Мэргэжлийн сумогийн бүх цаг үеийн хамгийн шилдэг бөх. Япончуудын хайр хүндэтгэлийг хүртэж, домогт хэмээн яригдах болсон Тайхо аваргын тухай 24 баримтыг та бүхэнд хүргэж байна. Тэрээр мэргэжлийн сумогийн дээд зиндаанд 32 түрүүлсэн бөгөөд энэхүү амжилтыг хэдэн зууны дараа ч эвдэх боломжгүй хэмээн яригдаж байлаа. Гэтэл түүний гайхалтай амжилтыг талын Монгол хүү Хакухо М.Даваажаргал эвдэхэд тун ойрхон болоод байна. Хакухо энэ сард түрүүлэх юм бол ганцаараа сумогийн ертөнцийг тэргүүлэх болно.
1. Японы мэргэжлийн сумогийн домогт их аварга Тайхо 1940 онд ЗХУ-н Сахалинд мэндэлжээ.
2. Тэрээр айлын хамгийн бага бөгөөд дээрээ хоёр ах, нэг эгчтэй.
3. Сонирхолтой нь түүний аав Маркиян Борышко гэдэг Украйн хүн байсан бөгөөд ээж нь Киэ Ная хэмээн Япон эмэгтэй байжээ.
4. Украйн гаралтай аав нь Тайхогийн эцэг Маркиян Борышко Украины Харьковын уугуул ч гэсэн амьдралын эрхээр Сахалин арал руу эцэг эхийнхээ хамт нүүн очжээ.
5. Тайхо 1950-аад оны сүүлээр ЗХУ-д аялан тоглолт хийж явсан сумогийн хүрэлдэхүүнтэй таарч барилдааныг нь үзсэн нь сумод дурлах, хөл тавих эхний алхам болсон байна.
6. Дэлхийн хоёрдугаар дайнд Япон ялагдснаар Сахалин арал ЗХУ-ын мэдэлд бүрэн шилжсэн юм. Энэ үед Тайхогийн эцэг Маркиян Борышко баривчлагдан цөлөгдөж, харин Тайхог ээж нь хоёр ах, нэг эгчийнх нь хамт авч Японы Хоккайдо арал дээр нүүн очиж, тэндээ амьдрах болжээ.
7. Харамсалтай нь их аварга болон түүний ах, дүүс эцэгтэйгээ дахин хэзээ ч уулзаагүй гунигт түүхтэй аж.
8. Тэрээр мэргэжлийн сумод барилдаж эхлэх үедээ өөрийн төрлөх нэр болох Ная гэх нэрээр барилдаж байжээ. Мөн тэрээр олон удаа нэрээ сольж байсан нэгэн. Эхэндээ эцэг нь отгон хүүдээ Иван хэмээх нэр хайрласан бөгөөд япончуудын дунд амьдарч байсан тул “аз жаргал, баяр баясгалан” гэсэн утгатай Коки хэмээх япон нэрийг мөн өгчээ.
9. Түүнийг гурван жилийн турш амжилттай барилдаж 1959 онд жюүрёо зиндаанд дэвшснийхээ дараагаар дэвжээнийх нь багш буюу оёката нь түүний сумогийн нэрийг өөрчилж Тайхо болгосон байна.
10. Японы сумочдын нэр нь цаанаа ихээхэн утга агуулгатай байдаг бөгөөд Тайхо ханз нь “Агуу галт шувуу” гэсэн үг.
11. Агуу их аварга 1960 онд мэргэжлийн сумогийн дээд зиндаанд дэвшсэн бөгөөд тэр жилдээ Японы Эзэн хааны цомыг анх удаагаа хүртэж байжээ. Одоо Япончууд манай улсын шинэхэн сэкивака Ичиножёо А.Ичиноровыг их аваргын амжилтыг давтаж магадгүй хэмээн итгэл найдвар тавьж байгаа.
12. Түүнийг мэргэжлийн сумогийн бүх цаг үеийн хамгийн агуу аварга хэмээж сумо сонирхогчид бүгд дээлэн, хүндэлдэг. Учир нь Тайхо аварга дээд зиндаанд дэвшиж барилдсан өдрөөсөө хойш ердөө жилийн дараа сумогийн ноён оргил болох ёкозүна цолыг хүртэж чадсан юм.
13. Тэрээр их аварга буюу ёкокуна цолыг хамгийн богино хугацаанд хүртсэн цорын ганц сумоч. Тайхо аварга цолоо 21 насандаа авсан.
14. 1700 жилийн түүхтэй мэргэжлийн сумогийн түүхэнд 32 түрүү авсан бөх түүнээс өөр байдаггүй байв. Харин өнгөрсөн Кюүшюү башёд их аварга Хакухо М.Даваажаргал дээд зиндааны 32 дахь түрүүгээ авч Тайхо аваргатай энэ зэрэгцэх болсон. Хакухо маань энэ сард түрүүлбэл Японын түүх, соёлын хамгийн үнэтэй соёл болох мэргэжлийн сумог ганцаараа тэргүүлэх болно.
15. Тэрээр үүнээс гадна доод зиндаануудад нийт 3 удаа түрүүлж байсан.
16. Тайхо аварга 32 түрүүлэх гэж 11 жил зарцуулсан. Даширамд сонирхуулахад Хакухо аварга найман жилийг зарцууллаа.
17. Япончууд Тайхо аваргыг Хакухо аваргын япон аав хэмээн нэрлэдэг. Үнэхээр ч хоёр их аварга хоорондоо маш сайхан харилцаатай байсан. Хакухо аварга маань өөрөө ч “Надад гурван аав бий. Төрсөн аав Ж.Мөнхбат, өсгөн хүмүүжүүлсэн аав Миягино ояката, Япон аав Тайхо аварга билээ” хэмээн хэлж байлаа.
18. Хакухо аварга өнгөрсөн сарын башёд түрүүлэн 32 дахь түрүүгээ авсныхаа дараа ярилцлага өгөхдөө “Тайхо аварга тэнгэрийн оронд баярлаж суугаа” хэмээн нулимс унагаж байсан удаатай.
19. Тайхо аварга 2013 оны нэгдүгээр сард 72 настайдаа тэнгэрийн оронд одсон.
20. Түүнийг нас барахаас нь хоёрхон хоногийн өмнө Хакүхо эмнэлэгт эргэн очиж, удаан гэгч нь ярилцан суусан байдаг. Энэ үед Тайхо аварга Хакүход өөрийн түүхэн амжилтыг заавал шинэчлэн тогтоогоорой хэмээн захисан гэдэг.
21. Тэрээр Хоккайдо арлаас төрсөн 3 Их аваргын нэг нь буюу эхнийх нь байсан.
22. 2011 онд, Тайхог 71 настай байхад нь Украин улс түүнд хүндэтгэл үзүүлж, “Гавьяаны төлөө” III зэргийн одонгоор шагнасан аж.
23. Хамгийн сүүлд 1971 оны Хацу башё-д 14-1 даваатайгаар түрүүлсэн бөгөөд тухайн оныхоо Нацу башёд зодог тайлж байжээ.
24. Тайхо аварга анх 1977 онд инсульт болж байжээ. Түүнээс хойш энэ өвчин түүнийг байнга зовоосоор их аварга өнгөрсөн долоо хоногт тэнгэрт хальсан билээ.

Сэтгэгдэл (6)