Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Эдийн засгийн сайд асан Н.Батбаяр, Сангийн сайд асан Ч.Улаан гурав амьдрал сайхан байгаа үлгэрээ ярьсаар огцорсон. МАН-ынхан эдийн засаг сүйрч байгаа, АН-ынхан амьдрал сайхан байгаа гэсэн тэнгэр газар шиг зөрүүтэй мэдээллээр ард түмэн “нүдүүл”-сээр хэн нь үнэн, худал ярисанд төөрчихсөн. Тэгвэл шинэ Ерөнхий сайд Ч.Сайханбилэг улс орныхоо эдийн засгийн талаар ард түмэндээ хандаж үг хэллээ. Гашуун ч гэсэн үнэн үг хэллээ. Эдийн засгаа ямар болгочихоод байгаагаа ард түмэндээ тайлбарлав. АН-ынхнаас анх удаа эдийн засгийг ямар болгосноо хүлээн зөвшөөрлөө. Улс орон ямар болоод байгааг, эдийн засаг яаж хүндэрсэнийг, биднийг ямар ирээдүй хүлээж байгааг, ямар гарц хайж байгааг, бүсээ чангалах ямар бодлого дэвшүүлснийг Ч.Сайханбилэгийн хэлсэн 24 баримтаар хүргэе.
1. Бид одоо өөрчлөлт хийхгүй бол ойрдоо юу болохыг хэлж өгөхөд ямар ч Ванга зөгнөгч, мэргэч төлөгч шаардлагагүй болжээ. Энэ хэвээрээ элдэв арга хэмжээ авалгүй байдал үргэлжилбэл хэсэг хугацааны дараа бид default буюу улс орноо дампуурсан хэмээн зарлах шаардлага үүсэхийг ч үгүйсгэхгүй ээ. Байдал ийм түвшиндээ хүрвэл та бидний талцаж суух байтугай Монгол Улсын хувь заяаг гадна дотны ямар хүн хүч удирдаж, гадаа гудамжинд ямар зохиомжтой үйл явдал өрнөж болохыг хэн ч таашгүй.
2. Одоо бид огцом шийдвэртэй арга хэмжээ авахгүй бол Грек, Испани, Итали дахь хямралууд Европыг тэр чигээр нь сүүлийн 2 жил гүн хямралд оруулсан шиг тийм нөхцөл байдал үүсэхээр байна.
3. Бид ийм байдлаараа удаан тэсэхгүй ээ. Хүндхэн өвчин туссан өвчтөний ар гэрийнхэнд эмч хэцүү ч гэсэн үнэнийг нь хэлдэг. Бид одоо хэцүү ч гэсэн үнэнээ хэлцгээж, үйл ажиллагаагаа нэгтгэх ёстой. Бид доод ёроолдоо хүртэл унаж дуусаагүй байна. Энэ нь арга хэмжээ авахгүй бол одоогийн нөхцөл улам муудна гэсэн үг. Амаргүй шийдвэрүүд гаргах цаг хугацаа яалт ч үгүй ирлээ. Бид одоо хийхгүй бол хэн ч, хэзээ ч хийж чадахгүй. Энэ шалгуурыг хамтдаа туулаад гарцгаая.
4. Өнөөдөр Монгол Улсыг хөгжилтэй, хүчтэй болгохгүй гэсэн ямар нэг хүчин жаахан тос асгаад өгөхөд л бид дүрэлзэхэд бэлэн магадлал бий болох гээд л байна. Байдал ийм байхад Монголчууд бид үндэсний зөвшилцөлгүйгээр, нэгдсэн хүчгүйгээр, нэгдмэл үйл ажиллагаагүйгээр энэ эрсдэлийн ард гарахгүй ээ.
5. Өнөөгийн үнэ цэнээр илэрхийлсэн улсын өрийн хэмжээ оны сүүлээр 11.5 их наяд төгрөг буюу ДНБ-ий 53 хувь байх төлөвтэй байна.
6. 2013 онд банкны нийт системийн зээл олголт 54 хувиар өссөн. Энэ дүн 2014 онд 20 хувиас бага байх төлөвтэй байна. Өнгөрсөн жилд 30 орчим хувиар өсч байсан мөнгөний нийлүүлэлт энэ онд 9 хувьтай байхаар байна.
7. Эзгүй арал дээр хаягдсан Робинзонууд болохыг 3-хан жилийн дотор 4,6 тэрбумаас 0,6 тэрбум доллар болж 7,5 дахин буурсан хөрөнгө оруулалтын үзүүлэлт маань бэлээхнээ гэрчлээд өгнө өө.
