Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр чуулганы хуралаанд үг хэлэв. Түүний хэлсэн үг бүхэлдээ УИХ-ын гишүүд рүү хандсан тэднийг уриалсан хандлагатай байсан юм. Хүмүүс түүнийг цагаа олж оновчтой мэдэгдлийг хийдэг улс төрч гэдэг. Энэ удаа ч тэр мөн цагаа олж мэдээлэл хийв. Ингээд Ерөнхийлөгчийн гишүүдэд хандаж хэлсэн 24 шүүмжлэлийг хүргэж байна.
1. Эвлүүлэх хэцүү, эвдрэлцэх амархан болохыг бид хангалттай үзлээ. Бүтээх бүр хэцүү, нураах зогсоох хичнээн хялбар бас хорлонтой болохыг, түүний горыг амсахаараа бид нэг болж байна. Шийдэх бүтээх гэсэн нь буруутдаг, бүтээлгэхгүй нураах гэсэн нь зөвддөг ёрын хандлагыг газар авахуулж болохгүй.
2. Бид Монголын зовлонг нимгэлэхийн төлөө зүтгэх ёстой болохоос нэмэх ёсгүй.
3. Шийдвэр гаргах эрхтэй, хариуцлага үүрсэн, үүрэг хүлээсэн хүмүүс буруу хандлагад, явцгүй ёс зүйд донтож, автаж болохгүй
4. Бид хичнээн олон шийдвэрээсээ эргэж буцав! Хичнээн их бүтээн байгуулалт, боломжийг алдаваа!. Алдсан цагийн хором бүр гадаадын мөнгөн тэмдэгтийн тооноос ч үнэтэй бидэнд тусаж байна. Энэ бүхний төлбөрийг манай иргэд дордсон амьдралаараа, мөнгөө алдаж, ажлаа алдаж, хөрөнгөө үнэгүйдүүлж, хүүхэд эхнэрээ нөмгөн гүйлгэж, нийтээрээ бухимдаж, алдаж төлж байна. Үүнээс том сургамж яаж байх билээ!
5. Улс орлого нь нэмэгдсэн үед төсвөө бүү тэлж бай. Таатай боломж ховор олддог. Бас түр зуурынх байдаг.
6. Бид хувь улс төрчийн болон бүлэглэлийн тоглолт, балмад үйл ажиллагааг амжилт, ололт гэж андуурч болохгүй. Харин мөнгөөр төлбөр нь үнэлэгдэж байгаа бүхнийг Монголын хохирол гэж тооцох ёстой.
7. Манай зовлонгийн ихэнх нь дотроосоо үүсэлтэй байгаа. Бид аль нэг улстай хүйтэн дайн хийгээгүй. Харин бидний үүсгэсэн дотоодын хүйтэн дайн өнгөрөгч 2 жил гаруйн хугацаанд Монгол Улсыг 8-н их наяд гаруй төгрөгийн хохиролд унагалаа.
8. Өрийн тааз гэж худал юмаа өөрчлөөч. Өр чинь таазаа цоолчихлоо. Одоо засгийн өрийн ДНБ-д эзлэх дээд хэмжээ 40 хувь биш 53 хувь болсон. Бодитоор хар, мөнгөө зээл. Мөнгөгүй зээлгүй бол яаж үйлдвэр босох юм бэ гэж байна. Жилийн 24 хувийн хүүгээр үйлдвэр босохгүй. Энэ хэдэн банк чинь ломбард шиг ажиллаж байна.
9. Би Чимэдийн Сайханбилэг Ерөнхий сайдын тэргүүлсэн Засгийн газрыг бүтээгч үйлдвэрлэгчдээ дэмжих гэж байгуулагдсан гэж харж байгаа. Тэдний өмнө тулгамдаж ирсэн хүнд, хэцүү асуудлыг шийдвэрлэхэд туслах нь энэ Засгийн гол зорилго гэж ойлгож байгаа. Иймээс ч энэ Засгийн газар Аж үйлдвэрийн яам гэж тусад нь яам байгуулсан, хариуцсан сайд томилуулсан гэж үзэж байгаа.
10. Монголын төрд одоогоор хамгийн дутагдаж байгаа, хамгийн хэрэгтэй байгаа тэр зүйл бол хариуцлага. Монгол улсад аливаа соёл иргэншилт нийгэмд байдаг бүх л юм байна. Харин нэг л зүйл үгүйлэгдэж байна. Тэр бол дахиад л хариуцлага.
11. Төрд итгэхгүй байна. Төрд итгэх ард түмний итгэл бага байна гэж зарим шийдвэр гаргагчид гомдоллодог. Төрд гэдэг нь дам утгаар “өөрт нь” итгэхгүй байна гэж хэлж байгаа юм. Энэ үнэн. Гашуун ч үнэнийг хүлээн зөвшөөрье.
12. “Сонгогдлоо” гэсэн үг сонсоод ард түмэндээ баярласан тэр мөчөө бүү март. Тэр шөнө дөлөөр ард түмэндээ илэрхийлж байсан баяр талархлаа, тэр сонгуулийн өдрийн маргааш өглөө босоод “түмнийхээ төлөө зүтгэнэ” гэсэн тэр андгайгаа бүү март.
