-
2017 оны 6 сарын 20
СЗХ: 52 Хувьцаат компанийн ТУЗ бүрэн эрхгүй боллоо
-
2017 оны 6 сарын 20
Монголын өрх толгойлсон эмэгтэйчүүдийн “Заяу тайж” нийгэмлэгийн тэргүүн Ц.Тамара орон гэргүй, архины хамааралтай болсон тэнэмэл иргэдийг нийгэмшүүлэх ажлыг өнгөрсөн жилүүдэд амжилттай хийж ирсэн нэгэн.
-
2017 оны 6 сарын 20
Хэт хатсан хөрсөнд орж буй бороо нь үер болох магадлалтай байгааг мэргэжлийн байгууллагууд анхаарууллаа. Зарим газарт ус ихээр тогтож үерийн нөхцөл байдал үүссэн байна.
-
2017 оны 6 сарын 20
ОХУ-ын Цэрэг-техникийн хамтын ажиллагааны Холбооны албаны орлогч захирал В.Н.Дрожжов манай улсад айлчилж байна. В.Н.Дрожжов тэргүүтэй албаны төлөөлөгчдийг БХЯ-ны Төрийн нарийн бичг
-
2017 оны 6 сарын 20
Их Монгол Улс байгуулагдсаны 811, Ардын Хувьсгалын 96 жилийн ой буюу энэ жилийн Үндэсний Их Баяр Наадмаар амралтын өдөртэйгөө нийлээд зургаан хоног амрахаар байна.
-
2017 оны 6 сарын 20
2016 онд улсын хэмжээнд 78194 хүүхэд амьд төрснөөс гурван ихэр 27, хоёр ихэр 1681 төржээ. Энэ нь өмнөх жилүүдээс ихрүүдийн тоо өссөн үзүүлэлт гэдгийг
-
2017 оны 6 сарын 20
Налайх дүүрэг доторх зам өргөжиж 4 эгнээ боллоо
-
2017 оны 6 сарын 20
Үргэлжлэн орсон борооноос шалтгаалж зарим замыг хаажээ
-
2017 оны 6 сарын 20
Дорноговь аймгийн Засаг даргын ”Хөгжлийн төлөө хамтдаа” үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн Эдийн засаг, нийгмийг 2017 онд хэрэгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсан Оюу толгой-Цагаан суварга чиглэлийн 220 кВ-ын 2 хэлхээт ЦДАШ, дэд станцыг барих ажил дуусчээ.
-
2017 оны 6 сарын 20
Ахмад настнуудад олгодог “Насны хишиг”-ийн хоёр дахь ээлжийн олголт хийгдэх гэж байна.
-
2017 оны 6 сарын 20
Өнөөдрийн 14:30 минутын байдлаар Баянзүрх дүүргийн 3-р хороо Чингис зочид буудлын зүүн талын зам, 15-р хороо 84-р сургуулийн урд зам, 5-р хороо 2-р хороо Дарь эх орчмын замуудад борооны улмаас үер усны нөхцөл байдал үүсээд байна.
-
2017 оны 6 сарын 20
Одоогоос 13 жилийн өмнө буюу 2003 оны 06 дугаар сарын 20-ны энэ өдөр Монгол Улсын Их хурлаас Гамшгаас хамгаалах тухай хуулийг батлан гаргаснаар орчин цагийн Онцгой байдлын алба байгуулагдах үндэс суурь тавигдаж Гамшгаас хамгаалах ерөнхий газрыг байгуулахаар заасан байдаг.
-
2017 оны 6 сарын 20
Өчигдрөөс эхлэн орсон борооны улмаас замын гадаргуу гулгаатай байна. Иймээс аюул ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор жолооч нарыг тээврийн хэрэгслийн хоорондын болон хажуугийн зайг баримтлах, хурдаа зөв тохируулж хөдөлгөөнд оролцохыг анхаарууллаа.
-
2017 оны 6 сарын 20
Бусдын жолооны үнэмлэхийг хуурамчаар ашиглаж байсан монгол залууг баривчилжээ
-
2017 оны 6 сарын 20
Нийслэлийн эрүүл мэндийн газраас “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд нийслэл хотод оршин суудаг 40-65 насны 334360 иргэнийг хепатитийн В, С вирүсийн илрүүлэг шинжилгээнд хамруулахаар ажиллаж байгаа билээ.
