Өнөөдөр Афганистаны зүүн хэсэгт байрлах Жалалабад нисэх онгоцны буудалд
машинд тавьсан бөмбөг дэлбэрсний улмаас хамгийн багадаа гурван хүний амь
эрсдсэн гэж “BBC” агентлаг мэдээллээ.

Өнөөдөр Афганистаны зүүн хэсэгт байрлах Жалалабад нисэх онгоцны буудалд машинд тавьсан тэсрэх бөмбөг дэлбэрсний улмаас хамгийн багадаа гурван хүний амь эрсдсэн гэж “BBC” агентлаг мэдээллээ. Мөн нисэх буудлын хашааны гадна байсан хэдэн хүн гэмтсэн байна. Одоогоор НАТО тус газрыг хамгаалалтандаа авч, хөл хорио тогтоогоод байна. Сүүлийн өдрүүдэд АНУ-ын цэргүүд коран судар шатааснаас болж Афганистаны иргэд болон НАТО-гийн цэргүүдийн хооронд зөрчил гарах болж цөөнгүй хүн амь үрэгдээд байгаа билээ. Жалалабад нь иргэний болон цэргийн нислэг үйлддэг талбай юм.