-
2017 оны 6 сарын 09
ойхөйхыөоыбрөхоырө
-
2017 оны 6 сарын 08
УИХ-ын Төсвийн байнгын хороо өнөөдөр (2017.06.08) хуралдаж, 2017 оны тавдугаар сарын 30-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүлсэн Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Онцгой албан татварын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиудын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Төслүүдийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан УИХ-ын гишүүн З.Нарантуяа хуулийн хэрэгжих хугацааг 07 дугаар сарын 01-ний өдөр гэж өөрчилсөн тохиолдолд эдийн засгийн ямар үр дагавар үүсэх талаар тодруулав. Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг УИХ 2017 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр баталсан. Хууль батлагдах үед худалдан авсан байсан, Монгол Улс руу ачуулж амжаагүй байсан автомашинуудыг хэлэлцэж буй хуулийн үйлчилэлд хамруулах зорилготой. Монгол Улсын иргэд хамгийн хол нь АНУ, ихэндээ Япон Улсаас хос тэжээлт, цахилгаан хөдөлгүүрт, хийгээр ажилладаг автомашин худалдан авдаг бөгөөд худалдан авч, тээвэрлэн ирэхэд дунджаар 45 хоног болдог. Тиймээс хэлэлцэж буй хуулийн төслийн хэрэгжих хугацаанд Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль батлагдах үед худалдан авсан байсан хос тэжээлт, цахилгаан хөдөлгүүрт, хийгээр ажилладаг автомашинууд бүрэн хамрагдах боломжтой хэмээн тооцсон байна. Тавдугаар сарын 01-ний өдрөөс хойш улсын хилээр орж ирээд, эзэмшигчид нь татвар мөнгийг нь төлөөд авсан 375 автомашин, харин гаалийн талбай дээр ирсэн, бүрдүүлэлт нь хийгдээгүй 2600 автомашин байгаа талаар Ажлын хэсэг мэдээлэл өгөв. Хос тэжээлт, цахилгаан хөдөлгүүрт, хийгээр ажилладаг автомашинд сард дунджаар 5 тэрбум төгрөгийн онцгой албан татварын хөнгөлөлт үзүүлдэг гэсэн тооцооллыг холбогдох газрууд гаргажээ.
Ийнхүү хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Онцгой албан татварын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиудын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, батлуулах нь зүйтэй хэмээн үзэв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 6 сарын 08
Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд өнөөдөр (2017.06.08) Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Масато Такаокаг өөрийнх нь хүсэлтээр хүлээн авч уулзав.
Уулзалтын эхэнд Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд “Шинэ ажилд томилогдсон ирсэн ноён Элчин сайд таньтай уулзаж байгаадаа баяртай байна. Монгол, Япон улсын сайхан харилцааг улам гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд таныг хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна” хэмээн тэмдэглэлээ.
Элчин сайд Масато Такаока “Ачаалал ихтэй ажлынхаа дундуур хүлээн авч уулзаж байгаад баярлалаа. Энэ дашрамд таныг Монголын улаан загалмайн нийгэмлэгийн ерөнхийлөгчөөр улиран сонгогдсонд чинь сэтгэлээсээ талархал дэвшүүлье. Хоёр улсын Улаан загалмайн нийгэмлэг сайн харилцаатай ажилладаг. Монголын Улаан загалмайн нийгэмлэгээс нас барсан япон цэргийн дурсгалд зориулсан цогцолборыг Улаанбаатарт байгуулуулсанд бид маш талархалтай ханддаг. Япончуудын хувьд энэ цогцолбор маш чухал газар. Монгол Улсын зүгээс цогцолборын менежментийг маш сайхан хийж, сайхан авч явж байгаад дахин дахин талархал илэрхийлье. Таныг Гадаад харилцааны сайд байхдаа Япон, Монголын дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойгоор манай улсад айлчилсныг санаж байна. Эрхэм та Япон, Монголын харилцааг хөгжүүлэхэд удаан хугацаанд тууштай анхаарч ирсэн. Цаашид ч анхаарч ажиллахыг хүсье” гэлээ.
Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд “Миний бие төрийн эрх барих дээд байгууллагад ажиллаж эхэлсэн цагаасаа хоёр орны харилцаа ямархуу төвшинд хөгжиж ирснийг сайн мэднэ. 1990 он гарч, манай улс маш хүнд байдалд байх үеэс эхлээд Японы Засгийн газар, ард түмэн мартахын аргагүй тусламж үзүүлснийг Монголын ард түмэн дурсан санаж байдаг гэдгийг Элчин сайд таньд хэлэхэд таатай байна” хэмээв.
Тэрбээр мөн Монгол, Япон хоёр орон олон улсын тавцанд хамтран ажиллаж, Япон улсыг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүн орноор элсэхэд Монгол Улс дэмжсэн. Монгол Улсын ээлж ирэхэд Япон нөхөд идэвхтэй дэмжинэ гэдэгт итгэж байна гээд хоёр орны хамтын ажиллагааг улам хөгжүүлэх, ялангуяа Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон улс хоорондын хэлэлцээрийг амжилттай хэрэгжүүлэхэд хамгийн их анхаарал хандуулж ажиллахыг хүслээ. Монголын бүтээгдэхүүнийг Япон улсад гаргахад энэхүү хэлэлцээр таатай суурь болно гэдгийг тэрбээр онцлон тэмдэглэв.
Цаашид хөдөө аж ахуйн салбарт Япон улсын техник технологийг ашиглаж амжилттай хамтарч ажиллахад итгэж буйгаа мөн хэллээ.
Боловсролын салбарын хамтын ажиллагааныхаа хүрээнд Япон улсын Засгийн газар тэтгэлгээрээ монгол залуусыг техник технологи, инженерчлэл, шинжлэх ухааны салбарт сургахад анхаарал тавьж ажиллахыг ноён Элчин сайдаас хүслээ.
Мөн Япон улсын дэмжлэгээр Хөшигийн хөндийд ирэх жил ашиглалтад оруулах гэж буй нисэх онгоцны буудал Монгол Улсын хөгжлийн шинэ үүд хаалга болно гэдэгт итгэлтэй байдгаа хэлэв.
Тэрбээр цааш нь хэлэхдээ “Монголын Улаан загалмайн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн хувиар Япон цэргийн дурсгалын цогцолборыг хүндэтгэлтэй авч явах нь хоёр улсын ард түмний харилцааг сайхнаар хадгалж явах чухал ажил гэж хүндэтгэлтэй ханддаг. Монгол, Япон хоёр орон өвөг дээдэс, түүхээ хамгаалах, хүндлэх тал дээр ижил төсөөтэй. Бид өөрсдийн өвөг дээдэстээ хүндэтгэлтэй ханддаг шигээ цаашид ч Япон цэргийн дурсгалын цогцолборт хүндэтгэлтэй хандана. Хоёр орон Улаан загалмайн шугмаар хамтын ажиллагаагаа хөгжүүлэхэд анхаарал тавьж ажиллахыг хүсье” гэв.
Элчин сайд Масато Такаока Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболдод “Чухал агуулга бүхий олон асуудлаар дэлгэрэнгүй ярьж, санал бодлоо хуваалцсанд талархал илэрхийлье. Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон улс хоорондын хэлэлцээрийн хүрээнд амжилттай жишиг тогтоон ажиллах болно” хэмээн тэмдэглэн хэллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
-
2017 оны 6 сарын 08
Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт хийх тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байна.
-
2017 оны 6 сарын 08
Баяр наадам зохион байгуулах комиссын дарга, Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх маргааш Төв цэнгэлдэх,
-
2017 оны 6 сарын 08
УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдаанар Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, саналаа хэлж байна.
-
2017 оны 6 сарын 08
УИХ дахь МАН-ын бүлгийн хурал дуусч, УИХ-ын чуулган эхэллээ. Хуралдаанаар Боловсрол,
-
2017 оны 6 сарын 08
УИХ-ын үдээс өмнөх хуралдаанаар “Монголбанкинд хийсэн шалгалттай холбогдуулан авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн баталсан бол үдээс
-
2017 оны 6 сарын 08
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайдаар ажиллаж байсан Ё.Отгонбаяр АНУ-д суух Элчин сайдаар томилогдож, сайд Ж.Батсуурийг
-
2017 оны 6 сарын 08
ШХАБ-ын Дээд хэмжээний уулзалт энэ сарын 8-9-нд Казахстаны нийслэл Астана хотод болно.
