Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр хүүхэд багачуудыг аюулгүй, эрсдэлгүй орчинд баярлуулахаар цагдаагийн алба хаагчид болон сайн дурын 100 гаруй ажилтнаас бүрдсэн Хүүхэд хамгааллын баг ажиллав. Тэд хүүхдийг төөрөх, алга болох, болзошгүй эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор эцэг эхийн утасны дугаар тэмдэглэх хэсэг бүхий бугуйвчийг тараасан юм.
Мөн есөн дүүргийн хэмжээнд хог тээвэр, цэвэрлэгээнд зам, талбайн 310 үйлчлэгч, 252 жолооч, 287 ачигч, нийт 849 хүний бүрэлдэхүүнтэй ажиллав. Сүхбаатарын талбайд л гэхэд зам, талбайн 15 үйлчлэгч, найман цэцэрлэгчин хоёр ээлжээр ажиллаж, хүүхэд багачуудыг цэвэрхэн орчинд баярлуулахаар зорьж ажиллажээ.
Ах, эгч нартаа баярлалаа. Цэвэрхэн, цэмцгэр, аюулгүй Улаанбаатар хотын төлөө хамтдаа хичээцгээе.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС