-
2017 оны 1 сарын 04
Өчигдөр зам тээврийн ослын улмаас 6 хүн хүнд, хөнгөн гэмтжээ. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцсон жолооч 2, явган зорчигч 3 бүртгэгдсэн байна.
Тухайлбал, СБД-ийн нутаг “Хатан сүйх” ХХК-ийн хойд замд марк, улсын дугаар тодорхойгүй автомашины жолооч нь “Голомт” банкны H.Elantra автомашиныг мөргөж, ослын газрыг орхиж явсан байна.
Мөн өчигдөр замын хөдөлгөөнд оролцож байсан нийтийн тээврийн үйлчилгээнд үйлчилдэг автобустай /хөлдсөн 2, эвдэрсэн 2, автомашинтай шүргэлцсэн 1, хийх хураахгүй зогссон 1/ холбоотой 6 зөрчил бүртгэгджээ.
Тиймээс нийт жолооч замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцохыг замын цагдаагийн газраас анхааруулж байна.
-
2017 оны 1 сарын 04
Замын цагдаагийн албанаас “ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ГЭРЭЛТҮҮЛЭХ ХЭРЭГСЭЛД ТАВИХ ХЯНАЛТ, ШАЛГАЛТ” нэгдсэн арга хэмжээ зохион байгуулж байна. Улсын хэмжээнд хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслүүдэд Монгол улсын стандарт MNS 4598:2011 “Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага”, Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралтын 5 дах заалтын хэрэгжилтийг хангуулах чиглэлээр автомашинд үйлдвэрээс стандартын шаардлагын дагуу тодорхой тоо, хэлбэр, хэмжээ, өнгө бүхий гэрэлтүүлэх хэрэгслүүд дээр нэмэгдлээр болон зориулалт өөрчлөн өөр өнгийн оврын болон улсын дугаарын гэрэл, их гэрэл, гэрэлтүүлүүр байрлуулсан, хол ойрын гэрлийн тусгалын тохиргоо алдсан, гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл бохирдсон зэрэг зөрчил дутагдлыг арилгах, хөдөлгөөнд оролцогчдын аюулгүй байдлыг хангах чиглэлээр энэхүү арга хэмжээг зохион явуулж байгаа юм.
Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралтын 5 дах заалт: 5. Гэрэлтүүлэх хэрэгсэл 5.1. Гэрлийн тоо, хэлбэр, өнгө, байрлал, ажиллах горим нь тухайн тээврийн хэрэгслийн хийцэд тохироогүй; 5.2. Хол, ойрын гэрлийн тусгалын тохироо алдагдсан; 5.3. Гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл, эргэх дохио бохирдсон, асахгүй буюу бүдэг асдаг; 5.4. Үйлдвэрээс тавьсан гэрэл ойлгуур байхгүй буюу бохирдсон; 5.5. Гэрэлтүүлэг, дохиоллын системийн унтраалга, шилжүүлүүр гэмтсэн. Тайлбар: Тээврийн хэрэгслийн урд талд улаан, ар талд цагаан өнгийн гэрэл (ухрах арааны болон улсын дугаарын гэрлээс бусад) буюу гэрэл ойлгуур тавихыг хориглохоор заасан байдаг гэж Замын цагдаагийн албанаас мэдээллээ.
-
2017 оны 1 сарын 04
Автобусанд зорчиж явсан иргэний бие нь муудаж нас барсан харамсалтай хэрэг гарчээ.
-
2017 оны 1 сарын 04
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс 240.000 төгрөг болж өссөн. Үүнтэй холбогдуулан өнгөрсөн онд сайн дурын даатгалд даатгуулж байсан иргэд энэ оны нэгдүгээр сарын 1-нээс “шинэчилсэн гэрээ”-нд хамрагдах болсон тул иргэд даатгуулагчид харьяа дүүргийнхээ Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст хандаж гэрээгээ шинэчлэн байгуулах шаардлагатай болж байгаа юм.
Тухайлбал хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192,000 төгрөг байхад сайн дурын даатгалд 23040 төгрөг төлж байсан даатгуулагчид одоо 28,800 төгрөг төлөхөөр болж байгаа юм.
Нийслэлийн хэмжээнд 2016 онд 94,515 иргэд сайн дурын даатгалд хамрагдсан бөгөөд 2015 оныхтой харьцуулахад өссөн үзүүлэлттэй байгаа нь сайн дурын даатгалын ач холбогдол, учирч болох нийгмийн эрсдлээс хамгаалагдах боломжийн талаарх иргэдийн ойлголт мэдлэг дээшилж буйтай холбоотой аж.
