Төрийн ордны арын цэцэрлэгт хүрээлэн олон нийтэд нээлттэй боллоо. УИХ-ын дарга Г.Занданшатар өнгөрсөн намар Төрийн ордны хамгаалалтын албаны удирдлагуудтай уулзах үеэрээ ордны ар талын цэцэрлэгт хүрээлэнг олон нийтэд нээлттэй болгох үүрэг өгсөн билээ. Чиглэлийн дагуу УИХ-ын тогтоол гарч, цэцэрлэгт хүрээлэнг хамгаалалтын бүсээс чөлөөлсөн ба хойд талын 1.3 га талбайтай цэцэрлэгт хүрээлэнг нийтэд нээлттэй болгохоор шийдвэрлэсэн юм.
Уг тогтоол хэрэгжиж Төрийн ордны хойд талын цэцэрлэгт хүрээлэнг нийтийн эзэмшлийнх болголоо. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба тус цэцэрлэгт хүрээлэнг дан ганц ногоон байгууламж бус, түүхэн дурсгалт газар болгох шийдлээр тохижуулсан байна.
Сэтгэгдэл (4)