2015 оны төсөв, мөнгөний бодлогын УИХ-аар хэлэлцэж байгаа билээ. Энэ үеэр гишүүд “Монгол Улсын төлбөрийн тэнцэлд 2012 оны сүүлийн хагасаас эхэлж үүссэн дарамт нь 2013 онд хямралын шинжтэй болж, улмаар энэ нь 2013-2014 оны эдийн засгийн хүндрэлийн суурь учир шалтгаан болсон” гэдгийг онцолж байлаа. Сүүлийн 20 орчим сарын хугацаанд төлбөрийн нийт тэнцэл 2.8 тэрбум ам.доллар буюу ДНБ-ий 24%-тай тэнцэх хэмжээний алдагдалтай гарч, Монгол Улсын гадаад цэвэр актив 5.3 их наяд төгрөгөөр буураад байна. 2011-2012 оны дунджаар гадаадын шууд хөрөнгө оруулалт ДНБ-ий 40 гаруй хувийг эзэлж байсан бол 2013 онд 16 хувь, 2014 оны эхний хагаст ердөө 8 хувьтай тэнцэх хэмжээнд хүрч огцом буурлаа. Ийм хүндрэлтэй нөхцөлд эдийн засгийг тогтворжуулах зорилгоор цогц хөтөлбөрийг хэрэгжүүлээд багагүй хугацааг үдсэн. Энэхүү хөтөлбөрийн гол зорилго нь нийлүүлэлтийн гаралтай инфляцийн дарамтыг бууруулах, дунд хугацаанд бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлтийн тогтвортой тогтолцоог бүрдүүлэх, эдийн засгийг тогтворжуулах явдал байсан аж. Тэгвэл үнэ тогтворжуулах хөтөлбөрийг оролцуулаад нийт эдийн засгийг тогтворжуулах арга хэмжээнүүдийн үр дүн, хөтөлбөрийг хэрэгжүүлээгүй бол эдийн засагт ямарт нөлөө гарах байсан талаарх 24 баримтыг хүргэж байна.
Эдийн засгийг тогтворжуулах хөтөлбөрийн үр дүн...
1. Эдийн засгийн тогтворжуулах хөтөлбөрийн үр дүнд ДНБ -9.6 хувиар буурахаас сэргийлж, эдийн засгийн бодит өсөлтийг тогтворжуулж, ажлын байр, иргэдийн бодит орлогыг хамгаалав. 2009 оны хямралын үеэр ДНБ-ий бодит өсөлт 3 улирал дараалан сөрөг утгатай болсноор төлбөрийн тэнцлийн хямрал нь эдийн засгийн хямрал болж хувирсан байна.
2. 2009 оны хямралын үед нийт М2 мөнгө 3 улирал дараалан буурчээ. Ингэснээр зээлийн тасалдал үүсэх, ажилгүйдэл нэмэгдэх, эдийн засгийн хямрал болох шалтгаан болсон байна. Эдийн засгийг тогтворжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлснээр мөнгөний нийлүүлэлт -10.9 хувиар огцом унахаас сэргийлж, нийт мөнгөний өсөлтийг тогтворжуулсан.
Эдийн засгийг тогтворжуулах хөтөлбөрийн үр дүн...
1. Эдийн засгийн тогтворжуулах хөтөлбөрийн үр дүнд ДНБ -9.6 хувиар буурахаас сэргийлж, эдийн засгийн бодит өсөлтийг тогтворжуулж, ажлын байр, иргэдийн бодит орлогыг хамгаалав. 2009 оны хямралын үеэр ДНБ-ий бодит өсөлт 3 улирал дараалан сөрөг утгатай болсноор төлбөрийн тэнцлийн хямрал нь эдийн засгийн хямрал болж хувирсан байна.
3. 2009 оны хямралын үед зээлийн өсөлт саарсаар, зээлийн тасалдал бий болж байжээ. Зээлийн өсөлт хасах утгатай болно гэдэг нь зээл тасалдаж, системийн шинжтэй эрсдэл үүсэхийг хэлнэ. Зээлийн тасалдлыг зогсоож, санхүү эдийн засгийн болзошгүй хямралаас сэргийлжээ.
4. Эдийн засгийн бодит секторыг дэмжив.
5. Эдийн засгийг тогтворжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлээгүй байсан бол ХҮИ-ээр хэмжигдэх жилийн инфляци 2013 онд 27%-д хүрэх байв.
6. Хөтөлбөрт хамрагдсан барааны үнийн өсөлт нь 2010-2012 онд дунджаар нийт инфляцийн 35%-ийг эзэлдэг байсан бол түүний инфляцид үзүүлэх шууд нөлөөлөл нь 2013 онд 2 дахин, 2014 оны эхний 9 сард 7 дахин буурч, инфляцийн бүтцэд тогтвортой, эерэг өөрчлөлт гарсан.
7. Мах, шатахуун, цементний үнийн өсөлт эрс буурч энэхүү бүлгийн жилийн инфляцид үзүүлэх нөлөө 2012 онд дунджаар 5.8 нэгж хувь байсан бол 2013 онд 1.8, 2014 оны эхний 8 сарын дунджаар 0.3 нэгж хувь болж буурав.
8. Махны үнийн жилийн өсөлт 2012 онд дунджаар 60.6 хувь, 2013 онд дунджаар 5.6 хувь байсан бол 2014 оны 8 дугаар сарын байдлаар -2.3 хувь болов.
