Түүхийн шарласан хуудсыг сөхвөл нүүдэлчин удмын монголчуудын нийслэл хотоо өмнө нь хэд хэдэн газар байгуулж, хорь гаруй удаа нүүлгэж байсан гэдэг. Ингээд эцэст 1639 онд Алтан тэвшийн хөндий Туул голын сав газарт төвхнөсөн байна. Тэр цагаас хойш он цаг улирал одсоор 375 жилийг ардаа үдлээ. Өнөөдөр бол Нийслэл хот байгуулагдсаны түүхт 375 жилийн ойн өдөр юм. Энэ баярын өдөрт зориулан бид Нийслэл хотын түүхэн дурсгалт барилга байгууламжтай холбоотой 24 баримтыг хүргэж байна.
1. “Хотын түүх шинэчлэн байгуулалтын музей”. Баянзүрх дүүрэг зургаадугаар хороо, Бөхийн өргөөний зүүн хойно оршдог Цогтбадамжавын байшин. Оросын Буриад худалдаачин Цогтбадамжав 1904 онд хувийн орон сууцны зориулалтаар барьжээ. Уг барилгад 1921 оноос Намын төв хороо, Ардын түр засгийн газар, 1930 –аад оноос Тувагийн элчин, 1946 онос Д.Сүхбаатарын нэрэмжит музей ажиллаж байсан юм. Харин 1956 оноос хотын түүх шинэчлэн байгуулалтын музей байрлах болсон.
1. “Хотын түүх шинэчлэн байгуулалтын музей”. Баянзүрх дүүрэг зургаадугаар хороо, Бөхийн өргөөний зүүн хойно оршдог Цогтбадамжавын байшин. Оросын Буриад худалдаачин Цогтбадамжав 1904 онд хувийн орон сууцны зориулалтаар барьжээ. Уг барилгад 1921 оноос Намын төв хороо, Ардын түр засгийн газар, 1930 –аад оноос Тувагийн элчин, 1946 онос Д.Сүхбаатарын нэрэмжит музей ажиллаж байсан юм. Харин 1956 оноос хотын түүх шинэчлэн байгуулалтын музей байрлах болсон.
2. “Өндөр хоршоо”. Улаанбаатар хотын хамгийн анхны хоёр давхар байшин болох “Өндөр хоршоо”. Оросын худалдаачин Гудвинцал анх худалдааны төвийн зориулалтаар 1905 онд барьсан юм. Түүнээс хойш 1919 онд Хятадын "Хао – Бу – Я" хэмээх банк, 1921 ондОросын улаан цэргийн комендантын байр, 1930 оноос бидний сайн мэдэх одоогийн Улсын Их дэлгүүр буюу анхны худалдааны том төв болох "Өндөр - хоршоо" үйл ажиллагаагаа явуулдаг байлаа. 1961 оноос Улсын номын худалдаа, МУЭ –ийн байнгын үзэсгэлэн байрладаг байжээ. Өдгөө уг барилгад Их Соён гэгээрүүлэгч Өндөр Гэгээн Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх Урлагийн Музей байрлаж байна.
3. “Богд хааны өвлийн ордон” буюу ногоон ордон музейн цогцолбор. Оросын III Николай хаанаас VIII Богдод бэлэглэсэн барилгын зураг төслөөр 1905 онд өвлийн ордон хэмээх европ хийцийн хоёр давхар цагаан байшинг барьжээ.
4. “Чин ван Ханддоржийн өргөө”. Чин ван Ханддоржийн өргөөг хүрээнийхэн “Дайчин вангийн өндөр” гэж нэрлэдэг байжээ. Энэ өргөөг Богд хаант Монгол Улсын гадаад хэргийн тэргүүн сайд Чин ван Ханддорж сууцандаа зориулан бариулж байжээ. Өөрийн хөрөнгөөр бариулсан тус байшиндаа Чин ван Ханддорж 1913 оны зунаас эхлэн 1915 он хүртэл амьдарч байжээ. 1915 оноос хойш энэ байшинг түүний хүү Жамбалцэрэнд шилжүүлсэн бөгөөд Ардын Засгийн эхний жилүүдэд 1922 оныг хүртэл хичээнгүй сайд Б.Цэрэндорж амьдарч байсан юм.
5. “Анхны европ хоёр давхар барилга”. Уг барилга нь Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэр, Гэрэлтүүлэг чимэглэл компанийн зүүн талд байрладаг. 1860 оноос Их хүрээнд суусан оросын анхны консул Я.П Шишмарев 1863онд бариулсан хоёр давхар модон барилга тухайн үедээ Хүрээний хамгийн өндөр барилга байжээ. Ази судлагч А.Я Пичурин Г.Н. Потанин, А.П Позднеев Н.Ю Рерих нарын зэрэг Оросын нэрт эрдэмтэд Монгол орноор дайрч явахдаа энэхүү байшинд будаллаж байсан түүхтэй.
