Төрийн шагналт, зохиолч,
нийтлэлч, орчуулагч гээд багагүй цол гуншин, мэргэжил мэдлэгтэй гэгддэг
Б.Батбаяр буюу Баабар эдийн засагч Д.Жаргалсайханы “Де Факто “
нэвтрүүлэгт оролцож өөрийн санаа бодлоо хуваалцав.
Хэнээс ч хараат бус гэж өөрийгөө нэрийдэх түүний үйл хөдлөл, нийтлэл, үг хэлийг хүмүүс гүн гүнзгийгээр хүлээж авах нь их. Тиймээс ч ярилцлага, нийтлэл, гаргаж буй санааг нь алгасахгүй үзэхийг хүсэгчид цөөнгүй. Тэгвэл энэ удаад Баабарын ярилцлагаас 24 баримтаа түүвэрлэн хүргэж байна. Хоржоонтой, хорон, хэнэггүй, хүндхэн ярилцдаг тэрбээр энэ удаад юуг онцлов?
1. Манай Ардчилал залуухан. Өөрсдийнхөө хэмжээгээр Ардчилалруу алхаж яваа.
2. Популизм гэдэг бол олон түмнээс оноо цуглуулахын тулд цаад үр ашгийг нь бодолгүй хийдэг хорлонтой зүйл. Нөгөөтэйгүүр дайны болоод том хямралын үед ард түмнийг дагуулахын тулд популизм хийх тохиолдол ч байсан.
3. Бид нар шиг нүүдлийн сэтгэлгээтэй хүмүүс ямар ч зүйлийг биетээрээ амсаж суралцдаг. Хүний унасан нүх рүү унаж, хөл гараа хугалж байж болдоггүй юм байна гэж ойлгодог.
4. Хямрал: 25 жилийн өмнө би манай улс бусдын сургамжаас суралцана гэж боддог байсан ч одоо бүхий л нүх рүү унаж байж ойлгоно гэдгийг мэдэрсэн. Харин энэ нь 50 жилийн дотор болоод өнгөрөөсэй л гэж бодож байна.
5. Өнөөдрийн нийгэмд бид сэтгэлгээний, худалдааны хувьд олон улсынхаа жишиг рүү орохгүй бол “музей” болж дуусна.
6. Төрийн институт гэдэг орчин үеийн утгаараа бидэнд байгаагүй. 200 жил Хятадын, 100 жил Оросын Төрийн институт гэдэг удирдлагад яваад ирлээ. Өөрөөр хэлбэл, гадны төрөөр удирдуулж явсан. Харин өөрсдийгөө удирдаж явсан нь ердөө л 20 жил. Ийм байхаар төрийн институт дээр ямар ч туршлага байхгүй гэсэн үг.
7. Улс төрийнхний сонголтыг ард түмэн хийж байгаа. Тэгэхээр сонгогдсон тэдний хариуцлагагүйг ярихаас өмнө ард түмэн өөрсдөө хариуцлагатай байх хэрэгтэй. Аль ч парламентэд ард түмэн сонгодог учраас алдаа гардаг. Тухайлбал, Италийн парламентэд нэртэй янхан ч сонгосон байх шиг.
8. Ард түмэн VS Парламент:
Манайд анх парламент сонгоход солиотой гажууд юмнууд байсан. Одоо миний
харж байгаагаар УИХ-ын гишүүдийн 10-аас доошгүй нь эмнэлгийн хараанд
байх ёстой улс гэж боддог. Ганц эмчээс гадна хүүхэд ч хараад гажигтай
гэдгийг нь мэдэхээр хүнийг хүмүүс өөрсдөө сонгож байна.Тэгэхээр
эмнэлгийн орон дээр хэвтэж байх ёстой хүмүүсийг ард түмэн сонгохгүй байх
боломжгүй гэж үү.
9. Тиймээс анхдагч нь бид шүү. Бид ямар байна тийм л төрийг бий болгож байгаа.
10. Яахав зальдсан, сонгуулийн тоо өөрчилж, хэдэг тог унтраасан тийм зүйл байгаа. Гэхдээ хүчээр төрийн эрх авч, буу тулгасан нэг ч хүн байхгүй. Тиймээс парламентийнхний буруутай үйлдлийн анхдагч шалтгаан нь ард түмэн.
11. Яг үнэндээ хувийн үйлдвэрлэлүүд улс орныг тэжээж байгаа. Тэгвэл өөрсдийг нь хорлоод байгаа энэ улсуудыг бизнесийнхэн мөнгөө нийлүүлж байгаад ч болов гаргахгүй байж болдоггүй юм уу. Өөрөөр хэлбэл, баялаг бүтээгчдийг хорлосон хүмүүсийн эсрэг нэгдэх хэрэгтэй.
12. Өөрсдийн хийж байгаа бүхнээ төр өөрөө тайлбарлаж байх ёстой. Гэтэл манай олон арван засгийн газраас нэг нь ч үүнийг тайлбарлаж байгаагүй. Тэгэхээр улс төрийн нам төлөвшихгүйгээр төрийн бусад институт төлөвшихгүйн нэг тод илрэл.
13. Бид дэлхийн адаг биш. Баян цатгалан, жингийн илүүдэлтэй хүмүүс өчнөөн л байна. Ерөөсөө идэх юмгүй, өлсгөлөн унаад байгаа хүмүүс алга. Адаглаад Энхийг сахиулахаар явсан залуус буцаж эх орондоо ирэхдээ манайх шиг баян цатгалан, амар амгалан, тайван газар байна уу гэсээр ирдэг. Монгол Улс түүхэндээ өлсөж байгаагүй.
