Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайд, Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн асан, УИХ-ын гишүүн Норовын Алтанхуяг “Өдрийн сонин”-д ярилцлага өгчээ. Тэрбээр Ерөнхий сайд, Ардчилсан намын даргын суудлаа өгснөөсөө хойш анх удаа хэвлэлд ярилцлага өгсөн нь энэ бөгөөд нийгэмд хүлээлт, эргэлзээ үүсгээд байсан цөөгүй асуудлын хариултыг өгсөн нь сошиал ертөнцийн дуулиан шуугиан болоод байна. Өөрийг нь огцруулах асуудал улс төрийн хүрээний далд хуйвалдаан байсныг, улс төрийн бохир өрсөлдөөны тухай, ардчиллын төлөө 25 жил тэмцэж байгаа хэдий ч өнөөдөр Монгол улс шоронжсон орон болж буйг, АТГ авлигын эсрэг тэмцэхдээ бус нийгэмд, ард түмний дунд айдас хүйдэс бий болгож буйг гээд олон чухал асуудлыг хөнджээ.
Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайд, Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн асан, УИХ-ын гишүүн Норовын Алтанхуягийн ярилцлагаас сонирхолтой 24 баримтыг эш татан уншигчиддаа хүргэе.
1. Тэд хүмүүст ховс шиг нөлөөлсөн: Хувийн эрх ашгийн хонжоо хайсан цөөхөн хүн миний болоод манай Засгийн газрын эсрэг хийж бүтээсэн ажлуудыг үгүйсгэж харлуулах гэж маш идэвхтэй явуулсан пи ар буюу тархи угаах үйл ажиллагаа. Би хувьдаа үг нь үнэн, үйл нь зөв байж, урдах ажилдаа эзэн нь болж чадвал, худлаа зүйл аяндаа хүчгүй болно гэж боддог байлаа. Гэвч мэдээллийн эрин үеийн давуу талуудыг ашиглан аливаа худал мэдээллийг олон нийтэд байнга хүргэх нь хүмүүст ховс шиг нөлөөлдөг гэдэг онол байдаг юм гэнэ. Энийг л тэд маш сайн ашигласан. Гэвч худал мэдээлэл гүтгэлэг түгээгчдэдээ хэдийгээр богино хугацааны давуу тал авчирдаг ч урт хугацаандаа хүний заяагдмал ухамсарт нь бууж өгдөг юм.
2. Улс төрийн бохир өрсөлдөөн: Бид бүтээгч, хөдөлмөрч зан чанараа бага багаар гээж, буруу болгоноо бусдаас эрж, нийтлэг үнэт зүйл зорилго гэх зүйлгүй болж буйгийн бодит шалтгаан бол бохир өрсөлдөөний үр дагавар гэж би харж байгаа.
3. Шоронжсон тогтолцоо: Бид хүний эрх, эрх чөлөөний төлөө 25 жил тэмцэж байна. Гэсэн ч одоо хүртэл шоронжсон тогтолцоо оршиж, бүр үйл ажиллагаа нь улам нарийсч улс төрийн нам дамжсан бүлэглэлүүдийн эрх ашигт үйлчилдэг болж нөхцөл байдал нь хүндэрч байна. Ардчилсан төр, ардчилсан Ерөнхийлөгчийн хамгийн эхэнд бэхжүүлэх үнэт зүйл бол хүний эрх, эрх чөлөө шүү дээ.
4. Хуулийн нэрээр дээрэм тонуул хийдэг байж болохгүй: Би АТГ-ын үйл ажиллагааг эртнээс хатуухан шүүмжилж байсан. Шалгаж байгаа нэрийдлээр хүмүүсийг улайм цайм гүтгэн доромжилдог, нийгмийн нэр хүндээр нь ялладаг газар болж байгааг олон хүн хэлж ярьж байсан. Би ч түүнийг нь шүүмжилж, удаа дараа ярьж, энэ байгууллагыг улс төр, эрх ашигт үйлчилдэг ийм ёс суртахуунгүй газар болгож болохгүй. Ардчиллынхан бид төрийн гурван өндөрлөг болсон энэ үед хуулийн нэрээр дээрэм тонуул хийж, гүтгэлэг доромжлол, айдас хүйдсийг нийгэмд тараадаг төрийн байгууллагатай байж болохгүй гэж ч хэлж байсан. Ажил хийж байхад элдэв яриа гарч л байдаг, гүтгэлэг хов живийн чанартай гээд орхиод ажлыг үргэлжлүүлж болдог. Хүмүүс үнэн мөнийг аяндаа хараад ойлгож байдаг. Харин төрийн байгууллагаас зориулж мэдээлэл хийгээд эсвэл шалгаж байна гээд эхлэхээр хүмүүс шууд итгэдэг юм байна. Монгол төрийн нэр хүндийг ийм явуургүй жижиг улс төр, нам дамжсан бүлэглэлүүдийн шуналд ашиглуулж байгаатай би хувьдаа эвлэрэхгүй.
