Хөл бөмбөгийн холбоо хөл хөдөлгөөн ихтэй байна. Манай гарагийн хамгийн олон үзэгчтэй, хамгийн түгээмэл сонирхдог энэ спорт талын Монголд “нутагшсаны” 55 жилийн ой болох гэж байгаа, холбооных нь их хурал хаяанд ирсэн, ерөнхийлөгчийнх нь сонгуульд энэ удаа хамгийн олон хүн нэр дэвшин өрсөлдөж байгаа нь энэхүү хөл хөдөлгөөний шалтгаан нь юм. Тэгвэл сүүлийн 20 шахам жил буюу “Б.Ганболдын эринд” манай хөл бөмбөгт юу болоод өнгөрчихөв өө? 24tsag.mn энэ тухай 24 баримтыг хүргэж байна.
1. Буяннэмэхийн Ганболд 1997-2010 онд Монголын хөл бөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар, 2011-2014 онд МХБХ-ны ерөнхийлөгчөөр ажиллажээ. Тийм болохоор сайн муу алинаар нь ч цоллосон Монголын хөл бөмбөгийн шинэхэн түүх буюу сүүлийн 17 жил энэ хүнтэй яалт ч үгүй холбоотой нь мэдээж.
2. 1997 онд МХБХ гэдэг байгууллага өмч хөрөнгө, өрөө тасалгаа, цаасан дээр буусан архивын бичиг баримт зэрэг юу ч үгүй байсан нь гашуун ч гэсэн үнэн юм. 90-ээд онд Монгол улс юун хөл бөмбөгтэй манатай л байлаа.
3. Б.Ганболдын ажлын гараа 1998 онд МХБХ Aзийн болон Дэлхийн Хөлбөмбөгийн Холбоонд элссэнээр эхэлжээ. Монголчууд тивийн болон олон улс, дэлхийн тэмцээнд бөмбөг өшиглөх боломжтой болсон нь энэ.
4. 1959 онд байгуулагдсан манай үндэсний шигшээ баг 1960-1998 он хүртэл ямар нэгэн тоглолт хийгээгүй юм.
5. 2002 онд Монгол улсад FIFA-гийн “GOAL” хөтөлбөрийн 1 дүгээр төслийг хэрэгжүүлснээр, МХБХ олон улсын стандартад нийцсэн, хиймэл зүлэг бүхий анхны ногоон талбайтай болжээ.
6. 2011 оны 1 дүгээр сард Катарын Дохад хуралдсан Азийн Хөлбөмбөгийн Холбооны ээлжит Их хурлаар Б.Ганболдыг Азийн Хөлбөмбөгийн Холбооны /AFC/Гүйцэтгэх Хорооны гишүүнээр сонгожээ.
7. 2011 он Б.Ганболдын олон улсын талбай дахь довтолгооны жил байлаа. Тэр жилийн 5 дугаар сард Дэлхийн Хөлбөмбөгийн Холбооны /FIFA/ ХөгжлийнХорооныгишүүнээр томилогджээ.
8. 2006 онд FIFA-гийн “GOAL” хөтөлбөрийн 2 дугаар төслийг авч хэрэгжүүлэн, үзэгчдийн суудал, тамирчдын хувцас солих өрөө, сургалтын танхим бүхий МХБХ-ны ажлын байрыг ашиглалтанд хүлээн авсан байна.
9. Монгол орны цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан өвлийн улиралд хөлбөмбөгийн тэмцээн уралдаан явуулах шаардлага, нөхцөл байдлыг үндэслэл болгож, FIFA-д хүсэлт тавьснаар “Футзалын Ордон” байгуулах “GOAL” төслийн ажил 2009 онд эхэлж, 2011 онд ашиглалтанд хүлээж авчээ.
10. 2002 оноос хойш нийтдээ 6 төслийг эх орондоо амжилттай хэрэгжүүлж, 800 хүний суудалтай “Футзалын Ордон”, 5000 хүний суудалтай хөлбөмбөгийн “Цэнгэлдэх хүрээлэн”, тамирчдын хувцас солих өрөө, сургалтын танхим бүхий Холбооны ажлын байр зэрэг цогц барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авч, үйл ажиллагаа явуулж байна.
