-
2017 оны 6 сарын 07
Сургуулийн захирал, удирдлагууд сурагчдыг доромжилсон, үзэл бодлыг нь сонсдоггүй, зарим багшийн ур чадвар муу зэрэг үндэслэлээр 116 дугаар сургуулийн сурагчид хичээл хаялт зарласан.
-
2017 оны 6 сарын 07
УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон өнөөдөр (2017.06.07) Данийн Вант Улсын Фолкетинг /парламент/-ийн Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга Кордт Хансен, тус газрын Гадаад харилцааны хорооны нарийн бичгийн дарга Томас Сндергард нарыг хүлээн авч уулзав.
Уулзалтын эхэнд УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон Кордт Хансен, Томас Сндергард нарыг Монголд тавтай морилохыг хүсээд хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагаа өргөжиж байгааг онцлов.
Тэрбээр “Парламент хоорондын харилцаа, хамтын ажиллагаа маш явагдаж байна. Та бүхэн энд байх хугацаанд Монгол Улсын Их Хурлын үйл ажиллагаатай танилцаж, туршлага судлах, харилцаа хамтын ажиллагааг улам хөгжүүлэх чиглэлд идэвхтэй ажиллана гэдэгт итгэж байна. Дани Улсаас суралцах зүйлс бидэнд бий. Мөн биднээс суралцах зүйлс ч танайд бий гэж бодож байна.”
Ноён Кордт Хансен УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмонг хүлээн авч уулзаж буйд талархлаа илэрхийлээд ирсэн зорилго, Данийн Фолкетинг /парламент/-ийн үйл ажиллагааны талаар товч танилцуулга хийв.
Данийн Вант Улсын Фолкетинг /парламент/ нь нэг танхимтай, 179 гишүүнтэй, 32 байнгын хороотой. Дөрвөн жил тутамд сонгууль явагддаг бөгөөд Ерөнхий сайд сонгуулийн хугацааг товлон зарладаг гэж Кордт Хансен хэлж байв.
Тэрбээр Монголд УИХ-ын үйл ажиллагааг телевизийн шууд эфирээр дамжуулан иргэдэд хүргэдэг эсэх, төрийн үйл хэрэгт ард иргэдийн оролцоог хэрхэн хангадаг талаар асуулт асууж, хариулт авсан юм.
Дараа нь талууд бусад асуудлаар санал солилцсоноор уулзалт өндөрлөлөө гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
-
2017 оны 6 сарын 07
Албан тушаалын наймаа хаанаас эхлэлтэй вэ. Магадгүй хэн нэгний гуйлт, гуйвуулга, авлага, өглөг, цаашлаад хамаатан, садан, төрөл хүмүүст хамаатай байж болох ч үүний цаана нь бас нэг том шалтгаан байдаг нь сонгууль. Сонгуулиар тусалсныхаа, мөнгө төгрөгөөр тэтгэснийхээ хариуг ихэнх нь албан тушаалчид ийн “бэлэн бус”-аар хариуг нь барьдаг нь нууц биш. Өөрөөр хэлбэл эгзэгтэй үед эзэнд нь тус хүргэснийхээ шанд ирэх дөрвөн жилд төрийн албанд тарвалзаж өнгөрөөнө гэсэн үг.
-
2017 оны 6 сарын 07
Хуралдаан 2017 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 15.00 цагт Засгийн газрын хуралдааны танхимд болно.
№
Хэлэлцэх асуудал
Засгийн газрын гишүүн
1.
Журам батлах тухай
Ж.МӨНХБАТ
2.
Тогтоолд нэмэлт оруулах тухай
Ж.МӨНХБАТ
3.
Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай*
Ж.МӨНХБАТ
4.
Ерөнхий сайдын айлчлалын дүнгийн тухай
Ц.МӨНХ-ОРГИЛ
5.
Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банк хоорондын санхүүжилтийн хэлэлцээрийн төслийн тухай
Б.ЧОЙЖИЛСҮРЭН
6.
Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын протокол байгуулах тухай
Б.БАТ-ЭРДЭНЭ
7.
Жагсаалт шинэчлэн батлах тухай
П.СЭРГЭЛЭН
8.
Бусад асуудал*
Ж.ЭРДЭНЭБАТ
Танилцуулах асуудал
9.
