Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайдаар Н.Алтанхуяг гэж хүн ажиллав. 2 жил орчим засгийг тэргүүлээд 2 хоногийн өмнө огцорсон юм. Ард түмнийхээ төлөө чөмгөө дундартал ажилласан гэж учирласан ч намынх нь нөхөд "баяртай" гэлээ. Намынхнаасаа, сөрөг хүчинээсээ, ард түмнээсээ ийм үнэлгээ авсан Н.Алтанхуяг олон алдаа, дутагдалтай. Бас алдар гавъяатай биз. Тэр бүхнээс хамгийн ноцтой 24 алдааг нь 24tsag.mn онцолж байна.
1. Эдийн засгийг гүн хямралд хүргэв. 17.5 хувийн өсөлттэй байсан эдийн засгийг 5.3 хувь болтол унагав. Монголын аж ахуйн нэгжүүдийн тал хувь нь дампуурсан гэж мэдээлэгдэв.
2. Асар их өр зээлийг 2 жилд тавив. Монголын анхны арилжааны зээлийг зарцуулав. Монгол Улс өнгөрсөн 22 жилд үе үеийн Ерөнхий сайдууд нийлээд 2.2 тэрбум ам.долларын хөгжлийн зээл авсан бол Н.Алтанхуяг 2 жилд 2.8 тэрбум ам.долларын өндөр хүүтэй арилжааны зээл авав. Тэр энэ зээлийнхээ өрийг "бидний үр хүүхдүүд төлчихнө" гэж УИХ-ын индэр дээрээс хэлсэн. Өр зээл өвдөглөх нэг шалтгаан нь болов.
3. Оюутолгойг гацааж, Тавантолгойг зогсоов. Эдийн засгийн өсөлт ийм хоёр зүйл дээр төвлөрч байгааг тэрээр ойлгосонгүй. 70 ам.доллараар зарагдаж байсан Тавантолгойн гэрээг зогсоов. Гэрээ зогсоосноос болоод манай улс 8.2 сая ам.долларын өрөнд унав. Бас нүүрс гаргаагүй өдрийг тооцвол Монгол Улс их хэмжээний ашиг олж болох байв. Эцэст нь Тавантолгойн нүүрсийг 40 гаруй ам.доллараар зарж "нуухыг нь авах гээд нүдийг нь ухна" гэдэг болгов. Оюутолгойтой ойлголцохгүй байгаа учраас хөрөнгө оруулагчид Монголыг орхиж гарав.
4. Гадаад ертөнц дэхь Монголын нэр хүндийг унагав. Гадны томоохон хэвлэлүүдээр Монголыг муулах, зарим сайд нарыг нь "усан тэнэг толгой" гэж хүртэл бичив. Зарим хэвлэлүүд Монголыг "нүх" гэж тавлав. Монгол Улсын өрсөлдөх чадвар ухрав. Зээлжих зэрэглэл +В-ээс -В болж буурав.
5. Хөрөнгө оруулагчдыг үргээв. 2012 онд гадаадын шууд хөрөнгө оруулалт 3 тэрбум ам.доллар болсон байв. Энэхүү хөрөнгө оруулалт 55 хувиар буурч 551.1 сая ам.доллар болов.
6. "Эзэн-100" хөтөлбөр. 100 хоногт эдийн засгаа сэргээнэ гэж амлалт өгөөд амласандаа хүрээгүй. Харин ч 100 хоногт хүн амыг 3 саяд, мал сүргийг 60 саяд хүргэсэн гэж тайлагнаад онигоонд оров.
7. Хэзээ ч дуусаж байгаагүй хамаатан садны сүлжээ. Н.Алтанхуягийн ах дүү нар өөрийг нь баллаж орхив. Төрийн байгууллага дахь түүний хамаатан садны сүлжээг олон түмэн мэддэг болов. Мэдэхгүй өнгөрсөн нь ч их.
8. АТГ-тай тэмцэв. Авлигатай тэмцэнэ гэж байсан АН-ынхан сүүлийн үед АТГ-тай тэмцдэг болов. Тийм учраас Н.Алтанхуяг нэгэнтээ "МАН, АТГ хоёр ажил хийлгэхгүй байна" гэж алдарт үгээ хэлсэн. Авлигатай тэмцэх учиртай Ерөнхий сайд авлигатай тэмцэх ажиллагаануудыг зогсоож байв. Харин түүнийг буусны дараа АТГ заавал сонирхох ёстой гэж олон хүн ярьж эхлэв
9. Авлигын шинжтэй хэрэгүүд Н.Алтанхуягийг тойрон эргэлдэв. Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх, туслах М.Тулга нар "Нүүрс" хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ 27,500 төгрөгөөр авсан 1 тонн нүүрсийг ард иргэдэд 80,000 төгрөгөөр худалдаж их хэмжээний ашиг олохын зэрэгцээ төрийн өмчит компанид олон тэрбум төгрөгийн онц их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Ерөнхий сайдын Эдийн засгийн бодлогын зөвлөх Д.Батмөнх баруун аймгуудад баригдсан битүү зах, худалдааны төвийн 9.7 тэрбум төгрөгийн өртөг бүхий тендерийг будилантуулсан нь тогтоогдсон. Н.Алтанхуягийн төрсөн охин А.Саранзаяа "Цэвэр агаар сан"-гийн 2.2 тэрбум төгрөг, "Нүүрс" хөтөлбөрийн 3.6 тэрбум төгрөгийн хохирол бүхий авлигын шинжтэй хэд хэдэн гэмт хэрэгт холбогдсон. Ерөнхий сайдын төсвийн багцаас зарлагдсан мэдээлэл технологийн салбарын ТҮЦ машин тендерийг зөвлөх, хүргэн Р.Отгонтулга нь авахын зэрэгцээ үйлчилгээний төлбөрийн орлогыг "Ньюсоник" ХХК, "Аствишн" ХХК-ны дансанд орж байгааг АТГ-аас судалж тогтоосон.