14. Сүүлийн 10 жил 4 тэрбум доллар бэлнээр тарааж өгөөд жорлонруу урсгасан байгаа. Ийм байдал хүмүүсийг залхуу болгож байна. Улмаар мөнгө өгнө гэснийг нь ард түмэн сонгодог. Энэ нь бид нийтээрээ чөтгөрийн тойрог гээч зүйл рүү орчихоод байгааг харуулж байна.
15. Цаг хугацаа хэрэгцээтэй учраас бид алхам алхамаар суралцах хэрэгтэй. Ихэнх орнуудад элдэв хууль гаргах гэж байгаа бол парламентийн нийт гишүүдийн 10 хувь нийлж, Сангийн яам, Хууль зүйн яамтайгаа зөвшилцдөг. Өөрөөр хэлбэл Сангийн яамандаа тэр хэмжээний гаргах мөнгө байна уу, хуулийн хүрээнд нийцэх үү гэдгийг судалж байж хууль баталдаг.
16. Ноён уул: Ноён уулыг аль хэдийнэ ухчихсан. 1923 онд П.К.Козлов, сүүлийн хэдэн жил “нинжа” нар ухаж сүйтгээд хаячихсан.
17. Эх орон, ард түмэн, үндэсний аюулгүй байдал , түүх дурсгал гэж ярьж байгаад “нинжа” нарыг зохион байгуулж дайрдаг дайралтууд бий болчихлоо.
18. Үүнийг зохион байгуулж байгаа хүмүүс өнгөрсөн жил Сүхбаатар, тэрний өмнө Хөвсгөл, Баянхонгорт дайралт хийсэн. Баянхонгорт бүр эрүүгийн хэрэг үүсчихсэн. Сүхбаатар аймагт л гэхэд машиныхаа дугаарыг авч байгаад хүрз, жоотуу бариад орд руу дайрч байсан. Гэтэл компани аваад улстай нь гэрээ хийвэл адаглаад хариуцлага үүрнэ гэдгийг хүмүүс ойлгохгүй байна. Харин “нинжа” нарт эзэн байхгүй. Хэн нь ухсан нь ч мэдэгдэхгүй. Хөвсгөлд л гэхэд сүйтгэсний дараа бөө нар авчирж ном хар уншуулсан. Гэтэл сүүлдээ дийлэхээ болиод бөө нар нь өөрсдөө ухаад эхэлсэн талаар нутгийн иргэд хэлж байсан.
19. “Ноён” уулын төлөө суулт зарлаад байгаа нөхдийг сонирхол бүхий улсууд санхүүжүүлж байгаа. Тодруулбал,Гацуурт дээр эзэмшиж байгаа компанийн өөр нэг орд Дорнод аймагт байгаа. Тэрнийг хэн нэг УИХ-ын гишүүн булааж авах гэж байгаа. Тэрийг булааж авахын тулд үүгээр нь барьцаалахыг санаархаж байна. Барьцаалахын тулд Ховд аймагт байдаг хадмыгаа дуудаж авчраад Ноён ууланд амьдруулчихаж байгаа юм. Одоо тэрнээсээ санхүүжилтээ хийгээд яваад байна.
20. Нөгөө талаасаа “нинжа” нар 70 тонны алттай гэх ордыг эзэнгүй болонгуут нь дайрах гээд байна.
21. Ерөнхийдөө бид нар нийтээрээ хялбар аргаар аж төрөх эрмэлзлэлтэй болчихож. Ажил хийгээд биш дээрэм, луйвар залилан руу автагдаад байна.
22. Үүнийг нь дээрээс нь ч нам дарж чадахгүй байна. Адаглаад дуут дохио хэрэглэсэн машинтай яам, албаны дарга нарыг замын цагдаа, хуулийнхан яагаад ачихгүй байгаа юм. Тийм унааг чин төрийн гурван өндөрлөг гэсэн гурван намхан нөхөр л хэрэглэх ёстой шүү дээ.
23. Гадны нөлөө: Монгол дахь гуравдахь ч орны хөрөнгө оруулалтыг системтэйгээр зайлуулж хөрөнгө олж байна гэх яриа хүртэл байна. Тухайлбал, Лативын ерөнхийлөгч Монголд айлчилна гэжээ. Гэтэл В.Путины уурыг хүргэчихнэ гээд хүлээж авахгүй гэсэн байгаа юм.
24. Хан ресурс: Захиалга нь гаднаас. Манай ерөнхий сайд асан Олон улсын Арбитрийн шүүх дээр торгуулна яах вэ гэж тухайн үед асуусан байсан. Цаанаас нь айлтгүй гэсэн байсан. Бүр сайн хуульч олж өгнө гэж байсан. Үүнд нь итгээд манайхан гэрээг шууд цуцлаад, цуцалсан хүнийгээ гадаадруу элчин сайдаар явуулсан. “Сүх далайтал үхэр амар” гэгчээр хэд хэдэн шатны шүүхээр явсаар байгаад ийн өч төчнөөн саяыг төлөх дээрээ тулчихлаа. Энэ бол яахын аргагүй гурав , дөрвөн засгийн газар дамжаад хийсэн хариуцлагагүй ажил. Үүний үргэлжлэл Францийн Аревог хөөх ажил. Энэ бүхэн дандаа гадны сонирхол. Манайхныг ямархуу байдлаар явуулах вэ гэсэн гадныхны геополитик.

24tsag.mn
Сэтгэгдэл (71)