Хаан Чарльз III хорт хавдрын эмчилгээний явцад үүсдэг түр зуурын гаж нөлөөг мэдэрсэн тул өнгөрсөн пүрэв гарагт эмнэлэгт хүргэгдсэн тухай Букингемийн ордон мэдэгдэв.
Удалгүй тэрбээр Кларенс Хаус руу буцаж ирсэн бөгөөд төрийн ажлаа үргэлжлүүлэн хийсэн аж. Мөн тэрбээр эмчийн зөвлөгөөний дагуу Баасан гарагт Бирмингемд хийх айчлалаа цуцалжээ. Өдгөө 76 настай Чарльз дөрвөн арга хэмжээг багтаасан шахуу хуваарийн дагуу тус хот руу явахаар төлөвлөж байв.
Хааны хорт хавдрын оношийг ордон анх 2024 оны хоёрдугаар сард зарласан. Букингемийн ордны хэвлэлийн төлөөлөгчийн хэлснээр пүрэв гарагт гурван Элчин сайдтай хийсэн уулзалт нь түүнийг эмнэлэгт очиход мөн нөлөөлсөн гэж мэдэгдэв.
Ордон түүний гаж нөлөөний талаар нэмэлт мэдээлэл өгөөгүй байна.
Хатан хаан Камилла пүрэв гарагт Лондонгийн хойд хэсэгт байрлах Уэмбли хотод болсон хүлээн авалтад оролцсон бөгөөд эмнэлэгт түүнийг эргэх гэж очоогүй гэх мэдээлэл байна.
Л.Баяр
Сэтгэгдэл (3)