10. Хүргэн Г.Дэнзэнгийн 17 тэрбум. Г.Дэнзэн гэсэн домог түүнийг унагах нэг хөшүүрэг болов. Анх 17 тэрбумын тендерт ялаад эцэстээ улсаас 4.8 тэрбум төгрөг аваад арилсан нь батлагдаж дуулиан дэгдээсэн. Тэгэхдээ улсад халуун сав, тогоо шанагаа хүртэл шахсан нь илэрсэн дээ.
11. 50 тэрбум төгрөгийн төсвийн багц. Тэр өөртөө ийм хэмжээний мөнгийг захиран зарцуулах эрхийг УИХ-аар батлуулсан. Ийм их мөнгөний багцтай Ерөнхий сайд түүхэнд байсангүй. Уг мөнгөөр олон хууль бус тендерийг санхүүжүүлсэн гэж заргалдах хүн олон гарсан. Одоо огцорсных нь дараа Н.Алтанхуягийн 50 тэрбумыг АТГ-аар дахин шалгуулна гэж ярих хүн олон гарав. Олон асуудал ундарч мэдэх юм.
12. Түүхэнд байгаагүй муу баг. Н.Алтанхуягийн ажлын алба, баг, зөвлөхүүд гэж үнэн бүтэхгүй гарууд байв. Түүний зөвлөхүүд "Нүүрс" хөтөлбөрийн, баруун аймгуудын битүү захын, ТҮЦ машины тендерт холбогдон шалгагдав. Бас зөвлөхүүд нь ямар ч ажлын туршлагагүйгээс гадна олны танил болж амжсангүй. Н.Алтанхуягийн зөвлөхөөр сумогийн Д.Батбаяр, чөлөөт ахмадын холбооны Ч.Баасан, Монголын анхны багтай дээрмийг хийсэн этгээд гээд нэрлэвэл явж өгөхөөр бүрэлдэхүүнтэй. Хүчирхэг зөвлөхүүдтэй бол тулж үлдэх нэг багана болох байлаа.
13. МАН-д бүх бурууг тохов. Н.Алтанхуягийн олон түмний ч, сөрөг хүчний ч зэвүү, дургүй хоёрыг зэрэг хүргэж байсан зүйл бол бүх бурууг өмнөхөөс боллоо гэсэн тайлбар байлаа.
14. Ерөнхийлөгч, УИХ-ын дарга хоёрыг хүндэлсэнгүй. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд хоёр түүнийг сайн дураараа ажлаа өгөхийг хүссэн ч биелүүлсэнгүй. Энэ хоёртойгоо учраа олсонгүй.
15. Намынхаа хүчтэй лидерүүдтэй ойлголцсонгүй. Н.Алтанхуягийн эсрэг Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн, УИХ-ын гишүүн Х.Баттулга, Р.Амаржаргал, Хотын захирагч Э.Бат-Үүл гэх мэт лидерүүд түүний эсрэг зоригтой ажиллав. Намдаа хүлээн зөвшөөрөгдсөнгүй.
16. Үе үеийн Ерөнхий сайдуудын эсэргүүцэлтэй тулгарав. Н.Алтанхуяг өөрөөсөө өмнө ажиллаж байсан нэгээс бусад бүхий л Ерөнхий сайдыг үл хүндэтгэв. Нөгөөдүүл нь түүний бодлогуудыг шүүмжилж олон түмний санаа бодлыг үймүүлэв. Ганцхан М.Энхсайхан л дэмжиж байв. Бусад нь бүгд эсрэг болов.
17. Бүтцийн өөрчлөлт: Шинэчлэлийн Засгийн газрын бүтцийг өөрчлөх нэрээр Засгийн газрынхаа 7 сайдыг золиослох гэсэн нь асар том эрсдлийг дагуулав. Эцэст нь түүний Засгийн газарт ажиллаж байсан С.Эрдэнэ, Д.Ганхуяг, Х.Баттулга нар огцруулахын төлөө кнопдов.
18. Намын гишүүдийнхээ эсрэг намын гишүүдээ ашиглав. Өөрийг нь шүүмжилсэн гишүүдийнхээ шүүмжлэлийг хүлээж авсангүй. Харин ч тэднийг нөгөөгөөр нь нухчин даруулах гэж оролдов.