Монгол Улсын Засгийн газар, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-тай хамтран хэрэгжүүлэх бодлогын арга хэмжээний төслийн талаар
Б.ЧОЙЖИЛСҮРЭН
-
2017 оны 6 сарын 07
байнгын хороо
-
2017 оны 6 сарын 07
Монгол улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн нэр дэвшигчид гарааны зурхай дээрээс эрчтэйхэн хөдөллөө. Энэ удаагийн сонгуульд УИХ суудалтай АН, МАН, МАХН зэрэг гурван намын нэр дэвшигчид өрсөлдөж буй. Сонгуулийн уур амьсгал ид эхэлж энэ өдрүүдэд сонгогчид сонголтоо хийхээр нэр дэвшигчдийн дэвшүүлж буй саналуудыг тунгааж байна. Өөрөөр хэлбэл нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг нь сайтар судалж, хэрвээ Ерөнхийлөгчөөр сонговол юу хийх вэ гэх ажлын дараалалтай танилцаж байна.
-
2017 оны 6 сарын 06
УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр хуралдаж, гурван асуудал хэлэлцэхээр тогтов. Хуралдаанаар эхлээд Прокурорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Ажлын хэсгийн танилцуулгыг УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Л.Мөнхбаатар танилцуулсан.
Ажлын хэсэг зургаадугаар сарын 06-ны өдөр хуралдаж, хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэн төслийн нэр томъёоны талаарх редакцийн шинжтэй саналуудыг тусган жигдэлсэн гэлээ. Түүнчлэн чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхийн дэмжлэг авсан саналуудыг хуулийн төсөлд нэмж тусгасан байна. Мөн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д “нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлэг явуулах үед төслийн зарим зүйл, заалтыг гүйцээн боловсруулах чиглэл хуралдаан даргалагчаас өгсөн”, мөн зүйлийн 23.2.3-д “нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр санал хурааж шийдвэрлэсэн боловч уг асуудлаар Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь дахин санал хураалгах шаардлагатай гэж үзсэн” гэж тус тус заасны дагуу төслийн зарим заалтыг гүйцээн боловсруулж, зарчмын зөрүүтэй саналын томъёоллыг бэлтгэсэн байна.
Танилцуулгтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү эрх зүйн орчин шинэчлэгдэж буйтай холбоотойгоор прокурорын байгууллагын орон тоо, төсөв нэмэгдэх эсэхийг тодрууллаа. Эрүү, Зөрчлийн хууль хэрэгжиж эхэлснээр ялын төрөл нэмэгдэж, үүний зэрэгцээ прокурорын байгууллагын үйл ажиллагаанд тодорхой өөрчлөлт гарч буйтай холбоотойгоор орон тоо нэмэх шаардлага үүснэ гэдгийг Ажлын хэсэг тайлбарлав. Гэхдээ улс орны эдийн засаг, төсвийн хүндрэлтэй байдлыг тооцож орон тоо нэмэхгүйгээр одоогийн бүтцээрээ ачааллаа зохицуулж ажиллахаар бэлтгэл хангаж байгаа, харин эдийн засгийн нөхцөл байдал сайжирсан үед орон тоо нэмэх шаардлагатай хэмээн тооцсон байна. УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар Прокурорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбоотой санал бий эсэхийг Улсын Ерөнхий Прокурорын газрын төлөөллөөс асуулаа. Төсөлд хэрэгжүүлэх боломжгүй, хүндрэлтэй зохицуулалт байхгүй хэмээн Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан хариулав. Ингээд Ажлын хэсгээс бэлтгэн томъёолсон зарчмын зөрүүтэй санал тус бүрээр санал хураалт явуулан шийдвэрлээд, хуралдаанд оролцсон гишүүдийн 90 хувийн саналаар Прокурорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, батлуулах нь зүйтэй хэмээн шийдвэрлэлээ.
Мөн өдрийн хуралдаанаар үргэлжлүүлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар УИХ-ын гишүүн Х.Нямбаатар танилцууллаа. Ажлын хэсэг зургаадугаар сарын 05-ны өдөр хуралдан хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэжээ. Тухайлбал, төслийн нэр томъёог жигдэлж, төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй засваруудыг хийж төсөлд тусгасан байна. Мөн чуулганы нэгдсэн хуралдаанаар хийсэн анхны хэлэлцүүлгийн үеэр олонхийн дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусган, эцсийн хувилбарыг бэлтгэсэн гэв. Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-д заасны дагуу холбогдох зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудыг бэлтгэсэн байна.
Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Батнасан хуулийн төсөлд удирдах албан тушаалтнуудын шалгуурын талаар тусгасан эсэхийг тодруулав. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тус байгууллагын албан хаагчийн нийтлэг шалгуурыг тусгасан болохыг Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан тайлбарлалаа. Харин тус байгууллагын удирдах албан тушаалтны шалгуур нь Төрийн албаны тухай хууль дахь нийтлэг шаардлагын хүрээнд зохицуулагдах юм байна. Ийнхүү хуралдаанд оролцсон гишүүд асуулт асууж, Ажлын хэсгээс хариулт авсны дараа Ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар санал хураалт явуулан шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж батлуулахыг дэмжих санал хураалт явуулахад гишүүд 100 хувь дэмжлээ. Мөн уг хуулийн төсөлтэй холбогдох бусад хуулийн төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж батлуулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн юм.
Мөн өдрийн хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөсөн дараагийн асуудал бол 2017 оны зургаадугаар сарын 02-ны өдөр УИХ-ын гишүүн Я.Содбаатар, С.Чинзориг, Л.Энх-Амгалан нарын өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх байлаа. Харин УИХ-ын гишүүн Л.Болд дээрх хуулийн төслийг нухацтай хэлэлцэх шаардлагатай тул Байнгын хорооны дараагийн хуралдаанаар хэлэлцэх горимын санал гаргасныг хуралдаан оролцсон гишүүдийн 54.5 хувь нь дэмжснээр хойшлууллаа хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
-
2017 оны 6 сарын 06
УИХ дахь АН бүлэг өнөөдөр албан бусаар хуралдаж, Монголбанкны шалгалттай холбоотой асуудлыг хэлэлцсэн байна.
-
2017 оны 6 сарын 06
Улсын Дээд шүүхийн шүүгчдийн зөвлөгөөн 2017 оны 6 дугаар сарын 6-ны өдөр товлосон ёсоор хуралдаж, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцлээ.
-
2017 оны 6 сарын 06
Улсын дээд шүүхийн шүүгчдийн зөвлөгөөн өнөөдөр 11 цагт эхэлжээ. Энэ удаагийн зөвлөгөөнөөр Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг нэр дэвшүүлэх юм. Учир нь Үндсэн хуулийн цэц есөн гишүүнтэй байх ёстой. Гэвч өнгөрсөн хоёр дугаар сарын 19-ноос хойш даргагүй, нэг гишүүнгүй байгаа. Тэгвэл эх сурвалжийн мэдээлснээр Үндэсэн хуулийн цэцийн гишүүнд Р.Гончигдорж, Н.Чинбат, Д.Зүмбэрэллхам нар нэрээ дэвшүүлсэн байна.
-
2017 оны 6 сарын 06
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн сурталчилгаа өнөөдрөөр албан ёсоор эхэлж байна.
-
2017 оны 6 сарын 06
Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа өнөөдөр албан ёсоор эхэлж байна. Үүнтэй холбогдуулж УИХ-ын чуулганыг түр завсарлуулах сураг гараад удаж байгаа ч албан ёсны мэдээлэл хараахан гараагүй байна. Гэхдээ энэ сарын есөнд буюу ирэх баасан гаригт завсарлуулах нь бараг тодорхой гэх. Хэрэв УИХ баасан гаригт завсарлавал түүнээс өмнө шийдэх асуудал бий. БСШУС-ын сайд Ж.Батсуурийн орыг залгах хүнийг томилох.
-
2017 оны 6 сарын 06
БАЙНГЫН ХОРООДЫН ӨНӨӨДРИЙН ХУРАЛДААНЫ ХУВААРЬ, ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛУУД:
-
2017 оны 6 сарын 06
Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч нь сонгуулийн сурталчилгааг санал авах өдрөөс 20 хоногийн өмнө буюу өнөөдөр эхэлнэ. Сонгуулийн тухай хуульд сурталчилгааны арга хэлбэрийг хуульчилсан байдаг.
-
2017 оны 6 сарын 06
Монголын улс төр хэр бохирдсныг сонгуулийн үйл явцаас харж болохоор мэт. Нүүрэн дээрээ шударга өрсөлдье хэмээн гар барьдаг ч ачир дээрээ бие биенийхээ “бөгсийг ухах” ажлыг эртнээс төлөвлөж, нарийн зохион байгуулалттайгаар хор найруулдаг нь байдаг л нэг сонгуулийн төрх болоод уджээ.Хамгийн харамсалтай нь хэн энэ ажлаа хамгийн сайн хийнэ, тэр ялалт байгуулдаг бурангуй тогтолцоо сууриа баттай гэгч нь тавьж, үүнд нь иргэд ч дасч эхэлж байна.
