-
2020 оны 6 сарын 21
-За, чи сайн бодоорой. Би лав татгалзахгүй ээ. Виз болон байр хоол бүгдийг зохицуулна. Бас өндөр цалинтай, миний бодсоноос ч их байна шүү. Үнэнийг хэлэхэд би дөрвөн жил гаран ажиллаад л Монголд сайхан байртай болчихсон. Одоо хэдэн төгрөг хураачхаад буцах санаатай. Сайн л бодоорой доо гэв.
-
2020 оны 6 сарын 20
Саруул эзэн эрэгтэйн өгсөн дугтуйг онгойлгон тоолвол 60.000 вон байв. Саруул монгол мөнгөнд шилжүүлэн дотроо бодоод нэг өдөр л 100 гаруй мянган төгрөг олдог байна шүү гээд инээмсэглэн Намуун руу харвал 60.000 багадаа орно гэв. Ийнхүү өнөөдрийн ажил дуусч буудалдаа ирэн тухлаад Цогтоотой элдвийг ярин хэвтэцгээв.
-
2020 оны 6 сарын 19
Бид хоёр хоёулхнаа байна шүү дээ. Хайрт минь, чи намайг санасан биз дээ хэмээн зөөлөн өгүүлэхүйд Саруулд “Хоёулханаа байна шүү дээ” хэмээх үг нэгийг хэлэх шиг. Тэрбээр Уянгыг тэврэн “Чамайгаа хором мөч бүр санадаг, үргэлж”....
Саруулын биеэр ер бусын цахилгаан гүйдэл эрвэгнэн байх шиг. Уянгыг өөртөө нааж чангаар тэврэх тусам тэрхүү ид шидийн “гүйдэл” хамаг биеэр хоромхон зуур жирвэгнэн гүйвэй.
-
2020 оны 6 сарын 19
Удаан хүлээсний эцэст хаалга онгойв. Хаалганы өмнө хайрт Уянга нь зосгож байх ба Саруул руу харан нүдэндээ нулимстай хэрнээ инээмсэглэх нь Саруулын дотор бүгэх бүхнийг цэлмээж баяр баясгаланд умбуулан үүлнээ хөвөх мэт орчноос тасран одох шиг ээ........
.... Би усанд орлоо. Харин унтчихав аа, хайр минь ээ гээд хөгжилтэй инээв. Саруул зурагт асаан хөргөгч уудлан шилтэй вино, архи болон өөр нэр нь мэдэхгүй шилтэй бүхнийг үнэртэн байтал нэгэн исгэлэн танил үнэр үнэртэв.
-
2020 оны 6 сарын 18
Чамайг ирэх гэж байгааг бид хоёр уг нь эрт мэдсэн л дээ. Уянга жаахан шалтгаантай байсаан. Хэдэн сар ээж нь ч ирээд, чи мэдсэн л байлгүй. Ээж нь өвчтэй юм билээ. Гэхдээ чамтай харьцахад дургүй байдгийг би ойлгоогүй. Уянгад тэр залуутай харьцаад байвал би хурдан үхээд өгнө шүү гэх мэтээр их айлгана. Зарим үед хэлмээр байвч бас өвчтэй хүнийг тайван байлгах хэрэгтэй гээд эмч нар хүртэл Уянгыг хэлснээр байхыг зөвлөдөг.
-
2020 оны 6 сарын 18
"Энэ Төгөлдөр Монголд найз охинтой. Өдөр бүр утсаар ярьдаг. Нөгөөх нь ч гэсэн дээ, мэддэг юм байж ингээд л явах юм даа"гэхэд Намуунаа:
-Хая!. Наад хоёроо битгий тоо. Өөрсдөө мэдэж байгаа байлгүй дээ гээд бусад руугаа эргэн:
-Хүүе, Уянга аа!. Чи чинь яагаад дуугаа хураачих ваа гэх нь тэр. Саруул, Уянга гэсэн нэрийг сонсоод дотроо цочих шиг бас нэг л сонин мэдрэмж зурсхийн өнөөх охин руу харав.....
-
2020 оны 6 сарын 18
Саруул захирлын өрөөнөөс гарч Солонгос явах нь. Тэнд Уянга байгаа шүү дээ. Би яагаад итгэж ядаад байна аа. Энэ бүхэн арай зүүд биш байгаа хэмээн бодолд ээрэгдэн алхаж байв.
-
2020 оны 6 сарын 18
-Юун найз залуу ?
-Тиймээ, хамт амьдарч байгаа. Надад үүнээс өөр мэдэх зүйл байхгүй ээ. Чамд битгий хэлээрэй гэж байсан. Гэвч чи өөрөө ирсэн болохоор мэдэх хэрэгтэй биз.
Саруул сонссондоо итгэж ядан Уянга тэгэх хүн биш. Би сайн мэдэж байна. Та нар салгах гэж л ингэж байгаа. Тийм биз дээ. Би Солонгос явна, өөрийн нүдээр харж байж итгэнэ гэв.