Энэ сарын 15-ны өдрөөс эхлэн нийслэлийн 142 өрхийн эрүүл мэндийн төвд зохион байгуулж буй тус илрүүлэг шинжилгээ амжилттай үргэлжилж байна. Өнгөрөгч долоо хоногийн байдлаар буюу энэ сарын 15, 16-нд нийслэлийн хэмжээнд 7262 хүн тус шинжилгээнд хамрагджээ. Мөн “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар ард иргэдэд сурталчлан таниулж, эрүүл мэндийн үзлэг оношилгоо, сургалт зөвлөгөөг хүргэх нээлттэй өдөрлөгийг зохион байгуулж эхлээд байна. Тухайлбал, “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг иргэдэд таниулах нээлттэй өдөрлөгийн үйл ажиллагаа Налайх дүүрэгт энэ сарын 14-нд, Багануур дүүрэгт 15-нд, Чингэлтэй дүүрэгт 16-нд, Баянзүрх дүүрэгт 19-нд тус, тус зохион байгуулагдлаа.
Тус ажлын хүрээнд өнөөдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр дэх Б.Цэрэндоржийн талбайд нээлттэй өдөрлөг болж байна. Мөн энэ сарын 21-нд Баянгол дүүрэг, 22-нд Сонгинохайрхан дүүрэг, 23-нд Хан-Уул дүүрэгт зохион байгуулагдана.
Дашрамд дуулгахад, “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж буй хепатитийн В, С вирүсийн илрүүлэг шинжилгээнд зорилтод бүлгийн буюу 40-65 насны иргэд 2016, 2017 оны эрүүл мэндийн даатгалдаа бүрэн хамрагдсан байх шаардлагатай юм гэж нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.
-
2017 оны 6 сарын 20
Энхийг сахиулагчид эх орондоо иржээ
-
2017 оны 6 сарын 20
21-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 22-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар,
-
2017 оны 6 сарын 20
“Говь” компанийн агуулах, үйлдвэрийн байранд гал гарч, дээвэр нь шатсан талаар бид мэдээлсэн. Тэгвэл Хан-Уул дүүргийн Цагдаагийн I хэлтсийнхэн хэргийн газарт тасралтгүй 10 цаг үзлэг хийж, галын шалтгааныг урьдчилсан байдлаар тогтоожээ. Тэд барилгын дээврийн баруун хойд талаас гал гарч эхэлсэн агааржуулалтын хоолойд хуримтлагдсан газны хийнээс үүдэлтэй гэж үзсэн байна.
-
2017 оны 6 сарын 20
Устгахаар хураасан бүтээгдэхүүн дутсан зөрчил илэрчээ
-
2017 оны 6 сарын 20
Өчигдөр буюу 2017 оны 06 дугаар сарын 19-ний Даваа гарагт цагдаагийн байгууллагаас гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 50 жолоочийг илрүүлэн саатуулж ажилласан байна.
Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 321 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 224 дуудлага бүртгэгдсэн аж. Үүнээс осол, хэргийн улмаас 3 хүний амь нас хохирч, 11 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтсэн байна. Ослын шалтгаан, хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөсөн 12, автомашинтай мөргөлдсөн 6, онхолдсон 1, үл хөдлөх зүйл мөргөсөн /шон, хашаа гэх мэт/ 1 осол тус тус бүртгэгджээ.
Зам тээврийн осолд явган зорчигч хэлбэрээр 4 хүүхэд өртөж гэмтэж, бэртсэн байна.
Зам тээврийн ослын шалтгаан нь харанхуй үед явган зорчигч өөрийгөө жолоочид үзэгдэж байгаа мэтээр буруу ойлгож осолд өртөх явдал бүртгэгддэг аж. Харанхуй үед жолооч хар бараан зүйлийг 20-30 метрт олж хардаг. Зарим явган зорчигчид явж байгаа автомашиныг тэр дороо шууд зогсох мэтээр буруу боддог байна.
Ялангуяа бидний хэлдэгээр буруу хүрдтэй буюу баруун хүрдний байрлалтай тээврийн хэрэгслийн гэрэл нь зүүн тал руу илүү тод гэрэлтүүлэхээр гэрлийн тусгалыг тохируулсан байдаг тул баруун талд байгаа тэмдэг тэмдэглэгээ, явган зорчигч болон бусад саад тод харагддаггүй.
Иймээс эрхэм жолооч, явган зорчигч та үзэгдэлт хангалтгүй буюу харанхуй үед замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой байж, бие биенээ хүндэтгэн, сахилга, соёлтой оролцоорой.
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Мөн өчигдөрөөс эхлэн орсон борооны улмаас замын гадаргуу гулгаатай байгаа тул жолооч та тээврийн хэрэгслийн хоорондын болон хажуугийн зайг баримтлах, хурдыг зөв тохируулах, явган зорчигч иргэд рүү санаатайгаар ус цацахгүй байж хөдөлгөөнд соёлтой байхыг Замын цагдаагийн албанаас сэрэмжлүүлж байна.