Өнгөрсөн оны 12-р сарын 29-ны өдөр “Төрийн тулганы гал бадраах” ёслолыг эмэгтэйчүүдийн оролцоогүйгээр үйлдсэн нь нэлээд дуулиан дэгдээсэн билээ. Уг арга хэмжээнд эмэгтэйчүүдийг, бүр сурвалжлага авах гэсэн охидыг ч оруулаагүй юм. Тиймээс төрийн энэхүү арга хэмжээг эмэгтэйчүүдийг дорд үзэж, доромжилсон үйл явдал хэмээн тайлбарлах хүмүүс олон байсан. Дуулианы дагуу “Иргэдийн Алъяанс төв”-ийн тэргүүн Ж.Занаа “Төрийн тулганы гал бадраах” ёслолд зөвхөн нэг хүйсийн төлөөллийг оролцуулсан нь хүнийг хүйсээр ялгаварлан гадуурхсан үйлдэл” хэмээн үзэж Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргасан юм. Гэхдээ Ж.Занаа уг арга хэмжээг санаачилсан УИХ-ын гишүүн Н.Батбаярыг буруутгасан үндэслэлээ Үндсэн хуулийн цэцэд өгсөн. Түүний гомдлын дагуу Үндсэн хуулийн цэц УИХ-ын гишүүн Н.Батбаяраас тайлбар авчээ. Н.Батбаяр гишүүн “Төрийн тулганы гал бадраах”-даа төрийн тахилгатай уулсын газар шорооноос дээжлэн авчирсан учраас монгол ардын уламжлал, ёс заншлын дагуу эмэгтэйчүүдийг оролцуулаагүй болохоо учирлажээ. Харин энэхүү тайлбарыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэц дэмжиж “Төрийн тулганы гал бадраах” ёслол нь Үндсэн хууль зөрчөөгүй гэсэн шийдвэрийг гаргажээ. Уг шийдвэрийг гаргаж, маргаан үүсгэхээс татгалзсан Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ж.Амарсанаа тайлбартаа “Төрийн тулганы гал бадраах”-даа гэрийн суурь, тулганы өрөн дотор Бурхан Халдун хайрхан, Отгонтэнгэр хайрхан, Дарьгангын Алтан овооны хөрс, шорооны дээжийг залсан байх бөгөөд эдгээр төрийн тахилгатай уулын оргилд эмэгтэй хүн гардаггүй Монгол ардын заншлыг баримталсан байна” хэмээн өгүүлжээ. Хэрэв асуудалд ингэж хандаж байгаа бол төрийн ёслол хүндэтгэлийн гэрийн бууринд тахилгатай уулын шорооны дээжийг залсан гэдэг үндэслэлээр эмэгтэй хүнийг оруулахгүй болж таарлаа.
Харин Үндсэн хуулийн цэцийн энэхүү шийдвэрийг иргэний нийгмийнхэн ихэд эгдүүцэн хүлээн авч, “яавч зүгээр байхгүй”-гээ мэдэгдэн Цэцийн их суудалд олуулаа нийлэн гомдол гаргахаар болжээ.
Иргэний нийгмийн төлөөллийнхний мэдээлж байгаагаар бол Үндсэн хуулийн цэцийнхэн энэ асуудлаар хоорондоо маргаантай байгаа гэнэ. Тухайлбал, Үндсэн хуулийн цэцийн орлогч дарга Н.Жанцан эмэгтэйчүүдийг ингэж ялгаварлан гадуурхах нь буруу гэсэн байр суурьтай байгаа бололтой. Харин Үндсэн хуулийн цэцийн өөр нэг гишүүн “уламжлал, ёс заншил хуулиас дээгүүр” гэсэн хачирхалтай тайлбар хийсэн сурагтай. Ийнхүү уг асуудлаас үүдэн Үндсэн хуулийн цэцийн гишүүд, УИХ-ын гишүүн Н.Батбаяр, иргэний нийгмийн төлөөлөл, эмэгтэйчүүдийн хооронд нэлээд ширүүн маргаан өрнөх төлөвтэй байна.
Олон нийтийн анхаарлыг татаж хүрээгээ тэлээд байгаа дуулиант “Төрийн тулганы гал бадраах”- ёслолыг ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-ын гишүүн Н.Батбаярын санаачилгын дагуу үндэсний уламжлал, ёс заншилаа эрхэмлэх үүднээс жил бүрийн 12-р сарын 29-ний өдөр үйлдэж байхыг төрийн ба төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, айл өрхүүдэд хандан уриалж зарлиг гаргасан юм. Уг зарлигыг хэрэгжүүлж УИХ-ын болон Засгийн газрын зарим гишүүд, Ерөнхийлөгчийн тамгын газрын удирдлагууд хамтран төрийн ордны ёслол хүндэтгэлийн өргөөнд “Төрийн тулганы гал бадраах” ёслолыг хийсэн. Гэхдээ гаднаас ганцхан Гандантэгчилэн хийдийн тэргүүн хамба лам Чойжамцыг урьж оролцуулсан түүхтэй юм.
Үндсэн хуулийн цэцийн өгсөн тайлбар.

Т.Сайхнаа /24tsag.mn/