-
2017 оны 6 сарын 08
Манай улсын хууль тогтоох дээд байгууллага болох УИХ-ын нэгдсэн чуулганы нэгэн хүндрэлтэй
-
2017 оны 6 сарын 08
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулав. Өнөөдрийн чуулганаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх
-
2017 оны 6 сарын 08
Засгийн газар гэдэг нь парламентийн засаглалтай улс орнуудад төрийн гүйцэтгэх засаглалыг хэрэгжүүлдэг байгууллага. Энэ удаагийн Засгийн газар тэр дундаа мэргэжлийн гэх тодотголтой. Ер нь сүүлийн жилүүдэд Засгийн газар болгон өөр өөрсдийн нэршилтэй, түүнийгээ тодотгосон үйл ажиллагааны чиглэлтэй байсан. Н.Алтанхуягийн толгойлсон Шинэчлэлийн Засгийн газар олон зүйлд шинэчлэл авчирч, улс орны үйл ажиллагааг өөрөөр явуулж болдог юм байна гэдгийг иргэдэд харуулсан бол Ч.Сайханбилэгийн удирдсан Шийдлийн Засгийн газар хүндхэн шийдвэрүүдийн ард гарч, багагүй ажил амжуулсан байдаг.
-
2017 оны 6 сарын 08
06 дугаар сарын 08, 09-ний Пүрэв, Баасан гарагт:
- “Монголбанканд хийсэн шалгалттай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
-
2017 оны 6 сарын 07
Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын “Эдийн засгийн удирдлагыг дэмжих хөгжлийн бодлогын хөтөлбөр; Хөгжлийн бодлогын санхүүжилт 1”-ийн санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг УИХ-ын холбогдох Байнгын хороодтой зөвшилцөхөөр тогтлоо.
Хөтөлбөр нь “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг дэмжих, төсвийн тогтвортой байдлыг сайжруулж, сахилга батыг бэхжүүлэх, төсвийн алдагдлыг бууруулах, нэгдмэл байдал бий болгох, нийгмийн халамжийг зорилтот бүлэгт чиглүүлэх зорилготой юм.
Энэ хүрээнд Олон улсын хөгжлийн ассоциацаас 120 сая ам.долларын зээл авахаар төлөвлөж байна. Зээл нь 30 жилийн хугацаатай, үүнээс эхний таван жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх бөгөөд зээлийн хүү жилийн 1.25 хувь, бусад шимтгэл 1.25 хувийг нэмсэнтэй тэнцүү байх юм. Гурван жилийн хугацаатай дээрх хөтөлбөрийн хүрээнд бодлогын 29 арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.
-
2017 оны 6 сарын 07
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2017.06.07) хуралдаан 14 цаг 46 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн.
-
2017 оны 6 сарын 07
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо Эрүүл мэндийн яамтай хамтран өнөөдөр (2017.06.07) “Эх, хүүхдийн эрүүл мэнд” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, НББСШУ-ны байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга Д.Сарангэрэл, УИХ-ын гишүүн М.Билэгт, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг болон Эрүүл мэндийн яам, тус яамны харъяа байгууллагууд, олон улсын байгууллагуудын төлөөлөл, доктор, профессорууд оролцлоо.
Байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан хэлэлцүүлгийг нээж үг хэлсэн юм. Тэрбээр, “Улсын Их Хурлаас баталсан Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” урт хугацааны баримт бичигт 2030 он гэхэд эх, хүүхдийн эндэгдлийн түвшинг бууруулах зорилтыг тавин ажиллаж байна. Энэхүү зорилтод хүрэхийн тулд эх барих, эмэгтэйчүүд, хүүхдийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэн, байгууллагын үүрэг хариуцлага, бусад салбарын хамтын ажиллагааг сайжруулах, хариуцлагыг тодорхойлох эрх зүйн орчныг бүрдүүлэх нь нэн чухал. Тэрхүү эрх зүйн орчныг бүрдүүлэх Эх, хүүхдийн эрүүл мэндийн тухай хуулийн төслийн үзэл баримтлалын төслийг Эрүүл мэндийн яам боловсруулаад байна. Энэ хэлэлцүүлгээр эх, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр хийх өөрчлөлт, шинэчлэлийн талаар ярилцаж, үнэтэй санал, зөвлөмжийг гаргана гэдэгт итгэлтэй байна” гэлээ.