9. Санхүүгийн салбарт зээлийн тасалдал үүсч болзошгүй байсан үед банкуудын төлбөрийн чадварыг хадгалах арга хэмжээ авснаар системийн хэмжээнд итгэлийг сэргээж, банкуудын төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг дэмжин, санхүүгийн салбарыг бүхэлд нь хамгаалав.
10. “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бүрдүүлэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлснээр өрхийн зардлын бүтцийг зохистой болгох замаар дундаж давхаргын хуримтлалыг нэмэгдүүлж, төлбөрийн тэнцлийн хүндрэлээс шалтгаалж өрхийн төсөвт учрах нэмэлт ачааллыг нь зөөлрүүлсэн.
11. Хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлснээс хойш орон сууцны ипотекийн зээлийн үлдэгдэл 2.6 их наяд төгрөгт хүрч ДНБ-ий 13%-тай тэнцэх хэмжээнд, зээлдэгчдийн тоо 61 мянгад хүрчээ. Энэ нь хамгийн багадаа 120 мянган иргэн сар бүр өрхийн орлогынхоо 30-45 хувийг хуримтлал болгож, ипотекийн зээлийн төлбөрт дунджаар 30 тэрбум төгрөгийг сар бүр төвлөрүүлж байна гэсэн үг юм.
12. Эдийн засгийн дунд хугацааны бүтцийн төрөлжилт, дотоодын үйлдвэрлэлийг дэмжих, ашигт малтмалын бус салбарын экспортыг нэмэгдүүлэх зорилгоор ноолуурын үйлдвэрлэл болон экспорт, алт олборлолтыг дэмжих, барилгын материалын импортыг дотоодын үйлдвэрлэлээр орлуулахад чиглэсэн арга хэмжээг хэрэгжүүлж байна.
13. Банкны системийн хэмжээнд өөрийн хөрөнгийн хүрэлцээ 17 орчим хувь, төлбөр түргэн гүйцэтгэх чадварын харьцаа 36 гаруй хувьтай байгаа нь Монголбанкнаас тавьдаг зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийн хамгийн бага шаардлагаас харгалзан 5 нэгж хувь, 11 нэгж хувиар тус тус өндөр болж, санхүүгийн салбарын эрсдэл даах чадвар сайжирсан аж.
14. Гадаад валютын орох урсгалыг дэмжих, эдийн засаг дахь урт хугацаатай гадаад валютын эх үүсвэрийг нэмэгдүүлэх зорилгоор Монголбанк олон улсын зах зээл дээрээс 3 болон түүнээс дээш жилийн хугацаатай бонд болон зээл хэлбэрээр банкны татсан гадаад валютын эх үүсвэрийг Заавал байлгах нөөцийн шаардлагаас чөлөөлсөн байна.
15. Мөнгөний бодлогын хүүний нөлөөг сайжруулах, банк хоорондын захын хүүний хэлбэлзлийг бууруулах үүднээс 4 нэгж хувийн өргөнтэй хүүний коридорыг 2013 онд нэвтрүүлснээр Монголбанкнаас банкуудын авах санхүүжилтийн хүү буурч, 2013-2014 оны эдийн засгийн идэвхжилд эергээр нөлөөлсөн байна.
16. Хятадын ардын банктай байгуулсан үндэсний мөнгөн тэмдэгтийн своп хэлцлийг санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах, валютын зах дахь сөрөг нөлөөллийг зөөлрүүлэхэд ашигласан. Энэхүү хэлцлийн хугацааг 2014 оны 5 дугаар сард 3 жилээр сунгаж, хэмжээг нь 8 дугаар сард 15 тэрбум юань болгож нэмэгдүүлжээ.
17. Төлбөрийн тэнцлийн хүндрэлийн улмаас төгрөгийн гадаад валюттай харьцах ханш нь эрдэс, түүхий эдийн экспорт, гадаадын хөрөнгө оруулалт зонхилсон эдийн засагтай бусад орнуудын үндэсний валютын ханштай нэгэн адил суларчээ. Гэхдээ манай орон уул уурхайн салбараас хамаарах хамаарлаараа тэдгээр орнуудаас бараг 3 дахин их хэдий ч, үндэсний валютын ханшийн нэг өдөрт ногдох дундаж хэлбэлзэл нь Монголбанкны гадаад валютын зах дахь тогтмол, идэвхтэй оролцооны үр дүн бусад орнуудаас 2 дахин бага үзүүлэлттэй байв.
Эдийн засгийг тогтворжуулах хөтөлбөр хэрэгжээгүй байсан бол..
18. 2012-2013 оны төлбөрийн тэнцлийн хямрал 2013-2014 онд эдийн засгийн хямрал болох байсан.
19. Мөнгөний нийлүүлэлт 5.2 их наяд төгрөг болж -27%-иар буурах байв.
20. Зээл тасалдаж, чанаргүй зээл огцом өсч, санхүүгийн хямрал нүүрлэхээр байв.
21. 179 мянган ажлын байраа алдахаар байв.
22. ДНБ -9.6%-иар буурч, эдийн засгийн хямрал болох эрсдэлтэй байв.
23. Инфляци 27%-д хүрэх байв.
24. Төлбөрийн тэнцлийн хямралын нөлөөлөл арилахгүй байгаа нь макро эдийн засгийн бодлогын үндсэн сорилт болсоор байна. Цаашид гадаад валютын орох урсгал, төлбөрийн нийт тэнцэл эрс сайжруулах шаардлагатай байна.

Сэтгэгдэл (2)