13. Сонгуулийн үеэр, эрхэм гишүүдээ, хаана Монгол хүн зовно, би тэнд байна гэж та бид яриагүй гэж үү! Монголд хаана хариуцлага шударга ёс дутна би тэнд байна, би түүнийг шийдүүлэхийн төлөө зүтгэнэ, ажиллана гэж Та бид амлаагүй билүү! Гэтэл албан тушаалын цоорхой хаана гарч байна, хаана мөнгө хувааж байна, тэнд л манай сонгогдсон хүмүүс тамираа барагдтал үзэлцэж байна.
14. “Эрхэм” төлөөлөл хурлаасаа хэдэн цаг хоцордогийг, ажилдаа яаж ханддагийг сонгогчид андахаа байжээ. Их Хурлын гишүүд салхинд гарч яваа амрагчид шиг байж болохгүй. Чөлөөлт цаг гарахаар хуралдаа ирдэг юм шиг зан гаргаж болохгүй. Ийм гишүүн олон биш байх. Гэхдээ “муугийн уршиг олонхид” гэж үгтэй.
15. Улс нийгэм өөрчлөгдөж байна, өөрчилж байна гэж хорин хэдэн жил Та бид “хонины найр” шиг явлаа. Хариуцлага, ёс зүйг хаялаа. Бүр үүндээ дасал боллоо. Хариуцлагагүй төр бол удирдлагагүй онгоцтой адилхан. Удирдлага нь ажиллахгүй онгоцоор иргэдээ тээж яваа нисгэгч гээд өөрсдийгөө төсөөлөөд үз. Одоо ухаарах цаг болсон. Одоо зогсоё.
16. Бүсээ дээрээсээ эхэлж чангалъя. Өрхийг оройгоос нь татдаг. Надаас эхлээд төсвөө таная. Албан тушаал, сандал суудал тойрсон тансаглалаа эхлээд хасах хэрэгтэй. Засаг нь чадахгүй бол хурал нь хас, хурал нь чадахгүй бол засаг нь хас. Хоёулаа чадахгүй бол иргэдээр хасуул, татвар төлөгчдөөр хасуул.
17. Мөнгө төсөвгүй болоод хаалгаа барьсан яам, төрийн байгууллага гэж би сонсоогүй. Төсөв нь дутаад цалингаа, албаны нэмэгдлээ авч чадахгүй яваа гишүүн, сайд, дарга байна гэж та бүхэн сонссон уу! Нэг бол тэр сайдын, тэр гишүүний компани дампуурлаа гэж та сонссон уу! Хэчнээн шахаад ч гарах шүүсгүй болсон аж ахуйн нэгжийг биш, харин хэмжээ хязгаар нь хэтэрсэн тансаглал, зардлыг нь төрөөс олж шахбал, хасбал мөнгө төсөв хэмнэгдэнэ.
18. Иргэдийг чирэгдүүлдэг, хохироодог тийм үйлчилгээнд төр мөнгө төсөвлөх хэрэггүй. Төсөвгүй учраас тийм ёс бус үйлчилгээ, алба өөрөө л алга болно.
19. Тэнгэр оройгоосоо цоорвол цэлмэдэг. Төр дээрээсээ хариуцлагатай байвал зөв болдог. Манай өндөр албан тушаалтнууд “хариуцлага” гэж чанга ярьдаг. Харин өөрсдөө түүнээс зугтаадаг. Одоо энэ ажлыг үг яриа биш үйл хэрэг болгоё. Хуулиа батлая. Хэрэгжүүлье.
20. Өнөөдөр Монголын сонгогч хагас эрхтэй, сонгогдсон хүн бүрэн эрхтэй, гишүүн сайд давхар эрхтэй байна. Ташуур далайхад хашин морь ч шогшдог. “Буцаагаад татна шүү” гэхэд сонгогдсон хүний чих зөөлөрдөг, нүд нь нээгддэг, сонгосон томилсон эзэнтэй гэдгээ тэр хүн мэдэрдэг, хариуцлага байгааг санадаг.
21. Япон улсад парламентын гишүүн, бас сайд хүн сонгогчдодоо дэвүүр тараагаад огцорч гэнэ гэсэн мэдээг та нар саяхан л уншсан байх. Тэнд хүн дэвүүр тараагаад огцорч байхад, манай улс төрчид гивлүүртэй юм шиг суугаад л байхуу!
22. Энэ Улсын Их Хурал, Засгийн газарт маш бага хугацаа үлдлээ. Үндсэндээ хоёр хавар, нэг урт намар л үлдлээ. Шийдэх асуудал ямар их байгааг Та нар харж байгаа байх
23. Зүгээр албан тушаалд очиж, нэгнийхээ хашаанд хургаа таргалуулах гэж нийлээгүй гэж бодож байгаа.Хамтарч Засгийн газраа байгуулсан намууд бусдын хатгаас, дарамт, саналаар нийлсэн эр эм хоёр шиг ааш гаргаад байж болохгүй. Сэтгэлээсээ улс орныхоо хүндрэлтэй асуудал, ард иргэдийн зовлонд хандах ёстой.
24. Би энэ Их Хурлын эрхэм гишүүдийг Монголын улс төрийн олон жилийн хариуцлагагүй байдалд сүүлчийн цэг тавьсан анхны гишүүд байж чадна гэж итгэж байна.

24tsag.mn
Сэтгэгдэл (54)