*****************************************************************************************
Дэлхийн загварын салбарт онцлог, тансаг зэрэглэлийн Louis Vuitton брэнд өнгөрөгч бямба гарагийн орой Сөүлийн Жамсугёогийн гүүрийг гайхалтай загварын шоуны талбар болгосон нь Өмнөд Солонгосын зах зээл тэдэнд хэр ашигтай байгааг харуулж байна.
Тус брэндийн эмэгтэй загварын шоу Өмнөд Солонгост анх удаа болж байгаа бөгөөд олон тооны эмэгтэй моделууд цуваа байдлаар хан мөрний эрэг дагуу байх гүйлтийн зам дээгүүр алхаж, олон тооны үзэгчид шавсан байна. Энэ нь Louis Vuitton-ы хувьд чухал мөч байсан нь гарцаагүй, түүнчлэн тэд өмнө нь хэзээ ч гүйлтийн замыг загварын талбар болгож байгаагүй юм.
Сөүлийн засгийн газар, Солонгосын аялал жуулчлалын байгууллага хамтран Louis Vuitton-той урт хугацааны хамтын ажиллагааны гэрээ байгуулжээ. Энэхүү санаачилга нь хотыг сурталчлах томоохон ажлын нэг хэсэг. Тийм дээ хамтын ажиллагааны хүрээнд шоуны талбарыг гадаа байхаар сонгож, хотын төвийн дэлгэж самбаруудыг загварын үзүүлэн болгосон нь улам бүр үзэсгэлэнтэй харагдуулжээ.
К-Драма, К-Поп урлагаараа алдартай тус улсын хувьд өөр нэг салбарт дэьшилт гаргана гэдэг чухал зүйл. Сонирхуулахад уг шоуг бидний сайн мэддэг болсон Netflix-ийн Squid Game цувралын захирал Хван Донг-Хюк найруулсан байна. Мөн загвар өмсөгдөөс онцолбол, Загвар өмсөгч, жүжигчин Jung Hoyeon өнгөлсөн юм.
Л.Сайнаа