-
2017 оны 1 сарын 01
Бүх нийтийн амралтын өдөр тохиож байгаатай холбогдуулан өнөөдөр Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд ажиллахгүй, амарч байна. Хилийн боомт, түүний дэглэмийн тухай хэлэлцээрийн 4.3-т заасны дагуу бүх нийтийн амралтын өдрүүдэд хилийн боомтууд амрахаар заасан байдаг юм.
Маргааш өдрөөс хилийн боомт тогтсон хуваарийн дагуу ажиллаж эхэлнэ.
-
2017 оны 1 сарын 01
Монголчууд шинэ оны анхны нарыг харах нь ажил үйлс бүтэж амьдрал ахуй нь өөдлөхийн бэлэгдэл хэмээн үздэг. Иймд энэ жилийн анхны нар 06.30 цагт мандлаа.
-
2016 оны 12 сарын 31
Шинэ жилийн баярын өдрүүдээр иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх дүүргийн эрүүл мэндийн төвүүдийн үзлэгийн кабинет болон хүүхдийн түргэн тусламжийн утасны жагсаалтыг Нийслэлийн эрүүл мэндийн газраас та бүхэнд хүргэж байна. Энэ сарын 29-нөөс ирэх оны нэгдүгээр сарын 02-ны хооронд дүүргийн эрүүл мэндийн төвийн гэмтэл, мэс засал, дотор, шүдний кабинетууд, Шүд эрүү нүүрний төв, Өрхийн эрүүл мэндийн төвүүд 10.00-16.00 цагийн хооронд ажиллана.
Хүүхдийн түргэний тусламж үйлчилгээг доорхи утсанд хандан зөвлөгөө, тусламж, үйлчилгээ авах боломжтой.
№
Байгууллагын нэр
Утасны дугаар
1.
Баянгол дүүргийн эрүүл мэндийн төв
362539
2.
Баянзүрх эрүүл мэндийн төв
103
3.
Багануур дүүргийн эрүүл мэндийн төв
70210846
4.
Багахангай дүүргийн эрүүл мэндийн төв
70491003
5.
Налайх дүүргийн эрүүл мэндийн төв
70233464
6.
Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төв
103
7.
Сүхбаатар Эрүүл мэндийн төв
350793
8.
Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн төв
103
9.
Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төв
70110716
-
2016 оны 12 сарын 31
Шинэ оны анхны нарыг харахаар ажил үйлс бүтэж, тэр жилдээ хийморьтой явдаг хэмээн Монголчууд бэлгэшээдэг. Тиймээс шинэ оны өглөө нар харахаар иргэд Хийморийн овоо, Сонгинохайрхан овоо, Чингэлтэй хайрхан, Баянзүрх хайрхан болон Багахангай дүүргийн нутгийг зорьдог.
Энэ үеэр замын цагдаагийн алба хаагчид батлагдсан төлөвлөгөө, хуваарийн дагуу хамгаалалт, зохицуулалт хийж иргэдийг түргэн шуурай, аюулгүй зорчуулахаар ажиллах юм байна.
Иймд иргэд замын хөдөлгөөний дүрэм болон зохицуулагчийн дохио, зааврын дагуу хөдөлгөөнд оролцох, мөн зам, уул даваа хальтиргаа гулгаатай байгаа тул тусгайлан зассан зам талбайд тээврийн хэрэгслээ байршуулж явганаар гарах, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй, хурд хэтрүүлэхгүй байх, хамгаалах бүс, хүүхдийн зориулалтын суудлыг хэрэглэж хөдөлгөөнд оролцохыг ЗЦА-аас зөвлөж байна.
-
2016 оны 12 сарын 31
Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Улаанбаатарын мөнгөн шөнө” баярын цэнгүүн арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн 18:00-01:00 цагийн хооронд Сүхбаатарын талбайд болно.
Цэнгүүний үеэр иргэдийн тав тухтай, аюулгүй байдлыг хангах үүднээс Сүхбаатарын талбайн баруун, зүүн хоёр талыг бүрэн хааж, ойр орчим байрлах зогсоолууд иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх болсон тухай Замын цагдаагийн Албанаас мэдээллээ.
