
Буянт-Ухаа дахь Гаалийн газрын гаалийн ажилтнууд хууль бусаар чонын арьс хил давуулах гэж байсан БНХАУ-ын иргэнийг илрүүлж, саатуулжээ. Тодруулбал, энэ сарын 28-ны өдөр Улаанбаатар-Бээжин чиглэлтийн онгоцоор зорчих гэж байсан БНХАУ-ын иргэний ачаа тээш, эд зүйл, авч явсан цүнх зэргийг рентген аппарат ашиглан шалгахад 17 ширхэг чонын арьс илэрсэн байна. БНХАУ-ын иргэний хувьд чонын тэдгээр арьсыг гаальд мэдүүлээгүй, тусгай зөвшөөрөлгүй, улсын хилээр хууль бусаар гаргаж байсан байна.
Д.Ундрах /24tsag.mn/