8. Жилдээ 2 сая шоо метр ой мод хулгайлж байгаа хууль бус үйлдлийг зогсоох эдийн засгийн сонирхолгүй, хуурамч байгаль хамгаалагчдыг татвараа төлөөд хөрөнгөө оруулаад, байгаль орчны дахин сэргээлтээ хийж байгаа хууль сахигч, хувийн бизнесүүд рүүгээ буу сумтай уулгалан дайрч байхад нь болиулж зүрхлэхгүй төр засагтай болсон байна, бид.
9. Хасъя, багасгая, тэсье, тэвчье гэдэг зүйлүүдийг ярих хэлэх байтугай бодох хүсэлтэй улс төрч л лав байхгүй байх. Тэр тусмаа ийм зүйл хийх хүсэлтэй Ерөнхий сайд байна гэдэг, нуугаад яахав, хүсээд байх зүйл биш. Гэхдээ гашуун ч гэсэн эм. Гачлантай хяслантай ч, гарцаагүй хийх ёстой ажлыг барьж авахаас өөр сонголт энэ удаагийн Ерөнхий сайдад, Засгийн газарт байхгүй байна аа.
10. Хөгжлийн банкин дээрх төсвийн эргэн төлөлттэй холбоотой зардлууд төсөвт нэгтгэн суугдаж бид жинхэнэ утгаараа нэгдсэн нэг төсөвтэй болно.
11. Шинэ барилгын тухай огт ярилгүй нэгхэн жил тэсье.
12. Сүүлийн хэдэн жил дараалан орлогын төлөвлөгөө огт биелээгүйг бүгдээрээ бэлээхнээ мэднэ. Энэ 2015 оны хувьд ч гэсэн бүхэл бүтэн нэг их наяд төгрөгөөр орлогоо хумихгүй бол бид суурь өвчнөөсөө хэзээ ч салахгүй. Бид нэг их наяд төгрөгөөр орлогоо хумих болохоор нэг их наядаар зарлагаа танахаас өөр аргагүй болно.
13. Сарын нийт орлого нь сая хэдэн зуугаас давсан өрхийн хүүхдийн 20 000-г түр орхиё.
14. Унтах цагаа хугаслан мэргэжил мэдлэгийн төлөө зүтгэж яваа оюутан, урд шөнөжингөө баардаж бүжиглэсэн ангийн андтайгаа адилхан 70 000 төгрөгөө аваад л явж байна. Одоо ядаж сайн онц сурч байгаад нь цалин урамшууллыг нь өгье.
15. Төрийн албан хаагчидыг тэтгэвэрт гарахад олгодог нэг удаагийн буцалтгүй тусламжинд салбар бүр харилцан адилгүй 12-36 сартай тэнцэх хэмжээний тусламж олгодог асуудлыг нэг мөр цэгцлэн салбар үл харгалзан 12 сараар тогтоох шаардлагатай байна.
16. Малчиддаа хандсан олон татаасаа нэг цэгцэлж, малын хөлийн татварыг нь ядаж орон нутаг нь өөрсдөө тогтоож өөрсдөө хэрэглэж байх эрхийг нь олгох цаг болжээ.
17. Цагдаа, гааль, цэрэг, онцгойгийнхон дүрэмт хувцас өмсөн төрийн нэрийн өмнөөс түүний үүргийг гүйцэтгэх нь хаана ч байдаг зүйл. Харин мэргэжлийн хяналт, нийгмийн даатгал, татварын байцаагч нар, улсын бүртгэл, халамжийн ажилтан төрөөр, төсвөөр дүрэмт хувцас нэртэйгээр өмсөж зүүхээ бэлдүүлэн жил тутам шинэчилж төсөвлөж байх нь дэндүү цамаан гэхээс өөр тайлбар алга. Үүнийг одоо шууд зогсооё.
18. Хөдөлмөрийн төв бирж, хөдөлмөрийн судалгааны институт, хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төв зэрэг байгууллагууд Хөдөлмөр эрхлэлтийн Үндэсний төвд нэгдэж болно. Тоо томшгүй олон эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийг нэгтгэн зохион байгуулах, тэдгээрийг их сургуулиудтай холбох, харъяалалд нь шилжүүлэх ажлыг хийнэ. Тухайлбал, Хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн хүрээлэн, Нэхмэлийн хүрээлэн, Дулааны техник үйлдвэрлэлийн экологийн хүрээлэн, Ой модны сургалт судалгааны хүрээлэн зэрэг байгууллагыг төсвөөс гаргаж ШУТИС-ийн харьяалалд нь шилжүүлнэ.