5. Төрийн “машин”: Эрх мэдэлтнүүд л өөрсдийн ашиг сонирхолдоо нийцүүлж ашиглах сонирхлоороо АТГ-ын нэр хүндийг унагаж байгаа. Жишээ нь АТГ, Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албыг дэргэдээ авснаар дийлдэшгүй эрх мэдэлтэй газар болсон. Хууль зөрчиж байна гэж маш олон хуульчид эсэргүүцсээр байтал хажуудаа авсан. Одоо шүүх, прокурорынхон хүртэл АТГ-ын хараат шахуу болчихлоо. Энэ мэт нам дамжсан бүлэглэлүүдийн зорилготой үйл ажиллагаа нь өнөөдөр ямар үр дүнд хүргээд байгааг урьдчилж хараад шүүмжлэлтэй хандахаар намайг ч гэсэн эргэн тойрныхноор нь дамжуулаад л машиндчихаж байгаа юм. Энэ машин эр бяраа үзүүлж биднийг, бизнес эрхлэгч нараа машиндаад дараа нь нийгэмд айдас хүйдсээс өөр ямар эффект бий болгов. Ямар гучин долоон оны ногоон малгайтнууд биш дээ. Энэ байгууллагын үйл ажиллагааг л зөв болгох хэрэгтэй. Зөв юм шиг гоё ярьдаг зорилгын чинь цаана буруу үйлдлүүд нь нуугдаж багтахааргүй болчихоод байгааг хэн нэгэн нь ухаараасай. Сайнд саад үгүй, саард зам үгүй гэж үг байдаг даа.
6. Бизнес, улстөрийнхнөөр дамжсан АТГ-ын “гар” нам руу орлоо: Харамсалтай нь бизнесийнхэн, улс төрийнхнийг АТГ-аар шалгуулдаг байдал одоо бүр нам руу ороод ирлээ. ҮЗХ-ны хуралд өрсөлдөж байгаа хүмүүсийг хүртэл шалгуулахдаа тулж, асуудал түүгээр нь шийдэгдээд явж байна. Хүн хүний арга барил өөр байдаг юм байна. Ийм зүйлсийг яриад сууж байгаадаа би жаахан ичиж байгаа ч энэ бол бидний нүүрэн дээрх ил яр шарх учраас ярихаас өөр арга алга.
7. Том мөнгөний тоглолт: Үнэндээ бол өмнөх сөрөг хүчин маань, эх орон ярьж бидэнтэй АН МАН үзэлцээд байгаа харагдавч цаагуураа эрх ашгаараа нэвт сүлбэлдсэн нэг хоёрхон хүний том эрх ашиг, том мөнгөний тоглолт байсныг өнөөдөр та бүхэн нүдээ жаахан томсгоод харвал ив ил байна шүү дээ.
8. Нам дамжсан бүлэглэлүүдийн маш олон ашиг хонжооны “Золиос”: Ер нь энэ улс төрийн зохиомол айдас хүйдсийн цаана нам дамжсан бүлэглэлүүдийн маш олон ашиг хонжоо бий. Үүнийг нь ингээд ярьчихаж мэдэх хүн учраас, өдийг хүртэл тэдэнтэй бохир ажлууд дээр нь хамтарч нэгдээгүй учраас намайг золиослох ажиллагааг зохион байгуулсан.
