Өнгөрсөн сонгуулийн үеэр нийслэлийн иргэдийн амьдралыг алга урвуулсан юм шиг сайхан болгоод өгнө биднийг багаар нь дэмжээрэй гэж гарч ирсэн хүн бол Э.Бат-Үүл. Нийслэлийн гэр хорооллын иргэдийн хамгийн эмзэг сэдвээр тоглож гарч ирсэн захирагч яг үнэндээ өнгөрсөн гурван жилийн хугацаанд тоймтой зүйл хийж чадсангүй. Түүний ярьсан, хэлсэн, амласан болгон “даший шог” болж байна. Жишээлбэл хогны ногоон уут гэсэн төслийг санаачилж төсвийн мөнгийн хэдэн тэрбумаар нь үрэн таран хийж байх юм. Энэ мөнгөөр хэдэн цэцэрлэг, хичнээн эмнэлэг барьж болно шүү дээ. Бүр сүүлдээ бор хоногоо арай гэж өнгөрүүлж буй иргэд, үүд хаалгаа барьчихгүйхан шиг арай л гэж ажилчдынхаа цалинг өгч буй аж ахуйн нэгжүүдээс нийслэлийн татвар гэгч зүйлийг авахаар зүтгэж байна. Ингээд хотын даргын хийж буй хачирхалтай үйлдлүүдийн талаарх 24 баримтыг хүргэж байна.
1. 2012 оны сонгуулиар нийслэлд ялалт байгуулсан АН-ынхан гэр хорооллын дахин төлөвлөлтийг хэрэгжүүлэхээр санаачилсан. Гэвч гэр хорооллын дахин төлөвлөлтийн нэг дэхь үеийг хийгээгүй мөртлөө Э.Бат-Үүл дарга хоёр дахь үе шатыг нь гаргаад ирчихсэн байна. Тэр ч бүү хэл хоёр дахь шатанд иргэд өөрсдөө газраа зарж, зарсан мөнгөөрөө байр барьж амьдрах аж.
2. Гэхдээ иргэд дулааны шугамд холбогдсон байр барихгүй. Харин байгалийн хий шахдаг шугам татах бөгөөд энэ нь хямд төсөр болох учиртайг хотын захирагч маань онцлов. Өөрөөр хэлбэл байшингаа хийгээр халаана гэсэн нөхцөлд зээл олгох боломжтой. Энэ нь байгаль орчинд ээлтэй эрчим хүчний эх үүсвэр гэнэ.
3. Уг шийдвэр нэг талаасаа байгаль орчинд хэрэгтэй боловч нөгөө талаасаа иргэдийг аюултай байдал оруулж болзошгүй. Иргэдийн тухайд дэлбэрэх бодисон дээр сандайлж суугаад тамхи татаж байгаатай ялгаагүй. Мөн манай хот төлөвлөлтөө тааруу хийсний гайгаар шатахуун түгээх станцууд нь гэр хороолол, дэлгүүр хоршоотойгоо хаяа нийлэн оршдог. Ингээд бодоод үзэхээр хотын дарга маань иргэдээ тэсрэх бөмбөг дээр амьдруулах санаатай бололтой.
4. Бас нэг гайхшрал. Хотын дарга маань иргэдийн газрыг барьцаалуулж зээл авхуулчихаад зээлээ эргүүлэн төлж чадахгүй бол газрыг нь дуудлага худалдаанд оруулж, банкны зээлийг нь барагдуулах эрхийг хотын даргад өгөх ёстой гэнэ. Хэрэв энэ нөхцөлийг хүлээн зөвшөөрвөл иргэддээ зээл олгох боломжтой аж.
5. Цахимаар газар өмчлүүлэх бүртгэлд 281 мянган иргэн бүртүүлсэн гэнэ. Яагаад хотын иргэд бүгд хамрагдаж болоогүй юм бол. Иргэдэд өмчлүүлэх газрын 52 байршилд хот босгох төлөвлөгөө нь гарчихаад ирэх пүрэв гарагт шугам татах асуудлыг шийдэх гэж байна.
6. Нийслэлийнхэний төлөвлөгөөгөөр Налайх, Багануур зэрэг дүүрэг маш хурдацтай хөгжих аж. Ер нь Засгийн газар, Улаанбаатар хот, бизнесийнхэн гээд хэн ч бай Налайх, Багануурьт ямар нэгэн объект барина, эдэлбэр газар ашиглана гэвэл иргэдээс нь зөвшөөрөл авдаг болгоно. Тиймээс Налайх, Багануур орлого ихтэй хот болно.