Сайн дурын даатгалд хамрагдсанаар өндөр насны, тахир дутуугийн, тэжээгчээ алдсаны тэтгэвэр, жирэмсний болон амаржсаны, хөдөлмөрийн чадвар түр алдсаны, оршуулгын тэтгэмж, хөдөлмөрийн чадвар сэргээхтэй холбоотой төлбөр, сувилалын хувьсах зардал зэргийг авах нөхцөл боломж бүрдэнэ.
Дашрамд дуулгахад өнгөрсөн онд сайн дурын даатгалын шимтгэлээ Төрийн банкны “Цахим банк”, Хаан банкны “Ухаалаг банк” үйлчилгээг ашиглан ухаалаг гар утас, интернетээр төлөх боломжтой болсон талаар Нийслэлийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын газраас мэдээллээ.
Сайн дурын даатгалын гэрээгээ шинэчлэн байгуулахаар ирэхдээ:
Иргэний үнэмлэхний хуулбар,
3х4 чээж зураг 1 хувь,
Нэг сарын шимтгэлийн доод хэмжээ 240000x12%=28800 төгрөг
Хавтасны үнэ 1000 төгрөгийг тушаасан баримтыг авчирна
САЙН ДУРЫН ДААТГАЛЫН ШИМТГЭЛ ТӨЛӨХ ДҮҮРГҮҮДИЙН ДАНС
№
Дүүрэг
Банкны нэр
Дансны дугаар
1.
Багануур дүүргийн Эрүүл мэнд,
нийгмийн даатгалын хэлтэс
Хаан банк
5750180162
Төрийн банк
33070000163
Хас банк
5000333425
Голомт банк
4601029891
Капитал банк
2021000750
2.
Багахангай дүүргийн Эрүүл мэнд,
нийгмийн даатгалын хэлтэс
Төрийн банк
300500011527,
Хаан банк
5754001624
3.
Баянгол дүүргийн Эрүүл мэнд,
нийгмийн даатгалын хэлтэс
Төрийн банк
105100004490
Хаан банк
5034189999
Голомт
1805002406
Худалдаа хөгжлийн банк
499071483
Улаанбаатар хотын банк
2602003516
4.
Баянзүрх дүүргийн Эрүүл мэнд,
нийгмийн даатгалын хэлтэс
Төрийн банк
105300001232,
Хаан банк
5064063696
Худалдаа хөгжлийн банк
499071405
Капитал банк
2057000038
Улаанбаатар хотын банк
2600072390
Голомт банк
12351000652
5.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэнд,
нийгмийн даатгалын хэлтэс
Төрийн банк
103700002249
Хаан банк
5019261648
Капитал банк
2019000040
Голомт банк
2900000455
6.
Сүхбаатар дүүргийн Эрүүл мэнд,
нийгмийн даатгалын хэлтэс
Төрийн банк
100900196840
Хаан банк
5009209225
Голомт
8120100281
7.
Налайх дүүргийн Эрүүл мэнд,
нийгмийн даатгалын хэлтэс
Төрийн банк
312500527474
Хаан банк
5749024593
Хас банк
5000192425
8.
Хан-Уул дүүргийн Эрүүл мэнд,
нийгмийн даатгалын хэлтэс
Төрийн банк
105400014166
Хаан банк
5022395214
Капитрон банк
3008002681
Голомт банк
2105019063
Худалдаа хөгжлийн банк
406005146
Улаанбаатар хотын банк
2603002465
9.
Чингэлтэй дүүргийн Эрүүл мэнд,
нийгмийн даатгалын хэлтэс
Төрийн банк
200790000
Улаанбаатар хотын банк
2600004861
Капитал банк
2118000002
Хаан банк
5003440919
Сайн дурын даатгалын гэрээгээ шинэчлэн байгуулахаар ирэхдээ:
Иргэний үнэмлэхний хуулбар,
3х4 чээж зураг 1 хувь,
Нэг сарын шимтгэлийн доод хэмжээ 240000x12%=28800 төгрөг
Хавтасны үнэ 1000 төгрөгийг тушаасан баримтыг авчирна
-
2017 оны 1 сарын 04
Цэргийн албаны тухай хууль шинэчлэгдэн гарсантай холбогдуулан явуулах 2017 оны цэргийн тоо бүртгэл маргааш нийслэлийн есөн дүүрэг 152 хороонд эхэлнэ.
