулах, дэд бүтэц, барилга, авто зам, боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр нийгмийн хамгаалал, биеийн тамир спорт, нийтийн тээвэр, тохижилт үйлчилгээ, байгаль орчин, худалдаа үйлчилгээ, соёл урлаг, хэвлэл мэдээлэл, аж ахуйн салбараас 27 хүнийг тодрууллаа. Ингэхдээ тухайн салбарын хүрээнд эрхэлсэн ажил хөдөлмөртөө тогтвортой ажиллаж, онцгой амжилт гаргасан, шинжлэх ухааны орчин үеийн дэвшилтэт арга технологийг нэвтрүүлж, тодорхой үр дүнд хүрсэн, нийслэл хотын иргэний үүргээ үлгэр жишээчээр биелүүлсэн, хамт олондоо нэр хүндтэй зэрэг үзүүлэлтүүдийг харгалзан үзжээ.
Энэхүү арга хэмжээг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо хамтран зохион байгууллаа. Нийслэлийн 2016 оны Хөдөлмөрийн аваргаар дараах иргэд шалгарлаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
НЗДТГ-ын Төрийн захиргааны, удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд
Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Ж.Орхонбаяр
Улаанбаатар хотын цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах нэгжийн ахлах байцаагч Ц.Жаргалмаа
Нийслэлийн шүүхийн шинжилгээний газрын ХУД-ийн криминалистикийн шинжилгээний тасгийн мэргэшсэн шинжээч П.Мөнхтогтох
НОБГ-ын Аврах ангийн Эрэн хайх салбарын жолооч-холбоочин, ахлах ахлагч А.Бямбадорж
ХУД дэх Замын цагдаагийн хэлтсийн цагдаа, зохицуулагч, ахлах ахлагч Ж.Энхтүвшин
Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын Хот төлөвлөлтийн архитектор П.Энхбаатар
СХД-ийн 110 дугаар цэцэрлэгийн багш Ө.Сарантуяа
БЗД-ийн 115 дугаар цэцэрлэгийн арга зүйч Х.Саруул
СХД-ийн Эрүүл мэндийн төвийн бага эмч Д.Оюунбат
Хүрээ амаржих газрын эх баригч Я.Мядагмаа
“Энэрэл” эмнэлгийн Сувилахуйн албаны дарга З.Энхтуяа
БГД-ийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Ч.Батхүрэл
ШШГЕГ-ын харьяа “Сүлд” спорт хорооны тамирчин Э.Содномпилжээ
“Автобус нэгдэл” ХХК-ийн хүн тээврийн жолооч М.Пүрэвдорж
“Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-ын машин механизмын оператор Ц.Ганбаатар
“Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-ын Зам талбайн үйлчлэгч Ц.Энхжарантай
Улаанбаатар хотын “Гэрэлтүүлэг чимэглэл” ХХК-ийн гэрлийн мастер Б.Зундуй
Нийслэлийн байгаль орчны газрын байгаль хамгаалагч, хэсгийн ахлагч Ц.Цогтбаатар
“Туяарах” гоо сайхны салоны захирал Б.Сувдмаа
“Монголын шинэ тосгон” хөдөлгөөний тэргүүн К.Марина
itoim.mn сайтын Ерөнхий редактор Г.Улсболд
“Ус сувгийн удирдах газар” ОНӨААТҮГ-ын Засварын нэгдсэн албаны насосчин, засварчин П.Очирбат
“Ус сувгийн удирдах газар” ОНӨААТҮГ-ын Хэрэглэгчдэд үйлчлэх албаны засварчин Д.Түмэнжаргал
“Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын жолооч М.Дашдаваа
“Сүү” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Гантулга
“Чиглэл” ХХК-ийн захирал Ц.Бумцэнд
-
2016 оны 12 сарын 26
Монгол Улс 2014 онд дундаас дээш орлоготой орны тоонд багтсан боловч 2015 онд дундаас доогуур орлоготой орны ангилалд шилжээд байгаа талаар Үндэсний Статистикийн Хорооноос онцолсон байна. Үндэсний Статистикийн Хорооны тооцоолсноор 2015 онд нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн оны үнээр, мөн Дэлхийн банкны атласын аргаар тооцсоноор 4177 ам.долларт хүрсэн байна.
“Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030” баримт бичгийн төсөөллөөр Монгол Улс нь дунд орлоготой орнуудын тэргүүн эгнээнд орохоор зорьсон байдаг. Монгол Улсын үйлдвэрлэлийн салбарын дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь 2014 оны байдлаар 34.7 хувь байгаа нь нэг хүнд ногдох үндэсний нийт орлогоор Монгол Улстай төстэй Армен, Шри Ланка улсынхаас 6.1 болон 4.1 пунктээр их байна. Харин дэлхийн дунджаас 7.1 пунктээр их байгаа ажээ.
Дотоодын нийт бүтээгдэхүүний салбарын бүтцийг бүс нутгаар авч үзвэл, Хойд Америкийн орнууд, Латин Америк, Карибын тэнгисийн орнууд болон Европ, Төв Азийн улсуудад дотоодын нийт бүтээгдэхүүний 65-аас илүү хувь нь үйлчилгээний салбарт ногдож байна. Монгол Улсын хувьд ч үйлчилгээний салбарын цар хүрээ үйлдвэрлэлийнхээс хурдацтай нэмэгдэж, 2014 онд дотоодын нийт бүтээгдэхүүний 50.5 хувь, 2015 онд 51.1 хувь болжээ.
Хэдий тийм боловч Монгол Улсын өрсөлдөх чадвар cүүлийн дөрвөн жил харьцангуй тогтвортой буюу өрсөлдөх чадварын индекс 3.7-3.9 хооронд байсан ба 93-107 дугаар байранд эрэмбэлэгдсэн байна. Үүнд макро эдийн засгийн орчин, санхүүгийн зах зээлийн хөгжил, инноваци, бизнесийн шинэ санаа зэргийн үзүүлэлт тааруу байгаа нь голлон нөлөөлжээ.
Түүнчлэн Монгол Улсад бизнес хийхэд тулгардаг гол асуудлуудад Засгийн газрын хүнд суртал, гадаад валютын зохицуулалт, ажиллах хүчний чадвар муу, инфляцын түвшин, бодлогын тогтвортой бус байдал зэрэг нь голлох таван хүчин зүйлд орсон байна. Монгол Улс 2030 он гэхэд нэг хүнд ногдох үндэсний нийт орлогын хэмжээг 17 мянга 500 ам.долларт хүргэх, хүний хөгжлийн үзүүлэлтээр эхний 70-д багтах, өрсөлдөх чадварын индексээр эхний 70-д багтах, ядуурлын бүх төрлийг эцэс болгох, экологийн тэнцвэртэй байдлыг хадгалж, ногоон эдийн засгийн үзүүлэлтээр дэлхийн эхний 30 улсын нэг болох зорилтыг дэвшүүлсэн юм.
-
2016 оны 12 сарын 26
С.Зоригийг хөнөөсөн хэргийн шүүх хурал өнгөрсөн баасан гаригийн 22.00 цагт түр завсарласан билээ. Харин өнөөдөр тус шүүх хурал 10:00 цагт эхэлж, үргэлжилэн явагдаж байна.
Өнөөдрийн шүүх хуралд хэргийн нотлох баримтыг шинжлэх ажиллагаа үргэлжлэн явагдах аж. Шүүх бүрэлдэхүүн нотлох баримтыг бүрэн шинжилж дуусаагүй учраас ийнхүү энэ долоо хоногт үргэлжлүүлэхээр болжээ.
Эдгээр өдрүүдэд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаж, шинжээчдийн дүгнэлтийг сонсож аж. Мөн шүүгдэгч болон гэрчийн мэдүүлэг, шинжээчдийн дүгнэлт хуулийн дагуу нууцын зэрэглэлтэй явагдана.