1992 он хүртэл тус барилгад хот тохижуулах газар ажиллаж байгаад 1996 онд Нийслэлийн Засаг даргын 1995 оны А - 11 тоот захирамжийн дагуу шинээр сэргээн барьсан юм.
6. “Анхны холбооны байшин”. Баянзүрх дүүргийн зургаадугаар хороо хорооны нутаг дэвсгэр, Монгол бөхийн өргөөний баруун хойд талд 1915 онд Нийслэл хүрээнд 60 номертой телефон станцыг анх байгуулсан билээ. Төмөр утасны хорооны энэ байшинг 1913 – 1925 оны хооронд Гоожин /Козин/ -ны хэлмэрч Цогт Бадамжав эрхлэн бариулсан түүхтэй. Энд нэрт жанжин Дэмид ажиллаж, хөдөлмөрлөж байжээ.
7. “Гоожингийн өндөр” хэмээх энэ байшин эртний түүхтэй. 100 “нас” хүрч байгаа түүнийг тоож тойглох хүн өнөөдөр Улаанбаатар хотод алга. Эргэн тойрных нь байшингууд тэнгэр өөд тэмүүлэн сүндэрлэж, өнгө зүсийг нь тодруулдагасан хуучин орон зайнаас нь хумсалсаар хашаанд нь тулан иржээ. Богд хаант Монгол Улсын Ерөнхий сайд Сайн ноён хан Т.Намнансүрэн Орос улсад айлчилж ирээд тухайн үеийнБогдын “Өндгийн сүргийн нутаг” буюу одоогийн төв цэнгэлдэх хүрээлэнгийн зүүн хэсэгт шав тавьж энэ байшинг бариулжээ. Одоогийн хаяг нь Баянзүрх дүүргийн зургаадугаар хороо.
8. “Ард кино театрын байр”. 1960 -аад оны дунд үеэс баригджээ. Тэр үед “Сансар”, “Хөдөлмөр”, “Од” зэрэг нийт зургаан кино театр баригдсан байна. Тэдгээрийн нэг нь өнөөдрийн та бидний мэдэх “АРД” кино театр юм. Тухайн үеийн ЗХУ –ын зураг төслийн байгууллагын боловсруулсан 800 хүний суудалтай өргөн дэлгэцийн кино театр. Энэхүү кино театрын барилгын зураг төслийг өөрчлөн боловсруулахад тэр үед барилгын зураг төслийн институтад ажиллаж байсан Болгарын төрийн шагналт архитектор Хадживанев гэдэг хүн гар бие оролцон гэдэг.
9. “Байгалийн түүхийн музей”. Одоогоос 60 жилийн тэртээ буюу 1954 онд өнөөдрийн бидний сайн мэдэх “Байгалийн Түүхийн музейн барилгын суурь тавигдаж, 1956 оны дунд үед 5600 м/кв талбайтай “Монголын төв музей” нэртэйгээр ашиглалтад орсон байна. Анх уг барилгыг “Хөдөө аж ахуйн техникийн коллеж”-ын зориулалтаар зураг төсөлтэй хийгдсэнийг нь өөрчилж музейн барилга болгосон байдаг.
10. “Идэр техникчдийн ордон”. Одоогоос 40 гаруйжилийнтэртээ Монголын хүүхэд, залуучуудын техник сэтгэлгээг хөгжүүлэх үүднээс “Идэр техникчдийн ордон” хэмээх барилга сүндэрлэн боссон нь өнөөдрийн Монгол – Энэтхэгийн хамтарсан сургуулийн барилга ажээ. Энэхүү барилгыг баригдаж байх үеэс нь эхлэн тухайн үеийн нам төрийн удирдагч Ю.Цэдэнбал агсны гэргий Филатова “Гэрлэх ёслолын ордон”, “Идэр техникчдийн ордон” хоёрыг ЗХУ –аас бэлгэнд авах санаачлага гаргах гэж ихээхэн зүтгэсэн байдаг.
11. “Урт цагаан” Нийслэл хотдоо нэгэн сонин содон бүтээн байгуулалт болж 1960 онд мэндэлсэн. Тэр цагаасаа жижиг үйлдвэрлэл, төрөл бүрийн үйлчилгээний гол төв болж хагас зууныг үдээд байна. Хагас зуун жилийн турш нийслэлийн иргэд “Урт цагаан” хэмээн нэрийдсээр иржээ.