-
2017 оны 1 сарын 03
Эрчим хүчний зохицуулах хорооноос шөнийн тарифыг тэглэсэн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийсэн юм. Уг хөнгөлөлтөд нийт 146 000 айл өрх хамрагдах боломжтой бөгөөд 4.8 тэрбум гаруй төгрөгийн хөнгөлөлт эдлэх юм байна. Цаашид хэрэглээ нэмэгдэхийн хирээр иргэдэд ирэх эдийн засгийн үр өгөөж өснө гэсэн тооцоог гаргасан талаар энэ үеэр онцолж байсан юм.
-
2017 оны 1 сарын 03
Нийслэлийн хэмжээнд аюулт үзэгдэл техникийн холбогдолтой ослын нийт 42 дуудлага ирж, объектын гал түймрийн 38, техникийн болон ахуйн холбогдолтой ослын 4 дуудлагаар Аврах анги, Гал түймэр унтраах, аврах ангийн бүрэлдэхүүн үүрэг гүйцэтгэлээ. Гал түймрийн аюулд өртөж угаартсан 1 хүнд эмнэлэгийн анхан шатны тусламжийг үзүүлэн эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгч амь насыг нь авран хамгаалав.
Нийслэлийн Засаг даргын 2016 оны “Хууль ёс, дэг журам, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” 03 дугаар албан даалгавар, нийслэлийн Онцгой байдлын газрын даргын “Шалгалт зохион байгуулах тухай” А/89 дүгээр тушаалыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд тус газраас томилогдсон Гал түймрийн улсын хяналтын байцаагч, Гал түймэр унтраах, аврах ангиудын салааны захирагч нар хамтран нийслэлийн нутаг дэвсгэрт шинэ жилийн баяр тэмдэглэх, хүлээн авалт зохион байгуулах байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн барилга байгууламжийн галын аюулгүй байдал, үзвэр үйлчилгээ, томоохон худалдааны төвүүдийн пиротехникийн хэрэгслийн худалдаанд хяналт тавьж, иргэд, олон нийтэд сэрэмжлүүлсний үр дүнд эрүүл мэндээрээ хохирсон, бэртэж гэмтсэн тохиолдол бүртгэгдээгүй байна.
Дээрхи хугацаанд гарсан ахуйн болон техникийн холбогдолтой ослын нийт дуудлагын тоог өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 37.3 хувиар буурсан үзүүлэлттэй байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
-
2017 оны 1 сарын 03
”Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хороо”-ны өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 20-ны өдрийн хуралдаанаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 25 хувиар буюу 240 мянган төгрөг байхаар тогтоосон. Энэхүү өөрчлөлтийг энэ оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөж эхэллээ.
-
2017 оны 1 сарын 03
Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн мөрдөгдөх усан хангамж үйлчилгээний шинэчилсэн тарифыг танилцууллаа. Тодруулбал, Улаанбаатар хот болон нийслэлийн Багануур, Налайх дүүргийн ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээний үнэ төлбөрт өөрчлалт оруулж, хэрэглэгчид дараах тарифыг дагаж мөрдөхөөр болжээ.
-
2017 оны 1 сарын 03
Цэргийн албаны тухай хууль шинэчлэгдэн гарсантай холбогдуулан явуулах 2017 оны цэргийн тоо бүртгэл маргааш нийслэлийн есөн дүүрэг 152 хороонд эхэлнэ.
-
2017 оны 1 сарын 03
Асар богинохон хугацаанд Монголын топ сэтгүүлүүдийн тэргүүн эгнээнд нэгдэж чадсан “PEOPLE of Mongolia” сэтгүүл шинэ оны босгон дээр “PEOPLE AWARDS”-ийг зохион байгуулж, анхны түүхэн номинациудын эздийг тодрууллаа.
-
2017 оны 1 сарын 03
Засгийн газраас агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд нийслэлийн гэр хорооллын айл өрхийн ахуйн болон халаалтын зориулалтаар хүйтний улиралд орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифыг 100 хувь хөнгөлсөн билээ.
-
2017 оны 1 сарын 03
Төв аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид адуу хулгайлдаг гэмт бүлэглэлийг илрүүлжээ. Тодруулбал сэжигтэн этгээдүүд адууг бэлчээр дээр нь буудаж унагаад тусгай тоноглосон автомашинд ачиж явдаг байсан нь тогтоогджээ. Тэд ихэнхдээ хэргийг шөнийн цагаар үйлддэг байсан бөгөөд унаж явсан машиных нь мөрөөр мөшгиж, баривчилсан байна.