19. Хууль бус тушаал шийдвэрүүд олныг гаргав. Ерөнхий сайд хийх хугацаандаа Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд хамгийн олон удаа дуудагдав. Цэцийн хурлын өмнө гаргасан шийдвэрээ нэг бус удаа цуцалж гэмтэй гэдгээ нотлов.
20. Төрийн албыг данхайлгав. 2012 онд Төрийн албан хаагчдын тоо 121.600, Төрийн өмчит аж ахуйн нэгжид ажиллагсдын тоо 26900 байв. Харин Н.Алтанхуяг Төрийн албан хаагчдын тоог 180.000, Төрийн өмчит аж ахуйн нэгжид ажиллагсдын тоог 49.600 болгож нэмэгдүүлэв. Газар хэлтсийн дарга, орлогч нарын тоог тэнгэрт тулгав. Энэ бүхэн олон түмний бухимдлыг ихээхэн төрүүлэв.
21. "Шударга ёс эвсэл"-тэй хамтрав. Н.Алтанхуяг Ерөнхий сайд болсныхоо дараа 8 жил хамтарч засаг барьсан МАН-аа жийж шинэ сонголт хийсэн нь "Шударга ёс" эвсэлийнхэн байв. Харамсалтай нь "Шударга ёс"-ынхон "Шударга бус" эвсэл нэртэй болтлоо эрх баригчдыг зовоов.
22. Н.Энхбаяртай гэрээ байгуулав. Намынхаа гишүүдээс асуулгүй 10 жилийн хугацаанд завсаргүй төр барих гэсэн гэрээ хийж дуулиан дэгдээв. 2024 он хүртэл МАХН-тай хамтарна гэсэн энэхүү гэрээ Засгийн газрыг самрах бас нэг шалтгаан болов.
23. Бодлогогүй яриа. Н.Алтанхуяг шиг ил задгай, хамаагүй яриатай Ерөнхий сайд түүхэнд байсангүй. Бүхий л Ерөнхий сайд цэгцтэй биш ч гэсэн бодлоготой ярьдаг байв. Тиймээс Н.Алтанхуягийн хэлсэн хошин шогийн гэмээр бэлэн цэцэн үгийг ард түмэн андахгүй мэднэ. Тиймээс бодлогогүй яриаг нь алтанхуягизм гэж нэрлэх болов. Ард түмнээсээ "задгай цагаан" гэсэн алдрыг хүртэв.
24. АН-аа хагалав. Ерөнхий сайдыг огцруулах чуулганд УИХ-ын гишүүн С.Баярцогт их өөр үг хэлсэн. Тэрээр "УИХ-д оруулж ирж кнопдох биш ойлголцох хэрэгтэй байлаа. Кнопоор асуудлыг шийддэг зарчимаасаа салах хэрэгтэй байлаа. Кнопоор асуудлыг шийдсэний дараа ардчилалын амин сүнс болсон нам бол дандаа хагарч байсан. Энэ нь өөрөө дараагийн Засгийн газар, дараагийн төрийн байгууллагуудыг байгуулахад маш их хүндэрлүүдийг бий болгодог. Энэ нь Монголын улс төрийн төлөвшлийг дандаа удаашруулдаг. Намуудын төлөвшлийг улам хүндэрүүлдэг. Монголчуудыг олон жижиг болгодог. Бид талцаж эхлэх тусах үр дагаварыг Монголын ард түмэн хохирдог. Гадаадынханы золиос болдог. Түүх бол ийм зүйлийг харуулж ирсэн. Арван хоногийн завсарлага аваад ойлголцож чадахгүй кнопдож байгаа нь төрийн эмгэнэл. АН-ын эмгэнэл болж байгаа юм. Ухаанаараа шийдэх байсан. Нам дотроо яриад та бол огцорохоос өөр аргагүй боллоо гэж өөрөөр нь өргөдөл өгүүлэх байсан. Энэ бол намын эвлэрэл, дараа дараагийн Засгийн газрыг байгуулах зөв шийдэл болох байсан. Өөрөөр шийдвэл дараагийн Засгийн газрыг байгуулж чадахгүй хямралд хүрнэ. Ийм сонголтын өмнө ирлээ. Ухаанаа зарах байлаа" хэмээн харамссан юм. Түүнийхээр боллоо. Н.Алтанхуяг өргөдлөө өгсөн бол АН ингэж хагарахгүй байлаа. Н.Алтанхуяг өөрийн эсрэг санал өгсөн Р.Амаржаргал, Х.Баттулга, Ж.Батзандан, Р.Бурмаа, Л.Эрдэнэчимэг, Б.Наранхүү, М.Зоригт гэсэн найман гишүүнээ хөөчихлөө. Бүх бурууг хүлээх ёстой хүний нэгдүгээрт Н.Алтанхуяг бичигдэхээр болов. Тэр засгаа унагаж, дараа нь намаа самарлаа даа.

Сэтгэгдэл (52)