Сонгинохайрхан зорчигч тээврийн үйлчилгээний төв нь Драгон төвөөс баруун тийш 1.5 км зайд байрлах 5 дугаар баазын зэргэлдээх Номин худалдааны төвд нүүн орж, өнөөдөр буюу наймдугаар сарын 25-наас хот хоорондын зорчигч тээвэрлэлтийн үйл ажиллагаагаа эхлүүлжээ. Ингэснээр иргэд Номин худалдааны төвийн хажууд байрлах авто вокзалаас улс, хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээг авдаг болж байна.
Тус байршилд очсоноор нийтийн зориулалтын талбай, үйлчилгээний талбай, автобусны зогсоол, хүлээлгийн танхимын багтаамж нэмэгдэж байгааг АТҮТ онцлов. Шинэ байр нь эмчийн өрөө, ачаа тээш, үйлчилгээний танхим гэсэн хэсгүүдтэй байна.Уг авто вокзал орон нутгийн 36 чиглэлд оргил ачааллын үед 150 автобусаар 12,000, энгийн үед 65 автобусаар 5,000 иргэнд үйлчилдэг аж.
Л.Сая
Сэтгэгдэл (4)