-
2017 оны 1 сарын 03
Өнгөрсөн оны есдүгээр сард хуралдсан Монголын хөрөнгийн бирж ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолоор М.Болорыг үүрэгт ажлаас чөлөөлж, Х.Алтайг Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилсон билээ.
-
2017 оны 1 сарын 03
Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн утсанд арванхоёрдугаар сарын 21-ны 13 цагт “Баянзүрх дүүргийн 10 хорооны айлууд усанд автлаа” гэсэн дуудлага иржээ. Дуудлагын дагуу Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн албан хаагчид очиход тус хорооны 25 айл, өрх усанд автсан байжээ.
-
2017 оны 1 сарын 03
Өнгөрсөн арванхоёрдугаар сарын 31-нд Хятад улсын иргэн согтуурсан үедээ хамтран амьдардаг Монгол Улсын иргэн Х гэх эмэгтэйг хүйтэн мэсээр гэмтээж, түүний хүү болох дөрвөн настай А-г заазуурдаж амь насанд нь хүрсэн аймшигтай хэрэг гарсан талар өмнө нь мэдээлж байсан билээ.
-
2017 оны 1 сарын 03
Мэргэжлийн хяналтын байгууллагын 2017 оны анхны цахим шуурхай хурал боллоо. Энэ үеэр МХЕГ-ын дарга, Улсын ерөнхий байцаагчийн өгсөн үүргийн дагуу улсын хэмжээнд зохион байгуулсан “Эрүүл хүнс-Эрүүл хүүхэд” аяны хүрээнд хийсэн хяналт шалгалт, авсан арга хэмжээний талаар аймаг, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, боомтуудаас мэдээлэл өгөв. Шинэ жилийн баяр угтаж хүнсний аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авч ажилласнаар нийтийг хамарсан хордлого, халдварт өвчин гараагүй, хүүхдийн бэлэгний чанар, сонголтод ахиц гарсныг дурдаж байв.
Мөн сүүлийн 14 хоногт зохион байгуулсан ажил, хяналт шалгалтын талаарх тодорхой мэдээллийг авч, цаашид анхаарч ажиллах чиглэл өгсөн юм. Тухайлбал, ойрын хугацаанд малын гоц халдварт өвчнөөс сэргийлэх, хорио цээрийн дэглэмийг сайжруулах, болзошгүй гамшгаас сэргийлэхэд орон нутгийн удирдлагатай хамтран ажиллах зэргийг онцлов. Түүнчлэн хууль зөрчсөн аливаа үйлдлийг таслан зогсоох, худалдааг хөнгөвчлөх, бизнес эрхлэгч баялаг бүтээгчдийг дэмжих бодлого барьж ажиллахыг анхаарууллаа.
-
2017 оны 1 сарын 03
Замын цагдаагийн алба хаагчид гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явсан 59жолоочийг илрүүлэн саатуулж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилалаа.
2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 281 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 242 дуудлага бүртгэгдсэн. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 7 бүртгэгдэж, 18 хүн хүнд хөнгөн гэмтжээ.
Тухайлбал: БГД-ийн нутаг Энхтайваны өргөн чөлөө Баруун 4 замын уулзварт Shaolin маркийн автобусны жолооч Д нь T.Prius маркийн Б жолоочтой авто машинтай мөргөлдөж зорчигч 52 настай эрэгтэй Э, 51 настай эмэгтэй Д нарын 8 хүн гэмтсэн.
БЗД-ийн нутаг Цагдаагийн академийн өргөн чөлөөнд Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэлийн ОНӨААТҮГ-ын Daewoo BS 106 маркийн автобусны жолооч О нь Эмсид ХХК-ны H. Aero City 540 маркийн М жолоочтой автомашинтай мөргөлдөж зорчигч 50 настай эмэгтэй Э, 45 настай эмэгтэй Ц нарын 4 хүн гэмтсэн байна.
-
2017 оны 1 сарын 02
Өнгөрсөн арванхоёрдугаар сарын 31-нд дөрөвхөн настай монгол хүүхдийг Хятад улсын иргэн хөнөөсөн хэрэг гарчээ.
-
2017 оны 1 сарын 02
Шинэ жилийн баярын өдрүүдэд Эрүүл Мэндийн Яам хариуцлагатай жижүүр ажиллуулж 11-323002 дугаарын утсаар 21 аймаг, нийслэлийн харъяа эрүүл мэндийн байгууллагуудаас тогтмол мэдээ авч, шаардлагатай үед арга зүйгээр ханган ажиллалаа.