Есдүгээр ангийн охин Нобелийн Энх тайвны шагнал хүртэж, НҮБ-ын индрээс илтгэл тавьж, өөрийн амьдралын тухай ном бичиж, сан байгуулж, дэлхий дахинд алдаршиж байна. Дэлхийн баатар хэмээн нэрлэгдэж буй Малала Юсуфзай гэж хэн бэ? Түүний тухай сонирхолтой 24 баримтыг хүргэе.
1. 17 настай Малала Юсуфзай охин Пакистаны Сват тосгонд төрсөн. Есдүгээр ангид сурдаг энэ охин хүүхдүүдийг сурах эрхээр хангахын төлөө амь насаа дэнчин тавьж тэмцсэн нь түүнийг олон улсад танигдахад хүргэжээ.
2. Тэрээр 11 настайдаа буюу гуравдугаар ангид байхаасаа охидын боловсролын төлөөх тэмцлээ эхлүүлжээ. Малала үеийнхэндээ илтгэл тавьж, Сват тосгон дахь бүх хүүхэд сурах эрхээр хангагдах хүртэл тэмцэнэ хэмээн ярьж байв.
3. 12 настай Малала охин 2009 оны эхээр BBC-гийн урду хэлээр бичигддэг сайтын блог буланд өөрийн тэмдэглэлээ нийтүүлж эхэлсэн нь олон мянган исламчуудын анхаарлыг татжээ.
4. Малала талибанчуудын халдлагад өртхөөс сэргийлж хүүхдүүдийн боловсролын төлөөх тэмдэглэлүүдээ Гул Макай хэмээх нууц нэрээр блогтоо нийтэлдэг байв.
5. Түүний блогийг уншсан уран бүтээлч Адам Эллик Малала охины тухай баримтат кино хийсэн нь дэлхий нийтийн анхаарлыг татахад чухал ач холбогдол гүйцэтгэсэн байна. Киног бүтээгч Малалагийн гэрт зургаан сар амьдарч киног бүтээжээ.
6. Малала охин боловрох эрхийг зөрчсөн хэмээн шүүмжилсний хариуд 2012 оны 10-р сард талибанчуудын халдлагад өртсөн. Талибанчууд түүний сургуулийн автобусыг эзэлж, охиныг ангийн нөхдийх нь өмнө бууджээ. Охин толгой болон хүзүүндээ хүнд гэмтэл авсан юм.
7. Таван сарын турш Английн Бирмингхэм хотод эмчилгээ хийлгэсний эцэст охин хөл дээрээ боссон юм. Эмч нар түүний гавлын ясыг өрөмдөж, метал хавтанг байрлуулснаар амь гарч чаджээ.
8. Буудуулсны улмаас Малалагийн зүүн чих таг дүлий болжээ. Эмч нар дуу мэдрэх жижигхэн электрон холболтыг тархинд нь байршуулсны ачаар тэрээр сайн сонсож байгаа юм.
9. Малала 16 насныхаа төрсөн өдрөөр буюу 2013 оны 6 сарын 12-ны өдөр бүх хүүхдийн боловсрох эрхийн тухай илтгэлээ НҮБ-ийн танхимд тавьсан юм.
10. Тэрээр өөрийн амьдралын түүхээ бичсэн “Намайг Малала гэдэг” номоо өнгөрсөн 8-р сард худалдаанд гаргасан бөгөөд энэ ном нь Амазон.ком-ийн хамгийн олон борлогдсон бүтээгдэхүүн болжээ.
11. Багш, сургуулийн захирлаар ажиллаж байсан эцэг нь Малала охин үзэл санаа төлөвшихөд ихээр нөлөөлсөн аж. Охиндоо багаас нь суралцахын ач холбогдлыг ойлгуулсон тэрээр өдгөө НҮБ-ын боловсролын төлөөлөгчөөр ажиллаж байна.
12. Дэлхийн хамгийн баатарлаг охин гэгдэж буй Малала Юсуфзайн нэр нь ч мөн баатар гэсэн утыг билэгддэг. Эцэг нь 1800-аад оны дайны үед байлдагчдад зэр зэвсэг зөөж яваад амь үрэгдсэн баатар Малалайг билгэдэн түүнийг Малала хэмээн нэрлэсэн байна.
