Монголын бөхийн холбоог байгуулагдсан цагаас хойш удирдаж ирсэн хүн бол Р.Нямдорж. Тэрбээр хоёр аваргын цолны асуудлыг Бөхийн холбооноос дүрэм гаргаж эрэмбэлсэн нь хүмүүсийг эргэлзэхэд хүргэсэн. Тэгвэл энэ л асуудлаар болоод бөхийн холбоог хувьчлах эсэх дээр байнга хэл аманд өртөх болсон Р.Нямдоржийн тухай 24 баримтыг хүргэж байна.
1. Р.Нямдорж Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүний албыг 1998 оноос хойш хашиж байгаа.
2. Тэрбээр хүүхэд байхаасаа л бөхийн сонирхолтой байсан гэдэг. Ямар сайндаа телевиз, дүрс бичлэг хөгжөөгүй дээхин үед тэрбээр Говь-Алтай аймгийн Чандмань суманд продуктор чихэндээ наагаад л бөхийн барилдааны талаар сонсоноо бусдадаа хэлж өгөөд гүйж байдаг хүүхэд байсан гэдэг.
3. Р.Нямдорж сумын начин. 18 хүртлээ сумд, аймгийн зааланд хэд барилдсан.
4. Тэгээд номын мөр хөөж Улаанбаатарт 18 настайдаа орж иржээ.
5.Шинэ ертөнц: Х.Баянмөнх, Ж.Мөнхбат аваргуудыг нүдээрээ харсан явдал түүнд шинэ ертөнц байв. Мөн Д.Цэрэнтогтох гэж начин Ч.Бээжин аваргыг давахыг биеэрээ үзсэн нь түүнд Улаанбаатарт орж ирсэн, бөх сонирхогч хүүгийн хувьд их л сонин үзэгдэл байжээ.
6. Р.Нямдорж гуайн аав дүү Даваанямыг нь арай бяртай учир ноцолдог. Чи номоо үзсэн нь дээр байх аа гэсэн нь түүнийг барилдах биш ном үзэхэд хүргэжээ.
7. Сонирхолтой түүх: Тэрбээр өөрөө ёсдүгээр анги харин дүүгээ долдугаар анги төгстөл байнга барилддаг байсан гэдэг. Түүний хувьд таван мэх хийж, харин дүү Давааням нь ганцхан мэх хийдэг байжээ. Таван мэхтэй учир дандаа Р.Нямдорж хаяна. Гэвч нэг зун аав нь өөрөө харж байгаад хоёр хүүгээ барилдуулахад Р.Нямдорж дүүгээ ганц ч хаяагүй гэдэг. Иймээс л аав нь түүнийг номын мөр хөөхийг үүрэгджээ.
8. Бөхийн удам: Ээжийнх нь талынхан сумын наадамдаа түрүү үзүүр алдаагүй улс байсан гэдэг. Харин аав нь бяр ихтэй, цэргийн албанд 12 жил болсон боловсролтой хүн аж. Бөхийн удам энэ айлд одоо ч үргэлжилсээр явна.
9. Тэрбээр аль 1998 онд Бөхийн холбоогоо байгуулчихаад л гарах гэж байсан гэдэг. Гэвч ээж нь хүний буян хэмжээтэй байдаг юм даа. Уг нь бол олон түмэн хүрээлдэг буянтай ажил байна лээ дээ. Үнэхээр гармаар санагдаад байгаа бол чиний буяны хэмжээ болоо юм байлгүй дээ гэж хэлсэн нь холбооноосоо гарахгүй байх том шалтгаан болжээ.
10. Их сургуулийн багш байхдаа л бөхийн шинэчлэлийн талаар бичиж, дараа нь Бөхийн холбоог байгуулахад оролцсон нь энэ юм.
11. Мөн энэ үед сэтгэл судлал зааж байсан. Тийм учраас аливааг бодитой дүгнэх чадвартай гэж өөрийгөө тоодогоо ч нуудаггүй.
12. Ардчилсан холбоог эхэлж байхад С.Зориг нарыг Их сургуульдаа өмгөөлж хамгаалдаг, өрөөндөө цуглуулдаг нэр хүндэд хүрчихсэн багш байсан гэдэг.