-
2020 оны 6 сарын 17
Ах нь дахиж архи уухгүй ээ. За маргааш хоёулаа хамт гадуур явж тоглоно оо гэв. Тэмүүлэн ихэр татан уйлах нь хэн бүхний сэтгэлийн утсыг хөндөнө. Анар нулимсаа нуун “Галаа ахаа, дүүгээ уучлаарай. Дэмий юм ярьж гомдоож байсан бол” гэхэд эгч нь золтой л аягатай цайгаа алдчихсангүй. Өмнө нь болбоос “Галаа п... минь, гөлөг минь, аалз гэх зэргээр хараалын үг урсган согтуурхдаг байсан юмсанж.
-
2020 оны 6 сарын 17
Саруул:- Хоёулаа нэг юм уух уу?. Анар:-За, чи одоо үнэн яриад байнауу. Асуудалгүй ш дээ, тэгье. Хоолоо идчихээд гаръя. Ийн ярилцсанаас хойш гурав хоножээ. Анарын найзынх гэх хотоос жаахан зайдуу газар ирсэн байжээ. Анар, Саруулыг сэрээн:-Хүүе бос бос. Өнөөдөр бүтэн сайн өдөр. Чи яв. Хичээл ном чинь болохоо байлаа. Чи ингэхэд яагаад уугаад байгаа юм бэ гээд чанга тугтрав.
Саруул нүдээ нээн:-Архи байна уу?. Анар:- Чамд өгөх архи байхгүй. Чи ингэж уух хүн биш шүү дээ. Сэргээч ээ. Мал аа!.
Саруул:-Чи одоо юу болчхоод өвчигнөөд байгаа юм бэ. Надад мөнгө байна. Хоёулаа ууя!...
-
2020 оны 6 сарын 17
-Согтуу ажиллаж байж бэртэж гэмтэв.
-Чи одоо надад заадаг болоо юу?.
-Хэлэх үгээ бодоорой, Анар минь.
-Бодохгүй бол яах юм, чи. Май гэнгүүт Саруулын нүүрэнд оч манартал цохив. Анар дайран Саруулын дээр гаран хэд хэд дэлсэв.
-
2020 оны 6 сарын 16
Саруулд ар гэр гэх төрсөн хамаатан садан ч үгүй нь Хандаад эхнээсээ л таалагдаагүйг гадарладаг байсантай холбоотой. Түүнд нэгэн удаа Батын эхнэр Заяа “ Чамд Хандаа тийм ч сайн ханддаггүйг би мэднэ. Хүүхдүүдийн шохоорхдог насан дээр хайр гэж юу байхав. Энэ нэг гарал үүсэл удам судар нь тодорхойгүй хүүхдээс охиноо яаж холдуулъя даа” гээд ярьж байсан шүү. Миний дүү эртхэн холдсон нь дээр байх аа гэж хэлсэн нь Саруулын толгойноос гарахгүй байлаа.
-
2020 оны 6 сарын 16
Саруулд энэ хагацал маш хүнд туссан нь ойлгомжтой. Тэрбээр хэд хэдэн сувилалд амруулж бас ч үгүй эмчилгээ хийлгэж амжсан ч өвчин гэдэг юунд ч дийлддэггүй тул түүнийг авч оджээ. Орой болж ирсэн гийчид буцацгаан Сэргэлэн, Саруул, Нараа, Багахүү, Шүрээ нар үг дуугүй сууцгаах ба тэдний нусаа шурт хийн татах чимээ л хааяа бүдэгхэн сонстоно.
-
2020 оны 6 сарын 16
Та нар эмэгтэй хүний зовлонг яаж мэдэх билээ гээд санаа алдав. Хүслэн дарснаас нилээн хүртсэн тул үг олшрох аятай бас эрэгтэй хүнд гомдсон маягтай. Та нар ч бас ѳѳдгүйгээ хүрвэл хѳгийн юмнууд даа гэх үг чулуудна. Саруул Хүслэнгийн талаар бас таагүй зүйл сонсож байсан. Хоёр ч удаа үр хөндүүлж байсан гэдгийг сонссон тул чимээгүй л явна.
-
2020 оны 6 сарын 15
Удалгүй ховор хоол бэлэн болж ширээн дээр тавин задлав. Болд болон Бат ах халуун чулуу атган:
-За үнэр ч гэж байна аа, байна гээд тавагласан махнаас идэцгээн сайхан болжээ. Хээрийн юм болохоор аргагүй сайхан байна гэнэ. Саруул нѳгѳѳ үлдсэнээ боохоор босов. Билэгт Саруулыг даган босоод:
- За Саруулыгаа хараад сурч авъяа байз. Би ч хѳдѳѳ гадаанаас хол хүн, мэдэхгүй шүү дээ гээд инээв.
