Зул сарын баярын гол эзэн өвлийн өвгөн буюу Санта Клаус нь хүүхэд багачуудын хамгийн хайртай хүний нэг билээ. Хаанаас хэзээ яаж мэндэлсэн нь хамаагүй, хүүхэд төдийгүй томчуудын ч хүсэн хүлээдэг шинэ жилийн баярын хамгийн сайхан, сэтгэл хөдөлгөсөн мөч нь өвлийн өвгөн буюу Санта Клаус ирж хүүхэд багачуудад бэлгээ тараах л байдаг юм. Тиймээс өвлийн өвгөний тухай сонирхолтой 24 баримтыг хүргэж байна.
1. Анх 1823 онд багш мэргэлжилтэй Кларк Мур эхнэр хүүхдүүддэ зориулан “Шинэ жил ба Санта Клаусыг угтах нь” гэсэн нэртэй зохион бичлэг, шүлэг бичиж өгчээ. Тэрхүү бичвэртээ Санта найман буга хөлөглөн давхиж ирээд яндангаар орж ирдэг тухай бичсэн байна. Зохиолч эхэндээ үүнийг олон нийтэд тараахыг хүсээгүй бөгөөд түүний найз “Sentinel” сонин нийтлүүлжээ. Ингээд л хүүхдүүд төдийгүй насанд хүрэгчид хүртэл Сантаг харахыг туйлын хүсч, Одоогийн Санта Клаусын яриа дэгджээ.
2. Сантаг харах хүслийг нь 1862онд зураач Томас Наст биелүүлж Сантагийн анхны төрхийг зурж, 24 жилийн турш “Harpers Weekly” сэтгүүлийн хавтсанд зориулж зурсан байна. Зураач Сантагаа хойд туйлд байдаг гэж дүрсэлсэн нь их алдаршжээ.
3. Зураач Томас Настын урласан өвлийн өвгөний зураг хар цагаан байжээ.
4. Сонирхолтой нь Америкийн иргэний дайны үед ерөнхийлөгч Линкольн зураач Настаас умардынхантай хамт зурж өгөхийг гуйж байлаа. Үнэхээр ч эсэргүүцэгч талынхан Сантагаас болоод умардынханд ирж элсч байсан гэж түүхчид баталсан байдаг гэнэ.
5. Өвлийн өвгөнд улаан дээл, малгайг нь 1885 онд хэвлэлийн ажилтан Луис Пранг “өмсүүлжээ”. Тэр америкт анх удаа зул сарын баярын ил захидал гаргахдаа өвлийн өвгийнийг улаан дээл малгайтай болгон хэвлүүлжээ. Ингэж л одоогийн өвлийн өвгөн анх өтгөн үстэй захтай дээл, малгайтай, цагаан сахалтай болсон байна.
6. 1930 онд АНУ-ын хүйтэн ундаа үйлдвэрлэгч компани өөрийнхөө бүтээгдэхүүнийг зөвхөн зун ч биш бас өвөл борлуулахаар нэгэн арга сэдсэн нь Сантагийн зургийг байрлуулдаг болжээ.
7. Герман зураач Морис фон Швиндт ч бас Сантагийн төрхийг бүрдүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулсан хүн. Тэрээр 140 жилийн тэртээ хөгжмийн зохиолч Моцартын “Фигаро гэрлэсэн нь” дуурийн тайзны чимэглэлд “Ноён өвөл”-ийг дүрслэх хэрэгтэй болжээ. Тэгээд тэрээр үслэх захтай дулаан дээл өмссөн өвгөнийг гацууртайгаар дүрсэлж. Дараа нь Мюнхений нэг хошин сэтгүүлд “Өвлийн өвгөний адал явдал” гэдэг цуврал гарсан байна.
8. Мөн манай хойд хөршийнхөн маань өвлийн өвгөн бол Оросын өвлийн бурхан гэж нэрийддэг байна. Орос өвлийн өвгөнөө ихэвчлэн “Хүйтний өвгөн”, Хүйтний Иванович” гэдэг.
