Театрын уралгийнханы хүсэн хүлээдэг “Гэгээн муза" олон улсын наадам энэ жил 17 дахь удаагаа болж, шилдгүүдээ тодрууллаа. Уг наадмыг энэ жил Говийн V ноён хутагт Данзанравжаагийн 220 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан зохион байгуулжээ. Ийнхүү уншигч та бүхэнд "Гэгээн муза 17" олон улсын наадмын шилдгүүдийг танилцуулж байна.
Гэрэл зургийг MPA.mn
"Шинэ эрэл" шагналыг Pro театрын бүтээл "Инээмтгий хүн" визуал драмын жүжиг
Гранпри шагналыг УДЭТ-ын найруулагч Э.Ёндоншаравын найруулсан "Сычуаны сайн хүн" жүжиг
Драмын жүжгийн шилдэг эрэгтэй гол дүрийн шагналыг "Инээмтгий хүн" жүжгийн дүрээр МУГЖ Ц.Төмөрхуяг
Драмын жүжгийн шилдэг найруулагчаар "Инээмтгий хүн" жүжгээр найруулагч Б.Даваасүрэн
Шүүгчдийн нэрэмжит цомын эзнээр УДЭТ-ын "Сычуаны сайн хүн" жүжгийн дүрээр жүжигчин Т.Хулан
Драмын шилдэг эмэгтэй туслах дүрийн жүжигчний шагналыг УДЭТ-ын "Сычуаны сайн хүн" жүжгийн дүрээрээ Ардын жүжигчин Б.Сувд
Хүүхдийн жүжгийн шилдэг эмэгтэй гол дүрийн жүжигчний шагналыг УДЭТ-ын "Миний аав супер баатар" хүүхдийн жүжгийн Шоргоолж хүүгийн дүрээр жүжигчин Б.Асардарь
Хүүхдийн жүжгийн шилдэг эрэгтэй туслах дүрийн жүжигчний шагналыг УДЭТ-ын "Миний аав супер баатар" хүүхдийн жүжгийн Өмхий харын дүрээр жүжигчин Б.Золжаргал
Наадмын шилдэг залуу уран бүтээлчээр "Сычуаны сайн хүн" жүжгээр УДЭТ-ын найруулагч Э.Ёндоншарав, "Инээмтгий хүн" жүжгийн Баркельфедрогийн дүрээр СТА жүжигчин О.Итгэл
Моно жүжгийн төрөлд шилдэг жүжигчнээр "Галт шувуу" жүжгийн Сарангийн дүрээр Б.Одгэрэл
- Драмын жүжгийн шилдэг хөгжмийн зохиолчоор "Инээмтгий хүн" жүжгээр Дахалэ Жамбалов
- Драмын жүжгийн шилдэг эрэгтэй туслах дүрийн жүжигчний шагналыг УДЭТ-ын "Сычуаны сайн хүн" жүжгийн дүрээр жүжигчин Б.Шинэбаяр
- Драмын жүжгийн шилдэг эмэгтэй гол дүрийн шагналыг "Опал" жүжгийн дүрээр жүжигчин О.Энхтуул нар тус тус шилдгээр шалгарлаа.