11. 2001 онд Монголулсын Үндэсний шигшээ баг Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тоглолтод анх удаа оролцож, анхны оноогоо авсан юм. Ингэж манай шигшээ баг ДАШТ-ий талбарт “дарийн утаа үнэртэж” үзсэн байна. Үүнээс хойш 2006, 2010, 2014 онуудын ДАШТ-ий урьдчилсан шатны тоглолтуудад манай шигшээ баг тогтмол оролцож байна.
12. 2011 онд Монголын Үндэсний шигшээ баг Азийн Хөлбөмбөгийн Холбооны “Challenge cup” тэмцээнд оролцож, өөрөөсөө чансаа өндөр Филиппиний шигшээ багийг талбай дээрээ анх удаа хожиж, ялалт байгуулжээ.
13. Мөн 2011 онд Монголын Үндэсний шигшээ баг 2014 оны Бразилийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатанд Мьянмарын шигшээ багтай тоглож, өөрийн үзэгчдийн өмнө, өөрийн талбай дээр дахин ялалт байгуулсан. Шигшээ багтай ажиллуулахаар Францын болон Грузины дасгалжуулагчдыг UEFA-гаас урьж ажиллуулсан байна.
14. Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2011 онд FIFA-д айлчилж, Ерөнхийлөгч Блаттертай уулзав. Жозеф Блаттер МХБХ-ноос явуулж байгаа бодлого үйл ажиллагаа, Холбооны Ерөнхийлөгч Б.Ганболдын ажлыг өндөр үнэлсэн байна. Энэ уулзалтын үеэр Монгол улсын Ерөнхийлөгчийн зүгээс эх орондоо хөлбөмбөгийн Ази тивийн болон Дэлхий аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах хэтийн хүсэл мөрөөдөлтэй байгаагаа илэрхийлсэн нь Монголын залуу хойч үе, ирээдүйн хөлбөмбөгчдийн өмнө гэгээн тэмүүлэл бий болгосон юм.
15. 2011 оноос эхлэн МХБХ-ны тухайн жилийн шилдгийн шилдэг багийг шалгаруулж байх “СУПЕР ЦОМ”-ын тоглолтыг жил бүр зохион байгуулдаг болжээ. Энэ тоглолтод “Эрчим” баг 4 жил дараалан аваргалаад байгуулаад байна.
16. FIFA-гийн мэргэжилтнүүдийн зөвлөгөө, дэмжлэг туслалцаан дээр тулгуурлан Монголын хөл бөмбөгийг 2022 он хүртэл хөгжүүлэх урт хугацааны стратеги төлөвлөгөө буюу “ХӨГЖЛИЙН ПРОГРАММ”-ыг 2 жилийн турш боловсруулж, 2012 онд батлан гаргаж, хэрэгжүүлж эхэлсэн байна. Товчхондоо бол монголчуу FIFA-гийн менежментийг нэвтрүүлсэн гэсэн үг.
17. Азийн Хөлбөмбөгийн Холбооны “President’s cup” тэмцээнд сүүлийн 3 жил дараалан эх орноо төлөөлөн оролцсон “Эрчим” клубийг дэмжих зорилгоор 2014 оны хэсгийн тоглолтуудыг эх орондоо зохиох эрхийг авч, амжилттай зохион байгуулсан ба үүний үр дүнд өөрийн талбайд тус клуб 2 тоглож, 1 хожил, 1 тэнцээгээр дараагийн шатанд шалгарсан юм.
18. 1980-аад оны дэлхийн хөлбөмбөгийн од болсон Францын нэрт хөлбөмбөгчин Мишель Платиниг Монголд урьж, шүтэн бишрэгчидтэй нь теле-уулзалт, ярилцлага зохион байгуулж, Монголын үе үеийн хөлбөмбөгчдөд томоохон бэлэг барьсан байна.
19. Монгол улсын төрийн тэргүүний гадаад улс оронд хийсэн айлчлалын хөтөлбөрт анх удаа буюу БНАСАУ-д хөл бөмбөгийн үзүүлбэр, хүүхдийн баг тамирчдыг хамруулан оролцуулсан байна.
20. Б.ГанболдДэлхийн Хөлбөмбөгийн Холбооны “ГАВЪЯАНЫ ОДОН”, Азийн Хөлбөмбөгийн Холбооны “ХҮНДЭТ ОДОН”-той.
21. Түүний санаачилга, оролцоотойгоор 2014 онд Стандарт, хэмжил зүйн газар болон Мэргэжлийн хяналтын байгууллагатай хамтарч, хөл бөмбөгийн талбай байгуулах жишиг СТАНДАРТ боловсруулж батлуулсан байна.