9. Монголчууд ардын хувьсгалын дараа Оросын соёлтой танилцаж эхэлсэн тэр үеэс зохиолч Д.Нацагдорж 1931 онд анх удаа шинэ жилийг нөхдийнхөө хүрээнд тэмдэглэсэн байдаг. Үүнээс дараахан Оросуудыг дуурайн өвлийг өвгөн ирүүлдэг болжээ. Гэхдээ бид өвлийн өвгөний өөрсдийн уламжлалт соёл иргэншилдээ хөрвүүлэн монгол дээл хувцастай, арван хоёр жилээ дагуулан ирдэгээр өдий хүртэл төсөөлж байна.
10. Өвлийн өвгөн айлын гэрт орж хүүхдүүдэд бэлэг өгөхийн тулд яндангаар нь ордог.
11. Польш улсад өвлийн өвгөн арванхоёрдугаар сарын 6-нд бэлгээ хүүхдүүдэд тараадаг сонирхолтой уламжлалтай. Бусад газар зул сарын баяраар бэлгээ тараадаг билээ.
12. Санта Клаус цаа бугануудтайгаа дууны хурднаас 3000 дахин их хурдтай давхидаг гэнэ.
13. Өвлийн өвгөнийг Санта Клаус, Николас, Синтерклаас гэх мэтээр орон бүрт өөр өөрөөр нэрлэдэг байна.
14. Оросын өвлийн өвгөн төрсөн өдрөө хэзээ тэмдэглэдэг болохыг та мэдэх үү. Хэрэв мэдэхгүй бол тэр арваннэгдүгээр сарын 18-нд төрсөн өдрийн баяраа тэмдэглэж өнгөрүүлдэг ажээ.
15. Мэдээж өвлийн өвгөний хамт байнга дагалдаг хүн бол “Цасан охин”. Тэрээр өнгөрсөн зууны 50-иад онд мэндэлсэн. Зохиолч Сергей Михалков, Лев Кассиль нар хүүдүүдэд зориулан өвлийн өвгөний ач охиныг ийнхүү бодож олсон байна.
16. Орон орны өвлийн өвгөд бэлгээ тараадаг өөрийн гэсэн онцлогтой. Жишээлбэл Шведийн Санта Клаусууд бэлгээ шарах шүүгээнд харин Германынх цонхы тавцан дээр үлдээдэг. Гэхдээ ихэнхи нь тусгайлан бэлтгэсэн оймсонд үлдээдэг.
17. Эрт цагт хүмүүс Өвлийн өвгөнөөс бэлэг хүлээх биш өөрсдөө бэлэг өгдөг байж.
18. Францын өвлийн өвгөнийг Пэр Ноэль гэдэг.
19. Өвгөнд илгээдэг захидалд сүүлийн үед багачууд компьютертэй болохыг, харин томчууд даргыгаа “хөлдөөх” хүсэлтэй байгааг илэрхийлэх болжээ.
20. АНУ-ын эрдэмтэд Санта Клаусыг Зул сарын баярын орой 650 миль газрыг секундэд туулан 822 балйд секундын хугацаанд зочилдог гэсэн тооцллыг гаргасан.
21. Санта Клаусыг дэлхийн нийтэд алдаршахад өөрийн хувь нэмэрээ оруулсан болон борлуулалтын ашиг орлогоо санаад оромгүй байдлаар ихэсгэсэн компани бол Кока Кола компани юм. Тэд Сантаг сурталчилгаандаа 1930 оноос хойш ашиглаж байна.
22. Жилийн 365 хоногт жирийн иргэд өдөрт наад зах нь таваас найман цаг ажилладаг бол өвлийн өвгөн ердөө 31 цаг л ажилладаг гэнэ.
23. Дэлхийн нийт хүн амын 28 хуви нь 15-наас доош настай багачууд бөгөөд Санта Клаус жилд дундажаар хамгийн багадаа таван сая гаруй бэлэг тараадаг байна.
24. Хүүхдүүд жлийн тушр хэр сайн эсвэл үгэнд орохгүй дүрсгүйтэн хэр муу байсан эсэхийг өвлийн өвгөн л мэддэг. Бүр бүх дэлхийн хүүхэд нэг бүрийг.

Сэтгэгдэл (3)