7. Э.Бат-Үүл дарга хэлэхдээ “Ер нь бид хотоо хөгжүүлэхээр хурдтай ажиллаад л байгаа. Гадныхан биднийг “Ямар хурдтай юм бэ” гээд гайхаад байна лээ” гэсэн. Түүнийхээр манай хот бусдыг алмайруулан хөгжиж байгаа гэнэ.
8. Иргэд өөрсдийнхөө цалингаар хуримтлал үүсгэж орон сууцтай болох ажлыг хийж байна.
9. Иргэдийг нийтийн тээврээр нэг тасалбараар зорчуулснаар иргэд автобус дамжиж гүйгээд өдөрт алхах нормоо биелүүлж жин хасна гэнэ.
10. Хэзээ билээ нэг монгол залуу Сөүлд очоод хөгшин эмгэнийг хүчиндчихсэн л байсан. Тэглээ гээд солонгосчууд “монголчуудыг ална хядна” гэж хашгираагүй. Вьетнам иргэн хууль зөрчсөн байвал хэнээр ч заалгахгүй хуулийн дагуу арга хэмжээ авна. Харамсалтай нь Улаанбаатарыг найрсаг хот биш гэсэн имижтэй болгох санаархалууд яваад байгаад бачимдаад байгаа гэнэ.
11. Хогны ногоон уутанд зориулан 6.2 тэрбум төгрөгийг зарцуулж байсан. Төсвийн мөнгийг үрэн таран хийсэн.
12. Түүнийхээр бол "угаасаа хогны мөнгийг хогонд л зориулах ёстой. Тэр мөнгөөр эмнэлэг, сургууль барьж болохгүй" гэнэ.
13. Нийслэлийн Засаг дарга гэдэг албан тушаалыг сонирхоод байгаа юм алга. 2020 онд метроныхоо түлхүүрийг гардаж авна гээд л үзчихнэ дээ. Тэр болтол намайг сонгоод байвал зүтгээд л байна гэв
14. Хогны ногоон уутны хэрэглээг болиулж байгаад маш их харамсаж байна.
15. Хотын дарга хотын иргэдээс татвар авна гэсэн марзан шийдвэрийг гаргаж иргэдээ бухимдуулаад байгаа.
16. Хотын даргын энэхүү татварын бодлогыг иргэд болон аж ахуйн нэгжүүд маш их эсэргүүцэж байгаа. Ер нь ч хямралтай байгаа нөхцөлд ямар ч улс татвараа нэмдэггүй.
17. Хямралтай гэж төрийн албанд ажилладаг хэдэн зуун жирийн иргэдийг халж байхад. Хотын дарга зургаан орлогчоо одоо болтол байлгасаар л байна.
18. Хотын дарга нийслэл хотод анх удаа машиныг дугаарын хязгаарлалттайгаар явуулдаг болсон ч тэр нь одоо хэсэгхэн зуур гал унтраах бодлого л байж.
19. Хэрэгжүүлсэн бодлого нь уналтад орж буйг мэдсэн дарга дугаарын хязгаарлалтын цар хүрээг өргөсгөж тэгш, сондгой гэж ангилах санал гаргасан ч дэмжлэг аваагүй. Ингэж хязгаарлах нь хүний эрхэнд халдаж байгаатай өөрцгүй.
20. Хотын төв рүү авто машинтай нэвтрэх бол тодорхой хэмжээний төлбөр авдаг журмыг гаргах гэсэн боловч иргэдийн зүгээс бас л эсэргүүцэлтэй тулгарч байв.
21. Тэрбээр зөвшөөрөлгүй барилгуудын тогыг тасалж, үйл ажиллагаа явуулахгүй байх үүрэг өгсөн. Цаашлаад бүрэн бус техник ашиласан компаниудын тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авна гэж нэг хэсэг л шуугиулсан. Гэвч өдгөө энэ нь хэрэгжиж байгаа зүйл яг үнэндээ алга. Өглөө босоод ирэхэд л нэг барилга цонх таглаад баригдаад эхэлж.
22. Өнгөрсөн намар хийгдсэн нийтийн тээврийн туршилт иргэд үнэхээр таалагдаагүй. Хотын даргыг үүнд олон хүн буруутгаж байсан.
23. Тэрхүү туршилт нь “дэмий сэлгүүцэгч” иргэддээ зориулж 500 төгрөгөөр өдөржин “зугаалах” боломж олгосон. Гэвч “дэмий биш зорилгоор” яваа яарч сандарсан, онц чухал ажилтай иргэдээ шийтгэх мэт арга хэмжээ болсрн.
24. Хотын даргын анх ярьж гарч ирсэн гэр хорооллыг хаус хороолол болгох, нэр хороолын иргэдийн газрыг үнэд оруулах зэрэг гоё сайхан бүхэн өнөөдөр нэг нь биелсэнгүй.

Сэтгэгдэл (38)