-
2020 оны 6 сарын 15
- Ашгүй хэнтэй ууя даа гээд хорхой хѳдлѳѳд байсан юм гээд ширээн дээр тавив. Пунцаг: - Би ч танд хань болох нь юу л бол. Нэг хэсэг ч нилээн ууж явахад талийгч эгч минь намайг их зэмлэж ухааруулж билээ гээд Саруул руу харна. Сампил:
- Мундаг хѳгшин байсан юм эгч минь. Манайд хоёр эм бяруу тавиад хэлэхдээ “Надаас хойш ганц хүүд минь тогоо тослох идшийг нь таслахгүй байвал ѳѳр чамаас юу ч гуйхгүй, Сампил мин” гээд аминчлан захиж байсан юм. Хэдэн жилийн ѳмнѳ шүү дээ. Одоо 7, 8 болсон. Нараа л сайн мэдэж байгаа гээд ширээн дээр байгаа вискиг задлан хундаглаад Пунцагт болон Хишгээд барив
-
2020 оны 6 сарын 14
Саруул толгой дохин гэрээс гаран битүү шөнийн харанхуйд нулимсаа залгин “Хөөрхий Должин эгч минь “Эм тариагаа аваарай” гэсэн мөнгөөр ийм сайхан дээл хийгээд ѳгчих гэж ямар ч их хайр вэ?” гэж шивнээд ер нь ѳѳрѳѳ л эмийг нь авч ѳгч байя гэж бодно. Саруул эргэн гэрт орвол Шүрээ шагай дэлгэн алаг мэлхий ѳрѳн сууна. Бүгд инээлдэн халуун бүлээрээ шагай наадгай тоглов. Ѳглѳѳ үүрийн жингээр Саруул, Сэргэлэн хоёр хажуу айлын 2 залуустай Овоон дээр гарав. Саруул анх удаа ирж буй нь энэ. Идээ таваг засан наран ургах зүг харах түмэн олон ямар их байгаа нь ойлгомжтой. Сэргэлэн, Саруул хоёр буцаж ирэн шинэлэв. Хажуу айлын хүмүүс Должин эмгэнд золгож хүндлэж буйгаа илэрхийлнэ. Ийн хүмүүсийн хѳл татраагүй байтал хаалга онгойн дээл хүрэм ѳмссѳн ханагар залуу орж ирэв. Саруул нүдэндээ ч итгэсэнгүй. Цэнгэл инээмсэглэн зогсож байв.
-
2020 оны 6 сарын 13
Чи наад тамхиа болиоч. Эмэгтэй юм байж гэж байнга уурладгаараа уурлана. Номын санд орвол Энхжин, Мандах хоёр сууж байх агаад Мандах Саруулыг харан:
-Шалгалттай гэнээ. Чи ч яахав. Би яана аа гэхэд Энхжин яахав дээ, муу л авна биз. Чи ер нь ПС тоглоод л хонодог биздээ гээд уурлана. Саруул инээмсэглэн дэвтрээ дэлгэн сууж байтал гэнэт нэгэн хүн Саруулаа гэж дуудав
-
2020 оны 6 сарын 13
Намайг Цэвэл гэдэг. Нөхрөө алдаад, багаас нь хүүхдүүдээ хаяж сайн сайхан бүхнээ ѳѳрѳѳсѳѳ түлхсэн хүн дээ. Залуу байхад юу ч мэддэггүй юм байна даа. Уг нь би Хѳвсгѳлийн гаралтай. Том зайран хүний охин, янз бүрийн хэл амны юм нь над дээр бууж байгаа юм болов уу гэж бодон айх юм. Хэдэн хүүхдүүд минь л зүгээр байвал би ингээд дуусч байгаа хүн. Чи харин их сайн залуу юм. Ммуу хүмүүст олзлогдчихгүй бол ... хэмээн галгүй нүдээрээ ширтэхэд Саруул яагаад ч юм энэ эмэгтэйгээс нэг л сонин далдын гэмээр хүч мэдрэх шиг...
-
2020 оны 6 сарын 12
...Чиний хувцас хунар барагтай харагдах юм. Ах нь сургуульд орчихвол чамд хувцас хунар авч өгнө өө гэв. Төмөр баярлалаа ах аа. Гэхдээ би хичээлдээ явдаггүй ч сурах бичгээ үзэж суудаг. Та хүсвэл хараарай гээд инээхэд Саруул хэрсүү энэ хүүг хараад би 16 настай байхдаа ээждээ эрхэлж хоол нэхэж идэхээс өөр юм хийдэггүй байж билээ. Тэгэхэд энэ жаахан хүү өнөөдөр ийм их ачаа үүрч явах гэж хөөрхий ээж минь хэмээн бодоод нулимсаа нуун за хоёулаа явъя даа. Нөгөөдөр их ажилтай гэсэн шүү. Чи харин тамхи татаж харагдах юм. Буруу даа, сайн эд биш ах нь татдаг байсан. Одоо харин үгүй. Чи минь наадхаа хаяж үзээрэй дээ гэхэд Төмөр за тэгнэ ээ татахгүй ээ гэж амлаад цайны газраас гаран гэр гэрийн зүг явцгаав....