19. Төрийн албаны хуулиндаа нэмэлт өөрчлөлт хийж багш, эмч нараа төрийн албаны ангиллаас чөлөөлж, төртэй гэрээний үндсэн дээр үүрэг, үйлчилгээг нь хариуцаж байхаар хуульчилъя.
20. Цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг төр одоогийн хэмжээнд нь үргэлжлүүлж олгоё. Гэхдээ үр хүүхдийнхээ хоолны чанарыг сайжруулахын тулд эцэг эхчүүд тал мөнгийг нь бас дээрээс нь нэмэрлэдэг болъё.
21. Төрүүлсэн хүүхдүүд нь өөрсдөө ээж эмээ, аав өвөө болсон ч “Алдарт эх”-ийн одонгийн мөнгөө үргэлжлүүлж авсаар байдаг одоогийн хавтгайруулсан тогтолцоогоо өөрчилж үр хүүхдүүд нь 0-18 настай алдарт эхчүүддээ л мөнгийг нь өгдөг зөв зарчимтай тогтолцоонд шилжье.
22. Засгийн газраас төрийн албан хаагчдын тоо сүүлийн жилүүдэд нэмэгдсээр байгааг бууруулах зорилгоор багш, эмч нараас бусад албан хаагчдыг 15 хувиар бууруулах чиглэлийг өгсөн. Энэ арга хэмжээний хүрээнд төрийн 10-аад мянган албан хаагчид чөлөөлөгдөх тооцоо гарч байна. Хүндрэл нүүрлэсэн энэ цаг үед 10 мянган хүн ажилгүй болох амаргүй.
23. Цалин хөлсийг ганц жилдээ нэмэхгүй, тэвчиж ойлгож хандах нь эдийн засагтаа илүү өгөөжтэй гэсэн байр суурийг илэрхийлж байгааг бас бодолцохгүй өнгөрч болохгүй байна. Төрийн албаныхны цалингийн нэмэгдлийг түр тэвчих нь хүндрэлтэй энэ үед хувийн хэвшлийнхнийг ч хөлдөө чирэхгүй, хүнд хэцүү энэ үед тэдэнд бас амьсгаа авах боломж олгох юм.
24. Азийн улс орнуудад ард иргэд нь эх орон нь эдийн засгийн хүнд хэцүү үед эх оронч хөдөлгөөн өрнүүлж, хувь хүмүүс өөрсдийн алт мөнгөн үнэт эдлэлээ хуримтлуулах, хандивлах хөдөлгөөн өрнүүлж байсныг бид олонтоо харж сонсож байсан. Манай ард түмэн ч дайн тулаантай хүнд хэцүү он жилүүдэд сэтгэлийн дуудлагаараа ийм хөдөлгөөн өрнүүлж байсан гэгээн түүх ч бидэнд бий
Шинэ Ерөнхий Ч.Сайханбилэг бараг л ард түмнээсээ үнэт эдлэлийг нь гуйх хэмжээнд хүртлээ улс орон ядуурсаныг зарлаж орхилоо. Ингэхэд тэрээр Ерөнхий сайд болохынхоо өмнө амьдрал сайхан үлгэр яригчидын нэг байсан гэж ард түмэн шүүмжилж эхлэв. Түүнийг сайхан санаа дэвшүүллээ гэж магтах хүн алга. Харин эдийн засгийг элгээрээ хэвтэхэд гол дүрд тоглосон хүмүүсийн нэг гэж харж байна. Учир нь тэрээр эдийн засгийг сүйрүүлсэн Н.Алтанхуягийн баруун гар Засгийн газрын бодлогын гал тогоог барьдаг Хэрэг эрхлэх газрын дарга, хамгийн чухал сайд нь байсан шүү дээ. 2012 онд АН-ын Засгийн газар байгуулагдахад ард түмэн мөнгөтэй. Эдийн засаг өнгөтэй байсан. Захын хүн хэлнэ. Захын хүн түүнээсээ илүү амьдрах гэж ардчилагчидыг сонгосон. Харамсалтай нь 2 жилийн дараа улс орноо ямар болгосноо ард түмэндээ шинэ жилийн “бэлэг” болгон барьж бас тайлагнаж байна. Ч.Сайханбилэг өсөлттэй эдийн засгийг хүлээн авагчийг нэг. Сайд хийж эдийн засгийг унагаж, өр зээл авч байхдаа энэ уран гоё үгсээ, энэ хатуу үнэнээ ард түмэндээ хэлэхгүй яагаад нуусан бэ? Хариуцлага хар толгой дээр нь буугаад ирэхээр л ам нээж байна.

Сэтгэгдэл (63)