Сошиал орчинд “247 дахь клаб” дууг сэргээн дуулсанаар Баянхонгор аймгийн гурван хөвгүүн нэрд гарч байна. Залуусын давалгаа тэдний дараагийн уран бүтээлийг сонорлон хүлээж буй. “Борзон” хамтлагийн хөвгүүдийн тэрхүү бичлэг энгийн боловч хандалт сайтай байгаа. Тэгвэл тэд Улаанбаатар хотод хүрэлцэн ирж “Тоонот” студид зочилжээ. Магадгүй дараагийн уран бүтээлдээ орж байж мэднэ. Тус студийн продюсер Дээгий хэлэхдээ “За нөгөө айхтар гурван дүү ирээд явлаа. Чадлаараа дэмжинэ ээ” гэжээ. Туршлагатай продюсер тэдэнд үнэтэй зөвлөгөө өгсөн нь лавтай.