13. Олон улсын анхаарлыг татаж, талибанчуудын халдлагад өртөхөөс өмнө Малалагийн гэр бүл тун хүнд нөхцөлд амьдарч байв. Тэднийх аавынхаа сургуулийг хаагдах хүртэл хоёр өрөөнд нь амьдардаг байжээ.
14. Харин эмчилгээний дараа тэднийх Англи руу нүүж, Малала охин Бирмингхэм хотын “Эджбатон” ахлах сургуульд суралцаж эхэлсэн юм.
15. “Time” сэтгүүл 2013 онд Малалаг дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 хүний нэг хэмээн нэрлэсэн билээ.
16. 17 настай Малала Юсуфзай өнгөрсөн долоо хоногт Нобелийн энх тайвны шагнал хүртсэнээр дэлхийн хамгийн залуу Нобелийн шагналтан болсон юм. Түүний өмнө Австралийн физикч Лауренс Брагг 1915 онд 25 насандаа Нобелийн шагнал хүртэж дэлхийг шагшуулж байсан юм. Харин энэхүү амжилтыг 99 жилийн дараа Малала Юсуфзай охин эвдэж чадлаа.
17. Охины тэмцлийг төрийн болон соёл урлагийн томчууд ихээхэн дэмжиж байна. АНУ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Хилари Клинтон, АНУ-ын тэргүүн хатагтай Мишель Обама нар түүнийг дэмжихээ илэрхийлсэн. Мөн Холливүүдийн оддоос Селена Гомез, Софиа Буш нар түүнийг дэмжиж эхэлжээ. Жүжигчин Анжелино Жоли ч мөн 250 мянган доллар хандивлаж, “Бид бүгдээрээ Малала” хэмээх захидал бичиж байв.
18. Малалаг хамгийн анх дэмжсэн томоохон улс төрч бол Их Британийн Ерөнхий сайд асан Гордон Браун юм. Тэрээр 500 сая ам.доллар цуглуулж Ливанд амьдарч буй Сирийн сургуулийн насны 300 мянган хүүхдийг боловсролтой болгох Малалагийн төлөвлөгөөнд асар их хувь нэмэр оруулжээ.
19. Охин 2013 оны намар Малала санг байгуулсан юм. Түүний сан нь Пакистаны охид хүнд нөхцөлд боловсрол эзэмшиж, хүчээр сургуульд завсардаж буй асуудалд олон улсын анхаарлыг татах зорилготой байв. Харин түүний гайхам амжилтын улмаас сангийн зорилго нь боловсролын шинэчлэлд хөрөнгө оруулж, боловсролын төлөө тэмцэгчдийг санхүүжүүлэх болон өөрчлөгджээ.
20. Малалагийн хөрөг зураг 100 мянган ам.долларын үнэтэй. Их Британийн шилдэг хөрөг зураачдын нэг Жонатан Йеог Малала охины хөрөг зургийг зурж дуудлага худалдаанд оруулсан нь 102 мянган ам.долларын үнэд хүрчээ. “Christie’s” дуудлага худалдааны компани худалдаанаас олсон ашгийг Малала санд хадивлажээ.
21. Малала Нобелийн шагналыг хүртэхийн тулд шаардлагын дагуу ахлах сургуулиасаа гарсан байна.
22. Тэрээр өмнө нь эмч болохыг хүсдэг байжээ. Харин тэмцэл нь амжилт олж олон улсад танигдсанаас хойш улс төрд анхаарал хандуулахаар шийдсэн гэнэ.
23. Малала охин Нобелийн шагналыг дагалдан ирсэн 550 сая ам.доллараа мөн л боловсролын төлөө зарцуулах юм.
24. Тэрээр Нобелийн шагналаас өмнө нь Олон улсын хүүхдийн энх тайвны шагнал 2011/2013, Үндэсний залуучуудын энх тайвны шагнал 2011, Канадын хүндэт иргэн 2013, Европийн холбооны Сахаровын нэрэмжит шагнал 2013 зэрэг дэлхийн нэр хүнд бүхий 34 шагналыг хүртэж байжээ.

Д.Идэр
www.24tsag.mn
www.24tsag.mn
Сэтгэгдэл (7)