**************************************************************************************************************************************************************
АНУ-ын Айдахо мужид амьдардаг Майкл Митчелл одоогоос хоёр жилийн өмнө хайртай нохой Свенийгээ алджээ. Азаар түүнийг саяхан биенд нь суулгасан микрочипны тусламжтайгаар олжээ. Свен мужийн нэгэн айлын үүдэнд хаалгыг нь самардаж, өөрт нь тусламж хэрэгтэй байгааг хаалга нээсэн хүнд ойлгуулсан байна. Улмаар тус мужийн Амьтан асрах төвийн захирал Реллафорд түүнийг мужийн оршин суугч Майкл Митчелийн долоон настай Свен мөн болохыг тогтоожээ.
Митчелл "Свен алга болоод удсан. Би түүнийг эсэн мэнд байгаасай гэж их харуулддаг байсан. Гэтэл гэнэт нохойг минь олсныг дуулаад магнайгаа хагартал баярласан. Тэр намайг таниад эрхэлж, яг хуучин шиг ээ хандсан ч, бага зэрэг гомдсон байна лээ. Одоо хариуцлагатай эзэн байх болно" гэжээ.
Митчелл Свенийг алга болсноос хойш фейсбүүк, амьтан хамгаалах газарт зар тавьж, зурагт хуудас хаа сайгүй наасан ч амжилтыг олоогүй аж.
Л.Сайнаа