-
2017 оны 6 сарын 05
УИХ-ын гишүүн С.Жавхлан оффшор данстай холбоотой хэд хэдэн шаардлагуудыг УИХ-ын дарга, Ерөнхийлөгчид хүргүүлсэн.
-
2017 оны 6 сарын 05
Монгол Улсын Ерөнхий сайд Жаргалтулгын Эрдэнэбат тэргүүтэй албаны төлөөлөгчид 2017 оны зургаадугаар сарын 1-3 ны өдрүүдэд ОХУ-ын Санкт-Петербург хотноо болсон Санкт-Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад ОХУ-ын ерөнхийлөгч В.В.Путины урилгаар амжилттай оролцоод ирлээ.
“Дэлхийн эдийн засгийн шинэ тэнцвэрийн эрэлд” уриан дор 21 дэх жилдээ зохион байгуулагдсан тус чуулга уулзалтад Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат үг хэлсэн нь Монгол Улсын хувьд анх удаагаа байр сууриа илэрхийлсэн үйл явдал боллоо. Өмнө нь тус чуулга уулзалтад манай улсын Засгийн газрын тэргүүнүүд зочин статусаар оролцдог байсан бол энэ удаад 66 улсын 6000 гаруй төлөөлөгчид хандан үг хэлж, Монгол Улсын үүд хаалга хөрөнгө оруулагчийн өмнө нээлттэй байгааг зарласан.
Монгол, Орос, Хятад гурван улсыг холбосон эдийн засгийн коридор байгуулахад дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулагч эрэлттэй байгаагаа онцолсон нь түнш хайж буй хөрөнгө оруулагч нарт шинэ мэдээлэл болсон.
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Петебургийн олон улсын чуулга уулзалтад оролцохын зэрэгцээ уг чуулганд хүрэлцэн ирсэн БНЭУ-ын Ерөнхий сайд, Серби улсын Ерөнхий сайд, ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга, Засгийн газрын сайд нар, Москва хотын амбан захирагч, хил залгаа мужийн тэргүүнүүдтэй албан уулзалт хийж, хоёр орны харилцаа хамтын ажиллагааны асуудлаар ярилцсан.
Уг уулзалтуудын хүрээнд шийдэгдсэн асуудлуудыг онцолбол:
1. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Санкт-Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад анх удаа үг хэлж, хөрөнгө оруулагчдийн өмнө Монгол Улсын үүд хаалга нээлттэй байгааг зарласан. Тэрээр: Монгол Улсын “Хөгжлийн зам”, Евразийн эдийн засгийн холбооны үйл явц, БНХАУ-ын “Бүс ба зам” санаачилгыг уялдуулан гурван улсыг холбосон эдийн засгийн коридор байгуулах зорилт зөвхөн манай гурван улсаар хязгаарлагдахгүй. Энэ хүрээнд манай улсад бий болох дэд бүтцэд дэлхийн тэргүүлэх эдийн засаг, технологи бүхий орнуудын хөрөнгө оруулалт, идэвхтэй оролцоо ихээхэн шаардлагатай байгааг Та бүхэн анхааралдаа авна гэж найдаж байна гэлээ.
2. Орос-Монголын харилцаа, хамтын ажиллагаа шинэ шатанд гарсныг энэ удаагийн албан уулзалтууд нотоллоо.
3. Монгол, Орос, Хятад гурван улсын “Эдийн засгийн коридор байгуулах” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг төмөр замын коридороос эхлэхээр харилцан тохиролцсон. Монгол Улс баруун, зүүн төмөр замын коридор байгуулах явдлыг тэргүүлэх ач холбогдолтой гэж үзэн эхний ээлжид Курагино-Кызыл-Цагаантолгой-Арцсуурь-Овоот-Эрдэнэт чиглэлийн хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхээр боллоо.
4. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга Аркадий Владимирович Дворковичтэй хийсэн уулзалтаар шийдсэн бас нэгэн түүхэн шийдвэр бол “УБТЗ” нийгэмлэгийн үйл ажиллагааг дэмжиж, санхүүгийн чадавхыг сайжруулах зорилгоор нэг жилд хийх ачаа эргэлтийг 30 сая тонноор нэмэгдүүлсэн явдал юм. Энэ шийдвэр манай улсын төмөр замын салбарын түүхэнд эрчимтэй эргэлтийг авчрах юм.
5. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын БНЭУ-ын Ерөнхий сайд Нарендра Модитой хийсэн уулзалтаар тус улсаас манай улсад олгох 1 тэрбум ам.доллларын хөнгөлөлттэй зээлийн зарцуулалтын нөхцөлийг өөрчилж, боловсруулах үйлдвэр байгуулна.
6. Монголын эрчим хүчний найдвартай ажиллагааг хангах, эдийн засгийн үр өгөөжтэй төслүүдийг хэрэгжүүлэх зорилгоор /Эгийн голын УЦС, Шүрэнгийн УЦС/ хоёр талын хамтарсан ажлын хэсгийг ойрын хугацаанд байгуулахаар боллоо. Азийн супер сүлжээ байгуулах олон улсын санаачилга, ОХУ-ын Азийн супер цагираг байгуулах санаачилгуудыг уялдуулж, Монгол Улсаар дайруулан ОХУ болон БНХАУ-ыг холбосон эрчим хүчний дэд бүтцийг хөгжүүлэх асуудал дээр хоёр улс нэгдмэл байр суурьтай байгаагаа энэ удаад дахин нотоллоо.
7. Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн, ОХУ-ын Хөдөө аж ахуйн сайд А.Н.Ткачёв нар Монгол Улсад 4 сая тун вакцин нийлүүлэх хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Монгол улсын “Монгол малыг эрүүлжүүлэх хөтөлбөр”-ийн 2 дугаар үе шатыг манай улсад ОХУ-ын тусламжаар хэрэгжүүлэх болсон. Энэ хүрээнд ОХУ-ын ерөнхийлөгч В.В.Путины шийдвэрээр хүмүүнлэгийн буцалтгүй тусламжаар 4119 мянган тун вакцин буюу 7 сая малд хийх вакциныг олголоо.6 сард багтаан 7 тэрбум рублийн өртөгтэй шүлхий өвчнөөс сэргийлэх вакцин нийлүүлнэ.
8. Манай улсын газар тариалангийн салбарыг хөгжүүлэхэд зориулж, жилийн хоёр хувийн хүүтэй 10 сая ам.долларын техникийн зээл олгох бөгөөд энэ сард багтаан тоног төхөөрөмжийг аваачих бэлтгэл хангагдана.
9. Монгол, Орос улсын хөрөнгө оруулалттай махны үйлдвэр байгуулна. Мөн ОХУ, Серби хоёртой хамтран монгол махны экспортыг ОХУ, Европ тив рүү гаргахад онцгой анхаарал хандуулан ажиллахаар болов.
10. Дулааны IV цахилгаан станц ТӨХК болон “Уралын турбины завод” концерн хооронд хамтран ажиллах санамж бичиг байгуулснаар Дулааны IV цахилгаан станцын тоног төхөөрөмжүүдийг бүрэн шинэчилнэ.УБ хотын дулааны эрчим хүчний 70 орчим хувийг дангаараа хангадаг Дулааны IV цахилгаан станцын турбинууд нь 30-аас дээш жилийн настай, шинэчлэх шаардлага тулгарчээ.
11. ОХУ, Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан БНХАУ-руу гарах холбооны шилэн кабелын сүлжээ татах судалгааны ажлыг эхлүүлж, программ хангамж, интернет, кибер аюулгүй байдлыг хангах чиглэлээр хамтран ажиллахаар боллоо
12. Олон нийтийн харилцаа холбооны салбарт хамтран ажиллах тухай хоёр улсын хэлэлцээр байгуулагдсанаар сэтгүүлчдийг харилцан солилцох, Монголын сэтгүүлчдийг ОХУ-д сургах, баримтат кино хийх, харилцан түгээх боломж нээгдлээгэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 6 сарын 05
УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан өндөрлөжээ.
-
2017 оны 6 сарын 05
Өнөөдөр хуваарийн дагуу УИХ дахь намын бүлгүүд болон ажлын хэсгүүд хуралдана.
-
2017 оны 6 сарын 05
Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн сонгуулийн сурталчилгаа хуулийн дагуу зургадугаар сарын 6-ны өдөр буюу маргааш албан ёсоор эхлэх гэж байна.