-
2019 оны 9 сарын 14
Сүхбаатарын талбай дахь гэрлэн шоу
-
2019 оны 9 сарын 03
Халхын голын байлдааны түүхт ялалтын 80 жилийн ойн баяр энэ жил тохиож байна. Энэ хүрээнд ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин манай улсад айлчилж байгаа бол тус улсын зэвсэгт хүчнийхэн Халхын голд хээрийн сургуулилт хийлээ.
-
2019 оны 8 сарын 28
Халх голын ялалтын 80 жилийн ойд зориулан ОХУ-ын 234 дүгээр нисэх хорооны “Русские Витязи” багийн нисгэгчид Агаарын нислэгийн үзүүлэх тоглолт Хүй долоон худагт болж байна. Агаарын нислэгийн фото агшинг хүргэж байна.
-
2019 оны 8 сарын 22
Халх голын байлдааны ялалтын 80 жилийн ойд зориулсан “Бид мартахгүй” үзэсгэлэнг Монгол цэргийн музейн үзэсгэлэнгийн танхимд нээлээ.
-
2019 оны 8 сарын 09
ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас зохион байгуулдаг Олон улсын цэргийн наадам энэ жил 10 улсын нутаг дэвсгэрт 38 төрлөөр наймдугаар сарын 3-10-ны өдрүүдэд болж байна. Өмнөх наадмуудад Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнээс “Танкийн биатлон”, “Мэргэн буудагчийн зааг”, “Цэргийн хээрийн гал тогоо” тэмцээнд оролцож байсан туршлагатай. Харин энэ жил анх удаагаа зохион байгуулагч улсын статустайгаар “Аравт” олон улсын морин цэргийн уралдааныг зохион байгуулж, ЗХЖШ-ын Сургалтын хэлтсийн Биеийн тамир спортын тасгийн мэргэжилтэн, дэд хурандаа Ч.Мөнхтүшиг дасгалжуулагчтай Монгол Улсын баг тэргүүн байрт шалгарлаа.
-
2019 оны 8 сарын 08
АНУ-ын Батлан хамгаалахын сайд Марк Эспер манай улсад хийх айлчлал үргэлжилж байна. Пентагоны тэргүүнийг Батлан хамгаалах сайд Н.Энхболдтой хүлээж авах үеэрээ түүнд хонгор зүсмийн морь бэлэглэхэд “Маршал” нэр хайрласан байна.
-
2019 оны 8 сарын 01
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-д айлчилж байна. Тэрбээр Вашингтон хот дахь Стратеги, олон улсын судалгааны төвд зочилсны дараагаар сэтгүүлчдийн асуусан асуултад хариулт өгсөн. Үүний дараагаар АН-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай энэ сарын 31-ний өдөр Цагаан ордонд албан ёсны хэлэлцээ хийсэн юм.
-
2019 оны 7 сарын 31
ОХУ-ын Сибирийн бүс нутагт гарсан ой түймэрт олон мянган ан амьтан, ургамал өртөн устаад байна. Тус улсын эрх баригчдын зүгээс "Түймэр унтраах зардал нь түймэрт өртсөн ан амьтан, ойг нөхөн сэргээх зардлаас илүү байна" гэдгийг онцолсон юм.
-
2019 оны 7 сарын 22
Сүхбаатар аймгийн Угсаатны зүйн музейн сан хөмрөгт Ласран, Д.Молом, Д.Дүйнхэр, Ш.Дондов, М.Сэнгэдоо, М.Балдан-Осор, М.Зундуй, Н.Содов, Н.Амартайван, Ш.Даваадорж, Б.Хүрэлбаатар нарын шилдэг бүтээлүүд хадгалагддаг байна. Дарьгангын алдарт дархан Ш.Дондовын урласан Дарьганга эхнэрийн толгойн гоёл ба Хотолбаярын урласан үзэмчин эхнэрийн толгойн гоёл Монгол Улсын “Хосгүй үнэт” өвөөр бүртгэгдэн үзэгч олны мэлмийг мялааж байгаа нь энэ юм.
-
2019 оны 6 сарын 20
Монгол Улсад Онцгой байдлын байгууллага үүсч, нэгдсэн тогтолцоонд шилжсэний 15 жилийн ойн өдөр тохиож байна.
