
Итгэлийг тус клубын гишүүн Хөгжлийн эдийн засгийн мастер Б.Найдалаа, Бизнесийн удирдлагын мастер Д.Гантулга, Химийн ухааны доктор Б.Батцэнгэл, Анагаах ухааны доктор Н.Одонгуа, Олон улс, төрийн алба судлалын доктор П.Наранбаяр, Эдийн засгийн ухааны доктор Г.Рагчаасүрэн нар тавьсан юм.
Илтгэлийн төгсгөлд “Хөгжил-Хүн” клубын зохицуулагч С.Боргил “Өнгөрсөн 25 жилийн турш Монголд улстөрийн хоёр нам ээлжлэн ноёрхсоор “МАНАН”-гийн дарангуйлалд орчихоод байна. 2012 оны сонгуулийн дүнд УИХ-д гуравдагч хүчин суудал авдагч хүчгүйдээд байна. Тиймээс Монгол Улсын төрд шинэ салхи үүсгэхээр “Хөгжил хүн” клубынхэн нэгдсэн. Бид Монголоо гэсэн чин сэтгэлтэй залуусаар эгнээгэ энэгтгэж, хөгжлийн шинэ гарцыг олж шийдэхээр зорьж байна. Улстөрийн өнөөгийн бохир шатаар явахгүй, цэвэр ёс суртахуунтай, чадварлаг мэргэжилтнүүдийн хүчээр үүргээ умартсан, бодлогоороо бус явцуу эрх ашиг, хувийн сонирхлоороо нэгдсэн ард түмнээ хувааж талцуулсан намуудыг халах зорилготой. Тиймээс “Хөгжил хүн” клуб салбар салбарынхаа мэргэжлийн технократуудыг нэгтгэж, Монгол улсаа аврах, улстөрийн шинэ хүчнийг зохион байгуулах болсон” хэмээн мэдэгдсэн юм.
Тэд одоогоор улстөрийн шинэ хүчин нь ямар нэртэй байх вэ гэдгээ тогтоогүй бөгөөд мухардалд орсон улс төр, эдийн засгаа аварч бүх шийдлийг улс эх орынхоо эрх ашигт нийцүүлэн хөгжсөн улс болно гэсэн юм. Тус клубын залуусын хамгийн гол давуу тал нь салбар бүртээ манлайлагч, гадаадын дотоодын их дээд сургуулиудад өндөр боловсрол эзэмшсэн эрдэмтэн, докторуудаас бүрдсэн юм. Ийнхүү эх орныхоо төлөө гэсэн сэтгэлтэй залуус нэгдэж улс төрийн шинэ хүчин болж буйгаа албан ёсоор мэдэгдлээ. Магадгүй тэд сонгуулийн өмнө өөрсдийн гэсэн шинэ намыг байгуулах биз ээ.
Ингээд тус клубээс гаргасан мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Одоогоос 25 жилийн өмнө цагаан морин жилд хувь заяагаа сонгож байхдаа бид хоорондоо ялгаагүй байлаа. Тэр цагаас хойш хэрэглээ, хөрөнгө, эрх мэдэл, орлого ер нь байж болох бүх л харьцуулалтаар бид хоорондоо эрс тэс болж бидний ондоошил туйлдаа хүрч байна.
Бидний нийгэм, орчин, тогтолцоо бидний төлөө ажиллахаа больжээ. Ийм нийгэмд шударга ёс, үнэт зүйлс оршихгүй ээ. Тиймээ маргаашийн итгэл биднээс улам холдсоор байна. Бидний хүсээгүй ардчилал болчихлоо. Энэ бүхэн, бид ирээдүйгүй, итгэлгүй нийгэмтэй нүүр тулаад байна. 1990 оноос хойш Монгол Улс эдийн засгаа 4 дахин өсгөж чадсан боловч нийгэмд бий болгосон бүтэц, тогтолцооны балгаар бидний ихэнх маань энэ өсөлтөөс хүртсэнгүй ээ. Тогтолцооны хямрал, хүртээмжгүй нийгэм маань улсын хамгийн үнэтэй баялаг болох хүнийг хөсөр хаяж, Монгол хүн үнэгүйдлээ.
Энэхүү 25 жилийн дараа бид эргэн харахад өнгөндөө хоёр тусдаа нам боловч үнэндээ нэг улс төрийн хүчнийг сонгосоор иржээ.Мухардалд орсон улс төр, эдийн засгийн ийм нөхцөлд салбараа мэддэг мэргэжлийн, боловсролтой, сэтгэлтэй бидний хэсэг нөхөд улс орны текнократ түүчээ болж, шийдэл, гарцыг олохоор ажиллаж байна. Бидэнтэй адил итгэл үнэмшил, сэтгэлтэй хүмүүсийг хамтран ажиллахыг уриалж байна. Бид эх орноо гэх сэтгэлтэй, ёс зүйтэй, салбарын шилдэг мэргэжилтнүүдийг нэгтгэж одоогийн тогтолцоог өөрчлөх их ажлыг эхлүүллээ. Бид шийдэл, гарцыг Улс үндэснийхээ эрх ашигт нийцүүлэн гаргаж хэрэгжүүлэх болно. Бид эх орноо итгэлтэй, маргааштай, хөгжсөн улс болгоно. Бид Монгол Улсаа хөгжүүлэх улс төрийн шинэ хүчин болж ажиллахаа мэдэгдэж байна.
Сэтгэгдэл (5)