9. Бүлэглэлийн гарт байгаа гашуун үнэн: Одоо бол хууль шүүх хүчний байгууллагууд, сөрөг хүчин, банк санхүү, хэвлэл мэдээллийн хэрэгслийн олонхи, том бизнесийнхэн гээд бүхий л бодит хүч чадал нэг бүлэглэлийн гарт байгаа нь гашуун ч гэсэн үнэн. Тэдэнд зөвхөн бүлэглэлийн эрх ашиг чухал учраас нийгэмд өөр зарчимтай, үнэт зүйлтэй хүн гарахаас үхтэлээ айж, ямар ч үнээр хамаагүй тэр хүний нэр хүндэд халдах, дарах болсон. Манай Х.Тэмүүжингээс эхлээд олон хүн энэ бүхний золиос болсныг хүмүүс эхнээсээ ойлгож эхэлж байгаа нь сайн хэрэг. Үүнийг л эсэргүүцэж эцсээ хүртэл би бууж өгөөгүйг журмын нөхөд маань маш сайн ойлгож дэмжиж байсан. Энэ буруу хандлага, арга барилтай хүмүүс цаашид энэ маягаараа хүчирхэгжээд байвал гарах үр дүнг тооцож байгаа учраас би тэмцсэн. Би хэм хэмжээнээс давсан олон зохион байгуулалттай үйлдлийг, ард түмнийхээ хүлээлгэсэн итгэл, намынхаа эв нэгдлийг эрхэмлэн тэвчиж, олон удаа дуугүй өнгөрүүлсэн.
10. Төрийн мөрдөстэй хүн охиныг нь гүтгэхийг харах хэнд ч сайхан байхгүй: Монгол төрийн төлөө зүтгэсэн зөвлөхөө, хамтран туслагчдаа хүмүүсийн төлөө хийж, иргэд олон түмэн үр шимийг нь хүртсэн тийм үр дүнтэй ажлаар нь улайм цайм шалтаглаж шоронд хорьчихоод байгааг, ааваар нь овоглож байгаад орой бүр төрийн мөрдөстэй хүн охиныг нь гүтгэж зурагтаар гарахыг харах хэнд ч сайхан байхгүй нь ойлгомжтой.
11. Л.Гансүхтэй холбох гэж тулган шаардах нь арай л хэтэрсэн үйлдэл: Нүдэн дээр 200 мянган төгрөгийн үнэтэй байсан нүүрсийг 80 мянган төгрөг болгочихоод байгаа буянтай ажлыг хийсэн компанийн захирлыг нягтлантай нь цуг шоронд хорьчихоод Л.Гансүхтэй холбох гэж тулган шаардах нь арай л хэтэрсэн үйлдэл биз дээ. Хүмүүс хоорондоо өрсөлдөлгүй л яахав. Гэхдээ ямар ч юманд хэм хэмжээ гэдэг юм байх ёстойг мартаж болохгүй л дээ.
12. Төрсөн үр хүүхэд, найз нөхөрлөлөөр нь барьцаалж ялдаг түүх надаар дуусаг: гэсэндээ би энэ бүхнийг ярилаа шүү. Энэ талаарх яриаг ингээд цэглэхгүй бол өширхөж бухимдсандаа ярьсан мэт болгоод л мушгина. Цаг хугацаа бүгдийг шүүж, зөв бурууг ил болгоно. Үнэн их хүчтэй.
13. Тэд үнэн ил болохоос айж байгаа: Тэднийг юу тэгтлээ айлгаад байгааг өөрсдөө л мэдэж байгаа байх. Би бол үнэн ил болохоос айж байна гэж харж байгаа. Өөрсдийн зохион байгуулсан бүх муу зүйлсээ надтай цуг далд оруулах хүсэл байгаа нь ойлгомжтой.
14. Доогуур нь халаасыг нь тэмтрэх зорилго: Бүх муу муухай болохгүй бүтэхгүйгээр ард түмэнд айдас төрүүлж байгаад доогуур нь халаасыг нь тэмтрэх зорилготой байгаа. Нэг сумаар хоёр туулай юм уу даа. Ер нь тэдний арга барил нь тун ойлгомжтой. Нэг муу хүн зохиож бий болгоод зургийг нь өндөрт өргөн ард түмнээр чулуу шидүүлж байгаад доогуур нь ард түмнийхээ халаасыг онгичдог. Энэ технологийг нь ямар ч байсан нийгмийн нэг хэсэг нь сайн анзаарч хараад байдаг болсон нь сайн хэрэг. Удахгүй бүх нийтээрээ мэддэг болох нь цаг хугацааны л асуудал юм даа.
15. АН цэвэрлэгдэж байна: Ардчилсан намыг дотор нь хагалаад хожчихлоо гэж өнгөц ялалтандаа эрдэж байж магадгүй. Үнэндээ бол Ардчилсан нам улам л илүү бэхжиж, нягтарч, цэвэрлэгдэж байна. Хэн нь зорилго үнэт зүйл зарчмаа баримталж, хэн нь зөвхөн хувийн эрх ашгаа нэгдүгээрт тавьж байгааг үйл явдлууд маш тодоор харуулж байна. Аль нь зөвийг цаг хугацаа харуулна.