22. Азийн Хөл бөмбөгийн Холбоо, Монгол улсын Боловсрол, шинжлэх ухааны яамтай хамтарч, улсын хэмжээний ерөнхий боловсролын сургууль бүрт хөл бөмбөгийн бөмбөг түгээх “5000 бөмбөг” төслийг хэрэгжүүлжээ.
23. МХБХ-нд бүртгэлтэй клубүүдийн тоо 25-д хүрчээ. Зөвхөн 2014 онд хот хөдөөд 4 клуб шинээр нэмж байгуулагдсан байна. Монголын ХөлбөмбөгийнХолбооны55 жилийн ойн босгон дээр хөл бөмбөгийнхөн анхны “Гавъяат дасгалжуулагч” цолтноо өлгийдөн авйав. Ахмад хөл бөмбөгчин, анхны спортын мастеруудын нэг Лувсандоржийн САНДАГДОРЖ энэ эрхэм алдрын эзэн боллоо.
24. Саяхан түүнийг твиттерт хүн заналхийлсэн гэж мэдээлжээ. Харин өөрөө твиттер аккаунт байхгүй гэж мэдэгджээ. Ийм нэгэн эрхмийн төрсөн өдөр нь 10 дугаар сарын 1.
1. Буяннэмэхийн Ганболд 1997-2010 онд Монголын хөл бөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар, 2011-2014 онд МХБХ-ны ерөнхийлөгчөөр ажиллажээ. Тийм болохоор сайн муу алинаар нь ч цоллосон Монголын хөл бөмбөгийн шинэхэн түүх буюу сүүлийн 17 жил энэ хүнтэй яалт ч үгүй холбоотой нь мэдээж.
2. 1997 онд МХБХ гэдэг байгууллага өмч хөрөнгө, өрөө тасалгаа, цаасан дээр буусан архивын бичиг баримт зэрэг юу ч үгүй байсан нь гашуун ч гэсэн үнэн юм. 90-ээд онд Монгол улс юун хөл бөмбөгтэй манатай л байлаа.
3. Б.Ганболдын ажлын гараа 1998 онд МХБХ Aзийн болон Дэлхийн Хөлбөмбөгийн Холбоонд элссэнээр эхэлжээ. Монголчууд тивийн болон олон улс, дэлхийн тэмцээнд бөмбөг өшиглөх боломжтой болсон нь энэ.
5. 2002 онд Монгол улсад FIFA-гийн “GOAL” хөтөлбөрийн 1 дүгээр төслийг хэрэгжүүлснээр, МХБХ олон улсын стандартад нийцсэн, хиймэл зүлэг бүхий анхны ногоон талбайтай болжээ.
7. 2011 он Б.Ганболдын олон улсын талбай дахь довтолгооны жил байлаа. Тэр жилийн 5 дугаар сард Дэлхийн Хөлбөмбөгийн Холбооны /FIFA/ ХөгжлийнХорооныгишүүнээр томилогджээ.
8. 2006 онд FIFA-гийн “GOAL” хөтөлбөрийн 2 дугаар төслийг авч хэрэгжүүлэн, үзэгчдийн суудал, тамирчдын хувцас солих өрөө, сургалтын танхим бүхий МХБХ-ны ажлын байрыг ашиглалтанд хүлээн авсан байна.
9. Монгол орны цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан өвлийн улиралд хөлбөмбөгийн тэмцээн уралдаан явуулах шаардлага, нөхцөл байдлыг үндэслэл болгож, FIFA-д хүсэлт тавьснаар “Футзалын Ордон” байгуулах “GOAL” төслийн ажил 2009 онд эхэлж, 2011 онд ашиглалтанд хүлээж авчээ.
11. 2001 онд Монголулсын Үндэсний шигшээ баг Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тоглолтод анх удаа оролцож, анхны оноогоо авсан юм. Ингэж манай шигшээ баг ДАШТ-ий талбарт “дарийн утаа үнэртэж” үзсэн байна. Үүнээс хойш 2006, 2010, 2014 онуудын ДАШТ-ий урьдчилсан шатны тоглолтуудад манай шигшээ баг тогтмол оролцож байна.
12. 2011 онд Монголын Үндэсний шигшээ баг Азийн Хөлбөмбөгийн Холбооны “Challenge cup” тэмцээнд оролцож, өөрөөсөө чансаа өндөр Филиппиний шигшээ багийг талбай дээрээ анх удаа хожиж, ялалт байгуулжээ.
