АНУ-ын Аляска мужид байх нэгэн кино театрын ажилчид театрт тэнүүчилж, попкорн идэж буй хандгайг зураг бичлэгээр баримтжуулжээ. Тодруулбал, "Kenai Cinemas" кино театрын үүдний танхимд нэгэн зэрлэг хандгай тэнүүчиолж, хогийн сав ухаж байжээ. Тэрбээр явахынхаа өмнө "McDonald's Happy Meal"-ийн хайрцгийг толгойндоо угласан байв.
Хандгай кино театрын ажилчдад төвөг удаж, муу зүйл хийгээгүй. Театраас хандгайг гаргахаар ажилчид хашхирах үед тогойдоо хайрцаг угласан хандгай цочсондоо хана мөргөж, ажилчдыг инээлгэсэн гэнэ. Онгон зэлүүд байгальтай Аляска мужийн хувьд зэрлэг амьтад хотоор тэнүүчлэх нь энгийн үзэгдэл аж.
Л.Сайнаа