16. “Зангидсан гар” чухал: Улс төрийн намууд хоорондоо өрсөлдөж эх орноо хөгжүүлэх ёстой бол, гишүүд нь нам дотроо зорилгоо нэгтгэж, зорилгынхоо төлөө хамтдаа зангидсан гар шиг зүтгэх ёстой. Нэг зорилгын төлөө зүтгэж байгаа хамт олон дотроо нөхөрлөл, эв нэгдэл, итгэлцлийг эрхэм үнэт зүйлээ болговол зангидсан гар шиг байж чадна. Үүнийг л би өнгөрсөн зургаан жил Ардчилсан намын даргаар ажиллахдаа тууштай баримталж, хамт олонтойгоо хамтдаа зангидсан гар шиг зүтгэж олон ялалтанд хүрсэн. Цаашид ч Ардчилсан нам харгаран бутрах биш эвлэлдэн нэгтгэх ажлыг өөрийн чадах хэмжээгээр хийх болно.
17. “Рио Тинто” “Оюутолгой”-г дордуулах шахалт хийсэн: Намайг огцроход “Рио Тинто”-гийн захирал Сэм Уолшийн хийсэн мэдэгдлийн талаар манай хэвлэлийнхэн бичиж байсан. Монгол Улсын Ерөнхий сайд огцроход, хамтрагч компаний захирал нь баярлангуй мэдэгдэл хийж байгаа нь ямар ч учиртай вэ гэж. Би монгол хүний хувьд нэг л зүйлийг баттай хэлнэ. Манай Засгийн газар Оюу толгойтой ойлголцох гэж хоёр жил ажилласан. Дээрдээ ч үгүй, доордоо ч үгүй. Харин тэдний талаас дордуулах бүх шахалтыг хийж байсан. Бид зөвшөөрөөгүй. Хариуд нь тэд Монгол бол найдваргүй улс гэдгийг олон улсад хангалттай сурталчилсан.
18. Н.Энхбаяртай хийсэн гэрээ огцруулах шалтаг болсон: Тиймэрхүү зүйл шалтаг өгсөн байх аа л гэж байсан. Буруу болчихов уу, яав гэж байна лээ. Би “Та бид хоёр наймаа хийсэн биш, хуучин хийсэн байсан хоёр намын хамтын ажиллагааг тогтвортой болгох асуудлыг л хөндсөн” гэдгийг хэлсэн. Манай нам 2012 оны сонгуулийн дараа “Шударга ёс” эвсэлтэй хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан. Тэр гэрээ одоо ч хүчинтэй байгаа. Зарим зүйл заалтыг тодорхой болгоод гэрээгээ сунгая гэж тэдний талаас санал тавьсныг нь тогтвортой байдалд хэрэгтэй гэдэг үүднээс болохгүй зүйлгүй гэж үзсэн. Харин нөгөө талд гарын үсэг зурсан хүн нь Н.Энхбаяр байсан нь манай зарим нэг хорслоороо хооллодог хүмүүст шалтаг болсон байх. Бүх зүйлээ тодорхой болгоод явья гэсэн тэдний саналыг буруу гэх нь хаашаа юм.
19. МАН айсан, манайхан баярласан: Н.Энхбаяр гарч ирээд гарын үсэг зурахад МАН айж сандарсан, манайхан сонгуулийн ялалт баталгаажлаа гэж баярласан. Ийм л зүйл болсон. Тэгээд АН, МАХН-ын гэрээ биш. Харин Н.Алтанхуяг, Н.Энхбаяр гэдэг хоёр хүний гэрээ юм шиг тайлбарлаж эхэлсэн. Манай зарим найзууд “Хаалгаараа оруулж ирчихээд аан чи, хашаа даваад ороод ирэв үү гэсэн шиг хар цагаан хоёр нохойгоороо хонгонд чинь ноцууллаа даа” гэж егөөдөж байсан.
20. Ард иргэдийн сонголтыг хүндлэх хэрэгтэй: Надаас маш олон хүн та МАН-тай хамтраад ч гэсэн засгаа тогтвортой аваад явж болдоггүй юм уу гэж асууж байсан. Хамгийн амархан шийдэл бол мэдээж энэ мөн. Гэхдээ энэ сонголтыг яагаад ч хийж болохгүй хоёр шалтгаан байсан. Нэгдүгээрт хэт хөшүүн, хүнд сурталтай, авлигад идэгдсэн, төрийн албыг өөрсдийгөө санхүүжүүлэх систем болгож эвдсэн МАН-ыг сольж шинэ салхи, шинэ бодлого, шинэ арга барил хүсч АН-ыг сонгосон ард иргэдийн сонголтыг хүндлэх хэрэгтэй биз дээ. Мөн 20 гаруй жил монгол хүн байж монгол хүндээ үзэл бодлоосоо болж хавчигдан гадуурхагдаж байсан АН-ын мянга мянган гишүүдийн итгэлийг яах вэ гэдэг асуудал байсан. Дээрх асуудлуудыг шийдэх гарц бол хэцүү ч гэсэн төрийн албыг хувалз сэтгэхүйтэй хүмүүсээс цэвэрлэж, сэтгэл болоод зүтгэл байвал хурдтайгаар бүтээн байгуулж, хөгжиж, хүнд сурталгүй, авлигагүй, албан тушаалыг наймаалцдаггүй, үзэл бодлоосоо болж хоёр монгол хүн хоорондоо талцдаггүй нийгмийг бүтээхийг чухалчилсан.
21. Би МАН-ыг үзэн яддаг хүн биш. МАН-д төрийн тулх ноён нуруутай олон бэлтгэгдсэн боловсон хүчин бий нь үнэн. Гэхдээ сая яагаад хамтарсан засгийн газарт орж ажиллах болов, яагаад намдаа бодит шинэчлэл хийж чадахгүй байна, намын удирдлагууд нь өөрийн гэсэн бодлого явуулж чадаж байна уу үгүй юу гэдэгт би эргэлздэг. МАН хэдийгээр манай намын гол өрсөлдөгч ч гэсэн Монгол улсын хувьд маш их үүрэг хариуцлага хүлээсэн хоёр намын нэг яах аргагүй мөн.
22. Монгол улс Ерөнхийлөгчийн засаглалтай улс биш: Энэ намын эрүүл шинэчлэл биднийг зөв өрсөлдөөнд оруулж, хожигч нь Монгол улс байх учраас би энэ асуудлыг ярьж байна. Өмнө нь бид засагт хамтраад ажиллаж байсан нь үнэн. Гэхдээ бүх зүйл хэмжээтэй байх ёстой. Бид эрүүл зөв өрсөлдөөнөөр улс орноо хөгжүүлэх үүрэг хүлээсэн ардчилсан Үндсэн хууль, УИХ, Засгийн газартай улс болохоос биш Ерөнхийлөгчийн засаглалтай орон биш.
23. Хүнд байдалд орлоо ч хүүхэд, эхчүүдийн халаас руу орох болоогүй: Өнгөрсөн хоёр жил хэцүү байсан уу гэвэл тийм. Нүүрсний үнэ дэлхийн зах зээлд унасан. Чингэс бондын хэмжээтэй дүйх хэмжээний хөрөнгийг өмнөх халамжийн амлалтад гаргасан гээд. Бид яаж ч хүнд хэцүү байдалд орлоо гэхэд хүний халаас руу хүүхэд, эхчүүдийн халаас руу орох болоогүй. Тэгж орохооргүй хэмжээний нөөцтэй улс орон. Манай Сайханаа бүтэн хоёр жил надтай хамтраад ачааны хүндийг үүрч зүтгэсэн хүн шүү дээ. Тэгсэн атлаа бүх зүйлийг хэт хүндрүүлж яриад санаа алдаад хөмсөг зангидаад яриад байгааг нь шүүмжилсэн. Бүр болохоо байчихсан байна гэж харуулах гээд байгаа юм уу, эсвэл ингэж харагдуулж байж Оюутолгой, Таван толгойгоо зүтгүүлэх гээд байгаа юм уу. Ер нь бид төрд ажил хийх шийдвэр гаргах эрхийн төлөө л ирдэг. Шийдвэрээ шийдэмгий гаргаад зүтгэх нь төрийн хүний үүрэг. Хувь хүнийх нь хувьд бол би Сайханаагаа үнэлдэг, өөрийнхөөрөө бай гэж зөвлөдөг.
24. Шинэчлэл гэдэг бол сэтгэл гаргах хийх ажил юм: Монголчууд бид сэтгэл, зорилго, зүтгэл гурваа нэгтгэвэл хөгжил дэвшил хажууханд байна. Харин цэцэрхэл, хийрхэлд автан үгүйсгэн гутаасаар суувал улам гүн шаварт шигдсээр байхыг цаг хугацааны явцад олон үзэгдэл нотоллоо. Шинэчлэл гэдэг бол сэтгэл гаргах хийх ажил юм. Монголын минь хувь заяа их. Хамтдаа урагшлая.

Сэтгэгдэл (61)