-
2019 оны 6 сарын 17
Үргэлжилсэн борооны улмаас хоёр иргэн амиа алдаж, гэр хороолол бохиртоо “живлээ”
-
2019 оны 4 сарын 13
Дэлхийн спортын талбарт од болон гялалзаж буй манай гэзэгтэй тамирчдын харц булаам 24 гэрэл зургийг хүргэж байна.
-
2019 оны 3 сарын 11
MGL Power Gym фитнесийн талаарх 24 фото
-
2019 оны 3 сарын 05
Монголын хоймор нутагт иргэд ”Мөсний баяр”-ыг жил бүр тэмдэглэдэг болоод багагүй хугацааг өнгөрүүлж байна. Орон нутгийн хүрээнд зохион байгуулдаг байсан энэ арга хэмжээ хүрээгээ тэлж өнөө жил гадна дотны зочдын хөлд ихэд дарагдан улсын хэмжээнд хүрснийг илтгэсэн манай гэрэл зурагчны 24 фото сурвалжлагыг сонирхоно уу.
-
2019 оны 3 сарын 04
Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Улаанбаатар аялал жуулчлалын холбоо болон Монголын бүргэдчид холбоо хамтран “Хаврын бүргэдийн баяр”-ыг “Чингисийн хүрээ” жуулчны баазад зохион байгууллаа. Тус баярт Баян-Өлгий аймгаас 14-88 насны 20 бүргэдчин ирсэн бөгөөд тэдний 17 нь эрэгтэй, гурав нь эмэгтэй байсан юм
-
2019 оны 2 сарын 14
Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр сэтгүүлчидтэй зангиагүй уулзаллт хийсэн. Уулзалтын дараагаар сошиал ертөнцөд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж болон Х.Баттулга нарын хооронд үүссэн маргаан гал асаалаа хэмээгээд зогсохгүй үе үеийн Ерөнхийлөгчид хоорондоо дайсагнадаг жишиг тогтоолоо гэсэн давалгаа давалгаалсан юм. Ингээд твиттерт жиргэсэн жиргээчдийн байр суурийг хүргэе.
-
2019 оны 2 сарын 08
Бичгийн их хүмүүн Бавуугийн Лхагвасүрэн тэнгэрийн орноо залрах тэрхэн мөчид Богд уулын орой намсхийж, Боржигины бор тал өндөсхийх шиг болов. Тийм гэхийн аргагүй шимшрэл цээжээр хатгуулахад хорвоогийн хагацал үүгээр дуусахгүйг сануулах шиг болов. Тийм ээ, монгол зон олон хайртай хүүгээ бурханы мутарт өглөө. Энэ л цаг үед нэрт яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэнг нэхэн дурсаж, түүний амьдрал, уран бүтээлийг бага атугай өгүүлэх фото баримтаа хүргэж байна. Тэрбээр Төрийн шагналт, Ардын уран зохиолч, Соёлын гавъяат зүтгэлтэн. “Болор цом”-ын 3, “Гэгээн муза” наадмын 2, “Алтан-Өд”-ийн 2 удаагийн шагналтай. Түүний зургуудад тайлбар, зүйлт хийхэд үгийн ур дутна. Тиймээс өөрийнх нь шүлгийн мөрүүд, ярианаас ишлэл авахыг илүүд үзлээ.
-
2019 оны 2 сарын 07
XVII жарны Урвуулагч хэмээх “Шороон гахай” жилийн сар шинийн баяраар спортын алдартнуудын золголтын 24 агшиныг онцлон хүргэж байна.
-
2019 оны 1 сарын 07
1921 оноос өмнөх үеийн монголчуудын аж амьдралыг дэлхийн олон судлаачид фото хальсанд мөнхлөн үлдээсэн байдаг. Тэдгээрийн дунд ОХУ болон Финланд Улсын антроплоги судлаачдын авсан зураг томоохон байр суурь эзэлдэг юм. Ингээд түүүхэн гэрэл зурагнаас 24 фотог хүргэж байна.
-
2018 оны 12 сарын 01
Монголын дизайнеруудын холбооноос зохион байгуулдаг Гоёл наадам 31 дэх жилдээ зохион байгуулагдлаа. Энэ жилийн онцлог нь шинэ брэндүүд, шинэ дизайнерууд оролцож байгаагаараа өмнөх жилүүдээс онцлогтой байв.