Дараа нь Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг “Эх, хүүхдийн эрүүл мэндийн тухай хуулийн үзэл баримтлал” сэдвээр илтгэл тавилаа. Тэрбээр, хууль боловсруулах хэрэгцээ, шаардлага, хуулийн төслийн ерөнхий бүтэц, зохицуулах харилцаа, хамрах хүрээний талаар дэлгэрэнгүй мэдээлсэн. Хуулийн үйлчлэх хүрээ нь нөхөн үржихүйн насны эмэгтэй, эх, ураг болон 18 хүртэлх насны хүүхдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хамрах аж.
УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, эх, хүүхдийн эндэгдлийн түвшинг бууруулж, хүн амаа өсгөх таатай нөхцөлийг хэрхэн бүрдүүлэх талаар хуульчилж өгөх хэрэгтэй байна гээд мөн үндэсний аюулгүй байдлын түвшинд хүрсэн үр хөндөлтийн асуудлыг хуулиар зохицуулах зайлшгүй шаардлагатай байгааг онцлон хэллээ.
Хэлэлцүүлэг асуулт, хариултаар үргэлжилсэн юм. “Гал голомт” үндэсний хөдөлгөөний тэргүүн Д.Мөнхөө, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирал Ш.Энхтөр, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн захирал Г.Батбаатар, “Өргөө” амаржих газрын дарга Д.Энхбаяр, Эрүүл мэндийн сайд асан Н.Удвал, Эх барих, эмэгтэйчүүдийн нийгэмлэгийн тэргүүн И.Даваадорж нар саналаа хэлж, байр сууриа илэрхийллээ.
НББСШУ-ны байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан хэлэлцүүлгийг хааж хэлсэн үгэндээ, эх, хүүхдийн эрүүл мэндийн асуудал зөвхөн Эрүүл мэндийн яамны биш, монгол төрийн төвд нь байх асуудал юм. Өнөөдөр та бүхэн эх, хүүхдийн эрүүл мэндэд хамаарах чухал асуудлуудыг хөндөж ярилаа. Эндэгдэлд өртөж байгаа эхчүүдийн 60 хувь нь ажилгүй, орлогогүй байна. Боловсрол, нийгмийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, үр хөндөлтөөс урьдчилан сэргийлж чадах хууль батлах нь чухал байна. Мөн эх, хүүхдийн эмнэлгийн хүртээмж, санхүүжилтийн асуудлыг бид хөндөж ярилцлаа” гэлээ. Тэрбээр хэлэлцүүлэгт ирсэн бүх хүмүүсийг хуулийн төсөлд тусгах саналаа бичгээр НББСШУ-ны байнгын хороо болон Эрүүл мэндийн яаманд хүргүүлэхийг хүслээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
-
2017 оны 6 сарын 07
БСШУС-ын сайдыг ажлаас нь чөлөөлөөд нэлээд хэд хонож байгаа билээ. Гэвч дараагийн сайдыг томилох ажил гацаанд ороод байгаа. Уг нь УИХ-ын
-
2017 оны 6 сарын 07
Хөдөлмөрийн Үндэсний намын шинээр сонгогдсон намын даргыг бүртгүүлэх тухай тус намаас гаргасан хүсэлтийг Дээд шүүх 2017 оны 6 дугаар сарын 7-ны өдөр хэлэлцлээ.
-
2017 оны 6 сарын 07
Улсын Дээд шүүх 2017 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуралдаанаар А.Отгонбаатар даргатай “Үнэн ба зөв” намыг улс төрийн намын улсын бүртгэлд бүртгэлээ.