13. С.Зориг агсан түүнд “та нэр хүндтэй хүн, бидний өмнө ил гараад ажиллаач, энэ үйл хэрэгт идэвхтэй оролцооч” гэдэг байжээ.
14. УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцантэй нэг тэнхим, Харин Цэцийн Ж.Бямбадорж¬той багын найз.
15. Гэвч Р.Нямдорж улс төрд ороогүй. Нэрт сэтгүүлч Ц.Балдорж түүнд "Хүүхдээ нэр бүтэн, нүүр бардам хүний нүүр хардаг байлгахын тулд би улс төрд ордоггүй юм" гэж хэлж байжээ. Р.Нямдоржийн хувьд ч ийм үзэл бодолтой нэгэн гэнэ. Өөрөөр хэлбэл, улстөрчдийг нам бараадан амьдрагсад, хүн бараадан амьдрагсад гэж ялгадаг хүмүүсийн л нэг гэж өөрийгөө илтгэжээ.
16. Гэвч тэрбээр энэ бүхнийг ойлгоогүй явахдаа 2000 оны сонгуульд бие дааж нэр дэвшсэн. 1998 онд МАХН-аас бусад бараг бүх нам ирж дэвш гэж гуйхаар нь өөрийгөө сонгогдчихно гэж бодож нэрээ дэвшүүлж байсан гэдэг.
17. Сонгогдоод юуны төлөө багш байлаа, бусад гишүүнээ ухуулаад л шударга ёс бий болгочихно гэж бодож байжээ. Тэгсэн сонгуулийн дүн гарахад Цогтбаатар 40, Р.Нямдорж 20 хувь, АН-аас нэр дэвшсэн Лодойдамбын Галбадрах 16 хувь авсан гэдэг.
18. Түүний хүү Ганбаатарыг дүү нь болох Давааням нь бөхөд оруулсан гэдэг. Дүү нь гурван хүүхэдтэй. Нэгдүгээр хороололд гурван өрөө байртай. Нэг өрөөгөө суллаад битүү эсгий дэвсчихээд тэндээ гурван хүү мөн ах болох Р.Нямдоржийнхоо хүү Ганбаатарыг барилдуулдаг байж.
19. Тэрбээр хүүдээ найраагаар начин болсноос насаараа аймгийн арслан яваарай л гэж захидаг гэв.
20. Гэвч Мөнхбаатар арслан нэгэн “но” дэлгэж байв. Тэрбээр Бөхийн холбооны тэргүүн Р.Нямдорж надад “Би чамд 70 сая төгрөг өгье. Миний хүүд буугаад өгчих” гэж хэлж байсан гэдгийг олон нийтэд мэдэгдэж байв.
21. Надад мөнгөн хадгаламж гэж байхгүй. Би байртай, зуслангийн бай¬шинтай. Гэхдээ хаус энэ тэр биш гэж 2009 онд нэгэн ярилцлага өгч байсан. Харин одоо түүний хөрөнгө хэрхэн өргөжсөнийг мэдэхгүй.
22. Бөх бол мянган хүний бах, нэг хүний хохь гэж.түүний зүйрлэж хэлэх дуртай үг.
23. А.Сүхбат биеийн байдлаас болж барилдахаа больсон. Наадмын долоогийн даваанд унасныхаа дараа “би өмнө нь үзүүлсэн амжилтынхаа төвшинд барилдаж чадахгүй учраас зодог тайллаа” гэж ярилцлага өгсөн. Харин үүнийг сонссон Р.Нямдорж А.Сүхбатын энэ үйлдэлд нь баяр хүр¬гэж үнсмээр санагдсан гэдэг.
24. Мянган бөхөд Ерөнхийлөгчөөр лекц уншуулах гэж байгаа. Үүний цаад шалгааныг учир мэдэх хүмүүс ингэж тайлбарлаж байна. “Р.Нямдорж Ерөнхийлөгчөөс тусламж авч суудалдаа үлдэх гэж байна”

24tsag.mn
Сэтгэгдэл (6)