"Галзууруулагч" хэмээх модон хонин жилийн Цагаан сарын барилдаанд түрүүлсэн Улсын заан Ч.Санжаадамбын тухай 24 баримтыг хүргэж байна.
1. Санжаадамба зааны өндөр 185 см бол 140 кг жинтэй аж. Зааны ээжийг Намжилын Цэрэндулам гэдэг бол аавыг нь Чойжилын Чимэдрэгзэн гэдэг.
2. Зааны ахыг Чимэддорж, Чулуундорж, Чинбат гэдэг бол эгчийг нь Өнөржаргал гэдэг юм байна.
3. Архангай аймгийн Хашаат сумын харьяат, Бөхбилэгт дэвжээний бөх улсын заан Ч.Санжаадамба хоёр дахь удаагаа сар шинийн барилдаанд ийн түрүүллээ.
4. Тэрбээр өнгөрсөн 2010 оны сар шинийн барилдаанд түрүүлж олон түмнээ баясгаж байсан билээ.
5. Санжаадамба Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын уугуул улсын залуу начин Ц.Содномдоржоор долоо давж заан цолны болзол хангаж байлаа. Олон жил улсын цолтны тааварт явж байсан тэрбээр ийнхүү улсын заан цол хүртэж түмэн олныхоо магнайг тэнийлгэсэн юм.
6. Өмнө нь Архангайн Хашаатаас төрийн баяр наадамд үзүүрлэсэн хэрнээ заан цолтой үлдсэн "Аранзал улаан" хэмээх Цэндийн Гомбодорж 1960 оны баяр наадмаар С.Цэрэн аварга, Ц.Дамдиндорж зааныг орхин үзүүрлэснээр заан цол хүртэж байсан удаатай. "Аранзал улаан"-аас хойш 51 жилийн дараа ийнхүү Хашаатаас заан цолтон төрж байсан нь энэ байв.
7. Санжаагаа заан болоход нь З.Дүвчин багш "Багш нь 10 гаруй жил барилдаж байж улсын заан болсон. Чи мөн ч амархан авлаа даа. Гэхдээ үүний ард хариуцлага гэж нэг айхтар юм бий" гэдгийг сануулж байсан удаатай.
8. Тэрбээр хар багаасаа л барилдах сонирхолтой байсан. Тиймээс бараг 15 настайгаасаа л бөх барилдаж эхэлсэн.
9. Ингээд 16 настай байхдаа 2001 онд бөх болохоор Хашаат сумаас нийслэлийг бараадан ирж байжээ.
10. Улсын заан Дүгэржавын Хишигдорж том ахыг нь бөх болгох гэсэн ч ах нь дургүй байжээ. "Харин манай хоёр дүү л барилдаж магадгүй" гэдгийг хэлсэн нь түүнийг барилдахад түлхэц болж чаджээ.
11. Ингээд 2002 онд сумынхаа залуучуудын чуулга уулзалтын үеэр бөхийн барилдаанд нь анх барилдаж түрүүлсэн гэдэг.
12. Улмаар Булган аймгийн Гурванбулаг сумын наадамд очиж барилдаад Э.Чулуундорж гэдэг сумын зааныг даван түрүүлж сумын заан цол хүртсэн тухайгаа хэлсэн юм. 2006 онд Дорноговь аймагт очиж барилдан шөвгийн дөрөвт үлдэн одоогийн улсын харцага Цацабширт шороодсоноор аймгийн начин цол хүртэн улсын баяр наадамд залгуулан барилдаж Бадам-Очир начинд зүүн золгоон дээр татуулан тахим буулгажээ. Дараа жилийнх нь баяр наадмаар дархан аварга Б.Бат-Эрдэнэтэй дөрвийн даваанд таарч өвдөг шороодсон байна. Тэгвэл 2008 онд бүх цэргийн баяр наадамд одоогийн улсын аварга С.Мөнхбатыг аймгийн заан цолтой байхад нь үзүүр түрүүнд үлдэж давснаар цэргийн арслан болжээ.
13. Хоёр жилийн дараа бүх цэргийн баяр наадамд дахин түрүүлснээр цэргийн хурц арслан болсон түүхтэй. Сумын заан цолтойдоо А.Сүхбат, Д.Сумъяабазар аваргуудтай барилдаж явжээ.
14. Зургаан залуу заанаас Ц.Цэрэнпунцаг гарьдтай л барилдаж үзээгүй гэнэ. Багадаа харин Д.Сумъяабазар аварга шиг мөртэй болох юмсан гээд хоёр шуудай цас үүрээд гүйдэг байснаа тэрбээр дурсажээ.
15. Санжаадамбын ах нарын хувьд барилддаггүй. Хамгийн том ах нь л сумын барилдаанд барилдаж явсан удаатай гэдэг.
16. Нутгийнхан нь том ахыг нь бөх болно гэдэг байсан ч Санжаадамбын аав Ч.Чимэдрэгзэн гуай "Наадах чинь бөх болохгүй ээ. Манай Санжаа л бөх болно" гэж ярьдаг байжээ.
17. Харин аавынх талаас нь улсын баяр наадамд 17 удаа шөвгөрсөн улсын арслан Уламбаярын Мижиддорж байдаг бол ээжийнх нь талаас нутаг орондоо шаггүй барилддаг хүмүүс байжээ.
18. Өмнөд Монголд болсон Алтан бүсний барилдаанд Америк, Канад, Өмнөд Монгол, Монгол Улсын хүчит 128 бөх барилджээ. Уг барилдаанд долоо даван түрүүлжээ.
19. Анх бичил хороололд айлын байр хөлсөлж байгаад XVII жарны тийн урвагч хэмээх төмөр бар жилийн сар шинийн баярт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын цолгүй бөх анх удаа түрүүлсэн нь Монгол бөхийн түүхэнд нэгэн шинэ хуудас нэмсэн. Тэрбээр тухайн үед Хатант интернешнл группийн нэр дээр барилддаг байсан билээ.
20. Группийн захирал нь эхнэрийн хамтаар Санжаадамба зааныг хөхиүлэн дэмжиж гурван өрөө байр бэлэглэснээр жинхэнэ утгаараа өөрийн байртай болжээ. Харин 2012 онд өдгөө амьдарч буй байрандаа нүүн иржээ.
21. Ч.Санжаадамбынх өдгөө Баянмонгол хорооллын хажуугийн Кристал таунд амьдардаг.
22. Ч.Санжаадамба зааны гэргийг Батжаргалын Солонго гэдэг. Булган аймгийн Хишиг-Өндөр сумын харьяат, сэтгүүлч мэргэжилтэй бүсгүй. Зааны гэргий Гурван-Эрдэнэ дээд сургуулийн сэтгүүлзүйн ангийн анхны төгсөлт.
23. Тэд 2005 онд танилцаж үерхээд 2006 онд айлын байр хөлсөлж тусдаа гарсан аж. Гэхдээ одоо болтол албан ёсоор хуримлаж чадаагүй л яваа сурагтай. Хүү С.Өсөхжаргал нь Сант сургуулийн хоёрдугаар ангийн сурагч.
24. Монгол эр хүн болсон хойно маханд "нугасгүй". Ямар сайндаа л өөрийгөө хэлд орохоосоо өмнө маханд орсон хэмээн хошигнодог.

Д.Ундрах
Сэтгэгдэл (1)