Засгийн газрын тогтоолоор ээлжийн амралттай байх хугацаандаа албан тушаалаасаа чөлөөлөгдсөн ЦЕГ-ын дарга, бригадын генерал Б.Билэгт Засгийн газрын тогтоолын эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Улмаар анхан шатны шүүхээс түүнийг албан тушаалд нь эргүүлэн томилж, ажилгүй байх хугацааны цалин болох 3.8 сая төгрөгийг нөхөн олгох шийдвэрийг гаргаад байгаа. Тэгвэл ЦЕГ-ын даргын албандаа эргэн томилогдох гэж буй Б.Билэгтийн тухай 24 баримтыг хүргэж байна.
1. Б.Билэгт улс төрчид дунд “боевик”, “Сахал” хочийг зүүсэн нэгэн.
2. Баянмөнхийн Билэгт 1960 онд Хэнтий аймгийн Бэрх тосгонд төрсөн.
3. 1978 онд Нийслэлийн 10 жилийн 5 дугаар сургууль,
4. 1980 онд ЗХУ-ын Эрхүү хотын УААДС-ийн Санхүү, эдийн засгийн сургууль, 1988 онд МУИС, 1999 онд Отгонтэнгэр их сургууль төгссөн. Нягтлан бодогч-эдийн засагч, эрх зүйч мэргэжилтэй.
5. Б.Билэгт Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой Морин жилийн жагсаалд мөр зэрэгцэж явсан гэдэг.
6. ЦЕГ-ын даргаар томилогдсоныхоо дараахан улаанбаатарчуудын амар тайван амьдралыг хамгаалахад хамгийн их тус нэмрээ үзүүлсээр ирсэн “Хөдөлгөөнт эргүүл”-ийг татан буулгаж ЦЕГ-ын даргын ажлыг дуулиантайхан эхлүүлсэн нөхөр бол бригадын генерал Б.Билэгт.
7. Хүчний байгууллагад олон жил ажилласан Б.Билэгт нь Тагнуулын ерөнхий газрын даргаар хүртэл ажиллаж байсан төдийгүй манай нэртэй улстөрчидтэй холбоотой байдаг учраас хүчний байгууллагын өндөр дээд суудлаас тэгтлээ хөндийрөлгүй өнөөдөртэй золгосон нэгэн гэдэг.
8. Харин хийж байсан ажлаас нь дурдвал, Улаанбаатар хотын Мах бэлтгэлийн конторт ачигч, ТЭЦ-2 цахилгаан станцад слесарь хийж байсан.
9. Улмаар “Сонсголон” элс, хайрганы завод, СОТ-2 барилгын трестэд нягтлан бодогч хийж байгаад Монголын Ардчилсан холбоо, “Ардчилал” сонинд улс төрийн ажилтан, сурвалжлагч, эрхлэгч, ХААҮЯ-ны Гадаад харилцаа, эрх зүйн газрын дарга, Монголын радио, телевизийн Хэрэг эрхлэх газрын дарга, Тагнуулын ерөнхий газрын дарга зэрэг алба хашиж байжээ.
10. Төрийн албанд тэрбээр 14 жил ажилласан.
11. Хаана ч, ямар ч албан тушаалд очсон түүний хувьд аливаад өөр өнцөг, арга барилаар ханддаг хэмээн үнэлэгдэх тул газарддаггүй эр гэнэ билээ.
12. Тэрбээр хэвлэлийнхэнд ярилцлага өгөхөөс цааргалж аль болох олон нийтийн хэл амаас хол байхыг хичээдэг нэгэн ч томчуудыг тойрч гардаггүй хэл аманд багагүй өртөж явдаг.
13. Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Эрдэнийг нэгэн цагт цохиж унагааж, “Чи муу шоронгийн хадаас” хэмээж байсан талаар ам дамжин яригддаг.