12. “Богд хааны зуны ордон”. Богд хааны зуны ордны цогцолборын заримбарилга. Богдын сэрүүн ордон хэмээн нэрлэгдсэн хоёр давхар урагшаа харсан тагттай европ маягийн байшин, мөргөлийн сүм, торгон цэрэг бараа бологсдын байр зэрэг төвд, монгол хэлбэрийн барилгууд байсан ба Богд сэрүүн ордныхоо тагтнаас мөргөлчдөд адис хүртээдэг байжээ.
13. “Зүүн хүрээний нууц бүлгэм байрлаж байсан байшин”. Одоогийн Чингэлтэй дүүргийн зургаадугаар хорооны нутаг дэвсгэрт байрладаг. Энэ байшин нь 1907 онд баригдсан бөгөөд 1919 онд Д.Сүхбаатарын удирдсан хувьсгалт нууц бүлгэм байрлаж байсан түүхтэй.
14. “Ерөнхий Сайд П.Гэндэнгийн байшин” гэх тодотголтой одоогийн Сүхбаатар дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт орших хоёр давхар дүнзэн байшинг 1930 онд Германы инженер Герингийн зураг төслөөр Германы "Востванк" тоосгон заводын Герман, Швейцарь, Унгар ажилчид барьсан байна. Тэр үеэс энэ байшингийн түүх эхэлдэг.
15. Консулын дэнжийн баруун өмнө захад 1912 онд Данчинов хэмээх буриад хүн өөрийн хувийн сууцны зориулалтаар бариулж, 1916 он хүртэл амьдарчээ. Тэрээр Консулын Орос – Монгол хэвлэлийн хорооны хашаанд байртай Монгол – Буриад сургуулийн захирал, багш хүн байжээ. Энэхүү хэвлэлийн хороо нь одоогийн Улаанбаатар хотын орон сууцны 15 дугаар хорооллын 66 дугаар байрын орчимд байжээ..
16. “Чойжин ламын сүм музей” Уг байгууламж Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын төв хэсэгт орших музей юм. VIII Богд Жавзандамба хутагт өөрийн дүү Чойжинлам Лувсанхайдавт зориулж 1904 онд барьж эхлэн, 1908 онд ашиглалтад оруулжээ. 1938 онд музей болгон зохион байгуулсан байна. Музейн гадна дотно чимэглэлийг Хятад, Монгол хамтарсан 300 гаруйурчууд уралжээ. Энэ сүм нь таван үндсэн хэсгээс бүрддэг байна.
17. “Гэрлэх ёслолын ордон”. Гэрлэх ёслолын ордон нь ... онд байгуулагдсан түүхтэй. Уг барилгыг нам төрийн удирдагч Ю.Цэдэнбалын гэргий Филатова анх санаачлан байгуулсан гэдэг.
18. "Элдэв очир кино театр". Одоогийн Хөрөнгийн биржийн байр. Тус кино театр монголчуудын оюун санаанд соёлын үрийг суулгаж байсан соёлын томоохон өв байлаа. Одоо энэ барилгад Хөрөнгийн бирж үйл ажиллагаа явуулдаг.
19. “Улсын Драмын Эрдэмийн театр”. Байгуулагдсан цагаасаа хойш өдийг хүртэл монголчуудын зүрх сэтгэлийг булаасан олон арван уран бүтээлийг туурвиад байна.
20. “BlueSky” цамхаг. Орчин цагын нийслэл хотын өнгө төрх, барилгын онцгой содон шийдэл бүхий хамгийн өндөр барилга бол “BlueSky” юм. Манайхны нэрлэж заншсанаар “Заазууран” барилга.
21. “Улаанбаатар зочид буудал”. Монголын хамгийн анхны таван одтой зочид буудал бол “Улаанбаатар” юм.
22. “Улсын дуурь бүжгийн эрдэмийн театр”. Дуурийн театрт орж үзээгүй хүн гэж бараг байхгүй биз ээ. Энэ барилга нь тухайн үедээ дуурийн зориулалтаар баригдсан Азидаа цөөхөнд тооцогдох театр байсан гэдэг.
23. “Бөмбөгөр ногоон”. Энэ нэрийг сонсоогүй урлагийн хүн гэж байхгүй. Тухайн үедээ хоёр давхар Бөмбөгөр ногоон шиг сайхан хийцтэй барилга байгаагүй. Энэ л газарт анх театрын урлагийг олон түмэнд таниулж байлаа.
24. “Монгол Улсын Засгийн газрын ордон”. Засгийн газрын ордон буюу саарал ордон 1951 онд байгуулагдсан байна. Уран барималчин Л.Чоймбол ордны барилгын зураг баримал чимэглэлийг хийж хожим нь төрийн шагнал хүртжээ.
24tsag.mn
Сэтгэгдэл (3)