13. Мөн 2011 онд Монголын Үндэсний шигшээ баг 2014 оны Бразилийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатанд Мьянмарын шигшээ багтай тоглож, өөрийн үзэгчдийн өмнө, өөрийн талбай дээр дахин ялалт байгуулсан. Шигшээ багтай ажиллуулахаар Францын болон Грузины дасгалжуулагчдыг UEFA-гаас урьж ажиллуулсан байна.
14. Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2011 онд FIFA-д айлчилж, Ерөнхийлөгч Блаттертай уулзав. Жозеф Блаттер МХБХ-ноос явуулж байгаа бодлого үйл ажиллагаа, Холбооны Ерөнхийлөгч Б.Ганболдын ажлыг өндөр үнэлсэн байна. Энэ уулзалтын үеэр Монгол улсын Ерөнхийлөгчийн зүгээс эх орондоо хөлбөмбөгийн Ази тивийн болон Дэлхий аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах хэтийн хүсэл мөрөөдөлтэй байгаагаа илэрхийлсэн нь Монголын залуу хойч үе, ирээдүйн хөлбөмбөгчдийн өмнө гэгээн тэмүүлэл бий болгосон юм.
16. FIFA-гийн мэргэжилтнүүдийн зөвлөгөө, дэмжлэг туслалцаан дээр тулгуурлан Монголын хөл бөмбөгийг 2022 он хүртэл хөгжүүлэх урт хугацааны стратеги төлөвлөгөө буюу “ХӨГЖЛИЙН ПРОГРАММ”-ыг 2 жилийн турш боловсруулж, 2012 онд батлан гаргаж, хэрэгжүүлж эхэлсэн байна. Товчхондоо бол монголчуу FIFA-гийн менежментийг нэвтрүүлсэн гэсэн үг.
17. Азийн Хөлбөмбөгийн Холбооны “President’s cup” тэмцээнд сүүлийн 3 жил дараалан эх орноо төлөөлөн оролцсон “Эрчим” клубийг дэмжих зорилгоор 2014 оны хэсгийн тоглолтуудыг эх орондоо зохиох эрхийг авч, амжилттай зохион байгуулсан ба үүний үр дүнд өөрийн талбайд тус клуб 2 тоглож, 1 хожил, 1 тэнцээгээр дараагийн шатанд шалгарсан юм.
18. 1980-аад оны дэлхийн хөлбөмбөгийн од болсон Францын нэрт хөлбөмбөгчин Мишель Платиниг Монголд урьж, шүтэн бишрэгчидтэй нь теле-уулзалт, ярилцлага зохион байгуулж, Монголын үе үеийн хөлбөмбөгчдөд томоохон бэлэг барьсан байна.
21. Түүний санаачилга, оролцоотойгоор 2014 онд Стандарт, хэмжил зүйн газар болон Мэргэжлийн хяналтын байгууллагатай хамтарч, хөл бөмбөгийн талбай байгуулах жишиг СТАНДАРТ боловсруулж батлуулсан байна.
22. Азийн Хөл бөмбөгийн Холбоо, Монгол улсын Боловсрол, шинжлэх ухааны яамтай хамтарч, улсын хэмжээний ерөнхий боловсролын сургууль бүрт хөл бөмбөгийн бөмбөг түгээх “5000 бөмбөг” төслийг хэрэгжүүлжээ.
23. МХБХ-нд бүртгэлтэй клубүүдийн тоо 25-д хүрчээ. Зөвхөн 2014 онд хот хөдөөд 4 клуб шинээр нэмж байгуулагдсан байна. Монголын ХөлбөмбөгийнХолбооны55 жилийн ойн босгон дээр хөл бөмбөгийнхөн анхны “Гавъяат дасгалжуулагч” цолтноо өлгийдөн авйав. Ахмад хөл бөмбөгчин, анхны спортын мастеруудын нэг Лувсандоржийн САНДАГДОРЖ энэ эрхэм алдрын эзэн боллоо.
24. Саяхан түүнийг твиттерт хүн заналхийлсэн гэж мэдээлжээ. Харин өөрөө твиттер аккаунт байхгүй гэж мэдэгджээ. Ийм нэгэн эрхмийн төрсөн өдөр нь 10 дугаар сарын 1.
24tsag.mn
Сэтгэгдэл (3)