Иймд иргэд та бүхэн тээврийн хэрэгслээ Хангарьд ордон, Тусгаар тогтнолын ордон, Соёлын төв өргөө, Улаанбаатар зочид буудал, Дуурь бүжгийн эрдмийн театр, Драмын театр, Спортын төв ордон зэрэг зогсоолуудад зөв байршуулж баярын арга хэмжээнд оролцохыг зөвлөж байна.
-
2016 оны 12 сарын 30
2016 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс 1 дүгээр сарын 01-ний өдрүүдэд бүх нийтийн амралтын болон баярын өдрүүд үргэлжлэн тохиож байгаа.
-
2016 оны 12 сарын 30
Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд 2017 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр ажиллахгүй.
-
2016 оны 12 сарын 30
ХАНИАД ТОМУУ, ХООЛНЫ ХОРДЛОГО БОЛОН ОСОЛ ГЭМТЛЭЭС ХЭРХЭН СЭРГИЙЛЭХ ВЭ
-
2016 оны 12 сарын 30
Шинэ жилийн баяр, амралтын өдрүүдийг тохиолдуулан Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын хэмжээнд 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 09:00 цагаас 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 09:00 цаг хүртэл албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжлээ.
-
2016 оны 12 сарын 30
Арванхоёрдугаар сарын 31-ний үдэш буюу маргааш төв талбайд 18:00-01:00 цагийн хооронд “Улаанбаатарын мөнгөн үдэш” цэнгүүн болно.
-
2016 оны 12 сарын 30
Иргэдэд эрүүл мэндийн зөвлөгөө өгөх утас ажиллуулж
-
2016 оны 12 сарын 30
“Улаанбаатарын мөнгөн үдэш” цэнгүүн маргааш төв талбайд болно. Цэнгүүний үеэр Сүхбаатарын талбайд 20 асар байрлуулж, 50 гаруй аж ахуйн нэгж худалдаа үйлчилгээ үзүүлэх юм байна.
-
2016 оны 12 сарын 30
Өргөн хэрэглээний барааны үнэ өсчээ
-
2016 оны 12 сарын 30
Өнөөдөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй.
-
2016 оны 12 сарын 30
Өнгөрөгч шөнө Улаанбаатар хотын хэмжээнд цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгжээс нийт 2394 мэдээлэл шалгагдсанаас, гэмт хэргийн 57, зөрчлийн 1372, согтуугийн 540, зам тээврийн ослын 371, мэдээллээс гэмт хэргийн шинжтэй 54-н үйлдэл бүртгэгдсэнийг холбогдох цагдаагийн нэгжүүд шалгаж байна.
-
2016 оны 12 сарын 30
инэ жилийн баярыг угтан дөрвөн өдөр амрахаар болсон. Эдгээр баярын өдрүүдэд ажиллах томоохон худалдаа, үйлчилгээний төвүүд доорхи цагийн хуваарь дагуу ажиллах юм байна.
-
2016 оны 12 сарын 30
Одоогоос 105 жилийн өмнө Манжийн дарлалыг халж Богд Жавзандамба хутагтыг хаанд өргөмжлөн Монгол Улс тусгаар тогтнолоо зарлаж байжээ.
-
2016 оны 12 сарын 30
Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ:
-
2016 оны 12 сарын 29
Баярын үеэр эрүүл мэндийн байгууллагууд хэрхэн ажиллах Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын тушаал гарлаа.
-
2016 оны 12 сарын 29
Үндэсний аса циркээс шинэ оныг угтан олон улсын циркийг маргааш толилуулах гэж байна. Тодруулбал, ОХУ-ын авьяаслаг продюсер Демидовын удирдлаган дор дэлхийн өнцөг булан бүрээс орон орны жүжигчид цуглажээ. Тэд нэн ховордсон цагаан арслан , бар мөн шар бартай хамт сонирхолтой үзүүлбэр үзүүлхээс гадна ”үхлийн тойрог”-ийг үзэгчдийн хүртээл болгох аж. Энэ нь зургаан мотоцикльтой залуус зэрэг бөмбөрцөг дотор эргэлдэх бөгөөд бодитоор айдас, сэтгэл хөдлөлийг мэдрүүлнэ гэдгийг тжүжигчин Марио Себаллос хэллээ.