14. Одоогийн хууль зүйн сайд Х.Тэмүүжин Б.Билэгт хурандаа хоёр ёстой л нөгөө хаа ч явсан нэр нь хамт дурсагддаг хүмүүс гэж хэлж болно. Учир нь тэдний тэмцлийг бичиж, ярихгүй хэвлэл мэдээллийнхэн гэж байхгүй билээ.
15. Улмаар Б.Билэгт Х.Тэмүүжин сайдыг зөвшөөрөлгүйгээр тагнаж чагнасан “хэрэгт” унаж байсан. Тухайн үед Х.Тэмүүжин сайд Б.Билэгтийг шалгуулж, цагдуулна гэж байсан ч дуулиан тэгсхийгээд намжсан билээ.
16. Гэхдээ Х.Тэмүүжин сайд Б.Билэгтийг ил ч далд ч хэлбэрээр шүүмжилсээр ирсэн. Ганцхан жишээ дурдахад л тэрээр шууд утгаараа Б.Билэгт хоцрогдсон, социализмын үеийнх шиг ажиллаж байна. Ерөөсөө энэ салбарт шинэчлэл хийхийн тулд боловсон хүчнээ ч давхар шинэчилж явах учиртай гэж түүнийг энэ албан тушаалд байх ёсгүй гэдгийг илтгэж байсан.
17. Д.Сандаг-Очир генерал 2012 онд БНХАУ-ын “ИЕПҮ” гэх компанитай гэрээ байгуулан 150 орчим сая төгрөгөөр 400 ширхэг эрүүдэн шүүх зориулалттай “гяндан сандал” оруулж ирснийг ЦЕГ-ын дарга Б.Билэгтийн тушаалаар 21 аймгийн цагдаагийн хэлтэс, тэр ч бүү хэл зарим сумын хэсгийн төлөөлөгч нарт тараасан нь нэг хэсэгтээ л түүний чихийг халууцуулсан зүйл болов.
18. Гэвч эрүүдэн шүүх сандлаас болж ажлаасаа халагдсан цагдаагийн дэд дарга Ш.Ганболдыг ЦЕГ-ын дарга Б.Билэгт өөрийн зөвлөхөөрөө авч ажиллуулсан байдаг.
19. Засгийн газар Б.Билэгтийг албан тушаалаас нь 1993 оны Цагдаагийн албаны тухай хууль хүчингүй болсонтой холбоотойгоор ЦЕГ-ын даргыг томилсон Засгийн газрын 2012 оны 22 дугаар тогтоолын эрх зүйн үндэслэл дуусгавар болсон хэмээх үндэслэлээр чөлөөлсөн.
20. Гэвч тэрбээр ээлжийн амралттай байх үед Засгийн газар ажлаас чөлөөлөх үндэслэлгүй гээд шүүхэд нэхэмжлэл гаргасан.
21. Харин шүүхээс түүнийг албан тушаалд нь эргүүлэн томилох, ажилгүй байсан хоногийн цалинг нөхөн олгох шийдвэрийг гаргасан.
22. Шүүхэд түүнийг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч болох Б.Ариулболд нь оролцсон. Харин Засгийн газар шүүхийн шийдвэртэй танилцаж зөвшөөрөх юм бол Б.Билэгт тун удахгүй албан тушаалдаа эргэн очих юм.
23. Б.Билэгт ЦЕГ-ын дарга байхдаа ажлаас нь олон хүнийг үндэслэлгүй халж, шүүх болон ЦЕГ-ийн хуулийн хэлтэсийн ачааллыг багагүй нэмсэн гэлцдэг.
24. Харин түүнийг албан тушаалаасаа түр хөндийрөх үед цагдаа дотооддоо цэвэрлэгээ хийж, зарим алба хаагчийн ажил үүрэг, албан тушаалд ч багагүй өөрчлөлт орсон юм.Тэгвэл энэ нь Б.Билэгтэд таалагдах болов уу?. Тэрээр ажилдаа ороод бас багаа бүрдүүлэх гэж хэн нэгнийг халж, хэн нэгнийг томилох болов уу?

24tsag.mn
Сэтгэгдэл (16)