Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын түүхт 100 жилийн ойн баяр наадам энэ цаг үед зохион байгуулагдаж байна. Хан Хэнтий-Уулын аймгийн Мөнххаан уулын хошууг 1923 онд байгуулснаар тус сумын анхны голомт үүссэн гэж үздэг. Газар зүйн хувьд тал хээрийн бүст багтдаг, далайн түвшнээс дээш 1100-1600 метрт өргөгдсөн Мөнххаан уул, Заанширээ, Улаанхад, Дэлгэрчандмань, Баянтэрэм зэрэг уулстай, Цагаан ус, Шинэ ус, Цээл, Хоолойн худаг зэрэг тал хөндийтэй. Гянт болд, төмрийн хүдэр, хар тугалга, цайр, зэс, нүүрс зэрэг ашигт малтмал, хими, барилгын түүхий эдийн баялагтай. Мөнххаан сумаас Ардын хувьсгалын партизан Д.Догсом, Ардын хувьсгалын партизан М.Дугаржав, Хөдөлмөрийн баатар хоньчин Ч.Лувсан, Хурандаа Генерал Ж.Ёндон, Төрийн шагналт эмч Н.Гэндэнжамц, сум, САА-н дарга Д.Аръяа, археологич эрдэмтэн Д. Наваан нарын алдартнууд тус сумаас төрөн гарчээ.
Тэгвэл бид та бүхэнд Мөнххаан сумын баяр наадмаас онцлох гэрэл зургуудыг хүргэж байна.
Л.Сайнаа